Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 0609

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч  Ч.Отгонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч  Ш.Сарангэрэл, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б Э  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1802000490054  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Э, 19  оны 12 дугаар сарын -ны өдөр Д   аймгийн  С  суманд  төрсөн,  настай, эрэгтэй, дээд   боловсролтой,    ам бүл 2,  хүүгийн  хамт  тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны  тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:

       

Холбогдсон хэргийн талаар:

            Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт  улсын дугаартай  маркийн  тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”–н 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.2 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт  хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв ярьсан байгаа. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

     Шүүгдэгч  Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:Би 2018 оны 1 дүгээр сарын 20 билүү 21-ний өдөр зүс таних Ж гэх 28-30 орчим насны залуугаас 500.000 төгрөгний оронд 0.4 грамм мөс гэх мансууруулах бодисыг өөртэй нь уулзаж авч байсан. Гэхдээ Ж хаана ямар ажил хийдэг, ямар утасны дугаартай болох талаар нь мэдэхгүй байна. Надруу танихгүй дугаараас залгаад л тэнд уулзья гэж хэлээд л уулзаж байсан. Ингээд би 0.4 грамм мөснөөсөө 2018 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө өөрийн хамтлагын студи болох хуучнаар Куба улсын элчин сайдын яамны хоёр давхарын дуу бичлэг сургалтын студи дээрээ гарцаараа хонох үедээ талыг нь хэрэглэсэн. Ингээд үлдсэн мөсөө өөрийнхөө барьдаг шар өнгийн гар цүнхэндээ хийчихсэн байсан. 2018 оны 1 дүгээр сарын 24-ний орой 17.00 цаг өнгөрч байхад Г гэх залуутай утсаар холбогдож уулзсан учир нь Г БНХАУ-аас ирэхдээ зарахаар хувцас эд зүйл авч ирсэн намайг үзэх үү гэж өмнө нь хэлж байсан болохоор зарж байгаа хувцасыг нь үзэхээр уулзсан. Ингээд гэмтлийн эмнэлэгийн орчмоос Г аваад явж байх үедээ би өөрийнхөө утсаар Б залгахад намайг завтай бол хүрээд ирээч найз охиныг аваад гэрт нь хүргэж өгчихье гэж хэлсэн. Ингээд завтай явж байсан болохоор Г хамтаар Б модны хоёрын ойролцоо очиж голын зам дагуугаас аваад Их дэлгүүрийн урд талд хоолны газар орж хоол идчихээд Зайсангийн Оргил төв орж Бн найз охиныг аваад Чулуун Овооны зүг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад 13 дугаар хороолол руу явсан. Учир нь 13 дугаар хороололд миний таньдаг Э гэх эмэгтэй 2-3 найз охинтойгоо байна гэж хэлэхээр нь очихоор болоод сууж байгаа пабых нь гадаа очтол цагдаа нар бид 3-ыг барьж авсан. Ингээд хар тамхитай тэмцэх байрны гадаа ирсэн ба энэ үед би өөрийнхөө цүнхэнд мөс гэх мансууруулах бодис байгаа болохыг хэлж үзлэг хийлгэж хураалгасан. Надад мөс явааг надтай хамт явж байсан  хоёр залуу мэдээгүй байсан. Би одоогоос 2 жилийн өмнөөс хар тамхи хэрэглэж эхэлсэн. Гэхдээ би байнга хэрэглэдэггүй юм. Хааяа л хэрэглэдэг. Хааяа мөнгө төгрөгтэй болсон үедээ л авч хэрэглэдэг. Учир нь би 2013 онд шулуун гэдэсний архаг үрэвсэлийн хагалгаанд орж байсан ба түүнээс болж ачаалал авах юм уу ядрахаараа их өвддөг. Харин мөс гэх мансууруулах бодисыг хэрэглэхээр өвчин намдаж бие тайвширдаг юм. Тэгээд л хэрэглэж эхэлсэн. Миний унаж байсан машин бол манай эхнэр Т нэр дээр байдаг машин. Би түр зуур унаж байсан юм  гэжээ.

    Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-12/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 13-16/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 18-21/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолд: Б.Т эзэмшилийн  улсын дугаартай  саарал өнгийн Тоёота бревис /Toyota Brvies/ маркийн  JCG 100059968 арлын дугаартай машиныг битүүмжлэв гэжээ. /хх-н 30/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 31-33/.

     Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: Б Э зөвшөөрсөнөөр  мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулав гэжээ. /хх-н 43-46/

   Шүүх Шинжилгээний Үндэсний хүлээлэнгээс  шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 47-50/

 Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол: / хх-н 51/

       Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр байцаасан тэмдэглэл /хх-н 52-54/

        Гэрч Б.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Э над руу залгаад хаана байна гэхээр нь гэмтлийн эмнэлгийн ойролцоо байна гэхэд байж байгаарай би яваад очий тэгээд гараад ир гэсэн. Тэгээд Э бид хоёр хороолол орж куртик үзэхээр явсан. Би гэрээс гарахдаа зарах гэж байсан хувцаснуудаа мөн цүнхэнд хийгээд авч гарсан. Түүнээс ч мөн авахаар болсон. Тэгээд бид хоёр хувцас үзчихээд маргааш нөгөөдрөөс нь авахаар болоод явж байхад Э утсаараа Д Б /Бг/ дуудаж  модны хоёрын ойролцоо уулзахаар болсон. Б машинд орж ирээд миний зарах гэж байсан хувцаснаас үзээд хоёр өмд авахаар болсон. Эрдэнэбаяр 5 цамц, 5 өмд авна гэсэн. Тэгээд Б бид нар хамтдаа Их дэлгүүрийн урд байх хоолны газар орж хоол идээд байж байхад Б манай найз охиныг Зайсангаас аваад Чулуун Овооны ойролцоо хүргээд өгье гэхээр нь бид нар түүний найз охиныг авахаар явсан. Тэгээд найз охиныг нь аваад Чулууны овоонд хүргэж өгсөн. Тэр үед Э ядраад байна гэхээр нь би машиныг нь барьсан. Тухайн үед Э эмэгтэй хүнтэй яриад 13-ын ойролцоо уулзахаар болсон. Эн зааж өгсөний дагуу нэг байрны гадаа очоод зогсож байтал Э өөрөө жолоон дээрээ ирж суусан. Яг тэр үед цагдаа нар гарч ирээд бид гурвыг авч явсан. Тэгээд Эр цүнхэндээ байсан мөс гэх мансууруулах бодисыг зааж өгч хураалгасан. Болдоо бид хоёр мөс байгаа талаар мэдээгүй. Бид хоёр ч энэ талаар яриагүй. Би 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдөр БНХАУ-аас Монгол улсад ирсэн. Би Хятад улс руу 2017 оны 6 дугаар сард яваад түүнээс хойш ирээгүй байж байгаад ирсэн байсан юм. Би Хөх хотод байх үедээ өнгөт арьстай Ж гэх залуугаас мөс гэх мансууруулах бодис авч хэрэглэдэг байсан. Мөн нэг удаа шавар гэх бодисыг хэрэглэж үзсэн. Монголд ирээд мансууруулах бодис хэрэглээгүй. Э, Бр нартай Хятад улсаас ирсэнээсээ хойш танилцсан. Би Хятадаас ирэхдээ зарах хувцас авч ирсэн байсан тэр хувцас Э машины арын суудал дээр байгаа гэжээ. / хх-н 54--55/

         Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 24-ний орой 18-19 цагийн орчимд Э над руу залгаад хаана байна гэсэн би байгаа газраа хэлэхэд байж байгаарай би яваад очий гэсэн. Ингээд удалгүй модны хоёрт ирчихлээ гараад ир гэсэн. Гараад очтол  машинтай дотор нь миний зүс таних Г суучихсан байж байсан. Тэгээд би машинд нь ороод манай найз охиныг Зайсангаас аваад Чулуун Овоонд буулгаад өгөөч гэхэд зөвшөөрсөн. Манай найз охиныг гэрт нь хүргээд бид нар 13 орж байтал Эрдэнэбаяр нэг хүнтэй уулзана гээд нэг байрны гадаа байж байтал цагдаа нар гарч ирээд бид нарыг авч явсан. Би баригдхаасаа өмнө 3-4 хоногийн өмнө байх Баянгол дүүргийн хорооллын эцсийн буудлын ойролцоо байрны орцонд хэрэглэсэн мөс гэх мансууруулах бодисыг хэнээс авсан талаараа мэдэхгүй байна. Би Э мөс явж байсныг мэдээгүй гэжээ./хх-н 56--57/

        Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Эй 2008 онд танилцаад үерхэж байгаад 2012 онд хүү Я төрүүлсэн. Манай нөхөр надтай танилцах үедээ  ажиллаж байсан юм. Э бид хоёр 2015 он хүртэл хамт амьдарсан. 2016 онд буцаж нийлээд дахин салсан. Одоо би аав, ээж, хүүгийн хамт амьдарч байгаа. Э одоогоос 6-7 хоногийн өмнө надтай яриад машин хэрэгтэй байна гэхээр нь би  дугаартай машинаа өгсөн юм. Бид хоёр тусдаа амьдарч байгаа ч гэсэн байнга холбоотой байдаг юм. Эхар тамхи хэрэглэдэг гэдгийг би ерөөсөө мэдэхгүй юм байна. Э өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнтэй нийтэч, олон сайхан найз нөхөдтэй, найз нөхөд дундаа нэр хүнд сайтай гэжээ. /хх-н 58--59/

        Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Б.Эг  гэдгээр нь мэднэ. Хааяа утсаар ярьдаг юм. 2018 оны 1 дүгээр сарын 24-ний орой би өөрийн хоёр найз эмэгтэйгийн хамт өөрийнхөө гэрийн ойролцоо байдаг Хөөмий ресторанд сууж байсан чинь Э над руу залгаад юу байна хаагуур байна гэхээр нь хоёр найзтайгаа ресторанд байна гэхэд очиж болох уу гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд удаагүй байж байтал гэрийн чинь ойролцоо ирлээ гэсэн. Би сууж байгаа газраа зааж өгөөд хүлээгээд байсан чинь ирээгүй. Утас руу нь залгахаар нь утсаа авахаа больсон. Би Э хамт мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Түүнийг хар тамхитай явж байгаа талаар мэдээгүй гэжээ. / хх-н 63-64/

        Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Э нь 3 хүүхэдтэй айлын том хүүхэд байгаа юм. Доороо 2 дүүтэй. Манай нөхөр Б бид хоёр 1990 онд гэр бүл болсон. Би Б танилцхаасаа өмнө 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Этөрүүлсэн юм. Э аав нь одоо Эрдэнэт хотод  ажиллаж амьдардаг ч бид нартай ямар нэгэн холбоо байдаггүй юм. Б танилцах үед Э 5 настай байсан юм. Миний бие цагдаагийн байгууллагад 23 жил ажилласан. Манай нөхөр Б мөн цагдаагийн байгууллагад 33 жил ажиллаад тэтгэвэртээ суусан юм. Манай хүү Эр  суманд бага насаа өнгөрөөсөн. -ийн ангид элсэн ороод 2008 онд төгссөн. Сургуулиа төгсөөд ангийхаа  хүүхдийн хамт  байгуулсан юм. Энэ үедээ Тй танилцаад дундаасаа хүү Я төрүүлсэн.  Би хүүгээ ийм зүйл хэрэглэдэг гэж мэдээгүй юм байна. Мөн имй хэргээр шалгагдана гэж зүүдэлсэнгүй явлаа. Манай хүү хүний төлөө их сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Энэ жил хамтлагых нь 10 жилийн ой болж байгаа. Түүндээ бэлдээд их завгүй байгаа. Хамтлагыхаа ахлагч нь гэж явдаг юм. Би хүүгээ хэрэг хийсэн бол үнэнчээр хүлээгээд цаашид дахин алдахгүй байх гэж итгэж байгаа. дугаартай машин бол Э худалдан аваад эхнэр болох Т нэр дээр болгосон машин юм. Ер нь Т машин юм. Нөхөр бид хоёр Дорноговь аймгаас ирээд хүүхдүүд дээрээ байж байтал нэг шөнө гэрт цагдаа нар орж ирээд нэгжлэг хийсэн. Би үнэхээрийн их гайхаж балмагдсан. Сүүлийн үед эхнэртэйгээ жоохон таарамж муутай байгаа болохоор сэтгэл санаагаар унаад тийм зүйл хэрэглэсэн байж болох байх гэж л бодож байна гэжээ. / хх-н 65--66/

         Гэрч Б.С  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б.Эг танина. 2003 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр  элсэн орж байх үедээ нэг ангид орж хамт 5 жил суралцсан. Бид 2008 онд сургуулиа төгсөөд ж одоог хүртэл хамт ажиллаж байна. Э хар тамхины хэргээр шалгагдаж байна гэдгийг мэдсэн. Өөрөөр мэдэх зүйл байхгүй. Э бол хамт олонч, илэн далангүй, нээлттэй байж хамтлагаа авч яваа сайн уран бүтээлч юм. Эрдэнэбаяр 2008 онд сургуулиа төгсөөд эхнэр Т 2009 оноос амьдарч эхэлсэн. Би хар тамхины талаар сайн мэдэхгүй, би түүнийг хэрэглэж байгаагүй гэжээ. /хх-н 67--68/

        Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 69/

        2018.02.02.-ны өдрийн 1541 дугаартай шинжээчийн дүгнэлт:

        1.Шинжилгээнд ирүүлсэн оройн хэсгийг хагалсан тарианы усны шил, резинэн гуурс, мэт зүйл, улаан өнгийн судалтай гуурс, цагаан өнгийн талстлаг мөс гэх зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

        2.Шинжилгээнд ирүүлсэн оройн хэсгийг хагалсан тарианы усны шил, резинэн гуурс, мэт зүйл, улаан өнгийн судалтай гуурс, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

        3.4.Шинжилгээнд илэрсэн метафетамин /methamphetamine/ нь НҮБ –ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно гэжээ.  /хх-н 70-71/

       Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 72-74/

       Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 75/

       2018.02.01.-ний өдрийн 1542 дугаартай шинжээчийн дүгнэлт:

       1.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Болдбаатарын Эрдэнэбаяр 2018.01.25 гэж хаягласан шээсэнд  метамфетамин  /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/, “Б Б МП83102071 2018.01.25”, “МК85032811 Б.Г” гэж хаягласан /2ш/ шээсэнд метафетамин  /МАМР/ илэрсэн.

       Илэрсэн метамфетамин  /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/  нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна гэжээ. /хх-н 76-77/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 78-80/

         Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 81/

         2018.01.31-ний өдрийн 1063 дугаартай шинжээчийн дүгнэлт:

         1.Шинжилгээнд 7.62х39 мм-ийн гэрэл дуу чимээ гаргах зориулалттай /хоосон/ “1943 оны загварын” сум 1 ширхэг, 6.8х22 мм-ийн барилга угсралтын ажилд зориулагдсан “Д-4” загварын 4 ширхэг сумнуудыг ирүүлсэн байна. 7,62х39 мм-ийн гэрэл дуу чимээ гаргах зориулалттай 1943 оны загварын сум нь буудлага үйлдэнэ.

         2.Шинжилгээнд ирүүлсэн 7,62х39 мм-ийн гэрэл дуу чимээ гаргах зориулалттай 1943 оны загварын сумаар 7,62х39 мм-ийн сумаар буудлага хийдэг бүх төрлийн буунуудаар буудлага үйлдэж болно. /АК-47, АКМ гэх мэт/. 6.8х22 мм-ийн барилга угсралтын ажилд зориулагдсан “Д-4” загварын сумаар барилга угсралтын ажлын зориулалттай буугаар буудлага хийдэг. /ПЦ-84 гэх мэт/.

3.Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь үйлдвэрийн хийцийх байна гэжээ.  /хх-н 82-83/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 84/

         Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 85/

         Шүүх сэтгэц эмгэг судлалын 103 тоот дүгнэлт:

         1.Б.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

         2.Б.Энь одоо сэтгэцийн эмгэггүй байна.

         3.Б.Энь одоо сэтгэцийн эмгэггүй байна.

4.Б.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.Б.Э нь 2018.1.24-ний  өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6.Б.Энь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7.Б.Энь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8.Б.Э нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9.Б.Э нь мансуурах донтой эсвэл масууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна гэжээ. /хх-н 86-87/

         Сэжигтэн Б.Э мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 88-89/

         Сэжигтэн Б.Э шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 96-97/

          Б.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 121-122/

          Б.Э эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 100,107, 116-117/,118-120/

    Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 126,128, 148/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 145/,

    Б.Э эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 149/ зэрэг болно.          

           Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт  улсын дугаартай  / Toyota Brevis/ маркийн  тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” –н 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.2 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн …  шүүгдэгч  Б.Э   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Би 2018 оны 1 дүгээр сарын 20 билүү 21-ний өдөр зүс таних Ж гэх 28-30 орчим насны залуугаас 500.000 төгрөгний оронд 0.4 грамм мөс гэх мансууруулах бодисыг өөртэй нь уулзаж авч байсан. …Ингээд би 0.4 грамм мөснөөсөө 2018 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө өөрийн хамтлагын студи болох хуучнаар  давхарын дуу бичлэг сургалтын студи дээрээ гарцаараа хонох үедээ талыг нь хэрэглэсэн. Ингээд үлдсэн мөсөө өөрийнхөө барьдаг шар өнгийн гар цүнхэндээ хийчихсэн байсан. … цагдаа нар бид 3-ыг барьж авсан. Ингээд хар тамхитай тэмцэх байрны гадаа ирсэн ба энэ үед би өөрийнхөө цүнхэнд мөс гэх мансууруулах бодис байгаа болохыг хэлж үзлэг хийлгэж хураалгасан гэсэн мэдүүлэг,

 Шинжилгээнд ирүүлсэн оройн хэсгийг хагалсан тарианы усны шил, резинэн гуурс, мэт зүйл, улаан өнгийн судалтай гуурс, цагаан өнгийн талстлаг мөс гэх зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.Шинжилгээнд ирүүлсэн оройн хэсгийг хагалсан тарианы усны шил, резинэн гуурс, мэт зүйл, улаан өнгийн судалтай гуурс, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метафетамин /methamphetamine/ нь НҮБ –ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно гэсэн 2018.02.02-ны өдрийн 1541 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-н 70-71/

          Гэрч Б.Г, Б нарын   мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … цагдаа нар гарч ирээд бид гурвыг авч явсан. Тэгээд Э цүнхэндээ байсан мөс гэх мансууруулах бодисыг зааж өгч хураалгасан. Б бид хоёр мөс байгаа талаар мэдээгүй. Бид хоёрт ч энэ талаар яриагүй гэсэн мэдүүлгүүд,

Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Б Э 2018 оны 01 дүгээр сарын 25 гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/, “Б Б МП83102071 2018.01.25”, “МК85032811 Б.Г” гэжхаягласан /2ш/ шээсэнд метафетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ ньНҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна гэсэн 2018.02.01.-ний өдрийн 1542 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 76-77/ зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

        Б.Э нь хоёр жилийн өмнөөс уг сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байсан бөгөөд мөн баригдах үедээ хэрэглэсэн байсан нь шинжилгээгээр илэрсэн байна. Уг бодисыг хэд хоногийн өмнө худалдан аваад нэг хэсгийг нь хэрэглээд үлдсэнийг нь жижиг цүнхэнд хийгээд машиндаа хадгалж явсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

        Б.Э сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.2 грамм цагаан өнгийн мөс мэт зүйл, зиплок түгжээ бүхий уутанд хийсэн улаан эрээн өнгийн хуванцар гуурс нэг ширхэг, амыг нь тайрсан тарианы шил нэг ширхэг, бор шаргал өнгийн резин нэг ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.

       Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн   УБЛ улсын дугаартай Тоёота бревис / Toyota Brevis/ маркийн  тээврийн хэрэгсэлийг  гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан тул тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлогод оруулахаар НШШГАлбанд хүргүүлэх нь зүйтэй.

        УБЛ улсын дугаартай  /Toyota Brevis/ маркийн  тээврийн хэрэгсэл Б.Т нэр дээр байдаг боловч Б.Э өөрийн олсон орлогоор уг машиныг авсан бөгөөд өөрөө хотод байнга оршин суух хаяггүй учраас өөрийн хамтран амьдарч байсан Б.Т нэр дээр авсан байсан гэдгийг хүлээн мэдүүлсэн байна. Иймд шүүх уг тээврийн хэрэгслийг Б.Э гэж үзсэн болно. 

         Б.Э нь 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Э хамт ам бүл хоёулаа амьдардаг гэж мэдүүлж байх боловч түүний эхнэр байсан гэх Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн…одоо би аав, ээж, хүүгийн хамт амьдарч байгаа талаараа мэдүүлсэн байгаагаас үзэхэд Б.Э хамт хүү нь амьдардаггүй байсан юм байна гэж харагдаж байна. Иймд түүний хүүг төрсөн эх Б.Т асрамжинд нь үлдээхээр шийдвэрлэв.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг  харгалзан үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Б Э сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар Б.Э 2  жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                    Б.Э  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар                    Б.Э баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол   Б.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зидлок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.2 грамм цагаан өнгийн мөс мэт зүйл, зиплок түгжээ бүхий уутанд хийсэн улаан эрээн өнгийн хуванцар гуурс нэг ширхэг, амыг нь тайрсан тарианы шил нэг ширхэг, бор шаргал өнгийн резин нэг ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн   улсын дугаартай Тоёота бревис /Toyota Brevis/ маркийн  тээврийн хэрэгсэлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлогод оруулахаар НШШГАлбанд хүргүүлсүгэй.

8.2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Э Яг төрсөн эх Б.Тн асрамжинд үлдээсүгэй.

9.Б.Э гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН