2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/06185

 

 

 

 

 

*******25 08 07   1*******2/ШШ*******25/06185

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* оффис, ******* давхарт байрлах, 668011******* регистрийн дугаартай, Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б******* оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б******* ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э******* ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Б******* ХХК нь Э******* ХХК-иас *******0,000 төгрөг гаргуулахаар Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан боловч тус шүүхийн *******25 оны 4 дүгээр сарын-ны өдрийн 1*******7/Ш3*******25/14452 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, оршин байгаа газар нь тогтоогдохгүй байгаа тул Э******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн *******25 оны 4 дүгээр сарын-ны өдрийн 1*******7/ШЗ*******25/14452 дугаар захирамж, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Э******* ХХК-ийн хуулийн этгээдийн нээлттэй мэдээлэл зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б******* ХХК, Э******* ХХК-иас *******0,000 төгрөг гаргуулахаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан боловч тус шүүхийн *******25 оны 4 дүгээр сарын-ны өдрийн 1*******7/Ш3*******25/14452 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, оршин байгаа газар нь тогтоогдохгүй байгаа тул Э******* ХХК-ийг эрэн сурвалжилж хаягыг тогтоож өгнө үү гэж тайлбарласан.

 

3.Э******* ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *******,,, тоот хаягт байрладаггүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн *******25 оны 4 дүгээр сарын-ны өдрийн 1*******7/ШЗ*******25/14452 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.

 

4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э******* ХХК Баянгол дүүргийн 5 дугаар хороо, *******,,, тоот хаягт байрладаггүй, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Б******* ХХК хуульд заасан харъяаллын дагуу Э******* ХХК-ийг  эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5.Б******* ХХК-ийн хүсэлттэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаартай, Э******* ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э******* ХХК-ийг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтэст гүйцэтгэхийг даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4, 11*******.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН