Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 


2024         06             07                               2024/ДШМ/15


Д.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Д.Г,
Шүүгдэгч Д.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаар цагаатгах тогтоолыг дээд шатны прокурор Н.Ц эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Д.Э-д холбогдох эрүүгийн 2216001300023 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: 

Л овгийн Д.Э нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Ховд аймгийн .............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ................ сумын ............ багийн ... - ... тоотод оршин суух хаягтай, ПЮ................ регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-г Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын ................. цагдаагийн тасагт эрүүгийн .......... ажиллаж байхдаа эрүүгийн ............... дугаартай хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын ... тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.А-ын хохирогч О.Н-аас авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Н-аар гарын үсэг зуруулсан,
Мөн гэрч Т.Ц-аас 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авах явцдаа Т.Ц-аар 2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж улмаар мэдүүлэг авсан огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилж, гэрч “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна” гэх байдлаар мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдсэн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л овгийн Д.Э-д холбогдох 2216............... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Э-г цагаатгаж, шүүгдэгч Д.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2416........... дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ц би, шүүгдэгч Д.Э-д холбогдох эрүүгийн 2216.............. дугаартай хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй танилцлаа.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 2216............. дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 36 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч Д.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Э-г цагаатгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх “...Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-г Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн ...............-өөр ажиллаж байхдаа эрүүгийн 2016........... дугаартай хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын ... тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.А-ын хохирогч О.Н-аас авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Н-аар гарын үсэг зуруулсан,
Мөн гэрч Т.Ц-аас 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авах явцдаа Т.Ц-аар 2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж улмаар мэдүүлэг авсан огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилж, гэрч “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна” гэх байдлаар мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдсэн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Э-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход эргэлзээ бүхий нотлох баримт хавтас хэрэгт цугларсан байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх зарчмыг үндэслэн мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

Цагаатгах тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний зэрэгцээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №23 дугаартай Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Д.Б-ийн бичиг судлалын дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээч З.М-ийн 04 дугаартай бичиг судлалын дүгнэлт тус тус гарсан байна.
Дээрх дүгнэлтүүд нь ямар нэгэн эргэлзээ төрөхүйц салаа утга бүхий дүгнэлт биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан байхад шүүгч өөрийн санаачилгаар тухайн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар завсарлуулж, гэрч Т.Ц, О.Н нарын мэдүүлснээр шүүгдэгч Д.Э нь хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэх нөхцөл байдлыг тогтоолгохоор /хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсний дараа эсхүл хэвлэхийн өмнө гарын үсэг зурсан эсэх/ шинжээчийн дүгнэлт гаргуулахад шинжээч Д.Э-ын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 631 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...шинжилж буй гарын үсгүүд нь хэвлэмэл бичвэрүүд хэвлэгдсэний дараа зурагдсан байна...” гэсэн дүгнэлт гаргуулан зөвхөн шинжээчид тавьсан асуултын хүрээнд шинжилж буй гарын үсгүүд нь хэвлэмэл бичвэрүүд хэвлэгдсэний дараа зурагдсан байна гэж дүгнэн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана гэж хуульчилсан байхад шүүгч өөрийн санаачилгаар дахин шинжээч томилсон байна.
Гэм буруугийн хэлбэрийг тогтоохдоо гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь бодитойгоор дүгнэх шаардлагатай.
Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч Д.Э-ийн гэмт үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргасан, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Н-ын мэдүүлэг /1-р хх-ийн 40-51 дүгээр тал/, гэрч Т.Ц-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 28-38 дугаар тал/, гэрч Ш.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 дугаар тал/, гэрч С.М-ын мэдүүлэг, /1-р хх-ийн 67-69 дүгээр тал/, Говь-Алтай аймгийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/387 дугаартай албан бичиг, хавсралт хуулбар мэдүүлгүүд /1-р хх-ийн 11-22 дугаар тал/, 1-р хх-ийн 177-199 дүгээр талд авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд иргэн О.Н-аас гаргасан “Говь-Алтай аймгийн ............ сумын ........... баг ............  ... - ... тоотод 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хулгай орж эд зүйл алдагдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 2016............... дугаартай хэрэгт Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Д.Э нь эрүүгийн 2016.............. дугаартай хэргийг хохирогч О.Н, гэрч Т.Ц нарын мэдүүлгийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гаргаж прокурорт 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн байна.
Уг хэргийг тус прокурорын газрын хяналтын прокурор А.О хүлээн авч хянаад хохирогч О.Н, гэрч Т.Ц нарын мэдүүлгийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 110 дугаартай тогтоолоор хааж шийдвэрлэсэн болох нь 2016............ дугаартай хэргээс хуулбарлаж авсан баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн .................-өөр ажиллаж байсан Д.Э нь дээрх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын ... тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.А-ын хохирогч О.Н-аас авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Н-аар гарын үсэг зуруулсан,
Мөн тус хэргийн гэрч Т.Ц-аас 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авахдаа мэдүүлэг авсан огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилж, гэрч Т.Ц-аар 2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж улмаар “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна” гэх байдлаар мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдэж хэрэгт бэхжүүлсэн болох нь гэрч Т.Ц, О.Н нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байна.
Нотлох баримт гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримт, мэдээллийг ойлгоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4-д “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, 6-д “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж тус тус заасан байна.
Харин нотлох баримтыг засварласан, өөрчилсөн гэж хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварлах, өөрчлөх зэргээр нотолгооны ач холбогдлыг бууруулах, ач холбогдолгүй болгохыг ойлгоно.
Хууль сахиулагч үйлдсэн гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагч хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгснийг,
Мөн нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, гэмт этгээдэд ял завших, гэм буруугүй хүнд хилс ял шийтгэх нөхцөл бүрдүүлэхийг ойлгохоор байна.
Гэтэл О.Н нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.А-т дээрх гэрчээр өгсөн мэдүүлгийг өгөөгүй, мөн гэрч Т.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д.Э дээрх мэдүүлгийг өгөөгүй болох нь гэрч О.Н, Т.Ц нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Иймд хууль сахиулагч Д.Э-ийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуулиар хамгаалагдсан бусдын зөрчигдсөн эрхийг сэргээж, гэм буруутай этгээдэд шударгаар ял шийтгэл оногдуулах үүрэгтэй.
Гэтэл шүүх энэ үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүйгээр шүүгдэгч Г.Э-г эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэж дүгнэн эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдал, санаа зорилго, үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоолгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан үнэлэлгүйгээр шүүгч өөрөө шинжээч томилон яллагдагчид ашигтайгаар дүгнэлт гаргуулан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж дүгнэж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн 2216................ дугаартай хэрэгт дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус эрүүгийн хэрэгт өгсөн гэрч О.Н, Т.Ц нарын мэдүүлгүүд нь илтэд зөрүүтэй шинжээчийн дүгнэлт гарсаны дараа мэдүүлгүүд илтэд өөрчлөгддөг нөхцөл байдал хавтаст хэргээс бүрэн харагддаг бөгөөд энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан өмгөөлөгч миний бие удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг прокурорын шатанд гаргаж байсан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй ач холбогдолтой нөхцөл байдал байсан. Өөрөөр хэлбэл гэрч нар мэдүүлэг огт өгөөгүй, гарын үсэг зураагүй, миний гарын үсэг нь мөн болох нь тогтоогдохоор мэдүүлгээ өөрчилдөг. Гэрч Т.Ц-ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед болон эхний шүүх хуралдаан дээр цагаан цаасан дээр гарын үсэг зурсан болохоо удаа дараа мэдүүлж байснаа мөн л шинжээчийн дүгнэлт нь хэвлэгдсэний дараа мэдүүлэг өөрчлөгдөж эх сурвалжаа зааж чадахгүй байгаа зэргээс анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. 

Прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүхийг өөрийн санаачлагаар шинжээч томилсон мэтээр дүгнэж бичсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шинжээчийн дүгнэлт болон нэмэлт ажиллагаануудыг хийлгэсэн. 

Хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг нь прокурор, мөрдөгч бөгөөд хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоохоор хуульчилсан. Гэтэл энэхүү үүргээ биелүүлэлгүйгээр хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр эх сурвалжаа зааж чадахгүй гэрч нарын мэдүүлэгт хөтлөгдөн хүний эрхэнд халдан яллагдагчаар татаж байгаа үйлдэл харамсалтай байна. 
Түүнчлэн Д.Э нь Д.А-ын авсан ямар мэдүүлгийг яаж засаж өөрчилсөн нь тодорхойгүй, мөрдөн байцаагч Д.А-ын гарын үсгийг Д.Э зурсан гэдэг нь нотлогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитой шалгаж тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээ авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохыг үүрэг болгосон. 
Гэтэл хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлт гаргаж байхад уг хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзаж хуульд заасан үүргээ зөрчиж байсан. Харин ч анхан шатны шүүх өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээн авсанаар хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэж байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтай шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. 
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч ч үйлдсэн яллах дүгнэлтээсээ зөрсөн дүгнэлт тайлбарыг хэлж байгаагаас дүгнэхэд улсын яллагчид  ч эргэлзээ төрсөн гэж үзэж байгаа болно гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 2216.............. дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 2024/ШЦТ/36 дугаар цагаатгах тогтоолоор шүүгдэгч Д.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Э-г цагаатгаж шийдвэрлэжээ.

3. Анхан шатны шүүх “...Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-г Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн .........-өөр ажиллаж байхдаа эрүүгийн 2016............ дугаартай хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын ... тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.А-ын хохирогч О.Н-аас авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Н-аар гарын үсэг зуруулсан,
Мөн гэрч Т.Ц-аас 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авах явцдаа Т.Ц-аар 2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж улмаар мэдүүлэг авсан огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилж, гэрч “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна” гэх байдлаар мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдсэн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Э-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход эргэлзээ бүхий нотлох баримт хавтас хэрэгт цугларсан байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх зарчмыг үндэслэн мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

5. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч тайлбарыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатны шүүх хангалттай тайлбарлаагүй байна. 

6. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна. 

7. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгдэгчийг цагаатгасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.  

8. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

9. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Н.Ц-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хүлээн авч хэргийн шүүхийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/36 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Н.Ц-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

                         ШҮҮГЧИД                             Ш.Б

                                                                             Ц.О