| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2024/06634/И |
| Дугаар | 191/ШШ2025/01603 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/01603
| 2025 он 02 са р20 өдөр | 191/ШШ2025/01603 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс
татгалзаж, зохигчид эвлэрсэн зохигчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: байр, ******* ******* ******* *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* ******* овогт ******* *******/РД: /,
Хариуцагч: оршин суух, овогт /РД: / нарт холбогдох,
180,759,084.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...1. Б.*******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 180,759,084.33 ( нэг зуун наян сая, долоон зуун тавин есөн мянга, наян дөрвөн) төгрөгийг төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
2. Б.******* нь зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд "Барьцааны гэрээ"-нд заасан Ц.ийн өмчлөлийн нэр бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр, захирамжид тусгайлан зааж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ...1.2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөрт 174,431,559.87 төгрөг, хүүнд 4,867,091.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,460,432.84 төгрөг, нийт 180,759,084.33 төгрөгийг нэхэмжилснээс нэмэгдүүлсэн хүүгийн 1,460,432.84 төгрөгөөс татгалзаж нийт 179,298,651.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар Дараах нөхцөлөөр талууд харилцан тохиролцов.
1.3. Б.******* нь энэхүү Эвлэрлийн гэрээ"-нд заасан төлбөр төлөх үүргээ хуваарийн дагуу биелүүлээгүй тохиолдолд Ц.ийн өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг талууд харилцан зөвшөөрөв...2.2 Зээл төлөх график
| № | Он сар өдөр | Шилжүүлэх дүн | Үлдэгдэл |
| 1 | 2025.03.30 | 10,000,000 | 169,298,651.49 |
| 2 | 2025.04.30 | 10,000,000 | 159,298,651.49 |
| 3 | 2025.05.30 | 10,000,000 | 149,298,651.49 |
| 4 | 2025.06.30 | 10,000,000 | 139,298,651.49 |
| 5 | 2025.07.30 | 10,000,000 | 129,298,651.49 |
| 6 | 2025.08.30 | 10,000,000 | 119,298,651.49 |
| 7 | 2025.09.30 | 10,000,000 | 109,298,651.49 |
| 8 | 2025.10.30 | 20,000,000 | 89,298,651.49 |
| 9 | 2025.11.30 | 20,000,000 | 69,298,651.49 |
| 10 | 2025.12.30 | 20,000,000 | 49,298,651.49 |
| 11 | 2026.01.30 | 20,000,000 | 29,298,651.49 |
| 12 | 2026.02.28 | 29,298,651.49 | 0.00 |
...3.1. Нэхэмжлэгч *******, ******* ******* ******* нь дараах эрхийг эдэлнэ:
3.1.1. Хариуцагчийг энэхүү гэрээний 2.2-т заасан зээл төлөх графикийн дагуу гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
3.1.2. Хариуцагч нь энэхүү гэрээний 2.2-т заасан зээл төлөх графикийн дагуу гэрээний үүргээ гүйцэтгээгүй, график зөрчигдсөн тохиолдолд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тоот Барьцааны гэрээ", 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Барьцааны нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ний дагуу барьцаалуулагч Ц.ийн өмчлөлийн дараах үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ. Үүнд:
| Д/Д | Өмчлөгч | Гэрчилгээний дугаар | Талбайн хэмжээ | Хаягийн мэдээлэл |
| 1 | Ц. |
| 65.5мкв | тоот хаяг дахь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө |
| 2 | Ц. |
| 26.03мкв | тоот хаяг дахь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө |
| 3 | Ц. |
| 42.6мкв | тоот хаяг дахь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө |
| 4 | Ц. |
| 40.7мкв | тоот хаяг дахь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө |
| 5 | Ц. |
| 12.1мкв | тоот хаяг дахь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө |
| 6 | Ц. |
| 54.7мкв | тоот хаяг дахь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө |
. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* хариуцагч Б.*******, Ц. нарт холбогдуулан 180,759,084.33/нэг зуун наян сая долоон зуун тавин есөн мянга наян дөрвөн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...1.2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөрт 174,431,559.87 төгрөг, хүүнд 4,867,091.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,460,432.84 төгрөг, нийт 180,759,084.33 төгрөгийг нэхэмжилснээс нэмэгдүүлсэн хүүгийн 1,460,432.84 төгрөгөөс татгалзаж нийт 179,298,651.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар Дараах нөхцөлөөр талууд харилцан тохиролцов.
1.3. Б.******* нь энэхүү Эвлэрлийн гэрээ"-нд заасан төлбөр төлөх үүргээ хуваарийн дагуу биелүүлээгүй тохиолдолд Ц.ийн өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг талууд харилцан зөвшөөрөв...2.2 Зээл төлөх график
| № | Он сар өдөр | Шилжүүлэх дүн | Үлдэгдэл |
| 1 | 2025.03.30 | 10,000,000 | 169,298,651.49 |
| 2 | 2025.04.30 | 10,000,000 | 159,298,651.49 |
| 3 | 2025.05.30 | 10,000,000 | 149,298,651.49 |
| 4 | 2025.06.30 | 10,000,000 | 139,298,651.49 |
| 5 | 2025.07.30 | 10,000,000 | 129,298,651.49 |
| 6 | 2025.08.30 | 10,000,000 | 119,298,651.49 |
| 7 | 2025.09.30 | 10,000,000 | 109,298,651.49 |
| 8 | 2025.10.30 | 20,000,000 | 89,298,651.49 |
| 9 | 2025.11.30 | 20,000,000 | 69,298,651.49 |
| 10 | 2025.12.30 | 20,000,000 | 49,298,651.49 |
| 11 | 2026.01.30 | 20,000,000 | 29,298,651.49 |
| 12 | 2026.02.28 | 29,298,651.49 | 0.00 |
...3.1. Нэхэмжлэгч *******, ******* ******* ******* нь дараах эрхийг эдэлнэ:
3.1.1. Хариуцагчийг энэхүү гэрээний 2.2-т заасан зээл төлөх графикийн дагуу гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
3.1.2. Хариуцагч нь энэхүү гэрээний 2.2-т заасан зээл төлөх графикийн дагуу гэрээний үүргээ гүйцэтгээгүй, график зөрчигдсөн тохиолдолд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тоот Барьцааны гэрээ", 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Барьцааны нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ний дагуу барьцаалуулагч Ц.ийн өмчлөлийн дараах үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ. Үүнд:
| Д/Д | Өмчлөгч | Гэрчилгээний дугаар | Талбайн хэмжээ | Хаягийн мэдээлэл |
| 1 | Ц. |
| 65.5мкв | тоот хаяг дахь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө |
| 2 | Ц. |
| 26.03мкв | тоот хаяг дахь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө |
| 3 | Ц. |
| 42.6мкв | тоот хаяг дахь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө |
| 4 | Ц. |
| 40.7мкв | тоот хаяг дахь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө |
| 5 | Ц. |
| 12.1мкв | тоот хаяг дахь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө |
| 6 | Ц. |
| 54.7мкв | тоот хаяг дахь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө |
. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* хариуцагч Ц., Б.******* нарт холбогдуулан 180,759,084.33/нэг зуун наян сая долоон зуун тавин есөн мянга наян дөрвөн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь 1,460,432.84 төгрөгөөс татгалзаж, үлдэх 179,298,651.49 төгрөгийг хариуцагч Ц., Б.******* нар нь 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000/арван сая/ төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000/арван сая/ төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000/арван сая/ төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000/арван сая/ төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000/арван сая/ төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000/арван сая/ төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000/арван сая/ төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000/хорин сая/ төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000/хорин сая/ төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000/хорин сая/ төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000/хорин сая/ төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 29,298,651.49/хорин есөн сая хоёр зуун ерэн найман мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц., Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 527,221.5 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ