2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/01707

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 02 са р25 өдөр

191/ШШ2025/01707

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: оршин суух, ******* *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,

 

******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хурлын ******* дугаар тогтоолын 8,9,10,11,12 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, ******* ******* ХХК-ийн хувьцааны 3.3 хувийн хувьцааны өмчлөгчөөр Ш.******* болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагч тал бид харилцан ойлголцож 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэх тухай гэрээ байгуулж хооронд үүссэн төлбөр мөнгөний харилцааг шийдвэрлэсэн болно.

Иймд миний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.******* нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******, ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хурлын ******* дугаар тогтоолын 8,9,10,11,12 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, ******* ******* ХХК-ийн хувьцааны 3.3 хувийн хувьцааны өмчлөгчөөр Ш.******* болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ш.******* нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ш.*******ын нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хурлын ******* дугаар тогтоолын 8,9,10,11,12 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, ******* ******* ХХК-ийн хувьцааны 3.3 хувийн хувьцааны өмчлөгчөөр Ш.******* болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,950 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 138,975 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 138,975 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ