2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/06184

 

 

*******25 08 07   192/ШШ*******25/06184

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, Үйлдвэрлэлийн баруун бүС, ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х******* ХХК, Ө.Н******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б******* оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н******* ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х******* ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Манай Н******* ХХК *******22 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Х******* ХХК-тай 22/06 тоот болон 22/07 тоот машин механизм түрээсийн гэрээг тус тус байгуулж, далангийн индүү болон автогрейдер түрээсэлсэн юм. Уг гэрээгээр Дорноговь аймгийн Зүүнбаян, Ханги чиглэлийн 224 км төмөр замын төсөл дээр 6 сарын хугацаатай ажил гүйцэтгэхэд далангийн индүүг түрээсэлж 15,000,000 төгрөг, 3 сар ажил гүйцэтгэхэд автогрейдерийг түрээсэлж 27,500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон. Ингээд гэрээгээ дүгнэж, *******22 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тооцоо нийлэхэд тооцооны үлдэгдэл 31,913,982 төгрөг байсан. Үүнээс хойш дахин тооцоо нийлэхэд 19,148,389 төгрөгийн үлдэгдэлтэй болсон болох нь хоёр талын тооцооны үлдэгдлийн баталгаануудаар тогтоогдож байгаа ба энэхүү 19,148,389 төгрөгийг нэхэмжилж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг нь тодорхойгүйн улмаас нэхэмжлэлийг буцаасан байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х******* ХХК, гүйцэтгэх захирал Ө.Н*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэтуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн *******25 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШЗ*******25/13927 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн *******25 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШЗ*******25/28270 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай Н******* ХХК *******22 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Х******* ХХК-тай 22/06 тоот болон 22/07 тоот машин механизм түрээсийн гэрээг тус тус байгуулж, далангийн индүү болон автогрейдер түрээсэлсэн. Уг гэрээгээр Дорноговь аймгийн Зүүнбаян, Ханги чиглэлийн 224 км төмөр замын төсөл дээр 6 сарын хугацаатай ажил гүйцэтгэхэд далангийн индүүг түрээсэлж 15,000,000 төгрөг, 3 сар ажил гүйцэтгэхэд автогрейдерийг түрээсэлж 27,500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон. Ингээд гэрээгээ дүгнэж, *******22 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тооцоо нийлэхэд тооцооны үлдэгдэл 31,913,982 төгрөг байсан. Үүнээс хойш дахин тооцоо нийлэхэд 19,148,389 төгрөгийн үлдэгдэлтэй болсон нь хоёр талын тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байгаа ба энэхүү 19,148,389 төгрөгийг нэхэмжилж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг нь тодорхойгүйн улмаас нэхэмжлэлийг буцаасан байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х******* ХХК, /РД:*******67358/, гүйцэтгэх захирал Ө.Н*******ийг эрэн сурвалжлуулна гэж тайлбарласан.

 

3.Х******* ХХК нь Баянзүрх дүүргийн *******,,, тоот хаягт байрладаггүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн *******25 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШЗ*******25/13927 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.

 

4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х******* ХХК Баянзүрх дүүргийн *******,,, тоот хаягт байрладаггүй, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Н******* ХХК хуульд заасан харъяаллын дагуу Х******* ХХК, гүйцэтгэх захирал Ө.Н******* нарыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5.Н******* ХХК-ийн хүсэлттэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Х******* ХХК /РД:*******67358/, гүйцэтгэх захирал /итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд/ Ө.Н******* нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Х******* ХХК, гүйцэтгэх захирал /итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд/ Ө.Н******* нарыг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтэст гүйцэтгэхийг даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН