| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/04474/И |
| Дугаар | 191/ШШ2025/00622 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/00622
| 2025 он 01 сары27 өдөр | 191/ШШ2025/00622 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: тоот, ******* овогтой *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: давхарт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
Хариуцагч: оршин суух, ******* *******/РД: *******/ нарт холбогдох,
200,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч ******* ******* ХХК/Гүйцэтгэх захирал Ш.*******/-аас нийт 200,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ...1.1.1.Хариуцагч нь энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш хуанлийн 20 хоногийн дотор 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх,
1.1.2. 2025 оны 3 сарын 1-ний өдрөөс өмнө 100,000,000 төгрөгийг төлөх,
1.1.3. 2025 оны 9 сарын 1-ний өдрөөс өмнө үлдэх 50,000,000 төгрөгийг төлж барагдуулах болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* хариуцагч Ш.*******, ******* ******* ХХК нарт холбогдуулан 200,000,000/хоёр зуун сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...1.1.1.Хариуцагч нь энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш хуанлийн 20 хоногийн дотор 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх,
1.1.2. 2025 оны 3 сарын 1-ний өдрөөс өмнө 100,000,000 төгрөгийг төлөх,
1.1.3. 2025 оны 9 сарын 1-ний өдрөөс өмнө үлдэх 50,000,000 төгрөгийг төлж барагдуулах болно. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ш.*******, ******* ******* ХХК нарт холбогдуулан 200,000,000/хоёр зуун сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ш.*******, ******* ******* ХХК нар нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хуанлийн 20 хоногийн дотор 50,000,000/тавин сая/ төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 100,000,000/нэг зуун сая/ төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 50,000,000/тавин сая/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ий 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгөөс 578,975 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас, хариуцагч Ш.*******, ******* ******* ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 578,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ