| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03264/И |
| Дугаар | 192/ШШ2025/06150 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/06150
20******* 08 06 192/ШШ20*******/06150
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Б******* овогт Ж*******гийн О*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайран дүүрэг, ******* дугаар хороо, О******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, регистрийн дугаартай, Б овогт Хгийн Цэд холбогдох,
Өмчлөгчөөр тогтоолгож, бичиг баримт шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Б оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Ж.О******* тус шүүхэд Сонгинохайран дүүрэг, ******* дугаар хороо,, ******* тоот хашаа, байшингийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь хариуцагч Х.Ц тус хашаа, байшинг надад худалдаж, би төлбөрийг бүрэн төлсөн боловч гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Х.Цийн Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо,, ******* тоот хашаа байшин нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны 6/33 тоот тогтоолын дагуу хаягт өөрчлөлт орж, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооноос хуваагдаж Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороог байгуулсан бөгөөд хуучин 9 дүгээр хорооны Зүүн салаа тоот, Х.Цийн эзэмшлийн газар нь Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо,, ******* тоот болж өөрчлөгдсөн нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт тогтоогдож байна. Хариуцагч Ж.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийг Сонгинохайран дүүрэг, ******* дугаар хороо, О******* дүгээр гудамж, ******* тоот хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.О******* хариуцагч Х.Цэд холбогдуулан Сонгинохайран дүүрэг, ******* дугаар хороо, О******* дүгээр гудамж, ******* тоот газар, хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, бичиг баримт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчийн хооронд 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1435 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салаа 1 дүгээр гудамж, 5 тоот, 607.м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 27,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төлбөр тооцоо дуусжээ.
Гэрээ ёсоор Ж.О******* төлбөрийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн, хариуцагч газар, хашаа байшинг хүлээлгэн өгч тэрээр газар хашаа байшинг хууль ёсоор мэдэлдээ авсан боловч хариуцагч Х.Ц үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Ж.О******* Иргэний хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-т заасан өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэж Сонгинохайран дүүрэг, ******* дугаар хороо, О******* дүгээр гудамж, ******* тоот газар, хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, бичиг баримт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х.Ц хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 1 дүгээр гудамж, 5 тоот нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны 6/33 тоот тогтоолын дагуу хилийн цэсэнд өөрчлөлт орж, Сонгинохайран дүүрэг, ******* дугаар хороо, О******* дүгээр гудамж, ******* тоот болж өөрчлөгдсөн нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 20******* оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 546 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хариуцагч Х.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарын хамт хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1 Ж.О*******ийн нэхэмжлэлтэй Х.Цэд холбогдох Сонгинохайран дүүрэг, ******* дугаар хороо, О******* дүгээр гудамж, ******* тоотод /хуучнаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салаа 1 дүгээр гудамж, 5 тоот/ байрлах газар, хашаа байшингийн өмчлөгчөөр Ж.О*******ийг тогтоолгож, бичиг баримт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363,150 төгрөгнөөс 181,575 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Цээс 181,575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.О*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН