| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/07047/И |
| Дугаар | 191/ШШ2025/01450 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/01450
| 2025 он 02 сары17 өдөр | 191/ШШ2025/01450 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* *******/РД: *******/-д холбогдох
21,169,841 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 21169841 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...цалингийн зээлээ хугацаандаа төлөөгүй хариуцлага алдсан нь үнэн. Би 2024.12.21ний өдөр 2,000,000 2025.02.03ний өдөр 100,000, 2025.02.05ны өдөр 200,000, 2025.02.10ны өдөр 250,000 төгрөгийг өөрийн хас *******ны ******* дансанд хийж зээл төлсөн, үлдэгдэл дүн болох 18,619,841 төгрөгний 619,841 төгрөгийг 2025.02.28ний өдөр төлж үлдэгдэл дүн 18,000,000 төгрөгийг 18 сарын хугацаанд хуваан төлөхөөр хуваарь гаргаж байна. Үүнд:
2025.03.30-1,000,000 2025.12.30-1,000,000
2025.04.30-1,000,000 2026.01.30-1,000,000
2025.05.30-1,000,000 2026.02.28-1,000,000
2025.06.30-1,000,000 2026.03.30-1,000,000
2025.07.30-1,000,000 2026.04.30-1,000,000
2025.08.30-1,000,000 2026.05.30-1,000,000
2025.09.30-1,000,000 2026.06.30-1,000,000
2025.10.30-1,000,000 2026.07.30-1,000,000
2025.11.30-1,000,000 2026.08.30-1,000,000. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч С.*******д холбогдуулан 21,169,841/хорин нэгэн сая нэг зуун жаран есөн мянга найман зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч С.*******д холбогдуулан 21,169,841/хорин нэгэн сая нэг зуун жаран есөн мянга найман зуун дөчин нэг/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.******* 2,550,000/хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийг төлж, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 619,841/зургаан зуун арван есөн мянга найман зуун дөчин нэг/ төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000/нэг сая/ төгрөг төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагч С.*******ий зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,780 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 131,890 төгрөг, хариуцагч С.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 131,890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ