2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/04809

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 04 192/ШШ2025/04809

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, С ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, Э ХХК /рд:/-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гарган өгч, бүртгэл хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлогод 59,582,820 төгрөг, хохирол 40,000,0000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б хариуцагчийн өмгөөлөгч Б.Т гэрч Б.Б, Ц.А, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..С и ХХК болон Эи ХХК нь 2018 оны 07 сард Баянгол дүүргийн ***** тоот, 79,27 метр квадрат талбайтай 216,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны нөхцөл /бартер/-өөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь дэЭ үнийн дүнд ажил, үйлчилгээг хариуцагчид үзүүлэхээр харилцан тохиролцож амаар хэлцэл байгуулсан болно. Нэхэмжлэгч С ХХК нь хэлцэл ёсоор Баянгол дүүргийн ***** тоот 79,27 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэг метр квадрат талбайг 2,700,000 төгрөг буюу нийт 216,000,000 төгрөг төлөхөөс 119,297,629 төгрөгийг ажил, үйлчилгээ хэлбэрээр 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэхэд гүйцэтгэж, үлдэх 94,737,371 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч талд бүрэн төлж барагдуулсан, талуудын хооронд тохиролцсон хэлцлийн үүргээ нэхэмжлэгч тал бүрэн биелүүлсэн байна. ДэЭ хугацаанд хариуцагчийн тодорхойгүй байдлын улмаас нэхэмжлэгч нь анх тохиролцсон 216,000,000 төгрөгийн ажил үйлчилгээ үзүүлэх үүргээс зарим хэсгийг буюу 119,297,629 төгрөгийн өртөг бүхий ажлыг бартерын нөхцөлөөр ажил үйлчилгээ хэлбэрээр гүйцэтгэсэн ба Эи ХХК-ийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 24/22 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай хууль бус, нэг метр квадрат талбайн үнийг 5,000,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилсэн шаардлагыг хүлээн авч танилцаад үл зөвшөөрөн үлдэгдэл 94,737,371 төлбөрийг мөнгөн хэлбэрээр бүрэн барагдуулж, өөрийн зөрчигдсөн Эийг сэргээлгэж, өмчлөгчөөр тогтоолгохоор хандаж байна. Иймд, нэхэмжлэгч С ХХК-ийг Баянгол дүүргийн ***** тоот 79,27 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Эи ХХК-ийг арилжааны хэлцэлд заасан үүргээ бүрэн биелүүлэх, Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гарган өгч, холбогдох өмчлөх Эийн бүртгэл хийлгэхийг даалгаж өгнө үү.

2014 оноос Эи ХХК-тай харилцаж галын дохиолол, хяналтын камер, домофон систем гэсэн ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгч байсан. Бид анхнаасаа Эи ХХК-ийн үүсгэн байгуулагч тухайн үеийн захирал н.Э захиралтай итгэлцлээр амаараа тохиролцоод, ажлаа хийж гүйцэтгээд явж ирсэн. Ингээд сүүлд 2018 онд хариуцагч тал Гранд плазагийн хажууд манай оффис орсон барилга болох Эи төвийн байрыг барих гэж байна гээд Одод цогцолбор гэсэн нэртэй, ажлын зургийн дагуу бид үнийн саналаа өгсөн. Гэтэл бидний орно гэж бодсон оффисын метр квадрат нь манай хийх ажлын үнийн дүнд хүрэхээргүй байсан учраас би тухайн үед н.Э захиралтай уулзаж, ...манай үнийн дүн ийм болж байна, харин бидний орох оффисын метр квадрат нь уг үнийн дүнд хүрэхгүй байна. яах вэ гэхэд ...Мөөгий хоёулаа ямар хамтарч ажиллаж үзэж сураагүй биш дээ, дараагийн удаа бидний барих барилга дээр чи орж ирээд, ажлаа бартераар хийгээд өгчих гэж хэлснээр бид дэЭ байдлаар амаараа харилцан тохиролцсон. Энэ тохиролцооны үндсэнд би өөрийнхөө амьдарч байсан байраа зарж, байрныхаа мөнгөөр хөрөнгө оруулалт хийж Эи ХХК-ийн барилгын галын дохиолол, хяналтын камер, домофон системийн 119,297,629 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед барилга ашиглалтад ороогүй байсан тул 80 метр квадрат талбайтай оффисын үл хөдлөх эд хөрөнгө авна гэдэг хүсэлт зорилгоо н.Э захиралд илЭийлсэн. Хариуцагчийн зүгээс анх бидэнд 7 давхрын ижил метр квадрат талбайтай байрыг үзүүлж байснаа ...бид өөрсдөө 9 давхарт орно, манай зураг төслийн хүмүүс мөн 9 давхарт хамт байгаа юм чинь хэдүүлээ нэг дор, таньж мэддэг хүмүүсээрээ байя. Бүгдээрээ нэг давхарт суугаад, цаашдын ажлаа хийж байхад амар юм байна гэдэг үүднээс бидэнд 9 давхрын 906 тоотыг өгсөн. Тухайн 906 тоот нь анх голоороо тасалгаатай 40 орчим метр квадрат талбайтай хоёр байр байсныг бидний хүсэлтийн дагуу хариуцагч тал голоор нь хана байсныг нурааж, 1 хаалгыг нь битүүлж 2 өрөөг нийлүүлж нэг болгож өгч байсан. Тухайн үед одоо гэрч н.Алтантулга ах байсан. Ингээд бидэнд зориулж, нэг хаалгыг нь хааж, дотор нь бидний хүсэлтээр хоёр ширхэг агуулахын өрөө хийж өгч, гал тогооны өрөөний сангийн холболтыг хүртэл хийж өгч, бид хоорондоо ойлголцож тохирсоор манайх тус байранд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нүүж орсон. Нүүж орсны дараа тус барилгыг комисст хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш Эи ХХК-иас барилга ерөөсөө барихгүй байгаа гэж хэлж байсан. Тэгээд тун удалгүй дэлхий дахинд Ковид-19 гарч, ковидын нөхцөл байдлаас болоод аль аль компани нь тун хүнд байдалтай байсан. Тухайн үед н.Э захирал ажил дээрээ ирэх нь багасаж, нас нь ч өндөр болж, түүнийг ковидын үед нэлээн хүнд өвдсөн гэж ойлгосон. Хэдийгээр бид н.Э захиралтай уулзаж чадахгүй байсан ч гэсэн ажлаа бүрэн хийчихсэн байсан учраас юмаа баталгаажуулахын тулд удаа дараа Эи ХХК-д и-мэйлээр гэрээний саналаа илгээж, уулзаж, бид дараагийн ажил дээр хийе гэх хүсэлтийг удаа дараа тавьсан. Энэ талаар и-мэйлд бид үзлэг хийлгэж, хэрэгт бэхжүүлсэн. Сүүлд н.Э захирал ажлаа охиндоо өгч байгаа талаар бидэнд дуулгасан. н.Э захирлын охиныг бид танихгүй, ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулж, ажил хийж байгаагүй. Гэтэл н.Э захирлын охин ирснээс хойш өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэж бий болсон. Н.Э захирлын бие муу, нас өндөр болсон учраас энэ асуудлыг би нэг ч удаа дурдаж байгаагүй. Бид нарт улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан бас нэг шалтгаан нь Эи төвийн барилга нь газрын асуудалтай байснаас болоод барилга тэр чигтээ улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарахгүй байсныг би мэднэ. Хүүхдүүдтэй нь учраа ололцохгүй юм байна гээд шүүхэд хандсан. Бидний хийсэн яриа болон тохиролцооны талаар н.Э захирал өөрөө сайн мэдэж байгаа. Бидний анхны тохиролцоогоор 94,737,371 төгрөгийн ажил хийж өгөх дутуу байсан ч хариуцагч дахин барилга бариагүйгээс хийгээгүй байсан. Гэтэл хариуцагч талаас нэг удаа бид 28 айлын орон сууц барих гэж байгаа гээд биднээс үнийн санал авч байсан. Хариуцагч талаас 30,000,000 төгрөгөөр хийх ажлыг 145,000,000 гээд хэд дахин нугалсан үнийн санал өгсөн гэх тайлбарыг шүүхэд гаргасан байсан. Гэтэл аливаа бүтээгдэхүүн дотроо чанартайгаас авхуулаад янз бүрийн сонголттой байдаг. Манай галын дохиолол, хяналтын камер, домофон системийн бүтээгдэхүүн бол Швейцар улсын галын дохиоллыг санал болгож байсан. Хэрэгт үнийн санал байхгүй байгаа. 28 айлын орон сууцны барилгад галын дохиолол, хяналтын камер, домофон системийн ажлыг 30,000,000 төгрөгийн үнэлгээгээр ямар ч компани хийх боломжгүй, хариуцагч тал өөрсдөө тус үнийн саналыг хаанаас л бол хаанаас авчих боломжтой. Хариуцагч талын хэрэгт гаргасан үнийн саналыг хальт эргүүлж харахад ийм үнэлгээ бол одоо зах зээлд байхгүй. Бидний зүгээс тийм үнэтэй зүйлсийг нэг дор бүгдийг нь санал болгоогүй, хариуцагч компани хэсэгчлээд аваад хийлгэх хангалттай боломжтой байсан. Манай компани нь 119,297,629 төгрөг дотор хоёр ажил хийж өгсөн. Үүний дотор галын дохиолол 88,000,000 орчим төгрөг, камерын систем нь 30,000,000 гаруй төгрөг болсон. Уг ажлыг хийж гүйцэтгэсэн үнийн санал хэрэгт нотлох баримтаар хавсаргадсан байгаа гэв.

 

2.Хариуцагч Эи ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг манайх бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл тухайн үед буюу 2019 онд нэхэмжлэгч нь манайд хийх ёстой ажил дээр 119,297,629 төгрөгийн санал ирүүлсэн. Уг саналын дагуу нэхэмжлэгч компани нийт 44 метр квадрат талбайд орох ёстой байсан боловч н.Э захирлыг өндөр настай гэдгээр нь далимдуулан 80 гаруй метр квадрат талбай руу орчихсон. Түүнээс биш манай талаас үнийн дүн тохиролцож, шууд 80 гаруй метр квадрат талбайтай байр луу ор гэж хэлээгүй. Манай одоо санал болгож буй 45,88 метр квадрат буюу ийм хэмжээтэй өрөөнүүд рүү орох боломж хангалттай байсан. 2021, 2022, 2023 онуудад С ХХК-ийн захирал Б.Мтэй манай өмнөх удирдлагууд болон одоогийн удирдлагууд уулзаж, үнэ төлөгдөөгүй талбайд үргэлжлүүлэн байлгах боломжгүй талаар мэдэгдэж, төлөөгүй төлбөрийг төлөх үеийнхээ зах зээлийн ханшаар төлөх, эсхүл төлсөн үнийн дүнд дүйцэхүйц талбайд орж байр суллаж өгөх талаар мэдэгдэхэд 2018 оны ханшаар бараа ажил үйлчилгээгээ нийлүүлье үнийн зөрүү гарахгүй гэж хэлж байсан боловч тухайн үеийн ханшаар бараа үйлчилгээ үзүүлэх санал ирүүлээгүй. 2021 онд манайх өөр барилга барих үедээ нэмэлт үнийн санал авахад хэт өндөр үнэ бүхий үнийн санал ирүүлсэн. Мэдээж бараа бүтээгдэхүүнүүд чанар чансаанаасаа шалтгаалаад үнийн ялгаатай байдаг талаар мэднэ. Гэвч бизнесийн байгууллага өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцсэн үнийг зөвшөөрнө үү гэхээс биш заавал Швейцарын бүтээгдэхүүнийг тавьснаар юу ч өөрчлөгдөхгүй. Тус барилгад хэрэглэсэн бараа материал нь өнөөдрийг хүртэл манай хэрэгцээ, шаардлагыг хангалттай хангаж байгаа. Ингээд 2021 онд үнийн санал буюу нэхэмжлэгч талын өөрсдийнх нь тайлбарлаад байгаа бартерын санал дээр бид тохиролцоонд хүрч чадаагүй учраас бид өөр компаниар тус ажлыг хийлгэсэн. Нэхэмжлэгч талаас бид 94,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлж, үнийг төлсөн гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байна. Энэ мөнгийг тухайн үед манайд өгөх хангалттай боломжтой байсан боловч 6 жилийн дараа манайхаас байр чөлөөлөх асуудал яригдаж эхлэх үеэр зориудаар 94,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах болон бартерын гэрээг нэхэмжлэгч талтай байгуулаагүй. Анхны 119,000,000 төгрөгийн ажлыг манайх бүрэн хийчихсэн гэдэг агуулга явж байгаа болохоос биш манайд хүлээлгэж өгөөгүй, ковидын нөхцөл байдлаас болж зарим зүйлүүд доголдолтой байсан боловч 119,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн л асуудал байгаад байгаа. Тэрнээс биш өнөөдөр 80 гаруй метр квадрат талбайгаа нэхэмжлэгчид өгсөн асуудал байхгүй. Иймээс дэЭ үндэслэлээр бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч 46,18 метр квадрат талбайн төлбөрийг төлчхөөд зөрүү 35,9 метр квадрат талбайг 6 жилийн турш үнэ төлбөргүй ашигласан. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өөрөө байнгын өсөн нэмэгддэг. Үнэ өссөн талаар н.Э захирал өөрөө очих боломжгүй байсан учраас манай удирдлагуудын зүгээс дараа дараагийн захирлууд нэхэмжлэгчид харилцан итгэж, шаардлага тавьж ирсэн боловч хэрэгжээгүйн улмаас эцэст нь бизнесийн байгууллага тул бүх талын тооцоогоо тооцоолж, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор бичгээр хүсэлтээ өгсөн. Манай байгууллага бол бизнесийн байгууллага учраас метр квадрат нь 40,000-35,000 төгрөгөөр хотын төвийн энэ байраа бусдад түрээсэлж байгаа. 4 жилийн хугацаанд 60 гаруй сая төгрөгийн орлогоо олж чадахгүй хохирч байгаа болно. Мөн нийтлэг үйлчилгээний зардал, болон үнэ төлсөн 45.18 м.кв үл хөдлөх хөрөнгийн хэмжээгээр татвараа ч төлж байгаагүй. Нэхэмжлэгч талаас 2018 оны ханш яриад байгаа. Бид 2018 оны ханшаар буюу 119,000,000 төгрөгт таарсан байрыг нь өгье, бидэнд байгаа учраас аваач ээ гэх саналыг удаа дараа тавихад огт хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч бие биеэ таньж мэдэхгүй хүмүүс байгаа биш гээд 9 давхарт биднийг оруулсан гэх тайлбарыг гаргасан. Хэрэв нэхэмжлэгч компани ингэж итгэл алдах байсан бол 8 давхарт нь л оруулдаг байж. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 119,000,000 төгрөгийн үнийн дүнд дүйцэхүйц өөдөөс нь харсан 45,88 буюу 123,000,000 төгрөгийн үнэ бүхий байрыг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлага бол шударга ёсны зарчимд ч нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын Үндсэн хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх Эийг шударгаар олж авах Этэй. Өмчлөх Э хэдийд ч үүсэж болно. Өнөөдөр гэрээ, хэлцэл хийгдсэн зүйл байхгүй учраас нэхэмжлэгч шударгаар олж авах ёстой болохоос биш хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, би орчихсон учраас минийх гэдэг тайлбар хууль бус байна гэв.

 

3.Эи ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Эи ХХК нь өөрийн барьж гүйцэтгэсэн Баянгол дүүргийн 2-р хороо, сөүлийн гудамжны 45/6 тоот хаяг байршилтай Эи төвийн барилгад галын дохиолол, ашиглалт хяналтын системийн иж бүрэн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, ингэхдээ тухайн ажлын хөлс төлбөрийг харилцан бартер байдлаар төлөхөөр тохиролцсон бөгөөд талууд гэрээ байгуулаагүй байдаг. Учир нь 2019 оны 03 сарын 4 өдөр С ХХК-с үнийн санал ирүүлэхдээ тус ажлыг 119,297,629 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжтой гэж ирүүлсэн байдаг. Тухайн үед талууд харилцан тохиролцохдоо тус барилгаас оффис үйлчилгээний зориулалттай талбайг м.кв нь 2,700,000 төгрөгөөр тооцож 44м.кв талбай өгөхөөр байсан. Үүний дараагаар 2020 онд Эи төвийн барилга ашиглалтад орох үед С ХХК нь манай хэрэгцээнд томхон талбай шаардлагатай байна бид өөр ажил дээр хамтарч ажиллаж болно шүү дээ танайх барилга барьдаг надад та бүгдэд хэрэгцээтэй ажил үйлчилгээ байна гэж хэлээд байсан учир юутай ч 79,27м.кв талбайг хүлээж аваад ашиглаж бай ажил гараад тохиролцвол болох байх гээд оруулсан. Үүний дараагаар 2021 онд орон сууцны барилга дээр тус үйлчилгээ шаардлагатай болж С ХХК-с үнийн санал ирүүлэхийг хүссэн боловч 2021 оны 03 сарын 29-ний өдөр ирүүлсэн үнийн саналдаа 145,758,545 төгрөгийн санал ирүүлсэн. Гэвч тус ажил нь бодит байдал дээр 30,000,000 гаруй төгрөгийн өртөгтэй ажил байсан тул тус ажил дээр С ХХК-тай хамтран ажиллаж ажил гүйцэтгүүлэхээс татгалзаж өөр байгууллагаар гүйцэтгүүлсэн. Үүнээс хойш манай байгууллагаас тус байгууллагад хандан өөрийн хийж гүйцэтгэсэн төлбөртэй дүйцэх талбайд шилжин орж тус талбайг чөлөөлж өгөхийг шаарддаг байсан боловч тус талбайн зөрүү болох 35.09 м.кв талбайн төлбөрийг 2,700,000 төгрөгөөр тооцож 94,737,371 төгрөгийг манай зөвшөөрөлгүй дур мэдэж хийсэн байдаг. Гэвч талуудын хооронд ажил гүйцэтгээгүй талбайн зөрүү төлбөрийг мөнгөөр төлөх талаар ярилцаж тохиролцоогүй бөгөөд м.кв талбайн төлбөрийг 2,700,000 төгрөгөөр тооцож авах талаар тохирсон зүйлгүй болно. Хэрэв үнэхээр тус талбайг авах сонирхолтой байгаа бол м.кв талбайн зөрүүг 5,000,000 төгрөгөөр тооцож 175,350,000 төгрөг төлөх боломжтой эсхүл тус талбайг чөлөөлж өөрийн хийсэн ажилд дүйцэх 45.88м.кв талбайд орж одоо ашиглаж байгаа талбайг чөлөөлж өгөхийг албан ёсоop шаардсан байдаг. Түүнчлэн С ХХК нь үндэслэлгүйгээр хууль бусаар манай байгууллагын эзэмшлийн 79.27м.кв талбайг 2020 оны 1 сарын 1-с хойш эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд нийт 5 жил буюу 60 сарын турш эзэмшиж ашиглаж ирсэн. Манай байгууллагын зүгээс тус талбайг үнэ төлбөргүй ашиглах эзэмших Эийг тус байгууллагад олгоогүй бөгөөд талбай чөлөөлж өгөхийг шаарддаг байсан боловч биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Манай байгууллага нь Эи төвийн өөрийн эзэмшлийн бүх талбайгаа түрээсэлж түрээсийн ашиг орлогоороо үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээд юм. Хууль бусаар эзэмшиж ашиглаж буй тус талбайн м.кв-н зөрүү болох 35.09м.кв талбайг 2021 онд 12,632,400 төгрөг, 2022 онд 14,737,800 төгрөг, 2023 онд 14,737,800 төгрөг, 2024 онд 17,474,820 төгрөгөөр тус тус түрээсэлж нийт 59,582,820 төгрөгийг орлого олох ёстой байсан. Түүнчлэн тус барилгын үйл ажиллагааг явуулахад их хэмжээний зээл авч зээлийн эргэн төлөлтийг төлдөг бөгөөд С ХХК-н буруутай үйлдлээс болж зээлийн хүүнд 40,000,000 төгрөг төлж хохирсон. Иймд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *****тоот хаягт байрлах 79.27м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, С ХХК-с олох ёстой байсан орлогод 59,582,820 төгрөг, С ХХК-с зээлийн хүүнд төлж хохирсон төлбөрт 40,000,000 төгрөг, нийт 99,582,820 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4.С ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа агуулгын хувьд бол талууд анх 2018 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж энэхүү гэрээний төлбөрийг төлөх нөхцөлөө үл хөдлөх эд хөрөнгө буюу энэ маргааны зүйл болоод байгаа Эи төвийн 79,27 метр квадрат талбайгаар төлөхөөр харилцан тохиролцсон. Тэгэхээр энэхүү түрээсийн төлбөр буюу хариуцагч талын үндэслэлгүйгээр олж авсан гэж үзээд байгаа уг талбай нь ямар нэгэн байдлаар Эи төвийн эзэмшил болон ашиглалтад хамаарах талбай биш. Үүнийг Эи төв ашиглаж орлого олох ёстой байсан гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаад байгаачлан талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр энэ ажлыг ийм хөлсөөр хийж гүйцэтгэнэ, үүний төлбөр нь өөрөө м.кв нь 2,700,000 төгрөгөөр тооцогдох 80 метр квадрат талбайтай оффисын зориулалттай барилга байна гэдэг нөхцөл байдлыг бол талууд тохиролцсон гэдэг талаар тайлбарладаг. Тухайн оффисын үнийг нь манай зүгээс төлөх үүрэг л үүссэн болохоос биш түүнийг түрээсэлсэн нөхцөл байдаг бол байхгүй. Тэгэхээр нэгэнт өөрийн эзэмшил өөрийн өмчлөлийн талбайгаа ашиглах нь манай Эийн асуудал болохоос биш, илүү талбай ашиглаад байна гэдэг агуулга яриад байгаа Эи ХХК-ийн тайлбар үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа 45 метр квадрат талбайг л өмчлөх ёстой байсан гэдэг агуулга хаана ч яригдаагүй. Энэ тухай зөвхөн би шүүх дээр ирснээс хойш л танай хийсэн ажлын чинь үнийн дүнд тооцогдох талбай нь ийм байсан энийгээ л ав гэдэг асуудал яриад байгаа болохоос биш тус шүүхэд маргаан үүсэхээс өмнө нь танайх 45 метр квадрат талбайтай байр луу орох ёстой байсан яагаад 80 метр квадрат талбай луу орчхов гэдэг нэг ч шаардлага ирж байгаагүй. Эсвэл танайх хууль бусаар 80 метр квадрат талбайд оршин сууж байна, үүнийгээ чөлөөлж өг гэдэг нэг ч хууль ёсны шаардлагууд ирж байгаагүй учраас анхнаасаа байгуулсан тохиролцоогоо хүлээн зөвшөөрч байсан. Түрүүн удирдлага солигдсонтой холбоотой л энэ асуудал үүссэн талаар хэлсэн. Иймээс олох ёстой орлогыг алдагдуулж, тухайн компанийг хохироогоод байсан зүйл огт байхгүй гэдэг үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлага нь хууль бусаар эзэмшээд байгаа талбайгаасаа албан чөлөөлөх шаардлагын хүрээнд дэЭ хамаарал бүхий тайлбарыг гаргаж байна. Түүнчлэн олох ёстой байсан орлогыг алдагдуулсан нөхцөл байдлын тухайд түрүүн хэлсэнчлэн дутуу метр квадрат буюу бидний ашиглах, бусдад түрээслэх ёстой байсан талбай гэдэг ойлголт нь манай эзэмшиж, ашиглаж байгаа 79,27 метр квадрат талбайд хамааралгүй. Энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш танай хийсэн ажлын төлбөрт ийм хэмжээтэй талбай оногдох ёстой юм байна. Талбайны хэмжээ нь илүү байна шүү гэдэг нөхцөл байдлыг илЭийлэн тооцож гаргаж ирснээс биш үүнийг зохих ёсоор манайх эзэмших ёсгүй бөгөөд тэр талбайгаа эзэмшиж, ашиглаад байсан зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн хүү төлсөн гэдэг агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Тухайн Эи төвийг барихад авсан зээл болон авсан зээлийн хүүг яагаад С ХХК төлөх нөхцөл үүсэж байгаа вэ, үүний шалтгаант нөхцөл холбоо нь ойлгомжгүй. С ХХК биднийг хохироогоод байгаа учраас бид нарын төлөх ёстой зээлийн хүүг төлөх ёстой гэсэн агуулгаар гаргаад ирж байна. Тэрнээс биш 79,27 метр квадрат талбайг барьж байгуулахад гарах өртөг нь өөрөө хэд юм, энэ өртөгтэй хамааралтай нийт зээлийн хэмжээнд хэд нь оногдох, хүү нь хэд байх эсэх талаарх тооцоолол задаргаа алга. Үндсэндээ тухайн барилгыг барих ёстой байсан нөхцөл байдал нь Эи ХХК-д ашигтай байсан. Тэрээр өөрийн бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд банкнаас зээл авсан. Гэвч тэр зээлийн хүүг яахаараа гуравдагч этгээдээс нэхэж байгаа нь ойлгомжгүй, байх боломжгүй нөхцөл байдлыг илЭийлж байгаа учраас 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 04/02-А10 дугаар итгэмжлэл, Эи ХХК-ийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 24/22 дугаар, 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 24/27 дугаар албан бичиг, С ХХК-ийн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 03/28-А9 дугаар албан бичиг, төлбөрийн баримт, 2024 оны 10 сарын 18-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 12 сарын 15-ны өдрийн БД/645 дугаар Батлан даалтын гурвалсан гэрээ, 2023 оны 12 сарын 15-ны өдрийн зээлийн батлан даалтын сангаар батлан даалт гаргуулсан зээлдэгчийн мэдээллийг олон нийтэд мэдээлэхийг зөвшөөрсөн тухай мэдүүлэг, 2023 оны 12 сарын 15-ны өдрийн ЗГ/3089 дугаар зээлийн гэрээ, Зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 08 сарын 12-ны өдрийн ЗГ/8160004066 дугаар зээлийн гэрээ, Зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2024 оны 01 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, С ХХК-ийн ажилчдын 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс 01 сарын 31-ний өдрийг дуусталх цалин тооцооны хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2024 оны 02 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, С ХХК-ийн ажилчдын 2024 оны 02 сарын 01-ний өдрөөс 02 сарын 29-ний өдрийг дуусталх цалин тооцооны хуудас, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2024 оны 03 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, С ХХК-ийн ажилчдын 2024 оны 03 сарын 01-ний өдрөөс 03 сарын 31-ний өдрийг дуусталх цалин тооцооны хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, С ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 04 сарын тайлан, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2024 оны 04 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, С ХХК-ийн ажилчдын 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс 04 сарын 30-ны өдрийг дуусталх цалин тооцооны хуудас, нийгмийн даатгалын шимгэл төлөлт, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2024 оны 05 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, С ХХК-ийн ажилчдын 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 05 сарын 31-ний өдрийг дуусталх цалин тооцооны хуудас, С ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 06 сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2024 оны 06 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, С ХХК-ийн ажилчдын 2024 оны 06 сарын 01-ний өдрөөс 06 сарын 30-ны өдрийг дуусталх цалин тооцооны хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2024 оны 07 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, С ХХК-ийн ажилчдын 2024 оны 07 сарын 01-ний өдрөөс 07 сарын 31-ний өдрийг дуусталх цалин тооцооны хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2024 оны 08 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, С ХХК-ийн ажилчдын 2024 оны 08 сарын 01-ний өдрөөс 08 сарын 31-ний өдрийг дуусталх цалин тооцооны хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, С ХХК-ийн ажилчдын 2024 оны 09 сарын 01-ний өдрөөс 09 сарын 30-ны өдрийг дуусталх цалин тооцооны хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, С ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2024 оны 10 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, С ХХК-ийн ажилчдын 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс 10 сарын 31-ний өдрийг дуусталх цалин тооцооны хуудас, С ХХК-ийн 2024 оны НӨАТ-т төлсөн жагсаалт, голомт банкны харилцахаар хийсэн гүйлгээ, төлбөрийн нэхэмжлэл, 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 05/02-А16 дугаар итгэмжлэл,

 

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг дурдвал: Эи ХХК-ийн 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 24/32 дугаар, 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 24/35 дугаар итгэмжлэл, 2024 оны 04 сарын 26-ны өдрийн хариу тайлбар, 2024 оны 11 сарын 20-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 21/06 дугаар түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлөх хувиар, хүлээлцэх акт, Дубайн трейд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Даваанямын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 22/02 дугаар түрээсийн гэрээ, Н.Гантуяагийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 04 сарын 09-ний өдрийн 23/05 дугаар түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлөх хувиар, 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 24/01 дугаар түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлөх хувиар, Г.Отгонбилэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 02 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, Эи ХХК-ийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 13 дугаар албан бичиг, 2025 оны 04 сарын 25-ны өдрийн итгэмжлэл,

 

Шүүхийн журмаар: 2024 оны 07 сарын 26-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 5/6715 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 02/557 дугаар албан бичиг түүнд хавсаргасан баримт зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Эи ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн *****тоот, 79,27 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Эи ХХК-ийг арилжааны хэлцэлд заасан үүргээ бүрэн биелүүлэх, Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гарган өгч, холбогдох өмчлөх Эийн бүртгэл хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргав.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан Баянгол дүүрэг, *****тоот хаягт байрлах 79.27м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, С ХХК-с олох ёстой байсан орлогод 59,582,820 төгрөг, зээлийн хүүнд төлж хохирсон төлбөрт 40,000,000 төгрөг, нийт 99,582,820 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн сөрөг нэхэмжлэлээр шаардав.

 

2.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

2.1.С ХХК нь 2018 оны 07 сард хариуцагч Эи ХХК-ийн барьсан Эи төвийн барилгын галын дохиолол, хяналтын камер, домофон системийн ажлыг хийж гүйцэтгэн, ажлын хөлсийг бартераар буюу Эи төвийн барилгаас оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө авахаар харилцан тохиролцсон үйл баримтын тухайд талууд маргаагүй.

 

Талуудын тохиролцооны дагуу нэхэмжлэгч ажлыг хийж гүйцэтгэн, 2019 оны 05 сард Эи төвийн 9 давхар, 906 тоот хаягт байрлах, 79.27м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа талаар талууд тайлбарлав.

 

2.2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заажээ.

 

Талууд гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд талуудын тайлбар, хэрэгт авагдсан хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 24/22 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэргээс үзэхэд гүйцэтгэсэн ажлын тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. /1хх-11,12х/

 

Нэхэмжлэгчийн эзэмшиж буй 79.27м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь 2018 оны ханшаар 1 м.кв нь 2,700,000 төгрөг, нийт 216,000,000 төгрөгийн үнэтэй байсан талаар талууд зөрүүгүй тайлбарлах бөгөөд нэхэмжлэгчийн Эи төвийн барилгад хийж гүйцэтгэсэн галын дохиолол, хяналтын камер, домофон системийн ажлын хөлс 119,279,629 төгрөг болсон тухайд талууд мөн маргаагүй.

 

Мөн талууд нэхэмжлэгчээр дахин ажил гүйцэтгүүлэх замаар бартерын байрны зөрүү төлбөрийг төлүүлэхээр анх тохиролцсон хэмээн нэхэмжлэгч тайлбарлах бөгөөд Эи ХХК нь дахин барилга бариагүй тул ажил гүйцэтгээгүй, мөн хариуцагчаас 2021 онд ажлын санал тавьж, нэхэмжлэгч ажил гүйцэтгэх үнийн санал өгсөн боловч үнийн дүнд тохиролцоогүй, тиймээс хүлээн авсан барилгын үнийн зөрүү төлбөр болох 94,737,371 төгрөгийг нэхэмжлэгч 2024 оны 03 сарын 25-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын тухайд маргаагүй.

 

Харин хариуцагч ...нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил болох 119,279,629 төгрөгийн хэмжээнд 44.88 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө эзэмших ёстой, анхнаасаа 79,27 м.кв талбайг өгөхөөр тохиролцоогүй байхад Эи ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр талбайг эзэмшсэн, хариуцагчийн зүгээс 44.88 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өгөхөд бэлэн байна гэж маргав.

 

2.3.Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй талаар дээр дурдсан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 24/22 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт талуудын хооронд бий болсон үйл баримт, үнийн тохиролцооны тухайд маш тодорхой дурджээ. /1хх-11,12х/

 

Албан бичигт: ...Бид танай байгууллагатай Баянгол дүүргийн ***** тоот өрөө буюу 79,27 м/кв оффисын зориулалттай өрөөг өөрсдийн хэрэгцээг хангах зорилгоор бартерын хэлбэрээр худалдахаар 2018 онд харилцан тохиролцсон билээ. Танай байгууллага нь дэЭ байрны 1м/кв үнийг 2,700,000 /Хоёр сая долоон зуун мянган төгрөг буюу нийт 216,000,000 /Хоёр зуун арван зургаан сая төгрөг/-н дүнгээр 2018 оны 07 сард тохиролцсон байна. ДэЭ үнийн дүнгээс 119,297,629 /Нэг зуун арван есөн сая хоёр зуун ерэн долоон мянга зургаан зуун хорин есөн төгрөг/-нд тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах болон ажил үйлчилгээний хөлсөнд манай компанийн Эи төвийн байранд нийлүүлсэн байна гэжээ.

 

Мөн хэрэгт Эи ХХК-ийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн №13 тоот Богд банканд гэх тодорхойлолт авагдсан ба уг баримтад ...Эи төвийн 9-р давхар, 906 тоот /81,18 мкв/ оффисын байрыг /рд:/ С ХХК нь 219 186 000 төгрөгийн бартераар худалдан авсан болно. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ манай компаниас шалтгаалан гаргаж өгч чадаагүй болно гэсэн байна./2хх-17х/

 

Шүүх хуралдаанд хууль сануулан мэдүүлэг өгсөн Эи ХХК-ийн нягтлангаар ажилладаг гэрч Б.Батзаяа ...2024 оноос өмнө албан ёсоор шаардлага хүргүүлж байгаагүй ба би удаа дараа амаараа мөнгөө төлөөч ээ гэдгийг н.Мд хэлж байсан, ...мөнгө байхгүй байна. Бартераар үлдэгдэл мөнгөө төлмөөр байна гэж хэлдэг байсан, ...манайх барилга барихаа болилоо. Танайхаар өөр төрлийн ажил хийлгэх шаардлага гарахгүй нээ, үлдэгдэл мөнгөө төл гэж хэлэхэд С ХХК-ийн захирал нь зээл гаргахад гэрчилгээ шаардлагатай байгаа тул гэрчилгээ гаргаад өгчихвөл барьцаанд тавиад зээл аваад өгч болж байна гэж хэлсэн. ...2021-2022 оны хооронд метр квадратын үнийг 2,700,000 төгрөгөөр нэхэж байсан. ...Газрын ганц нэг асуудлаас шалтгаалан манай гэрчилгээ гараагүй зүйл байх нь байгаа гэж,

мөн тус компанийн захирлаар 2011-2019 оны дунд хүртэл ажиллаж байсан гэх, гэрч Ц.Алтантулга ...тухайн үед хийсэн ажлынхаа үнийн дүнд тохирсон хэмжээний оффист орно гэж тохирсноороо 87 бил үү 88 метр квадрат талбайд орсон байх, ...Яг тухайн үед бол нэг метр квадратын тохирсон үнэ нь 2,700,000 төгрөг байсан. ...би н.Мтэй нэг удаа уулзахдаа илүү төлбөр байгаа тэрийгээ чи яаж шийдэх юм бэ. Адилхан бизнес Ээлдэг хүмүүс байна гээд ярилцаж байсан. Тэр үед коронагийн дараах үе байсан учраас шууд мөнгө нэхэхэд хэцүү байсан. Би зөрүү төлбөрөө яах вэ гэдэг л санал тавихад бартераар ажил хийе гэхэд нь үнийн саналыг нь авч байсан. Өгсөн үнийн саналыг нь судалж үзэхэд зах зээлээс өндөр үнэлгээтэй байсан гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ...906 тоот нь анх голоороо тасалгаатай 40 орчим м.кв талбайтай хоёр байр байсныг бидний хүсэлтийн дагуу хариуцагч тал голоор нь хана байсныг нурааж, 1 хаалгыг нь битүүлж 2 өрөөг нийлүүлж нэг болгож өгч байсан. Тухайн үед одоо гэрч н.Алтантулга ах байсан. Ингээд бидэнд зориулж, нэг хаалгыг нь хааж, дотор нь бидний хүсэлтээр хоёр ширхэг агуулахын өрөө хийж өгч, гал тогооны өрөөний сангийн холболтыг хүртэл хийж өгч байсан хэмээн тайлбарласан нь гэрч Ц.Алтантулгын мэдүүлгээр нотлогдов.

 

Дээр дурдсан хариуцагчаас үйлдсэн хоёр албан тоот, гэрч нарын мэдүүлгээр хариуцагч нь нэхэмжлэгчид маргаан бүхий 79.27 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг С ХХК-д худалдахаар тохиролцоогүй, зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

2.4.Нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцсоноор бартерын үл хөдлөх хөрөнгийн үнэд ажил гүйцэтгэхээр болсон боловч хариуцагч дахин барилга бариагүй тул ажлаар гүйцэтгэх боломжгүй болсны улмаас хариуцагч төлбөрийг мөнгөн хэлбэрээр шаардаж байсан, мөн талууд м.кв-ын үнийг 2,700,000 төгрөгөөр тохиролцож байсан тул нэхэмжлэгч хариуцагчид 94,737,371 төгрөгийг 2024 оны 03 сарын 25-ны өдөр шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг хүлээн авсан тухайд маргаагүй болно. /1хх-18х/

 

ДэЭ үйл баримтаас үзэхэд талуудын хооронд гүйцэтгэсэн ажил 119,279,629 төгрөгийн тухайд ажил гүйцэтгэх гэрээ, үлдэгдэл төлбөр 94,737,371 төгрөгийг ажил гүйцэтгэж бус бэлэн мөнгөөр төлсөн тухайд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасан Арилжааны гэрээний шинжийг агуулж байх тул талууд холимог гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ, 274.2-т Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно хэмээн заасан.

 

2.5.Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах Этэй.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн үнэ 216,000,000 төгрөгийг ажил болон мөнгөөр бүрэн төлсөн тул хариуцагч болох Эи ХХК нь биет байдлын доголдолгүй, Эийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагчаас шаардах Этэй, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх үүрэгтэй үүснэ.

 

ДэЭ үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

3.1.Хариуцагч Эи ХХК нь нэхэмжлэгч С ХХК-д холбогдуулан маргаан бүхий 79.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, С ХХК-с олох ёстой байсан орлогод 59,582,820 төгрөг, зээлийн хүүнд төлж хохирсон төлбөрт 40,000,000 төгрөг, нийт 99,582,820 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргав.

 

Эи ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талууд харилцан тохиролцохдоо талбайг м.кв нь 2,700,000 төгрөгөөр тооцож 44 м.кв талбай өгөхөөр байсан. ...юутай ч 79,27м.кв талбайг хүлээж аваад ашиглаж бай ажил гараад тохиролцвол болох байх гээд оруулсан. 2021 онд орон сууцны барилга дээр үйлчилгээ шаардлагатай болж С ХХК-с үнийн санал ирүүлэхийг хүссэн боловч тохиролцоогүй. 35.09 м.кв талбайн төлбөрийг 2,700,000 төгрөгөөр тооцож 94,737,371 төгрөгийг манай зөвшөөрөлгүй дур мэдэж хийсэн. Үнэхээр тус талбайг авах сонирхолтой байгаа бол м.кв талбайн зөрүүг 5,000,000 төгрөгөөр тооцож 175,350,000 төгрөг төлөх боломжтой эсхүл тус талбайг чөлөөлж өөрийн хийсэн ажилд дүйцэх 45.88м.кв талбайд орж, одоо ашиглаж байгаа талбайг чөлөөлж өгөх. С ХХК нь үндэслэлгүйгээр, хууль бусаар манай байгууллагын эзэмшлийн 79.27м.кв талбайг 2020 оны 1 сарын 1-с хойш эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд нийт 5 жил буюу 60 сарын турш эзэмшиж ашиглаж ирсэн. Хууль бусаар эзэмшиж ашиглаж буй тус талбайн м.кв-н зөрүү болох 35.09м.кв талбайг 2021 онд 12,632,400 төгрөг, 2022 онд 14,737,800 төгрөг, 2023 онд 14,737,800 төгрөг, 2024 онд 17,474,820 төгрөгөөр тус тус түрээсэлж нийт 59,582,820 төгрөгийн орлого олох ёстой байсан. Түүнчлэн тус барилгын үйл ажиллагааг явуулахад их хэмжээний зээл авч зээлийн эргэн төлөлтийг төлдөг бөгөөд С ХХК-н буруутай үйлдлээс болж зээлийн хүүнд 40,000,000 төгрөг төлж хохирсон гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгч нь ...2018 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж энэхүү гэрээний төлбөрийг төлөх нөхцөлөө үл хөдлөх эд хөрөнгө буюу энэ маргааны зүйл болоод байгаа Эи төвийн 79,27 метр квадрат талбайгаар төлөхөөр харилцан тохиролцсон тул уг талбай нь Эи төвийн эзэмшил болон ашиглалтад хамаарах талбай биш. Оффисын үнийг нь төлөх үүрэг үүссэн болохоос биш түүнийг түрээсэлсэн нөхцөл байхгүй. Өөрийн эзэмшил, өмчлөлийн талбайгаа ашиглах нь манай Эийн асуудал. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа 45 метр квадрат талбайг өмчлөх ёстой байсан гэдэг агуулга хаана ч яригдаж байгаагүй. Иймээс олох ёстой орлогыг алдагдуулж, тухайн компанийг хохироогоод байсан зүйл огт байхгүй. Тухайн Эи төвийг барихад авсан зээл болон авсан зээлийн хүүг яагаад С ХХК төлөх нөхцөл үүсэж байгаа вэ, үүний шалтгаант нөхцөл холбоо нь ойлгомжгүй. хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.

 

3.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах Этэй, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх Э нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх Эээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг Э зөрчигчөөс шаардах Этэй талаар заасан.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах Эийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, уг хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байх, энэхүү эзэмшил хууль бус байхыг шаарддаг.

 

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо Сөүлийн гудамж 45/6 тоот хаягт байрлах Эи төвийн барилгыг хариуцагч Эи ХХК барьж ашиглалтад оруулсан талаар талууд маргаагүй бөгөөд тухайн барилгыг 2020 оны 6 сарын 04-ний өдөр 2020/90 тоот дүгнэлтээр улсын комисс хүлээн авсан, барилга улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 02/557 дугаар албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 5/6715 дугаар албан тоотоор тус тус нотлогдов. /2хх-4, 5-10х/

 

Үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үгүйсгэгдэнэ.

 

Өөрөөр хэлбэл С ХХК нь маргаан бүхий 79.27 м.кв талбайг хууль бусаар эзэмшээгүй, тэрээр уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх Этэй талаар үндсэн нэхэмжлэлийг дүгнэсэн дүгнэлтэд тодорхой тусгасан, хөрөнгийг хууль ёсоор эзэмшсэн тул Эи ХХК-д учирсан хохирол гэх олох ёстой байсан орлого 59,582,820 төгрөг, зээлийн хүү 40,000,000 төгрөг, нийт 99,582,820 төгрөгийг хариуцах, мөн нэхэмжлэгчийн эзэмшлээс хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй болно.

 

Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4.Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,237,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 726,065 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,237,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах 79,27 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С ХХК-ийг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Эи ХХК-д даалгаж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул С ХХК-д холбогдох хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого, хохирол 99,582,820 төгрөг гаргуулах тухай Эи ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1,237,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 726,065 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эи ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,237,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ