Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/680

 

 

 

 

   2024          6             11                                            2024/ДШМ/680

 

                               Б.Б, Б.Б, Б.О, С.Ш, Х.А,

                                         Ю.У, Ж Р Д /ZH RD/, П.Д, Г.Б, Б.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

улсын яллагч Г.Баясгалан, Н.Нямдорж,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, Б.Тэнгис,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Оргил,

шүүгдэгч Х.А-ын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал,

шүүгдэгч Ю.У-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч Ж Р Д /ZH RD/, түүний өмгөөлөгч Н.Мандах, Б.Лхагвадорж, орчуулагч Л.Майнбаяр,

шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Э.Алтанзаяа,

шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ  даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж Р Д, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав, Б.Лхагвадорж, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүгдэгч Х.А, шүүгдэгч Ю.У, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б, Б.Б, Б.О, С.Ш, Х.А, Ю.У, Ж Р Д, П.Д, Г.Б, Б.М нарт холбогдох 2105023070243 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ... овгийн ...-ын О, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, э.эгтэй, ... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо, ... хотхоны .. дугаар байрны . тоотод оршин суух, /РД: ......../,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,  Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, өмнө нь эдлээгүй 1 сарын ялыг нэмж нэгтгэн 7 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил, 9 сар, 3 хоногийн хорих ялаас өршөөн хасаж суллагдсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

2. ... овгийн ...-ийн У, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............ төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ... дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух, /РД: ........../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/312 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

3. ... овгийн ...-ын А, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ..... төрсөн, .. настай, эрэгтэй, ...... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ..-ийн хамт .. дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух, /РД: ............../,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны
6 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх
хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12
дугаар сарын 19-ний өдрийн 1907 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар
сарын 02-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг
хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн;

4. ... овгийн ..-гийн Ш, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... нарын хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. хотхоны .. дүгээр байрны .. тоотод оршин суух, /РД: ........../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 01-
ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн харгалзсан;

5. ... овгийн ..-гийн М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, .. мэргэжилтэй, “...” ХХК-д ... ажилтай, ам бүл .., ...дүүргийн .. дугаар хороо, ... хотхоны .. дугаар байрны .. тоотод оршин суух, /РД: ........./,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил, 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

6. .. овгийн ...-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., ..-ийн хамт ..... дүүргийн .. дүгээр хороо, ... хотхоны .. байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ......../,

7. ... овгийн ...-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .... төрсөн, .. настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... хамт ...... дүүргийн .. дугаар хороо, ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, /РД: ........../,

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар 7 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 124/а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10
дугаар сарын 26-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

8. ... овгийн ..-ын Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д ажилдаг, ам бүл .., ...-ийн хамт ... аймаг, .. сум .. дугаар баг, .. тоотод оршин суух, /РД: .............../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 134 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

9. ... овгийн ...-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ...-ийн хамт .... дүүргийн .. дүгээр хороо, ...  тоотод оршин суух, /РД: ................/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

10. .................-ын иргэн Ж Р Д /ZH RD/, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, “...” ХХК-ийн ... ажилтай, ам бүл .., ..-ийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /гадаад паспортын дугаар ...................../;

Шүүгдэгч Б.Б нь П.Д, Б.Б, Ю.У нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө, 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн наран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “Т” төв болон “Р” зочид буудлын гаднах талбай буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хийдийн төв хаалганы урд хэсэг буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж, хохирогч А.Г, Х.А, Л.М, Б.О нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн,

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 1 дүгээр орцны цахилгаан шат дотор Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ж Р Д /Zh R D/-ийн захиалгаар хохирогч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Zh W-н биед халдан цохиж, түүний эрүүл мэндэд баруун талын 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганы далд хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, баруун тохойд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу захиалгаар үйлдсэн,

мөн өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 давхрын цахилгаан шатны гадна талд хохирогч Н.А-ийн биед халдан цохиж, түүний эрүүл мэндэд уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Бүгд найрамдах Хятад улсын иргэн Ж Р Д нь Б.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн, гэмт хэрэг үйлдүүлэхээр Б.Б-г хөлсөлж, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 1 дүгээр орцны цахилгаан шат дотор хохирогч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Zh W-н эрүүл мэндэд баруун талын 5, 6, 7, 8, 9,10-р хавирганы далд хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү баруун тохойд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд хатгагчаар хамтран оролцож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,  

Шүүгдэгч П.Д нь Б.Б, Б.Б, Ю.У нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө, 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн наран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “Т” төв болон “Р” зочид буудлын гаднах талбай буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хийдийн төв хаалганы урд хэсэг буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж улмаар хохирогч А.Г, Х.А, Л.М, Б.О нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Б нь Б.Б, Ю.У, П.Д нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд, 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн наран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах "Т" төв болон "Р зочид буудлын гаднах талбай буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд, мөн 2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хийдийн төв хаалганы урд хэсэг буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж улмаар хохирогч А.Г, Х.А, Л.М, Б.О нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Г.Б нь хохирогч С.Ш-ыг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Э.А-гаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Том энд Томс” кофе шопын орчмоос өөрийнхөө эзэмшиж явсан автомашинд суулган авч яван Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “И т а” орчимд “Тоёота кроун” маркийн хар өнгийн автомашинд шилжүүлэн суулган өөрөө үлдэж, Б.О, Ю.У, Х.А нар нь түүнийг үргэлжлүүлэн авч яван Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч очиж, мөн өдрийн 19 цагаас 5 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 3-аас 4 цаг хүртэлх хугацаанд “иргэн Г.Б-ий гэр бүлийн хүн болох Э.А-гаас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж хутга тулгах, биед нь халдаж цохих, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэх, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж заналхийлэх зэргээр тохуурхан доромжилж заналхийлэх гэмт хэргийг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон,

мөн Б.О, С.Ш, Ю.У, Х.А нар нь бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд хохирогч С.Ш-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж, Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.М нь Б.О, Х.А, Ю.У нартай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдэд хохирогч С.Ш-ыг “иргэн Г.Б-ий гэр бүлийн хүн болох Э.А-гаас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж түүний биед халдаж эрүүл мэндэд биед хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун, зүүн завьж, залгиурт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч С.Ш нь Б.О, Ю.У, Х.А нартай бүлэглэн хохирогч С.Ш-ыг иргэн Э.А-гаасзээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор, 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд  хохирогч С.Ш-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Х.А нь Б.О, Ю.У нартай бүлэглэн хохирогч С.Ш-ыг иргэн Э.А-гаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “И т а” орчимд “Тоёота кроун” маркийн хар өнгийн автомашинд суулган авч яван Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч очиж мөн өдрийн 19 цагаас 5 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 3-аас 4 цаг хүртэлх хугацаанд “Иргэн Г.Б-ий гэр бүлийн хүн болох Э.А-гаас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж С.Ш-т хутга тулгах, биед нь халдаж цохих, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэх, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж заналхийлэх зэргээр тохуурхан доромжилж заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн,

мөн Б.О, С.Ш, Ю.У нартай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд хохирогч С.Ш-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг үйлдсэн,

Дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа буюу тухайн цаг хугацаанд, тухайн нутаг
дэвсгэрүүдэд Б.О, Ю.У, Б.М нартай бүлэглэн хохирогч С.Ш-ын биед халдаж, цохих, сэрээгээр хатгах, ам руу нь хутга хийх, хоолойн тус газар нь хутга тулгах, тохойлдох, нудрах, бэлэг эрхтэн дээр нь гишгэх зэргээр бие махбодид нь халдаж түүний эрүүл мэндэд биед хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун зүүн завьж, залгиурт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч Ю.У нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол
дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Хөх хулганын орон” тоглоомын газрын замын эсрэг талд утсаар ярьж явсан хохирогч Э.Г-ийг “дуугүй байгаач” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар толгойн тус газар нь чулуу шидэж, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Б.Б, Б.Б, П.Д нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд, 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн наран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “Т” төв болон “Р” зочид буудлын гаднах талбай буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хийдийн төв хаалганы урд хэсэг буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж улмаар хохирогч А.Г, Х.А, Л.М, Б.О нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн,

Б.О, Х.А нартай бүлэглэн хохирогч С.Ш-ыг иргэн З.А-гаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “И т а” орчимд “Тоёота кроун” хар өнгийн автомашинд суулган авч яван Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч очиж мөн өдрийн 19 цагаас 5 дугаар сарын 23-нд шилжих шөнө 3-аас 4 цаг хүртэлх хугацаанд “иргэн Б-ий гэр бүлийн хүн болох Э.А-гаас зээлсэн мөнгөө буцааж өг” гэж С.Ш-т хутга тулгах, биед нь халдаж цохих, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэх, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж заналхийлэх зэргээр тохуурхан доромжилж заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн,

мөн Б.О, С.Ш, Х.А нартай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-наас 9 цагийн хугацаанд хохирогч С.Ш-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүнийг хүчээр алга болгосон гэмт хэргийг үйлдсэн,

Дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа буюу тухайн цаг хугацаанд, тухайн нутаг дэвсгэрүүдэд Б.О, Х.А, Б.М нартай бүлэглэн хохирогч С.Ш-ын биед халдаж, цохих, сэрээгээр хатгах, ам руу нь хутга хийх, хоолойн тус газар нь хутга тулгах, тохойлдох, нудрах, бэлэг эрхтэн дээр гишгэх зэргээр бие махбодид нь халдаж түүний эрүүл мэндэд биед хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун, зүүн завьж, залгиурт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч Б.О нь Ю.У, Х.А нартай бүлэглэн хохирогч С.Ш-ыг иргэн Э.А-гаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “И т а” орчимд “Тоёота кроун” маркийн хар өнгийн автомашинд суулган авч яван Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч очиж мөн өдрийн 19 цагаас 5 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 3-аас 4 цаг хүртэлх хугацаанд “иргэн Г.Бий гэр бүлийн хүн болох Э.А-гаас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж С.Ш-т хутга тулгах, биед нь халдаж цохих, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэх, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж заналхийлэх зэргээр тохуурхан доромжилж заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн,

мөн Х.А, С.Ш, Ю.У нартай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд хохирогч С.Ш-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг үйлдсэн,

Дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа буюу тухайн цаг хугацаанд, тухайн нутаг дэвсгэрүүдэд Х.А, Ю.У, Б.М нартай бүлэглэн хохирогч С.Ш-ын биед халдаж, цохих, сэрээгээр хатгах, ам руу нь хутга хийх, хоолойн тус газар нь хутга тулгах, тохойлдох, нудрах, бэлэг эрхтэн дээр нь гишгэх зэргээр бие махбодид нь халдаж түүний эрүүл мэндэд биед хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун, зүүн завьж, залгиурт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн,

Баянгол дүүргийн 31 дүгээр хороо, 47 дугаар байрны 44 тоотод оршин суух өөрийн гэртээ 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрөлгүй 25 хуудас, 880 ширхэг Хуурамч архины онцгой албан татварын тэмдэгтүүдийг хуурамч гэдгийг мэдсээр байж хадгалж мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ж Р Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

П.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт       зааснаар,

Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

С.Ш-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Х.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ю.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б, С.Ш, Х.А, Ю.У, Б.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Ш-г цагаатгаж,

Шүүгдэгч Ю.У-ын хохирогч Э.Г-т хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж болон хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж Р Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч П.Д, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэж заналхийлэх гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Бүлэглэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэж заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ю.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Бүлэглэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэж заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Бүлэглэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэж заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Ж Р Д /ZH RD/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч П.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,
3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн
20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,
3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн
20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4,
3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Х.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх
хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Ю.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн
3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь
хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-
дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж, 01 сар 20 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч Х.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх
хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг
хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж 02 сар 15 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/359 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 6 сарын ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож,

шүүгдэгч Ю.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн
3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж 02 сар 15 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар,

шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4
дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж 2 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.О-т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж, нийт 90 хоногийг хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар тус тус тогтоож,

Шүүгдэгч Б.Б, Б.О, Х.А, Ю.У, Б.Б, Ж Р Д, П.Д нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Г.Б, Б.М нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б, Б.О, Х.А, Ю.У, Б.Б, Ж Р Д, П.Д нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 152 хоног, Б.О, Х.А, Ю.У нарын цагдан хоригдсон 177 хоногийг, П.Д-гийн цагдан хоригдсон 147 хоногийг, Б.М-гийн цагдан хоригдсон 116 хоногийг, Г.Б-ий цагдан хоригдсон 119 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 880 ширхэг архины акцууд 14 хэмжээтэй цаасны хэмжээтэй 24 ширхэг, тал цаасны хэмжээтэй 1 ширхэг, “Их инж ости” ХХК-ийн ШТТ 9214 дугаар тэмдэг 1 ширхэг, “САНХҮҮ” ШТТ 9214 дугаар тэмдэг 1 ширхэг, 0,75 литрийн хэмжээтэй “Аурора” нэртэй архины хоосон шил 1 ширхэг, ажлын хэсэг нь 8 см нийт урт нь 21 см хэмжээтэй эвхдэг хутга 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.О-ийн “Самсунг галакси эс 50+5жи” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч С.Ш-гийн “Самсунг галакси эс7 эж” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч Х.А-ын “Самсунг галакси жен 2” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч Ю.У-ын “Самсунг галакси он 7” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч Г.Бий “Ай фоне 13” загварын гар утас 1 ширхэг зэргийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж Р Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие бусдыг гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн үйлдэл огт
гаргаж байгаагүй билээ. Мөн Zh W-г ч мөн дарамталсан зүйл байхгүй. Гэтэл зөвхөн Zh W-гийн худал мэдүүлгийг үндэслэн намайг яллаж буйд туйлын харамсаж байна. Z
h W болон Н.А нарын мэдүүлгүүд нь бодит байдалд нийцээгүй гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ж Р Д надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б-ийн түрээслэн амьдардаг өрөөнөөс үзлэг хийж олсон акц буюу хуурамч мөнгөн тэмдэгтийг яагаад намайг хадгалсан гэж үзэж ял өгч байгаа юм бэ?, Б нь минийх, энэ хүнд хамаагүй гэж мэдүүлсээр байхад заавал надад халдаан тулгаж ял өгсөнд гомдолтой байгаа тул үнэн зөвөөр нь шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт нийгмийн нэн ядуу бүлэгт хамаарагдан Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт Христийн сүмд амьдардаг байж байгаад хүүхдүүд минь сургуульд орох болсноос шалтгаалж саяхнаас хажуу өрөө түрээсэлж амьдарч байгаа бөгөөд хүүхдүүд минь идэх хоолгүй байна. Эхнэр бид хоёр хоёулаа бүтэн өнчин бөгөөд ганц тэжээгч нь би юм.

Иймд дээрх байдлыг минь харгалзан үзэж, ялыг минь хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайгийн цагдаа нар өдөржин зодож, буу тулган мэдүүлэг авах үед нь ч хэлж байсан. Шүүх дээр ч хэлсэн. О нь Ш-т огт гар хүрээгүй харин намайг цохих гэж байхад урдуур орж болиулж салгаж байсан хүн. Хохирогч нь Ш нь хүртэл О нь сүрдүүлээд л яваад байсан гар хүрээгүй гэж хэлсээр байтал яагаад хууль зөрчиж ял өгөөд байгаа юм бэ? Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ю.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн байцаалт, прокурор болон анхан шатны шүүхийн шатанд холбогдсон хэргийн талаараа үнэн зөвөөр ярьж хүлээсээр ирсэн. Миний бие нь цааш цаашдаа дахин ийм хэрэгт холбогдохгүйг нэн тэргүүнд ухамсарлаж байна. Мөн холбогдсон хэрэгтэй маш ихээр харамсаж, өнгөрсөн цаг хугацаандаа гэмшиж байна. Миний хувьд бусдад төлөх өр төлбөр байхгүй.

Иймд холбогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, элэгний В, С вирустэй, байнгын эмнэлгийн хяналтад байдаг зэргийг харгалзан үзэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь хоригдохоос өмнө “Нар Монгол” компанид уурхайчин хийж байсан бөгөөд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргадаггүй зэргийг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан урьд оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд мөрдөн шалгах ажиллагааны явц болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Г хийд”-ийн гадна болсон зодооны үед байсан гэдэгтээ маргаагүй бөгөөд тус зодооны үед байхдаа хохирогч нарыг хамгаалж, зодооныг салгаж оролцсон талаараа мэдүүлснээс гадна хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирол бүрэн барагдсан.

Олон нийтийн эзэмшлийн талбайд олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж байна.

Миний ээж Б.Б нь 2020 оноос хойш 3 удаа баруун түнхний хагалгаа хийлгэж, байнга хэвтрийн дэглэм сахидаг тул гэр бүлийн гишүүдийн зүгээс ээлжлэн асарч сувилдаг. Би ээжийгээ асарч сувилахаас гадна, ээжийнхээ эм тариа, ахуй амьдралыг залгуулахаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хувиараа хөдөлмөрлөж ирсэн.

Иймд Б.Б-ий миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, ээжийн минь эрүүл мэндийн доройтол зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж Р Д, түүний өмгөөлөгч Н.Мандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж Р Д-гийн хувьд Б.Б-г хөлсөлж бусдын бусдын биед гэмтэл учруулаагүй, түүнд хөлс төлсөн гэх баримт эрүүгийн хэрэгт байхгүй ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, шүүхийн гэм буруутайд тооцсон үндэслэл болсон гэрч Б.М-ийн мэдүүлэгт “...Б.Б нь захирлын туслах М-тай ярьсан, тэгээд Б.Б-тэй хамт явсан...” гэх боловч тухайн компанид захирлын туслахаар М гэдэг хүн ажилладаг эсэх, ажилладаг бол тухайн гэрчээс мэдүүлэг аваагүй, болсон гэх үйл байдлыг тодруулаагүй, энэ талаар шалгалтын ажиллагаа хийгээгүй, Zh W бусдад зодуулсан гэх нөхцөлд хохирогч болон Ж Р Д хоёрын хооронд нэгнээ захиалгаар зодуулах ямар шалтгаан, нөхцөл байсан эсэхийг тогтоогоогүй, зөвхөн хохирогч Zh W-гийн таамаглал дэвшүүлсэн мэдүүлгээр бусдыг буруутгаж үндэслэлгүй дүгнэлт хийсэн ба Б.Б-гийн хувьд Б гэх хүнтэй хамааралтайгаар Zh W-тай харьцсан талаараа тодорхой дурдсан ба энэ талаар шалгалтын ажиллагаа огт хийгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй атал шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Б.Мягмардорж нь “Т Т С Э Т” ХХК-ийн жолооч, тухайн компани “Ланд Криузер” загварын ..-.. ...улсын дугаартай автомашиныг эзэмдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Ж Р Д-гийн хувьд аливаа байдлаар холбоогүй, Б.Б-тэй ямар шалтгаантайгаар цуг явсан нь тодорхойгүй, хэрэг учрал болсноос хойш 2 сарын дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ж Р Д-г гэнэт баривчилж, яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцуулахдаа холбогдох хуулийг зөрчсөн ба энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжид тодорхой дурдсан бөгөөд Ж Р Д-гийн хувьд яллагдагчаар татсан тогтоолыг албан ёсоор эх хэл дээр орчуулж өгөөгүй, албан бус орчуулагчийн тайлбарыг ойлгохгүй байгаагаас шалтгаалж ямар хэрэгт буруутгагдаж байгаагаа мэдэхгүй байгаа тул гарын үсэг зурахаас татгалзсан, яллагдагчаар татсан тогтоолыг өнөөдрийг хүртэл албан ёсоор орчуулж тайлбарлаж өгөөгүй атлаа 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 261А дугаар яллах дүгнэлтийг орчуулагчийг байлцуулахгүйгээр гардуулсан нь процессын ноцтой зөрчил гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн эсэх талаар өмгөөлөгч тал тодорхой үндэслэлүүдээр мэтгэлцэж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.М-ийн өгсөн гэрчийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөөр байхад эрүүгийн хариуцлага болон шалгалтын ажиллагаа огт хийгдээгүй, шүүх гэрчийн өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдийг алийг нь ямар учраас үнэн гэж үзсэнээ, хэрэгт авагдсан ямар эх сурвалжаар тогтоогдсон гэж тооцож түүний мэдүүлгийг нотлох баримтаар хэрхэн үнэлснээ шийтгэх тогтоолд дурдаагүй, өмгөөлөгч нарын зүгээс гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж шүүх хангасан боловч гэрчийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хохирогч гэх Zh W нь Б гэх хүнд 25.000.000 төгрөгийн өрийг өгөхгүй байсан үйл байдалтай хамааралтайгаар Б.Б нь хохирогчийг зодсон талаараа удаа дараа мэдүүлсээр байхад уг байдлыг шалгаагүй мөртөө урьд бий болсон таарамжгүй байдлаа өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэхээр Ж Р Д-г намайг зодуулсан гэж бодож байна гэсэн таамаг төдий хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.М-ийн эргэлзээтэй, эх сурвалж нь тодорхойгүй мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож Ж Р Д-г гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолын БНХАУ-ын иргэн Ж Р Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж Р Д-гийн өмгөөлөгч Б.Лхагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо “...шүүгдэгч Б.Б, Ж Р Д нар нь санхүүгийн хувьд харилцан хамааралтай болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар давхар нотлогдож байна... “ гэсэн байна.

Миний үйлчлүүлэгч нь “З Э Ж Т” ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тус компани нь нийт 23 ажилтантай байгууллага юм. Компанийн зүгээс өөрийн компанийн үйл ажиллагааг Монгол Улсын хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа бөгөөд компанийн нийт ажилчидтай Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн төлдөг болно. Энэ бол хуулиар хүлээсэн үүрэг билээ. Гэвч дээрх хуульд заасан үүргээ биелүүлснийхээ төлөө, ажил олгогч байсных нь төлөө санхүүгийн хувьд харилцан хамааралтай гэж үзэж миний үйлчлүүлэгчийг яллаж буй үндэслэл нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт юм.

Б.Б нь “З Э Ж Т” ХХК-нд 2024 оны 01 дүгээр сараас эхлэн ажилласан байгаа нь түүнийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлт лавлагаа /4 хх 139/-наас харагддаг. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас өмнө “З Э Ж Т” ХХК-д ажиллаж байсан болох нь хавтас хэрэгт цугларсан баримтуудаар нотлогддог. Үүнээс үзэхэд Б.Б болон “З Э Ж Т” ХХК нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон иргэний хуулиар зохицуулагдах иргэний эрх зүйн харилцаа юм. Гэвч анхан шатны шүүхээс дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх нь анхаарч үзэлгүй орхигдуулсан тул шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдал нийцээгүй болно.

Мөн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасан “Гэмт хэргийн хатгагч”-аар оролцсон гэж буруутгасан. Гэвч хавтас хэрэг цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ж Р Д-г гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн “хатгагч” гэж хэлнэ гэж зааж өгсөн . Гэтэл миний үйлчлүүлэгчийн зүгээс Б.Б гэх хүнийг гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн үйлдлийг гаргаагүй бөгөөд энэ талаар Б.Б ч өөрөө мэдүүлдэг болно.

Цаашлаад Ж Р Д нь Б.Б-г гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх үйлдлийг мөрдөн байцаалт, прокурор болон шүүхийн шатанд бүрэн тогтоож чадаагүй билээ. Учир нь зөвхөн хохирогчийн мэдүүлэг болон Б.Б-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар миний үйлчлүүлэгчийг яллаж буй нь үндэслэлгүй юм. Мөн хохирогч Н.Алтансүх гэх этгээд өөрийн харилцан хамаарал бүхий этгээд болох Zhao Wanbiao нь өөрт нь хэлсэн тул миний үйлчлүүлэгчийг хардаж буй талаараа мэдүүлэгтээ дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, түүний мэдүүлгийн эх сурвалж нь миний үйлчлүүлэгчийг таамаглалаар хардаж буй этгээд юм. Иймд дээрх мэдүүлгээр Zh W мэдүүлгийг давхар нотлогдож байна гэж үзэж буй нь учир дутагдалтай. Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд миний үйлчлүүлэгч Ж Р Д-г гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул түүний цагаатгаж өгнө үү.

2. Ж Р Д-д ял оногдуулахдаа эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ... БНХАУ-ын иргэн Ж Р Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял ... тогтоож шийдвэрлэлээ...” гэсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх нь БНХАУ-ын иргэн Ж Р Д-д ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх Б.Б-гийн хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... ” гэж зааж өгснийг шууд ноцтой зөрчсөн. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй...” гэж зааж өгснийг зөрчсөн.

Учир нь, Б.Б-д хорих ял оногдуулахад түүний хувийн байдал нөлөөлсөн байх магадлалтай байна. Гэтэл анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй этгээд болох Ж Р Д-гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааж өгсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Б.Б-гийн хувийн байдал, болон бусад байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Ж Р Д-д оногдуулсан нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна ” гэж зааж өгснийг мөн л зөрчиж байна гэж үзэж байна.

Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолыг БНХАУ-ын иргэн Ж Р Д-д холбогдох хэргийг хүчингүй болгож, Ж Р Д-г цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэж заасан.

Гэтэл миний үйлчлүүлэгч Э.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ хавтас хэрэгт авагдсан ямар баримтад үндэслэн дүгнэлт хийж байгаа нь тодорхойгүй, шүүгдэгч Б.О нь яг ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцогдож байгаа талаар тодорхойгүй байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан хохирогч, холбогдогч нарын Б.О нь хохирогчид гар хүрээгүй, зодож цохисон зүйл байхгүй гэх мэдүүлгүүдийг яагаад нотлох баримтаар үнэлээгүй талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Шийтгэх тогтоолын /55-58 тал/-д шүүгдэгч Б.О, Ю.У, Б.М, Х.А нарын хохирогч С.Ш-ын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх дүгнэлтийг хийхдээ хохирогч С.Ш-ын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, С.Ш-ын утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг тусгасан байх боловч эдгээрийн алинд ч шүүгдэгч Б.О нь хохирогч С.Ш-ын биед халдсан, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, түүний биед гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хохирогчийн мэдүүлэг /шт-ийн 58 дугаар тал 4 дэх догол мөр/-т”, О намайг эхний хоёр газар дээр зөвхөн сүрдүүлээд л яваад байсан, гар хүрээгүй гэх талаар тусгагдсан байна. Анхан шатны шүүхээс хохирогч С.Ш-ын биед хөнгөн хохирол учирсан гэх гэмт хэргийг тодорхойлохдоо “...хохирогч С.Ш-ыг цохих, сэрээгээр хатгах, ам руу нь хутга хийх, хоолойн тус газар нь хутга тулгах, тохойлдох, нудрах, бэлэг эрхтэн дээр нь гишгэх зэрэг үйлдлээр хохирогчийн биед халдаж, олон тооны цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүдийг учруулсан...” гэх байдлаар тодорхойлсон боловч хохирогчийн биед халдсан дээрх үйлдлийг аль үйлдлийг нь хэн гэдэг шүүгдэгч хийсэн талаар дүгнээгүй. Б.О нь хохирогчийн биед халдсан идэвхтэй үйлдэл хийсэн эсэх, хийсэн бол эдгээр нь хохирогчийн биед халдсан аль үйлдэл нь болох талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2  дахь заалтад заасныг ноцтойгоор зөрчсөн, Б.О нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн 2024/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоол /61 дүгээр тал/-д шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан “мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэх дүгнэлтийг хийхдээ зөвхөн “...хуурамч акц нь Б.О-ийн түр оршин сууж байсан орон байрнаас илэрсэн...” нэгжлэгийн тэмдэглэл болон Монголын үнэт цаас хэвлэл ХХК-ийн албан тоотод үндэслэн шийдвэрлэж, хавтас хэрэгт авагдсан бусад баримтыг үнэлэлгүй орхигдуулж, дүгнэлтэд онцгой ач холбогдолтой гэрчийн мэдүүлэг болон бусад баримтыг үнэлээгүй орхигдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал:

9 хх 227-230 дугаар талд Б овогтой Э-гийн Б гэх гэрчийн хууль санаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, тус хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгт: “... Б.О ахын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцэс Гэмтлийн эмнэлгийн орчим байрлах Говь сауны доод талын байранд хажуу өрөөг нь түрээсэлж байсан ...7 дугаар давхарт 44 тоот байр байгаа, энэ байранд 2022 оны хэдэн сараас эхэлж амьдарснаа санахгүй байна. 1 жилийн өмнөөс амьдарч эхэлсэн ба 2023 оны 7 дугаар сар хүртэл тухайн байрны хажуу өрөөг түрээсэлж амьдарсан. ...Б.О-ийн оршин суух Баянгол дүүргийн 31 дүгээр хороо, 47 дугаар байрны 44 тоот орон сууцнаас хураагдсан архины хуурамч акцын онцгой албан татварын тэмдэгтүүд нь минийх байгаа юм. Би тухайн акцуудыг 47 дугаар байрны саад орчмоос олж авсан. ... гэр рүү авч ороод цүнхийг нь өөрөө аваад доторх цааснууд /акцууд/-ыг том өрөөний хөргөгч дээр үлдээж орхисон байсан. Би том өрөөнд нь амьдардаг байсан” гэх талаар тусгагдсан байх шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нь дээрх үйл баримтыг тодорхой мэдүүлдэг. Мөн нэгжлэгийн тэмдэглэлээр нийт 201 ширхэг шилтэй архи, 30 ширхэг савтай пиво зэргийг хураан авч шалгаж, тухайн бараа бүтээгдэхүүнд байршиж байсан онцгой албан татварын тэмдэгтүүдийг шинжлүүлэхэд “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №1-2/10 дугаар албан тоот /7 хх 208 хуудас “...онцгой алба татварын тэмдэгт нь үйлдвэрийн технологийн нууцлалтай тохирч байгаа бөгөөд манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн мөн байна...” гэх хариу ирж, үүний дагуу тухайн хураагдсан архи, пиво зэргийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, Б.О-ийн гэрээс хураагдсан түүний өмчлөлийн архи согтууруулах ундааны зүйлээс нэг ч хуурамч акц илрээгүй болох нь тогтоогдсон ба гэрч Э.Б нь хууль санаж, Үндсэн хууль заасан өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээсээ татгалзаж, өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч, “...онцгой албан татварын тэмдэгтүүдийг хадгалсан...” үйлдлийнхээ талаар тодорхой мэдүүлсэн байхад гэрчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байгааг болон нэгжлэгээр хураагдсан бусад эд зүйлээс хуурамч акц илрээгүй. Б.О нь хуурамч акц ашиглаагүй зэрэг үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулан миний үйлчлүүлэгч Б.О-ийг хийгээгүй хэрэгт нь гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ю.У-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхойлохдоо гэрч З-гийн мэдүүлгийг үндэслэсэн байдаг. Гэвч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нарын зүгээс Т болон Гандантэгчилэн хийдийн тус бүрийн зодоонуудад Ю.У-ыг байгаагүй гэж мэдүүлдэг бөгөөд ижил нэртэй хүмүүс зөндөө байсан талаар дурддаг. Гэрчүүдийн мэдүүлэг ч мөн адил зөрүүтэй, олон Ууганаа байсан талаар мэдүүлсээр атал миний үйлчлүүлэгчийг тус хэргийг үйлдсэн гэж тодорхойлсон нь хэргийн үйл баримттай нийцэхгүй дүгнэлт гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдэл, орон зай, цаг хугацаа болон оролцогч нарын хоорондоо хамаарал бүхий нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээгүй. Тухайлбал, гэрч Д-ны мэдүүлэгт өөрийг нь болон Б нарыг зодох гэж хэсэг бүлэг хүмүүс дайрсан, тэдгээр дунд Ууганаа байсан гэж мэдүүлдэг боловч маргааш нь Гандантэгчилэн хийд дээр болсон бүлэг зодооны хувьд Б, Ууганаа гэх хүмүүс хамтраад О нарыг зодсон байдаг. Гэтэл бодит нөхцөлийн хувьд хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн дунд нь гүйгээд нийлээд явах ямар ч боломжгүй байтал шүүх үзэхдээ хамтраад зодолдсон гэж үзсэн нь үйл баримтын хувьд нийцэхгүй дүгнэлт хийсэн байна.

Бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдэхдээ бусдын биед гэмтэл учруулсан гэж үзэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, миний үйлчлүүлэгч бүлэглэн зодоонд оролцоогүй байдаг.

О нарт учирсан гэмтлийг хэн учруулсан талаар тусгайлан тогтоогоогүйгээр
хэргийг бүлэглэн гэж тодорхойлолтын дор шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Эцэст нь дээрх үндэслэлүүд болон хэргийг бүхэлд нь шинжлэн судалж дээрх үйл
баримтад үйлдэл холбогдолгүй нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн үйл баримтад маргадаггүй бөгөөд гагцхүү бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг захиалгаар үйлдээгүй гэдгээ хэлдэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Zh W-гийн мэдүүлэг, хохирогч Н.А-ийн мэдүүлэг, гэрч Б.М-ийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байх бөгөөд гэрч Б.М-ийн мэдүүлгүүд нь хоорондоо илтэд зөрүүтэй, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, мөн хохирогч нарын зүгээс шүүгдэгч  Zh R D-тэй өр авлага, өс хонзон, хувийн таарамжгүй харьцаатай байсан зэрэг нь тогтоогдоогүй, Б.Б-д захиалга өгсөн гэж үзэж байгаа бол хэрхэн ямар шагнал урамшуулал, шан харамж өгснийг нь тогтоогоогүй байна.

Б.Б-гийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө Б гэдэг хүнтэй холбогдож, хохирогч Zh W-гийн гэрийг мэдсэн, тухайн 2 хүн хоорондоо төлбөр мөнгөний асуудалтай байсан гэж хэлэхэд нь уулзах гэж очоод ойлголцоогүйн улмаас зодсон гэдгээ мэдүүлдэг.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, мөн хуулийн 25.6 дугаар зүйлд урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор мэдүүлгийг шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Хэдийгээр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт авагдсан боловч эдгээр баримтууд нь Б.Б-г энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл болохгүй юм.

Иймд Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.

Ял хариуцлагын хувьд, Б.Б нь гэм буруугийн үйл баримтын хувьд маргалгүйгээр хохирогч БНХАУ-ын иргэн Zh W-д учруулсан хохирол болох 1.200.000 төгрөг, хохирогч Х.А, Л.М, Б.О нарт 4.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Б.Б-гийн гэм буруу дээрээ маргалдаагүй байдал, учруулсан хохирол, хор уршгаа барагдуулсан байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр үйлдсэн гэмт хэрэг бүр дээр зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч П.Д-ы өмгөөлөгч Д.Мөнх-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн. Үүнд:

Хохирогч Х.А-ын мэдүүлэгт “...хэрэг болох үед Дамдин нь саарал өнгийн “Тоёота Акуа” загварын машиныг жолоодож явсан байна лээ. Дамдин нь авто машинаараа намайг мөргөж дахин мөргөх гэхэд У болиулсан байна лээ: /1 хх 93-96/,

гэрч Г.З-гийн “...”Акуа” машинаар Аыг машины урд хэсгээр  мөргөсөн чинь машины хамар дээгүүр даваад машины урд унасан. ...”,

яллагдагч Б.О-ийн “...гандан дээр зодоон болоход гар хүрээгүй, байгаагүй залуучууд болох П.Д нар хоригдсон байна. /9 хх 248-250/,

П.Д-гийн мэдүүлэгт “...2021 оны 11 дүгээр сарын 4, 5-ны орчим Э-ын
замаар өгсдөг уулзвар дээр явж байсан чинь А миний нүүр рүү цохичихоод зугтаад яваад өгсөн. Тухайн үед үүдэн 2 шүд унаад цагдаад мэдэгдсэн. М миний зүүн хөмсөг орчим гартаа барьсан төмөр зүйлээр цохисон. Би гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. ... Х.А нь гартаа хутга барьсан байдалтай над руу ирж байгаа нь
харагдсан тул би “акуа” машинаараа Х.А-ыг мөргөж унагаад тухайн газраас
ганцаараа машинтайгаа зугтсан. Гандантэгчилэн хийдийн үүдэнд Г, А нар бусдад зодуулсныг мэдэхгүй. Би тухайн газарт байгаагүй болохоор мэдэхгүй. /хх 25/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолоор П-ын Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд
заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 1.1. тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.4. хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн; 1.6. нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учруулсан хохирол төлсөн, гэм буруугаа чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Э.Оргил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ “2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд, 07-оос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т төв” болон “Р зочид буудал”-ын гадна болсон зодооны үед байгаагүй, харин 2021 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих Баянгол дүүргийн 16 дугаар хороо “Г хийд”-ийн гадна болсон зодооны үед байсан, байхдаа тус зодооныг салгаж, хохирогч нарыг хамгаалж байсан талаараа тогтвортой мэдүүлснээс гадна бусдад төлөх төлбөргүй талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тэмдэглэгдсэн байдаг.

Б.Б-ий зүгээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс
түүнд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр ялыг хөнгөрүүлж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялыг тэнсэх  боломжтой байсан гэж үзсэнээс гадна тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн үйлдэл оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлбөрөө төлсөн байдал, ар гэрийн байдлыг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү.

Харин өмгөөлөгч миний зүгээс үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа үзүүлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн 2024 оны 2024/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Б-д холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа бөгөөд өмгөөлөгчийн энэхүү гомдол нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн байдал болон түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх шийдвэрт аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл буюу “Олон нийтийн
амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжийг тогтоохдоо нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчихдөө “Бусдад хүч хэрэглэсэн байх”; “Бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн байх”; “Эдгээр үйлдэлд бусдыг өдөөн турхирсан байх”; “Энэ гэмт хэрэгт бусдыг татан оруулсан” байх зэрэг үйлдлээр хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан, эсхүл аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч нараас гаргасан мэдүүлэг, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө болон 07-оос 08-нд шилжих шөнүүдэд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” төв”, “Р” зочид буудлын гадна болсон зодооны үед байгаагүй, харин 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө “Г хийд”-ийн төв хаалганы урд талд болсон зодооны үед хохирогч нарыг хамгаалж, тус зодооныг салгаж оролцсоноос өөрөөр хэн нэгнийг зодсон, эд зүйлийг нь устгаж гэмтээсэн болон эдгээр үйлдэлд бусдыг өдөөн турхирсан, татан оруулсан гэх үйлдэл огт байхгүй нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсоор байтал анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б-ийг “...тухайн зодоон болох үед гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдтэй цуг байсан” гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм.

Учир нь, Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 18-д “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй” гэж тунхагласан бөгөөд энэ эрхээ эдэлснийхээ төлөө ямар нэгэн байдлаар эрхээ хязгаарлуулах, хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн зохицуулалт байхгүй юм. Монгол Улсын иргэн Үндсэн Хуульд заасан энэхүү эрхийнхээ дагуу өдөр, шөнийн аль ч цагт Монгол Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, хэнтэй ч, хаана ч ямар ч байдлаар уулзах, цуг явах эрхтэй бөгөөд энэ эрхээ эдлэхдээ ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчөөгүй, аливаа хэлбэрээр хууль бус үйлдэл гаргаагүй бол түүнд “Гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй цуг байсан” гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзэж байна.

2. Хавтас хэргийн материалд авагдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Б.О, Л.М, А.Г, Х.А нарын 4 хүнийг хохирогчоор тогтоосон бөгөөд хохирогч Б.О нь “Гандантэгчинлэн хийд”-ийн гаднах зодооны үед байгаагүй, “Дүүхээ” гутлын дэлгүүрийн гаднаас 1 дүгээр хороолол руу явсан, хохирогч М нь зодоон болохоос өмнө зугтаагаад гэр рүүгээ явсан талаар мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгсөн. Тэд “Г хийд”-ийн гадна зодуулж хохироогүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Харин “Г хийд”-ийн гадна болсон зодооны үеэр бусдад зодуулж хохирсон хохирогч А.Г мэдүүлэхдээ “Б надад гар хүрээгүй, зодоон болохоос өмнө над дээр ирээд намайг яв, зугт гэж хэлсэн” гэж мэдүүлсэн ба хохирогч Х.А шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Б намайг зодоогүй” гэж тус тус мэдүүлсэн байдаг.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Х.А нь
энэхүү зодоонд ямар ч холбоогүй бөгөөд хөндлөнгөөс тус зодооныг харж байсан хүний хувьд “...нэг савхин куртиктэй ах машинаас бууж ирээд Г ахыг яв зугт гэж хэлсэн” гэж, “...хар өнгийн савхин куртиктэй Б гэж хочлоод байдаг махлагдуу биетэй залуу бууж ирээд Г ахыг аваад яв гэж А ахад хэлсэн...” гэж, “...Энэ үед Б гэгч нь хараад зогсож байсан бөгөөд аль машинаас бууж ирснийг нь мэдэхгүй хар өнгийн хувцастай үл таних 2 залуу ирж Х.А ахын дээрээс дэвссэн ...” талаар тус тус мэдүүлсэн байдаг.

Шүүгдэгч Б.Б нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Б ахад “Би та нарын зодоонд орохгүй шүү, таньдаг хүмүүс юм чинь аль ч талд нь орохгүй” гэдгээ хэлсэн. Б-гээс А-ыг салгаж, газраас босгож иртэл Ганзориг газарт уначихсан байсан. Би Г дээр очиж “андаа одоо зугт, байнга хүнд зодуулчих юм гэж” хэлтэл Г согтуу байсан бөгөөд надад “Б анд явж байгаа юм уу” гэж мэдүүлсэн бөгөөд түүний энэхүү мэдүүлэг нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон байдаг.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь дээрх 3 удаагийн зодооны үйлдлийн 2 үйлдэл дээр нь байгаагүй, 1 үйлдэл дээр нь зодоонд оролцоогүй, хэн нэгний халдашгүй байх эрхэд халдаагүй, бусдын эд зүйлийг устгаж гэмтээгээгүй, хэн нэгнийг энэхүү гэмт хэрэгт өдөөн турхираагүй, татан оруулаагүй нь хангалттай нотлогдож байхад түүнийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ял шийтгэсэн нь үндэслэлгүй байгаа тул шийтгэх тогтоолоос шүүгдэгч Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заагдсан үндэслэлийг анхаарч үзнэ үү гэсэн байр суурийг илэрхийлье. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд Б.Б-г Ж Р Д-тэй бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн хэр нь Ж Р Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хатгагч гэж журамлаж, Б.Б-гийн үйлдлийг гүйцэтгэсэн, бүлэглэсэн гэдгээр ерөнхий ангийн заалтыг журамлаагүй байсан. Тиймээс энэ нөхцөл байдлууд байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан хүсэлтийг дэмжиж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэлзээ үүсвэл эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 3 сарыг хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилээр, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх бүлэглэн, гүйцэтгэсэн зэргийн аль нь ч биш хэрэгт торгох ялын доод хэмжээг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болох тул тус хуулийн хэм хэмжээг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.А-ын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд гэрч З-гийн мэдүүлгээр давхар нотлогддог шүүгдэгч Х.А-ын хохирогчоор өгсөн “Тоёота Акуа загварын автомашинд мөргүүлсэн” гэсэн мэдүүлгийг дүгнээгүй. Тухайн үед уг автомашиныг шүүгдэгч П.Д жолоодож явсан нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдсаар байхад шүүх энэ талаар тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байгааг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б-ийг гэмт хэргийг захиалж хамтран оролцсон гэж үзсэнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчид ямар нэг субьектив санаа зорилго байгаагүй. Өөрсдийнхөө залилуулсан мөнгийг С.Ш-аас аваад өгөөч, түүнийг айлгаад өгөөч гэж хэн нэгнээс гуйгаагүй, хүсээгүй, хөлслөөгүй, ятгаагүй. С.Ш өөрөө 250.000.000 төгрөгийг нь залилж авчхаад гэмт үйлдлээ үргэлжлүүлэх, санаатайгаар цаг авах гэж “Надад ийм архи байна, энэ америк вискиг 50.000 төгрөгөөр аваад 100.000 төгрөгөөр зарах боломжтой. Архийг өгөхөөс өөрөөр чиний мөнгийг өгөх боломжгүй байна” гэж санал болгосон чат нь 5 дугаар хавтаст хэргийн 170-171 дэх талд байдаг. Г.Б, эхнэр А нар бага насны хоёр хүүхэдтэй, Г.Б банканд ажилладаг учраас архины бизнес худалдаа эрхэлдэг Б.О-т хандан “Та ийм архи авах уу” гэж асуухад “Үнэ нь ямар байдаг вэ, оригинал юм уу, наадах чинь худлаа байдаг шүү, үнэтэй бол очиж авахгүй, уулзахгүй” гэдгээ Б.О хэлсэн нь хэрэгт авагдсан. Үүний дагуу уулзуулахаар болсон бөгөөд тухайн үед Г.Б сагсан бөмбөгийн тэмцээнтэй байсан тул өөрсдөө уулзаж бай гэсэн. Б.О нарын хүмүүс уулзаад “50.000 төгрөгийн виски гэж хаана байдаг юм” гээд хоорондоо үл ойлголцож, маргалдсан. Түүнээс биш миний үйлчлүүлэгчийн зүгээс яллах дүгнэлтэд дурдсан шиг хүний хүчээр алга болгох болон хууль бусаар хорьсон гэмт хэрэгт оролцоогүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдсон. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууринаас оролцсон. Г.Б нь Австрали улсад магистрт суралцахаар шалгалтдаа тэнцэж, виз нь гарсан. Мөн эхнэр нь докторт суралцахаар болсон учраас нэгэнт 4 сар хоригдсон тул цаг алдаад яах вэ гээд давж заалдах гомдол гаргаагүй. Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын мэдүүлэг зэрэг бүхий л баримтаар миний үйлчлүүлэгч хэнийг ч захиалаагүй, хэнд ч зодож цохиод, айлгаад өг гэж гуйж хэлээгүй болох нь тогтоогдсон. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бий өмгөөлөгч Э.Алтанзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын тайлбартай санал нэг байна. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, сайн дураараа биелүүлэхээ илэрхийлсэн учраас давж заалдах журмаар гомдол гаргаагүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.М нь шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан хүчингүй болгох талаар гомдол гаргаагүй, харин шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах буюу ял хөнгөрүүлэх байр суурьтай байна гэж ойлголоо. Прокурор анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд тулгуурлан хэргийн бодит байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хуульд заасан ялын хэмжээний дотор тохирох ялын саналыг гаргаж, шүүх тус санал, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан эдгээр хуулийн шаардлагад нийцүүлэн шийтгэх тогтоол гаргаж, зохих ялын бодлогыг баримталсан. Ингэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ямар нэг байдлаар зөрчсөн үйл баримт байхгүй. Шүүгдэгч Ж Р Д-гийн өмгөөлөгч Н.Мандах давж заалдах гомдолдоо хохирогч Н.А, Zh W нарын мэдүүлгийг үндэслэж Ж Р Д-г гэм буруутайд тооцсон гэж байна. эдгээр мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, мөн Б.Б-гийн нийгмийн даатгал төлсөн талаар болон гэрч Б.М-ийн мэдүүлэгт Б.Б нөлөөлөх байдлаар оролцож “Ийм мэдүүлэг өгөөрэй” гэсэн тул өмнөх мэдүүлгээсээ өөрчлөгдөж мэдүүлэг өгч байна гэсэн зүйлийг илэрхийлж байсан. Хохирогч Н.А, Zh W нарын мэдүүлэг хэргийн үйл баримт, бодит үйл явдалтай уялддаг бөгөөд тэдгээрийг үгүйсгэх ямар нэгэн баримт хэрэгт цуглараагүй. Тэдгээрийн мэдүүлгийг үндэслэж Ж Р Д-г Б.Б-г захиалж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Г.Буянбадралын гомдолд мөн хохирогчийн өгсөн мэдүүлгийг дурдсан байна. Гэтэл хохирогчийн мэдүүлэг ямар нэгэн байдлаар зөрдөггүй. Хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан. Мөн дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Эдгээр нотлох баримтууд нь бие биеэ дэмждэг бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар хохирогчийн мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцсон ч Б.О-ийн учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоох боломжгүй. Гарыг нь зулгалж, хөлөнд нь сэрээ хатгасан үйлдлийг хэн хийсэн талаар хохирогч удаа дараа мэдүүлснийг нотлох баримтаар тооцож дүгнэсэн. Б.О-ийг хуурамч акц үйлдсэн талаар мэдүүлсэн шинэ гэрч гарч ирсэн бөгөөд тухайн гэрч нь шүүгдэгч Б.О-ийнд хажуу өрөө түрээсэлж амьдардаг байсан, таньж мэддэг хүн байсан. Тэрээр “Гадаа сандал дээр байсан цүнхтэй эд зүйлийг гэрт оруулж хөргөгч дээр тавьсан, тэр нь акц байсан” гэж мэдүүлдэг. Тус мэдүүлгийн үнэн бодитой эсэхийг шалгахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ямар нэгэн байдлаар мэдүүлгийн эх сурвалжаа бодитоор зааж чадаагүй, мөн тухайн этгээд нь Нийслэлийн прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан яллах дүгнэлт үйлдэгдсэн хар тамхи, хулгай, дээрэм зэрэг хэрэгт бусад олон яллагдагчтай хамт гэмт хэрэг үйлдсэн этгээд байсан. Эд зүйлийг хаанаас, ямар байдлаар олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад бусад байдлаар түүний гэрчийн мэдүүлэг үгүйсгэгдсэн учир нотлох баримтаар үнэлээгүй. Мөрдөгчөөс тухайн иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргасан ч прокурор хууль зүйн дүгнэлт хийж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан тогтоол үйлдсэн. Ийм байхад шүүх мөрдөгчийн санал, прокурорын тогтоолд дахин хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд энэ асуудалд дүгнэлт хийгээгүй нь үндэслэл бүхий болсон. Шүүгдэгч Ю.У-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлээс үйлчлүүлэгчээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнийг хэрэгсэхгүй болгох талаар гомдол гаргасан байна. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд Ю.У байсан талаар хэд хэдэн гэрчийн мэдүүлэг бий. Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрчүүдийн мэдүүлэг, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учраас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, шүүгдэгч П.Д-ы өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч нараас ял шийтгэл хөнгөрүүлэх талаар дурдсан байх бөгөөд үүнтэй холбоотой прокурор анхан шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, нөхцөл байдалд тулгуурлаж Эрүүгийн хуульд заасан зарчимд тулгуурлан санал, дүгнэлтээ гаргаж, шүүх үүнд үндэслэж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг өөрчлөх боломжтой тул тусгайлан гаргах саналгүй. Шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас гэм буруугүйд тооцуулах талаар саналаа илэрхийлж байгаа ч энэ хэргээс улбаатай Ю.У, Х.А, Б.М нар нь Г.Бий үйлдлийн улмаас энэ гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байгаа бөгөөд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго Г.Б-ээс үүдэлтэй тул түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар залруулга хийх тухай саналаа шүүхэд бичгээр гаргасан. Давж заалдах шатны шүүх прокурорын дээрх саналыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих хэмжээний өөрчлөлтийг оруулж өгнө үү. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй бөгөөд зарим өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлыг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой. Энэ талаар тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Б-ий эхнэр А-гийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах ажиллагаа явуулахад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдтэй А нь ямар нэгэн байдлаар холбогдож, цаг тохирсон зэрэг хамтран оролцох талаар санал тавьсан зүйл байгаагүй. Г.Б гүйцэтгэгч нартай холбогдсон байсан учраас түүний үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж, яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч Ж Р Д-гийн өмгөөлөгч нараас хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй гэж байгаа боловч ийм зүйл байхгүй. Энэ гэмт хэргийн захиалагч болж Б.Б-г хөлсөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж байгаа боловч 3 дугаар хавтаст хэргийн 203-211 дэх талд авагдсан гэрч Б.М, хохирогч Н.А, Zh W нарын мэдүүлгээр уг тайлбар үгүйсгэгдэнэ. Шүүгдэгч Б.Б нь Ж Р Д-тэй ямар харилцаатай болохоо тодорхой мэдүүлсэн. Тухайн цаг хугацаанд оффис дээр нь очиход хамгаалагч залуу гэж Б.Б байсан бөгөөд намайг зодсон талаар хохирогч мэдүүлдэг. Дан ганц нийгмийн даатгалын шимтгэлээр харилцан хамааралтай гэсэн хууль зүйн дүгнэлт хийх нь учир дутагдалтай бөгөөд хохирогч нарын мэдүүлгээр тогтоосон. Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгчийн гомдолд аль гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь тодорхойгүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд гэмтлүүд бүгд учирсан гэдгийг тогтоосон. Б.О-ийн зүгээс идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогч С.Ш-ын биед халдсан гэх нотлох баримт авагдаагүй гэж үзсэн. Гэтэл хохирогч С.Ш “манай ээж рүү утасдаад мөнгө нэхсэн. Утсаа салгаад үргэлжлүүлээд зодсон” гэсэн. Үүний дараа гэрээс нь акц олдсон зүйл ярьдаг. Б.О ганцаараа мэдүүлдэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар дангаараа нотлох баримт болохгүй. Шагийн архи худалддаг талаар мэдүүлсэн тул акцыг өөрийн хууль бус үйлдэлд ашигласан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ял шийтгэлийг тусад нь эдлэх талаар ярьж байна. шүүгдэгч нар ямар гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, гэм буруутайд тооцогдсон нь чухал. Өөрөөр хэлбэл, хүний халдашгүй байдал, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд нь хүнд хор уршигтай. Шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан зүйлгүй. Шийтгэх тогтоол үндэслэлтэй. Улсын яллагчийн дүгнэлтийн хэм хэмжээнд нийцсэн гэж үзэж байна. Эргэлзээтэй нөхцөл байдлууд зөвхөн шүүгдэгч нарын хооронд үүсдэг. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг тогтвортой. Шүүгдэгч нарын өөрсдийн хэргийн үйл баримтаар ялгаатай мэдүүлсэн байдал нь эргэлзээтэй нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Б.Б, Б.Б, Б.О, С.Ш, Х.А, Ю.У, Ж Р Д, П.Д, Г.Б, Б.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Ж Р Ди-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад,

П.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

С.Ш-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Х.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Ю.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Б.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн 2105023070243 дугаар эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,

1. Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж гэм буруутайд тооцсон атлаа түүний үйлдэлд хамтран оролцсон Х.А, Ю.У, Б.О нарын уг үйлдлийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “бүлэглэж үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Г.Б-ий үйлдэлд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж тус тус заажээ.

Гэтэл Г.Б буюу хатгагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, харин түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгч болох Х.А, Ю.У, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хатгагчийг гүйцэтгэгчээс хөнгөн зүйл хэсгээр зүйлчилж шийдвэрлэсэн байна.

Мөн түүнчлэн Б.Б нь Б.Б, Ю.У, П.Д нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд, 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн наран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “Т” төв болон “Р” зочид буудлын гаднах талбай буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд, мөн 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хийдийн төв хаалганы урд хэсэг буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж улмаар хохирогч А.Г, Х.А, Л.М, Б.О нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бий эсэх талаар шалгаж тодруулалгүй орхигдуулсан байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11204 дүгээр “...Х.А-ын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, дээд зүүн 1-р шүдний булгаралт, 2-р шүдний хугарал, баруун дээд 2-р шүдний паалангийн эмтрэл, баруун өвдөг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1 хх 192/ авагджээ.

Өөрөөр хэлбэл, Б.Б-ий үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчлэх эсэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсныг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бүхий л эрх ашигт үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхдээ буруутгагдаж буй хүний гэм бурууг бүрэн тогтоож байж хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай тул гэм буруугийн ямар хэлбэрээр, ямар эрх ашгийг хэрхэн хохироосон болохыг нэг бүрчлэн, үндэслэлтэй, зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг юм.

2. Б.Б-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”, Ж Р Д /Zh Ru D/-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт буруутайд тооцон тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний хүрээнд тус тус ял оногдуулж, нийт эдлэх хорих ялын хэмжээ, хорих ял эдлэх байгууллагын дэглэм, нөхцөлийг тогтоож шийдвэрлэжээ.

            Гэвч дээрх байдлаар шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Б, Ж Р Д /Zh R D/ нарын өмгөөлөгчдийн гаргасан санал, үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгээгүй, тодруулбал яллах нотлох баримтуудыг үнэлэхдээ гэрчийн харилцан зөрүүтэй мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн бусад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийн талаарх нөхцөл байдал, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнээгүйгээс гадна, хэргийн үйл баримтад тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудын шаардлагад нийцээгүй байна.

 

3. Анхан шатны шүүх Г.Б, С.Ш, Х.А, Ю.У, Б.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийн субъект нь төрийн төлөөлөгч эсхүл төрийн эрх бүхий байгууллагын дэмжлэг хүлээсэн этгээд байх бөгөөд бусдын эрх, эрх чөлөөг нь хязгаарлаж, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгтэй давхар үйлддэг тул олон улсын хууль тогтоомжид гэмт хэрэг гэж үздэг хэмээн тайлбарласан нь Эрүүгийн хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол...”, тус зүйл ангийн 2 дахь хэсэгт “...Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч...” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Дээрх гэмт хэргийн субъект нь нийтлэг субъект байх ба хүндрүүлэх шинжид л “тусгай субъект” байхаар хуульчилж өгсөн байх тул Г.Б, С.Ш, Х.А, Ю.У, Б.О нарын хувьд заавал тусгай субъект байхыг шаардахгүй юм.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж заасан бөгөөд тухайн яллах дүгнэлтэд дурьдагдсан нэр бүхий шүүгдэгч буюу гэмт хэргийн хатгагч, гүйцэтгэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх зохицуулалтыг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хуульд нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон учраас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрүүгийн хариуцлагыг нэмэх байдлаар өөрчлөн зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Б, Б.О, Х.А, Ю.У, Б.Б, Ж Р Д, П.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Б, Б.М, С.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж Р Д, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав, Б.Лхагвадорж, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүгдэгч Х.А, шүүгдэгч Ю.У, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Оргил нарын гаргасан давж заалдсан гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б, Б.О, Х.А, Ю.У, Б.Б, Ж Р Д /ZH R D/, П.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Б, Б.М, С.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                             ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР

                                             ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР