| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01159/И |
| Дугаар | 312/ШШ2025/01178 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 312/ШШ2025/01178
2025 06 20 312/ШШ2025/01178
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: ******тоот хаягт байрлах, ****ХХК /РД: ******, утас: *****, ******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** тоот хаягт байрлах, *****ХХК /РД: *****, утас: *****, *****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь нэхэмжлэгчийн ******аймаг дахь Эм ханган нийлүүлэх төвөөс эм бараа худалдан авдаг бөгөөд хариуцагчтай 2024.10.01-2024.12.31-ний өдөр хүртэл авсан бараа бүтээгдэхүүнийг тооцоо нйилэхэд нийт төгрөгийн 1,700,000 бараа бүтээгдэхүүнийг худалдан авч үүнийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч компаниас 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан тайлбартаа: *****ХХК нь ****ХХК-д 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгний тооцоотой тул тухайн тооцоо болох 1,700,000 төгрөгийг 2025 оны 10 сард барагдуулж дуусна. 2025.07 сард 425,000, 2025.08 сард 425,000, 2025.09 сард 425,000, 2025.10 сард 425,500 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тус шүүхэд 2025 оны 06-р сарын 12-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,700,000 төгрөгийг 06 сард 850,000 төгрөг, 7 сард 850,000 төгрөгөөр хоёр хувааж төлөхийг зөвшөөрч байгаа болно учир нь нэхэмжлэгч нь алдангийг нэхэмжлээгүй бөгөөд бага үнийн дүнтэй тул өөр боломж олгох боломжгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****ХХК нь хариуцагч *****ХХК-д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *****ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 1,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ****ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийн 50 хувь болох 21,075 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 21,075 төгрөгийг, хариуцагч *****ХХК-аас 21,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ****ХХК-ийн “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *****ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ****ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгөөс 21,075 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 21,075 төгрөгийг, хариуцагч *****ХХК-аас 21,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА