| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/10381/И |
| Дугаар | 192/ШШ2025/06843 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/06843
2025 09 04 192/ШШ2025/06843
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9 дүгээр байр хаягт оршин байх “*******жиг дунд үйлдвэрийн газар” төрийн байгууллага, албан газар/РД:6608949/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****,
Хариуцагч: **** нарт холбогдох
Зээлийн гэрээний төлбөрт 255,585,500.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******жиг дунд үйлдвэрийн газар” төрийн байгууллага, албан газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт ”... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно.” гэж зохицуулсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4-9 дүгээр “Агентлаг байгуулах тухай” тогтоолоор *******жиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг *******жиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. *******жиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, *******жиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч “**** нар нь ‘*******жиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-аас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 88/2018/3-46 тоот зээл болон 88/2018/Б-46 тоот барьцааны гэрээ байгуулан 1,000,000,000/нэг тэрбум/ төгрөгийг “Ноолуур боловсруулах үйлдвэр” төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Рэгзэн Ачсүрэн/ПЮ72110902/-гийн өмчлөлийн ХУД, 11 хороо, Будда виста/17023/, Зайсан гудамж 804 байр, 420 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206033806, 000337086 гэрчилгээний дугаар бүхий, 236 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүйн улмаас 255,585,500.44 төгрөгийн алданги бодогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл энэ төлбөр төлөгдөөгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд “******* эм жи капитал” ХХК-иас 255,585,500.44 төгрөгийн алдангийн төлбөрийг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй *******жиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, “******* ******* ******* *******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт миний бие ******* нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Талуудын хооронд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн уулзалтаар талууд маргаанаа эв зүйгээр шийдвэрлэж, уулзалтын тэмдэглэл гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөрт олгосон бүрэн эрхийн хүрээнд талууд төлбөр тооцооны үүрэггүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч төлбөрөө төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээ татан авч байгаа талаар хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг үүгээр илэрхийлж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******жиг дунд үйлдвэрийн газар” төрийн байгууллага, албан газар нь хариуцагч “******* ******* ******* капитал” ХХК, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 255,585,500.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...Талуудын хооронд 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн уулзалтаар талууд маргаанаа эв зүйгээр шийдвэрлэж, уулзалтын тэмдэглэл гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөрт олгосон бүрэн эрхийн хүрээнд талууд төлбөр тооцооны үүрэггүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч “******* ******* ******* капитал” ХХК, ******* нарт холбогдох зээлийн гэрээний төлбөрт 255,585,500.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “*******жиг дунд үйлдвэрийн газар” төрийн байгууллага, албан газар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***