Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/01205

 

 

 

2025       06          25                                                    312/ШШ2025/01205

                                   

 

*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** байрлах, “******* банк” ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 30,306,363.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Булгантамир /цахимаар/

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,306,363.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч ******* ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-07-03-нд 6000226226 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000226226 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 198 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000226226 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026-12-05- нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000226226 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 27,149,662.5 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,061,596.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 72,104.30 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 30,306,363.34 төгрөгийг зээлдэгч ******* *******аас гаргуулна.

*******анайх хүү бууруулах боломжгүй. Зээлдэгч 265 хоног зээлээ төлөөгүй, бүтэн жилийн хугацаанд огт зээлээ төлөөгүй. *******анайхаас зөвхөн үндсэн зээлээ гаргуулна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэхэмжилж байгаа үнийн дүнг 20 сард хуваахаар сардаа 1,500,000 төгрөг төлнө, энэ 1,500,000 төгрөгөө сардаа хэд ч хувааж төлөх боломжтой. Танд манайхаас зээл олгосон юм чинь төлөх боломжтой гэж зээл үзэж зээл олгосон. Хүү, нэмэгдүүлсэн хүүг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр тооцсон. Зээлдэгч 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй. *******анайхаас харицлагч 1-90 хоногийн хугацаанд хугацаа хэтэрсэн тохиолдолд утсаар болон шуудангаар мэдэгдэл хүргүүлнэ, биелүүлэхгүй бол хуулийн хэлтэс рүү шилжүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргах арга хэмжээ авдаг. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

2. Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,306,363.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт тайлбар гаргаж байна. ******* банкнаас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулан 30-н сарын хугацаатай зээл авсан. Уг мөнгөөр өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлэх гэсэн боловч болсонгүй. Би үндсэн зээл болох 27,149,662.5 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн хүүгийн 3,061,596.59 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 72,104.30 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******иний эхнэр одоо 7 сартай жирэмсэн, өндөр өртөгтэй эм тариа хэрэглэдэг. Би оюутан болон дунд ангийн 3 хүүхэд өсгөдөг, ганц ажил хийдэг хүн нь гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүгээ багасгаад үндсэн төлбөрөө сар болгон биш 4 хувааж төлөх саналтай байна. *******анай гэр бүлийн байгаа нөхцөл байдлаа би хэлж байна. Энэ зээлийг цаашаагаа өөр хүнд өгөөд авч чадахгүй явж байгаа. Тэр хүнийг Хан Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад өгчихсөн байгаа. Одоогийн нөхцөл байдал нь үндсэн мөнгөө төлөх боломжтой байна. Хамаатны хүн маань зээл аваад өгөөч надаас гээд гуйгаад байхаар нь би нөхрийгөө гуйж байгаад аваад өгсөн. Зээлийн гэрээ байгуулсан эсэхэд маргаан байхгүй гэв.

4. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* банк ХК-ийн зөвшөөрлийн гэрчилгээ, ******* банк ХК-ийн төлөөлөгч томилсон итгэмжлэл, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн цахим зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, төлбөрийн баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-18 тал)

5. Хариуцагч талаас: Хариу тайлбар, төлөөлөгч томилсон итгэмжлэл зэргээс өөр бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно. (хх 27-28 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд хариуцагч Г.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 30,306,363.34 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Булгантамир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нэг талаас “******* банк” ХК, нөгөө талаас зээлдэгч Г.******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр MD00070856 дугаартай “Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ”, LD00070856 дугаартай “Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ”, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 6000226226 дугаартай “Цахим зээлийн гэрээ” тус тус байгуулагдаж, 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,54 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан үйл баримт тогтоогдож байна. (хх 5-15 тал)

Дээрхээс үзэхэд талууд дээрх гэрээнүүдийг байгуулахаар хүсэл зоригоо харилцан илэрхийлэн бичгээр болон цахимаар байгуулж, гарын үсэг /мөн тоон гарын үсэг/ зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 421 дүгээр зүйлийн 421.2, 43 дугаар зүйлийн 43.2.4тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ” байгуулагдсан байна. Дээрх гэрээнүүдийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин талуудын харилцан тохиролцож байгуулсан “Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ”-ний 4.2.2-т зааснаар хариуцагч Г.******* нь зээлийн төлбөрийг тус гэрээ болон Цахим зээлийн гэрээнд заасны дагуу зээл, түүний хүүг тогтоосон хугацаа, хуваарийн дагуу эргэн төлөх үүрэг хүлээсэн байх боловч 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. Уг хуваарьт тохиролцсоноор зээлийн эргэн төлөлтийг 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлж дуусгах байжээ.

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Г.*******аас дээрх зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт 27,149,662.5 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,061,596.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 72,104.30 төгрөг, нийт 30,283,363.34 төгрөг, үүнээс гадна шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний зардалд 23,000 төгрөг, бүгд 30,306,363.34 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч Г.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь “Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ” болон “Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ”, “Цахим зээлийн гэрээ”-г тус тус байгуулагдсан үйл баримт, зээл олгосон үнийн дүн, зээл төлсөн болон төлөгдөөгүй зээлийн гэрээний үүргийн үнийн дүнгийн талаар тус тус маргадаггүй боловч “...*******иний эхнэр одоо 7 сартай жирэмсэн, өндөр өртөгтэй тариа хийлгэдэг. Оюутан болон дунд ангийн 3 хүүхэдтэй, ганцаараа ажил хийдэг. Энэ зээлийг өөр хүнд авч өгөөд буцааж авч чадахгүй байна, бидний байгаа бодит байдал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөд хүндрэлтэй байна...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүүний төлбөр 3,061,596.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 72,104.30 төгрөгийг эс зөвшөөрч тайлбар гаргадаг. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

Гэвч хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзаж буй дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үндсэн хүү 3,061,596.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,104.30 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.   

Харин талуудын хооронд байгуулагдсан “Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ”-ний 6.1-д “Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй бол банк нь зээлдэгчид дарах арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэнэ” гэж, 6.1.1-д “Нэмэгдүүлсэн хүү тооцох” гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан “Зээл, зээлийн хүүгийн тооцоолол” болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нэхэмжлэл гаргахаас өмнөх буюу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 27,149,662.5 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,133,701 төгрөг, нийт 30,283,363 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь нотлогдож байна. (хх 1, 17 тал)

Түүнээс гадна нэхэмжлэгч “******* банк” ХК-аас тус нэхэмжлэлийг гаргахад нотариатын зардалд 23,000 төгрөгийг төлсөн болох нь QR код бүхий нотариатчийн төлбөрийн баримтаар нотлогдож байна. (хх 18 тал)

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

*******өн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь дээрх зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд сар бүрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлж нийт 30,283,363 төгрөгийг ******* банкинд төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээний үүргийг болон банкинд учирсан хохирол болох нотариатын зардалд төлсөн 23,000 төгрөгийг тус тус хариуцагч Г.*******аас шаардах эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6000226226 дугаар “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 30,306,363.34 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,481.82 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “******* банк” ХК-аас дутуу төлсөн 18 мөнгийг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 309,482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний үүрэгт 30,306,363.34 /гучин сая гурван зуун зургаан мянга гурван зуун жаран гурван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,481.82 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “******* банк” ХК-аас дутуу төлсөн 18 /арван найм/ мөнгийг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 309,482 /гурван зуун есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ЖАРГАЛТУЯА