Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/69

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Баатар овогт Долгорын Бат-Эрдэнэ, Тостынхон Сурмаажавын Алтангэрэл, өмгөөлөгч М.Мандалбаяр  нарыг оролцуулан тус  шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй, шүүгдэгч Баатар овогт Долгорын Бат- Эрдэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч Тостынхон овогт Сурмаажавын Алтангэрэл нарт холбогдох  эрүүгийн 1808016020322  дугаартай  178/2018/0077/Э/ индекстэй хэргийг 2018 оны 04 сарын 27- ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн,  Ховд аймгийн  Манхан сумын Ботгон багт оршин суух, 1990 оны 11 сарын 24 - ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс захчин, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, хувиараа мал малладаг, аминдаа 130 толгой мал, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 60000 төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 20- ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас чөлөөлөгдөж  байсан, ПЖ 90112414 дугаарын регистртэй, Баатар овогт Долгорын Бат- Эрдэнэ.

2. Монгол улсын иргэн Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суух, 1987 оны 10 сарын 18- ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс захчин, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, аминдаа гэр нэг, 120 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 40000 төгрөг, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 сарын 09 - ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар 20 хоногийн баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нийт 4 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, ПЖ 87101811 дугаарын регистртэй, Тостынхон овогт Сурмаажавын Алтангэрэл / Гэрлээ хочтой /   

              Холбогдсон хэргийн талаар  / яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч Д.Бат- Эрдэнэ нь 2018 оны 03 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 38-520 тоотод оршин суух хохирогч Б.Цэцэгчулууны байнга амьдрах орон байранд нэвтэрч зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан,

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, С.Алтангэрэл нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 02 сарын 28-ны шөнө Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Дэмүүлийн 4 тооны ишиг  хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч нарын  гэм буруугийн  талаар

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон гэж  шүүх дүгнээд яллах болон өмгөөлөх талын  нотлох баримтыг шинжлэн судлаад үнэлж үзэхэд:

1. Шүүгдэгч Д.Бат- Эрдэнэ нь 2018 оны 03 сарын 30- ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 38-520 тоот оршин суух хохирогч Б.Цэцэгчулууны байнга амьдрах орон байранд нэвтэрч зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг 

Шүүгдэгч Д.Бат- Эрдэнэ, С.Алтангэрэл нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 02 сарын 28- ны шөнө Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Дэмүүлийн 4 тооны ишиг  хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн ... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт иргэн Нямдаваагийн хашаанд болсон байх ба уг хашаа нь ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай, хашаанд монгол гэр, амбаар байх ба амбаар гэр хоёрын дундуур орж үзэхэд ишиг байсан гэх жижиг гэр байв. Уг гэрт мал байсан гэх ул мөрөөс өөр ул мөр байхгүй байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 8-9 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баасайгийн өгсөн... Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт 2018 оны 03 сарын 01- ний өглөө ишиг байдаг гэрээс ишгээ гаргахад 4 тооны ишиг дутаж байсан. Манай бэр болон хүү М.эмүүл нар байсан. Урьд орой нь манай хүү М.Дэмүүл нэг баг өмссөн залуу гэрийн ар талаас хойшоо явж байна гэж байсан. Манай ар талын Нямдаваагийн хашаанд бууц байсан тул тэнд гэр бариад ишгээ оруулсан байсан. Өвөл манайх 3 ишиг алга болгосон... гэх мэдүүлэг / хэргийн 11 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бадамцэцэгийн өгсөн... 2018 оны 02 сарын 28- ны шөнө 11 цагийн үед айлд кино үзэж байгаад гэртээ ирэхэд манай аавын  хашаанд Гэрлээ гэдэг залуу нэг залуутай хамт зогсож байсан. Намайг гэртээ ороод галаа түлж байхад Гэрлээ нөгөө залуугийнхаа хамт орж ирээд “та унтахгүй юу хийгээд байгаа юм бэ” гэхээр” би унтах болоогүй байна” гэсэн. “Та нар яах гээд энд яваад байгаа юм бэ” гэхэд “одоо бид хоёр явлаа” гээд хамт орж ирсэн залуу нь бие засна гээд гараад орж ирээгүй. Гэрлээ нь араас нь гарсан. Удалгүй гадна юм дуугараад байхаар нь гарахад Гэрлээ гартаа хоёр ишиг тэвэрсэн урагшаа гүйж байсан. Араас нь хамт явсан  залуу нь хоёр ишиг тэврээд гүйж байсан. Удалгүй манайд орж ирээд цай ууна гээд уучихаад гараад мотоциклоо түрээд аавын хашаагаар гараад асаагаад урагшаа явсан. Гэрлээ нь мотоциклоо манай гэрийн урд эзгүй хашааны ард тавьсан байсан. Гэрлээгийн хулгайлсан ишиг М.Дэмүүлийн ишиг байгаа юм... гэх мэдүүлэг / хэргийн 17 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Батбаярын өгсөн... 2018 оны 03 сарын 01- ний шөнө Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт манай гэрт Гэрлээ гэх залуу ирээд 4 ишигний арьс зарах гэсэн юмаа гэхээр нь худалдаж авсан. Надад хулгайн арьс гэдгийг хэлээгүй. Би хулгайн гэдгийг мэдээгүй. Гэрлээ мотоцикльтэй явж байна  гээд мотоциклоо асаагаад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 18 дугаар хуудас /

Мал үнэлсэн тухай тайлангаар... ишиг 4х30000 төгрөг -120000 төгрөг / хэргийн 23 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Алтангэрэлийн яллагдагчаар өгсөн... 2018 оны 02 сарын сүүлээр майдар эргэхээс хоёр хоногийн өмнө Ховд аймгийн төвд Д.Бат- Эрдэнэтэй таараад манай мал дээр очоод ирье гээд хамт Манхан  суманд ирсэн. Манхан суманд ирээд Болдоо гэх ахынхаа мотоциклийг аваад хөдөө мал дээрээ очсон. Тэндээ хоноод сумын төвд орж ирсэн. Д.Бат- Эрдэнэ ишигтэй айл байгаа болов уу ишиг хуулъя гэхээр энд манай нэг ахынх байгаа гээд Нямдаваа ахынд ирсэн. Унтсан байхаар нь Цоож гэх айлд ороод Бадамцэцэг эгчээр цай халаалгаж уусан. Д.Бат- Эрдэнэ энэ айлд ишиг байна гэхээр нь эд нар манай төрлийн айлууд хэрэггүй гэсэн. Д.Бат- Эрдэнэ бие засчихаад ирье гээд гарсан. Тэгээд орж ирэхгүй болохоор нь араас гарсан. Бадамцэцэг эгч мөн гарч ирсэн. Д.Бат- Эрдэнэ байхгүй болохоор нь явчихсан байх гээд буцаж орсон. Мотоциклоо асаагаад явахаар гэрээс гарч иртэл Д.Бат-Эрдэнэ урцны үүдэнд дөрвөн ишиг алаад тавьчихсан сууж байсан. Надад ишиг аваад явъя гэхээр нь хоёр хоёроор нь тэврээд явсан. Д.Бат-Эрдэнэ миний араас ирж байсан ба Д.Бадамцэцэг эгчтэй таараад зугтаачихсан гэсэн. Д.Бат- Эрдэнэ бид хоёр мотоцикльдоо дөрвөн ишгийг ачаад сумын төвийн баруун урд захад гараад хүнгүй газар очоод арьсыг нь хуулж Р.Батбаяр гэх хүнд шөнийн нэг цагт цонхыг нь цохиж сэрээгээд 4 ишигний арьсыг 52000 төгрөгөөр худалдсан юмаа. Д.Бат- Эрдэнэ бид хоёр мөнгөө хувааж авсан. Миний унаж явсан мотоцикль Болдоо гэх манай ахын мотоцикль байсан... гэх мэдүүлэг / хх- ийн 25-26 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бат- Эрдэнийн яллагдагчаар өгсөн... 2018 оны 02 сарын 28-ны өдөр Ховд аймгийн зах дээр С.Алтангэрэлтэй уулзаад Манхан сум явахаар болоод хамт явж  Манхан сум орсон. С.Алтангэрэлийн мал руу явах гэтэл бензин тос хийх мөнгөгүй болоод С.Алтангэрэл Нямдаваа ахынд очъё гэхээр хамт очсон. Тэднийх унтсан байсан тул хажуу талын айлд орсон. Нэг эмэгтэй байсан.  Би түрүүлж гараад тамхи татаад байж байтал С.Алтангэрэл эндээс ишиг авах боллоо гэсэн. Бид хоёр өвсний хашаа руу ороод урцнаас ишиг аваад гарч байтал тэр эмэгтэй гарч ирээд “хулгайгаар мал аваад  байгаа юм биш биз” гэхээр нь  С.Алтангэрэл тэр айл руу буцаж орсон. Тэгээд гарч ирээд явъя гэсэн. Бид хоёр мотоциклоор 4 ишгээ зөөвөрлөөд Манхан сумын урд хэсэгт байх шаврын тохой гэдэг газар очоод 4 ишгээ гаргаад арьсыг нь хуулж аваад тэр шөнөдөө Батбаяр гэх ченжид  арьсыг нь 52000 төгрөгөөр зарсан. Надад 20000 төгрөг өгсөн түүнийг хоол унд, тамхи зэрэгт зарцуулсан. Би өөрийн буруу үйлдэлдээ гэмшиж байна... гэх мэдүүлэг / хэргийн 34- 36 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр... Цэнхэр өнгийн 10-55 ХОА улсын дугаартай, 2012 онд БАНХАУ-д үйлдвэрлэсэн, тээврийн хэрэгсэлийн гэрэл дохио бүрэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг, Адилбишийн Мөнхзулийн тээврийн хэрэгсэлийн 0210914 дугаартай гэрчилгээний хуулбар  / хэргийн 62- 65 дугаар хуудас/  

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн... Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт байх шаврын тохой гэх газар ишигний 4 тооны мах байв.

Уг ишигний толгой болон шийрний арьс нь улаан хүрэн өнгийн, толгой , шийрийг салгаагүй, баруун чих нь он имтэй, зүүн чих нь сүйх имтэй байв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 66-67 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Дэмүүлийн өгсөн... Би 2018 оны 02 сарын 28-ны өдөр би ишгээ бүртгэж оруулаагүй тухайн үед би хөдөө байсан. Манай ишигнүүд зүүн чих сүйх имтэй, баруун чих он имтэй байсан. Манай ишигнээс 4 тооны ишиг алга болсон. Нэг ишгийг 30000 төгрөгөөр үнэлж, 120000 төгрөгний хохирол учирсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 78-79 дүгээр хуудас /

Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар ... БНХАУ-д үйлвэрлэсэн мотоцикль- 500000 төгрөг / хэргийн 104 дүгээр хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн... Уг хэрэг болсон гэх газар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 38-520 тоот гэх ертөнцийн зүгээр зүүн тийш харсан ногоон өнгийн төмөр даамантай хашаа байх ба хашаан дотор ертөнцийн зүгээр зүүн тийш харсан бүргэд хаалгатай байшингийн хаалганд үзлэг хийхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн /9-22 дугаар хуудас / 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 38-520 тоотод оршин суух / Б.Цэцэгчулууны өгсөн... 2018 оны 03 сарын 30-ны өдөр 20 цагийн үед Туяа эгч залгаад “ манайд өчигдөр манай нөхрийн дүү ирж хоноод танай гэрийн түлхүүрийг манай гэрээс аваад гэрээс чинь нөүтбүүкийг чинь авсан байна “гэж хэлсэн. Намайг гэртээ ирэхэд миний нөүтбүүк байхгүй байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Би 03 сарын 28- ны өдрөөс ахындаа очиж байхаар болсон тул хажуугийн айлдаа түлхүүрээ үлдээсэн. Би эд зүйлээ буцаан бүрэн хүлээн авсан. Надад гомдол, санал байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 126-127 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бат-Эрдэнийн сэжигтэнээр  болон гэрчээр өгсөн...  2018 оны 03 сарын 27- ны өдрөөс ах С.Нэргүйгийнд байж байгаад 2018 оны 03 сарын 30- ны өдөр ажилдаа явах гэтэл мөнгө байхгүй байсан. Ахаасаа мөнгө асуусан боловч байхгүй гэхээр нь тэдний гэрт байж байгаад хажуу айлын түлхүүр хоолны шкафан дээр  байхад нь  аваад түлхүүрээр онгойлгож ороод хайрцагтай юман дээр цэнхэр өнгийн цүнхтэй нөүтбүүк байхаар нь аваад гараад явсан. Тэгээд нөүтбүүкийг ломбарданд тавих гэж байгаад баригдсан. Би түлхүүр авсан талаараа бусдад мэдэгдээгүй. Нууцаар аваад гарсан. Цагдаагийн ажилтанд баригдаад буцаагаад өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 130-132, 140-141 дүгээр  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төмөртуяагийн өгсөн... 2018 оны 03 сарын 30- ны өдрийн 18 цагийн үед манай нөхөр С.Нэргүйгийн утсаар залгаад “ танайд Бат- Эрдэнэ гэдэг хүн амьдардаг уу гэж асуухаар манайд байдаг”  гэсэн. Танайхаас нөүтбүүк хулгай хийсэн үү гэж асуухаар нь  хүүхдүүдээсээ асуусан боловч ямар нэгэн зүйл авчираагүй байсан.  Манай хашаанд байгаа айлын хүүхдийн түлхүүр байгааг санаад нөүтбүүк байдаг эсэхийг асуухад байгаа гэсэн тул гэрт орж үзэхэд алга болсон байсан. Тэгээд дүү Б.Цэцэгчулуунд хэлсэн. Манай дүү цагдаагийн байгууллагад хандсан. Би Д.Бат- Эрдэнийг байхад дүүгээсээ хувцас асуугаад гэрийнх нь түлхүүрээр орж авч байсан тул манай гэрт түлхүүр байгааг мэдэж байсан байх. Сүүлд сонсоход  манай дүүгийн гэрийн түлхүүр аваад нөүтбүүкийг нь авсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 133-134 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Нэргүйгийн гэрчээр өгсөн... Д.Бат- Эрдэнэ манайд 2018 оны 03 сарын 28-ны өдөр ирсэн. 2018 оны 03 сарын 30- ны орой цагдаагийн байгууллагаас яриад ” Д.Бат- Эрдэнэ хулгай хийсэн байна. Эд зүйл алдсан талаар мэдсэн зүйл байна уу “ гэсэн. Тэгтэл манай хажуу айлын гэрээс нөүтбүүк алдагдсан байсан. Манай гэрээс гэрийн түлхүүрийг нь аваад хулгай хийсэн байсан. Намайг ажилдаа явахад надаас ямар нэгэн мөнгө төгрөг асуугаагүй. Ховд аймагт хэрэгт холбогдсон гэдгийг цагдаагийн байгууллагад ирээд мэдлээ ... гэх мэдүүлэг / хэргийн 135-136 дугаар хуудас/

             Эд зүйл түр хураан авсан... 2018 оны 03 сарын 30- ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 21 дүгээр хороолол автобусны буудлын орчим нөүтбүүк авч явж байсан үл таних эрэгтэй хүнийг шалгахад уг барьж явсан эд зүйл нь хулгайн эд зүйл болох нь тогтоогдсон тул иргэн Долгор овогтой Бат- Эрдэнээс HASEE маркын хар өнгийн нөүтбүүкийг хураан авав... гэх тэмдэглэл/ хэргийн 155 дугаар хуудас/

            Эд зүйлийг хүлээлгэн өгсөн... хулгайд алдагдсан гэх  HASEE маркын хар өнгийн нөүтбүүк 1 ширхэг, Haier маркын mouse 1 ширхэг зэргийг  хохирогч Б.Цэцэгчулуунд хүлээлгэн өгсөн... тэмдэглэл / хэргийн 156 дугаар хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ тогтоосон... хэрэглэж байсан   HASEE маркын зөөврийн компьютер – 100000 төгрөг / хэргийн 157 дугаар хуудас/  зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, С.Алтангэрэл нар нь гэм буруугаа хүлээн  зөвшөөрсөн ба  тэдгээрийн өмгөөлөгч нь  хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байна.

            Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, С.Алтангэрэл нар  нь бусдын малыг машин механизм буюу иргэн А.Мөнхзулын 10-55 ХОЗ дугаартай 500000 төгрөгний үнэ бүхий  мотоцикль ашиглан үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 500000 төгрөгнөөс хохиролд төлсөн 120000 төгрөгийг хасаад үлдэх 380000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар улсын төсөвт шилжүүлэв.

            Шүүгдэгч Д.Бат- Эрдэнэ, С.Алтангэрэл нар нь бусдад учруулсан хохирлоо төлсөн нь ... хохирогч М.Дэмүүл, Б.Цэцэгчулуун нарын өгсөн... Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

            Ховд аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан, бүлэглэн машин механизм ашиглан  бусдын мал хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар,  шүүгдэгч С.Алтангэрэлийг бүлэглэн, машин механизм ашиглан  бусдын мал хулгайлсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.                        

            Иймд шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан, С.Алтангэрэлтэй бүлэглэн машин механизм ашиглан  бусдын мал хулгайлсан,

-Шүүгдэгч С.Алтангэрэлийг Д.Бат-Эрдэнэтэй бүлэглэн, машин механизм ашиглан  бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй байна.

                Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

            Шүүгдэгч  Д.Бат-Эрдэнийг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах, бүлэглэн машин механизм ашиглан  бусдын мал хулгайлах, шүүгдэгч С.Алтангэрэлийг  бүлэглэн, машин механизм ашиглан  бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  шүүгдэгч Д.Бат- Эрдэнэ, С.Алтангэрэл нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Д.Бат- Эрдэнэ нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 20 - ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан  6 сарын хорих ялаас чөлөөлж шийдвэрлэж байсан нь хэргийн 86-88 дугаар хуудас дахь 22 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 50 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас”- аар, шүүгдэгч С.Алтангэрэл нь Говь- Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 01 сарын 09- ний өлрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1, 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 4 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан нь хэргийн 90-92 дугаар хуудас дахь 03 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 49 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Алтангэрэл нь 2008 онд гэмт хэрэг үйлдэж шүүхээс баривчлах ялаар  шийтгүүлж, баривчлах ялыг эдэлснээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй  байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.      

            Шүүгдэгч Д.Бат- Эрдэнэ  урьд санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдож ялаас чөлөөлөгдсөн атал дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар   шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь шударга ёсны зарчимд  нийцсэн гэж шүүх үзсэн болно.

            Шүүгдэгч С.Алтангэрэл нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж буйг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Алтангэрэлд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэв.

            Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ,С.Алтангэрэл нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 500000 төгрөгнөөс хохиролд төлсөн 120000 төгрөгийг хасаад үлдэх 380000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар улсын төсөвт шилжүүлэв.

            Эрүүгийн 1808016020322 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  байна.

            Шүүгдэгч Д.Бат- Эрдэнэ нь 2018 оны 04 сарын 01-ний өдөр баривчлагдаж, Ховд аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 02- ны өдрийн шүүгчийн 1/10 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих тухай “ захирамжаар цагдан хоригдож, шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 32 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд нь оруулан тооцов.

            Шүүгдэгч С.Алтангэрэл, Д.Бат- Эрдэнэ нараас 380000  төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.Бат- Эрдэнийн өмчлөлийн  нэг тооны адуу, нэг тооны үхэр битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 сарын 09- ний өдрийн 5/49 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,  С.Алтангэрэлийн  өмчлөлийн нэг тооны адуу битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 сарын 09- ний өдрийн 5/50 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” – ыг тус тус хэвээр үлдээв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2,  4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13  дугаар заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Баатар овогт Долгорын Бат- Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүн  байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг , бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Тостынхон овогт Сурмаажавын  Алтангэрэлийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Баатар овогт Долгорын Бат-Эрдэнийг 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бат- Эрдэнийг 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч Д.Бат- Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 6 сарын хорих  ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Алтангэрэлийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар оршин суух, газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд  оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бат- Эрдэнийн цагдан хоригдсон 32 / гучин хоёр / хоногийг   эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнээс 180000 / нэг зуун наян мянга / төгрөг, шүүгдэгч С.Алтангэрэлээс 180000 / нэг зуун наян мянга / төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

8.Эрүүгийн 1808016020322 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Алтангэрэл нь цагдан хоригдоогүй  болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч Д.Бат- Эрдэнийн өмчлөлийн  нэг тооны адуу, нэг тооны үхэр битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 сарын 09- ний өдрийн 5/49 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,  С.Алтангэрэлийн  өмчлөлийн нэг тооны адуу битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 сарын 09- ний өдрийн 5/50 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” – ыг тус тус хэвээр үлдээсүгэй.    

               9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд цагдан хорихоор авсан, шүүгдэгч С.Алтангэрэлд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хэвээр  хэрэглэсүгэй.

               10.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Т.ЦЭЦЭГМАА