| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0040/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 63
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч Ц.Б , нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жоов овогт Ц.Б т холбогдох 1726000290012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож тус тус шийтгүүлсэн, Жоов овогт Цэдэндоржийн Б , регистрийн дугаар: ЙП86060232;
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 3-5 тоотод оршин суух иргэн М.Баасандоржийн эзэмшлийн байшинд нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, Acer маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн бүс 2 ширхэг, “Бамбар” зайрмаг 60 ширхэг, “Стандарт” зайрмаг 30 ширхэг, сурагчийн цүнх 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн өмд, цамц, малгай тус бүр 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхгийг тус тус нууцаар, хууль бусаар авч 2996300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Улсын яллагч яллах дүгнэлтэндээ уншиж сонсгосон тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь хулгай хийж байхдаа буруу зүйл хийж байна гэж боддоггүй байсан. Одоо бол буруу зүйл хийж байсан байна гэж ухаарч ойлгож байгаа...” гэв.
Хохирогч М.Б-н мөрдөн байцаалтын өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орой би Улаанбаатар хотод байсан. Манай эхнэр зах дээр бараа зараад ажил дээр байсан юм. Тэгээд манай хүүхэд Чулуун-Эрдэнийг гэртээ ирэхэд нь цонх нь онгорхой байсан гэсэн. Гэрт байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд гэрийн сервант дээр ил байсан 3 ширхэг мөнгөн аяга, авдар дотор байсан эмэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, том өрөөнд байсан цүнхтэй нөүтбүүк, Чулуун-Эрдэнийн иргэний үнэмлэх, цүнх, хөргөгчин дотор байсан 60 ширхэг бамбар, 30 ширхэг стандарт зайрмаг, өмд, цамц, малгай зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манайд орохдоо байшингийн баруун хойд талын цонхны порчикийг түлхэж орсон байсан. Мөнгөн аяга нь хар тагштай, суурин хэсэг нь шинээр мөнгөлсөн, ёзоор хэсэгтээ 2 ширхэг загас гагнасан байсан. Нөгөө мөнгөн аяга нь амсар нь сэтэрхий, зажилчихсан байгаа. Нөгөө нэг нь жижигхэн дунд гарын аяга. Эмэгтэй хүний мөнгөн бүс нь шүрэн шигтгээтэй толин дээрээ бунд хэлбэртэй. Нөгөө бүс нь энгийн мөнгөн бүс байгаа. Нөүтбүүк нь acer брендийн 10 инчийн дэлгэцтэй, цүнх нь хар өнгийн хоёр мөрөвчтэй нуруундаа үүрдэг, хувцаснууд нь манай хүүхдийн жинсэн өмд, даавуун саравчтай малгай, цамц байсан. Мөн Б.Ч гэсэн иргэний үнэмлэх, 60 ширхэг бамбар, 30 ширхэг стандарт зайрмаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ц.Б гэх хүнийг би танихгүй, өмнө манай ломбардаар ирж байгаагүй. Би 2011 оноос Арвайхээр сумын 5 дугаар баг зах дотор байрлах “Баку” худалдааны төвийн нэг давхарт хувиараа ломбард ажиллуулах болсон. 2017 оны 06 дугаар сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна. Ц.Б гэх хүн манай ломбардаар орж ирээд “...хар хуванцар тагштай том мөнгөн аяга 1 ширхэгийг гаргаж ирээд 500000 төгрөгөөр...” тавъя гэхээр нь би “...бичиг баримтаа...” гэхэд надад “...бичиг баримт алгаа, ерөөсөө би зарчихъя...” гээд гуйгаад байсан. Мөнгөгүй болчихоод мөнгөний хэрэг гарчихаад байна гээд байсан. Би тухайн үед өөрийнхөө гар утсаар зургийг нь аваад хулгайн эд зүйл биш биз гээд утсаар Өмнөговьд байдаг эгч гэнэ үү, дүү гэнэ үү нэг эмэгтэй хүн рүү яриулсан. Тэр хүн манай дүү байгаа юм гээд зүгээр, зүгээр гээд байхаар нь би авсан. Би Ц.Б гэх хүний зургийг сүүлд нь усттачихсан. Тэр үедээ хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Эгч рүүгээ яриулсан болохоор итгэсэн. ... Манайхаар ганцаараа, архи уугаагүй эрүүл, цэнхэр биеийн тамирын хувцастай өглөөгүүр 11 цагийн үед орж ирсэн. Архи уудаг, хулгай хийдэг хүн шиг харагдаагүй. Өөр хүн орж ирээгүй. Өдөр нь 14 цагийн үед сургуулийн бололтой 2, 3 хүүхэд манайхаар орж ирээд манай өвөөгийнд хулгай орсон байна. 3 мөнгөн аяга, өөр бусад зүйл алдсан танайхаар тийм эд зүйл тавьсан хүн байна уу гэхээр нь тухайн үедээ хэлээгүй мэдэхгүй гээд гаргасан. Тэгээд хулгайн эд зүйл юм биш биз гэж хар аваад захаар эрсэн чинь “Хангамж” захын үүдэнд ганцаараа сууж байсан. Тэр үедээ архи уучихсан байсан. Тэгээд би Бакугийн үүдэнд дагуулж ирээд чиний өгсөн аяга хулгайнх юм биш үү, хэний юмыг зарсан чи хүүхдүүд аяга сураад яваад байхын гэхэд Дэлдээгийн юмыг зарсан гэж хэлсэн. Би мөнгөө буцааж авах гээд нэгжтэл миний өгсөн 500000 төгрөг өөрт нь байгаагүй оймсных нь түрийнээс 20.000 төгрөг гарсан тэрийг би авсан. Тэндээс Дэлдээтэй чинь би уулзъя гэж дагуулж яваад “Онги” баарны сахиул дээр ирэхэд Дэлдэн гэдэг нь байгаагүй гэрийг нь мэдэж аваад Б гэдгийг явуулсан. Маргааш өглөө эрт 07 цагийн үед “Онги” баарны сахиулынд ороход ойрын 2, 3 хоног үзэгдээгүй гэсэн. Хэд хоногийн дараа Дэлдэн гэх хүний ээж нь Ц.Б , Дэлдэн хоёрыг над дээр дагуулж ирээд нүүрэлдүүлнэ манай хүүхэд аваагүй гээд байсан. Тэр үед Б би хулгай хийсэн, Дэлдэнд хамаа байхгүй гэж яриад байсан. Б өөрөө Л.О байцаагч нар руу ярина гээд миний утсаар залгаад Отгонжаргал гэдэг хүнтэй би ярьсан. Та зарж үрж болохгүй, хадгалж байгаарай наадах чинь хулгайн эд зүйл гэж хэлсэн. Тэрнээс хойш би аягыг хадгалж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Ц.Б гэх хүн залгаад Б гэх хүнийг таних уу гэж асуусан. Би Цэдэндоржийн Б гэж манай төрсөн дүү байдаг юм гэж хэлтэл мөнгөн аяга зарах гээд байна Б т мөнгөн аяга байдаг юм уу гэж асуухаар нь Б т мөнгөн аяга байдаг үгүйг мэдэхгүй, бодвол байдаг болоод л зарах гэж байгаа юм байлгүй дээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Б.Ч мөрдөн байцаалтанд өгсөн: “... Хар өнгийн саравчтай малгай 2017 оны 04 дүгээр сард байхаа 15000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн малгайтай хүрэн өнгийн цамц 2017 оны 04 дүгээр сард 30000 төгрөгөөр худалдаж авсан. Цэнхэр өнгийн жинсэн өмд 2016 оны 08 дугаар сард 25000 төгрөгөөр худалдаж авсан эд зүйлүүд байсан юм. Мөн миний иргэний үнэмлэх алдагдсан байсан. Acer маркын нөүтбүүк нь манай төрсөн ах Чулуунзагарын эд зүйл байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Б ыг бичиг баримтгүй байсан болхоор нь “...нэр нь үнэн эсэхийг шалгах гэж чамайг Б гэж хэн нотлох юм бэ...” гэж асуутал надад “...Б хэлэхдээ манай эгч байгаа юм Дэлгэрмаа гэдэг юм та утсаар яриад асуучих...” гээд байсан. Би өөрийнхөө 99329906 дугаарын утсаар Б ын хэлсэн дугаар руу залгаж ярьсан. Нэг эмэгтэй хүн байсан. Нэрээ хэлээгүй ямар ч байсан 89972991 дугаарын утастай байсан надтай ярихдаа Б нь манай дүү байгаа юм мөнгөн аяга байдаг үгүйг мэдэхгүй байна...” гэж хэлсэн. Би тэгээд ямар ч байсан буцаад асуудал гарвал ярих хүнтэй юм байна гэж бодоод Б аас мөнгөн аягыг нь тухайн үедээ авчихсан юм. Тэр ярьсан эмэгтэйн дугаарыг бас тэмдэглээд авчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Г.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ц.Б нь манай найз байгаа юм. Би Ц.Б т мөнгөн аяга ломбарданд тавиулах гэж явуулж байгаагүй. Мөнгөн аяга ч өгч байгаагүй. Уг ломбарданд би болон Ц.Б тай хамт эд зүйл тавьж байгаагүй. Ц.Б бид хоёр нийлж эд зүйл хулгайлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “... 2017 оны 5 дугаар сарын 31-ний шөнө Арвайхээр сумын 3 дугаар багаас хаягыг нь сайн мэдэхгүй байна. Ганцаараа явж байгаад өвлийн байшинтай эзэнгүй айл байхаар нь цонхоор нь ороод авдар дотор нь байсан том жижиг нийлсэн 3 ширхэг мөнгөн аяга, одон медаль хулгайлсан юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зах дотор байрлах “Баку” төвийн 1 давхарт байдаг ломбарданд суудаг настай нүдний шилтэй ахад том мөнгөн аягыг нь хөдөөний хүн байгаа юм миний аяга байгаа юм гэж худлаа хэлээд 500.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгийг нь хүмүүстэй нийлээд архи уугаад үрчихсэн. Нөгөө 2 мөнгөн аяга, одон медалийг нь архи уугаад тасарчихсан унтаж байгаад алга болгочихсон, хэн авсныг мэдэхгүй байна. Би тэр айлаас хулгай хийхдээ согтуу байсан. ... Мөнгөн аягыг нь зочны өрөөнөөс тавиур дээрээс авсан байх. Мөнгийг нь архи уугаад үрчихсэн одоо надад мөнгө үлдээгүй, би ганцаараа хулгай хийсэн юм. Тэр зарсан том мөнгөн аяга нь ломбардны ахад байгаа. Том мөнгөн аяга нь хар тагштай, доороо 2 загастай аяга байсан. Нөүтбүүк аваагүй. Одон медалийг нь сайн санахгүй байна согтуу явж байгаад хаячихсан...” гэсэн тайлбар /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “... Би 2017 оны 05 дугаар сарын 31-ний шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багаас тухайн үед шөнө байсан болохоор хаягийг нь харж чадаагүй юм ганцаараа явж байгаад өвлийн байшинтай эзэнгүй айл байхаар нь цонхоор ороод сервант дотор байсан том жижиг нийлсэн 3 ширхэг-мөнгөн аяга хулгайлсан юм. ... Тухайн үед согтуу тэр айл руу орсон болохоор сайн санахгүй байна. Яг ямар эд зүйл авсан гэдгээ мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №07/44 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-70, 73 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ыг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 3-5 тоотод оршин суух иргэн М.Баасандоржийн эзэмшлийн байшинд нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, Acer маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн бүс 2 ширхэг, “Бамбар” зайрмаг 60 ширхэг, “Стандарт” зайрмаг 30 ширхэг, сурагчийн цүнх 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн өмд, цамц, малгай тус бүр 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхгийг тус тус нууцаар, хууль бусаар авч 2996300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтанд авагдсан хохирогч М.Баасандоржийн “...3 ширхэг мөнгөн аяга, авдар дотор байсан эмэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, том өрөөнд байсан цүнхтэй нөүтбүүк, Чулуун-Эрдэнийн иргэний үнэмлэх, цүнх, хөргөгчин дотор байсан 60 ширхэг бамбар, 30 ширхэг стандарт зайрмаг, өмд, цамц, малгай зэрэг эд зүйл алдагдсан...” талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10/, гэрч Б.Чулуун-Эрдэний “... Хар өнгийн саравчтай малгай, малгайтай хүрэн өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, иргэний үнэмлэх, “Acer” маркын нөүтбүүк зэрэг эд зүйл алдагдсан...” талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 14/, Иргэний нэхэмжлэгч Ц.Баатардаш, гэрч Ц.Дэлгэрмаа, Г.Сэрчиннамжил, иргэний нэмжлэгч Ц.Баатардаш нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, /хх-ийн 12-13, 16-17, 18-19/, Шүүгдэгч Ц.Б ын эд зүйл хулгайлсан талаар өгсөн тайлбар /хх-ийн 4/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №07/44 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 23-25/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Жоов овогт Ц.Б т холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажилгаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Жоов овогт Ц.Б т холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй, хор уршгийг арилгаагүй болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Жоов овогт Цэдэндоржийн Б ыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Б т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Ц.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаар шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 44-70/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан долоон жил хоёр сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 7 сар, 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр түүний биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заансаар шүүгдэгч Ц.Б ын хорих ял эдэлсэн хоног болон түүний цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ хэргийн улмаас хохирогч, болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын асуудлыг дараах байдлаар шийдвэрлэхээр тогтов.
Үүд: Шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.Б-д нийт 2996300 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аягийг буцаан өгсөн. Үлдэгдэл 1.996.300 төгрөгийн хохирол дээр үнэлгээ хийлгэсний 60.000 төгрөг, нийт 2.056.300 төгрөгийг шүүгдэгч Ц.Б аас гаргуулж хохирогч М.Баасандоржид, 480000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Б-д тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3.1, 36.5.1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жоов овогт Ц.Б ыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Жоов овогт Ц.Б ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоон/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаан/ жил 7 /долоон/ сар, 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр түүний биечлэн эдлэх ялыг 8 /найман/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б т оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заанс аар шүүгдэгч Ц.Б ын хорих ял эдэлсэн хоног болон, цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулсан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б аас 2.536.300 төгрөг гаргуулж хохирогч М.Б-д 2.056.300 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 480.000 төгрөг тус тус олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР