| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01507/И |
| Дугаар | 312/ШШ2025/01179 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 312/ШШ2025/01179
2025 06 20 312/ШШ2025/01179
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: ******* тоот хаягт байрлах, ***** ББСБ ХХК /РД: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******тоот хаягт оршин суух, П /РД: *****, утас: *******33/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 959,989.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 91004-3249 дугаартай зээл 300 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал 91004-3249 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл 767,184.85 төгрөг, зээлийн хүү 157,861.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,443.11 төгрөг, нийт 946,489.91 төгрөг, ***** ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч П зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Пнь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд талуудын хооронд байгуулсан 35664 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 91004-3249 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 767,184.85 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 157,861.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,443.11 төгрөг, нотариатын зардалд 13,500.00 төгрөг, бүгд 959,989.91 (есөн зуун тавин есөн мянга есөн зуун наян ес зууны ерэн нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Т.Пүрэвдолгороос гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч П шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие П нь ***** ББСБ ХХК-д зээл авсан нь үнэн болно. Хувиараа ажил хийдэг болохоор ажилгүй болоод төлж чадаагүй. Одоо нэхэмжилсэн 959,989.91 төгрөгийг төлж барагдуулна. Надад ямар нэг маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь хариуцагч П-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 959,989.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 959,989.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,914 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 27,590 төгрөгийн 50 хувь болох 13,795 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 14,119 төгрөгийг, хариуцагч Т.Пүрэвдолгороос 13,795 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 959,989.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Пхүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,914 төгрөгөөс 13,795 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 14,119 төгрөгийг, хариуцагч П-оос 13,795 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА