2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/01824

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 03 сары06 өдөр

191/ШШ2025/01824

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  оршин суух, ******* *******/РД: *******/,

Хариуцагч:  оршин суух, *******гийн *******/РД: *******/ нарт холбогдох,

6,403,823.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 6,403,823.86 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ******* ХК-г хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ХК нь хариуцагч Ц.*******аас татгалзаж байна. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 3-р сарын 28-ны өдрийн дотор доор графикын дагуу төлж барагдуулах болно.

2025 оны 3 сар 28-530,000 төгрөг

2025.4.28-530,000 төгрөг

2025.5.28-530,000 төгрөг

2025.6.28-530,000 төгрөг

2025.7.28-530,000 төгрөг

2025.8.28-530,000 төгрөг

2025.9.28-530,000 төгрөг

2025.10.28-530,000 төгрөг

2025.11.28-530,000 төгрөг

2025.12.28-530,000 төгрөг

2026.1.28-530,000 төгрөг

2026.2.28-573,823.86 төгрөг

Нийт 6,403,823.86 төгрөг. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч Ц.*******, Ц.******* нарт холбогдуулан 6,403,823.86/зургаан сая дөрвөн зуун гурван мянга найман зуун хорин гурван төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч Ц.*******, Ц.******* нарт холбогдуулан 6,403,823.86/зургаан сая дөрвөн зуун гурван мянга найман зуун хорин гурван төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ц.*******аас татгалзаж, хариуцагч Ц.******* нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 530,000/таван зуун гучин мянга/ төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 530,000/таван зуун гучин мянга/ төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 530,000/таван зуун гучин мянга/ төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 530,000/таван зуун гучин мянга/ төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 530,000/таван зуун гучин мянга/ төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 530,000/таван зуун гучин мянга/ төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 530,000/таван зуун гучин мянга/ төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 530,000/таван зуун гучин мянга/ төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 530,000/таван зуун гучин мянга/ төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 530,000/таван зуун гучин мянга/ төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 530,000/таван зуун гучин мянга/ төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 530,000/таван зуун гучин мянга/ төгрөг төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагч Ц.*******гийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,412 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 58,706 төгрөг, хариуцагч Ц.*******гээс 58,706 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ