2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/00870

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 01 сары 30 өдөр

191/ШШ2025/00870

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: хаягт байрлах, ******* ХХК/РД: *******/-ийн хүсэлттэй,

 

Э.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ажилтан ******* овогт ******* нь 2023 оны 09-р сарын 05-ны өдөр манай байгууллагад хүнд машин механизмын оператороор бөгөөд ажиллаж байх хугацаандаа В3 буюу шалаанз маркийн авто машиныг эвдэлж хохирол учруулсан болно. Тухайн машиныг засаж засварлахад нийт 20,219,300 (Хорин сая хоёр зуун ар кимянга гурван зуу) төгрөгийн зардал гарсан. Тус хохирлыг барагдуулж дуусгалгүйгээр ажиллаас гарсан бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 зүйлийн 226.1 дэх шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр энэхүү хээгээ хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно.  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дугаар: ******* 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн тоот дугаартай захирамжид хариуцагч Э.******* нь тоотод оршин суух хаягаар хариуцагч Э. *******г дуудах ажиллагаа хийсэн болно. гэвч хариуцагч Э.******* нь уг хаягт бүртгэлгүй оршин суудаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас хүргэсэн шуудангын ажилтаны магадлагаа,  дүүргийн  дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоодсон болно. Мөн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар: ******* тоот дугаартай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хүсэлт гаргагч нь Э.******* оршин суугаа хаяг бус байгааг нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтыг хүсэлтэд хавсаргах шаардлагатай. Хүсэлт гаргагч нь Сүхбаатар дүүрэгт оршин байдаг нотлох баримтын шаардлага хангасан баримтыг хүсэлтэд хавсаргаагүй байна гэсэн захирамж тус тус гарсан болно. бид хаягын шаардлага хангасан нотлох баримтыг хавсарган хүргүүлж байна. Одоо хариуцагч Э.*******гийн оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ХХК нь *******ын *******/РД: *******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Э.*******гийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт,  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь Э.*******г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан овогт *******ын *******/РД: *******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан овогт *******ын *******/РД: *******/-г эрэн сурвалжилж, Э.*******гийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг  дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ