| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0030/э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Э.Даваасүрэн
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Э.Э
Шүүгдэгч Э.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ...ний хүнсний дэлгүүрээс 2017 оны 12 дугаар сарын 28, 2018 оны 01 дүгээр сарын 04, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр нийт 389.750 төгрөгийн эд хөрөнгө залилж авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 28, 2018 оны 01 дүгээр сарын 04, 08-ны өдрүүдэд мөнгөгүй байсан тул эм, тариагаа авъя гэж бодсон. ...дэлгүүрт ороод би Нийгмийн даатгалд ажилладаг гэж өөрийгөө танилцуулаад танайх нэхэмжлэхээр бараа өгдөг үү? гэхэд өгдөг гэсэн. Тэгээд л 389000 төгрөгийн барааг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 20 цагийн орчимд шиг санаж байна нэг эмэгтэй надад эгч нь Нийгмийн даатгалд ажилладаг юм, Нийгмийн даатгалаас явж байна, манай байгууллагад том хүний бэлэг хэрэгтэй байгаа юм, мөнгө нь халамжийн сангаас орно гэж хэлсэн. Тэр үед манай байгууллагад том хүний бэлэг гэж нэг загвараар боогоод бэлдчихсэн бэлгийг сонгосон ба нийт 9 ширхэг бэлэг боолгож бэлдүүлсэн ба уг бэлэг нь тус бүр дотор нь 6800 төгрөгийн үнэтэй Советское нэртэй шампанск 9 ширхэг, 5872 төгрөгийн үнэтэй 710 гр шилэн савалгаатай Коварын компат 9, 4650 төгрөгийн үнэтэй Бон Бон набор 9, 3450 төгрөгийн үнэтэй Верси Мерси нэртэй ууттай чихэр 9, 200 төгрөгийн үнэтэй гялгар бэлэгний уут 9 ширхэг байсан. Тэгээд нийт 9 ширхэг бэлгийг бөөний үнээр бодоод нийт 188.748 төгрөг болсон. Тэгээд уг бэлгийг 2 хайрцганд хувааж хийж өгчихөөд манай худалдагчБ нэрийг нь асуухад нөгөө эмэгтэй нэрээ Б гэж хэлүүлээд бичүүлж байсан. Тухайн үед би хажууд нь хараад зогсож байсан. Тэгээд нөгөө эмэгтэй 9 ширхэг бэлэг аваад гараад явсан. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үдээс хойш цагийг нь санахгүй байна урд нь орж ирж бэлэг авч байсан Бгэх эмэгтэй орж ирээд халамжийн хүмүүст будаа тараах гэсэн юм гэж хэлээд 25 кг Рейс нэртэй орос будаа 2 шуудай, мөн 25 кг Асахи нэртэй япон будаа нэг шуудайг авсан ба мөн л нэхэмжлэх бичүүлж авсан. Рейс нэртэй 25 кг 1 шуудай будаа нь 51.000 төгрөгийн үнэтэй ба 2 шуудай нь нилээд 102.000 төгрөгийн үнэтэй юм. Асахи нэртэй 25 кг 1 шуудай будаа нь 49.500 төгрөгийн үнэтэй ба нийт 3 шуудай будаа нийлээд 151.500 төгрөг болж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна, мөн нөгөө эмэгтэй орж ирээд нөгөө тарааж байгаа будаанаас дутчихлаа дахиад нэг будаа авах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед манай дэлгүүрт 25 кг Асахи нэртэй 49.500 төгрөгийн үнэтэй нэг шуудай будаа л үлдсэн байсан болохоор уг будааг нэхэмжлэх бичүүлээд аваад явсан. Мөн л тухайн үед нэрээ Бгэж хэлээд бичүүлж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой 17 цагийн орчимд шиг санаж байна манай дүү Ш надруу залгаж яриад Нийгмийн даатгалаас гэж хэлээд яваад байгаа Б гэх эмэгтэй дахиад манай дэлгүүрт орж ирээд нэхэмжлэхээр юм бичүүлэх гэлээ би бичүүлсэнгүй, энэ хүүхэн нийгмийн даатгал, мөн халамжид ажилладаггүй юм байна, энэ хүүхэн худлаа яриад юм бичүүлээд яваад байгаа юм байна. Энэ нэг л бишээ залилан хийгээд яваад байгаа юм шиг байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дэлгүүрт 2017 оны 12 дугаар сарын 28, 2018 оны 01 дүгээр сарын 04, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд өөрийгөө аймгийн Нийгмийн даатгалд ажилладаг Бгэж танилцуулсан эмэгтэй нэхэмжпэх зарлагын баримтаар гүйлгээ хийе гээд 3 удаагийн үйлдлээр 389.750 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Д.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....тэгээд би өгсөн дугаар руу нь залгаж яриад мөн дээрх асуудлыг хэлсэн чинь манайх танай дэлгүүрээс тийм эд зүйлс аваагүй гэж хэлсэн. Тэгээд би нэхэмжлэхийг нь Б-өөс аваад Нийгмийн халамж дээр ирээд нярав гэх танихгүй эмэгтэй хүнтэй уулзаад нэхэмжлэхээ үзүүлсэн чинь манайд Б гэх эмэгтэй ажилладаггүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын ... дугаартай “Трамадол гэх эм нь сэтгэцийн үйл ажиллагаанд нөлөөлдөг хараат байдал үүсгэдэг сэтгэц идэвхит эм юм. Э.Э нь мансуурах донтой, мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй байна. Э.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 8-10/
Шинжээч томилох тогтоол /хх-ийн 30,34/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31, 35/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгтхамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсаннотлох баримтууд болох хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой 17 цагийн орчимд шиг санаж байна манай дүүШнадруу залгаж яриад Нийгмийн даатгалаас гэж хэлээд яваад байгаа Б-г гэх эмэгтэй дахиад манай дэлгүүрт орж ирээд нэхэмжлэхээр юм бичүүлэх гэлээ би бичүүлсэнгүй, энэ хүүхэн нийгмийн даатгал, мөн халамжид ажилладаггүй юм байна, энэ хүүхэн худлаа яриад юм бичүүлээд яваад байгаа юм байна. Энэ нэг л бишээ залилан хийгээд яваад байгаа юм шиг байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дэлгүүрт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр , 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд өөрийгөө аймгийн Нийгмийн даатгалд ажилладаг Бгэж танилцуулсан эмэгтэй нэхэмжлэх зарлагын баримтаар гүйлгээ хийе гээд 3 удаагийн үйлдлээр 389.750 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....тэгээд би өгсөн дугаар луу нь залгаж яриад мөн дээрх асуудлыг хэлсэн чинь манайх танай дэлгүүрээс тийм эд зүйлс аваагүй гэж хэлсэн. Тэгээд би нэхэмжлэхийг нь Б-өөс аваад Нийгмийн халамж дээр ирээд нярав гэх танихгүй эмэгтэй хүнтэй уулзаад нэхэмжлэхээ үзүүлсэн чинь манайд Б гэх эмэгтэй ажилладаггүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Марал шанд ХХК-ний хяналтын камерын бичлэг бүхий CD, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Ашид билгүүүн ХХК-ний хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй атлаа аймгийн Нийгмийн даатгалын газар ажилладаг мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож ...ний дэлгүүрийн худалдагч М.Б болон менежер Д.Д нарыг хуурч өөртөө итгүүлэн төөрөгдөлд оруулан 3 удаагийн үйлдлээр 389750 төгрөгний эд зүйлийг авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймд аймгийн прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Э бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Э-с 453000 төгрөгийг хохиролд авсан цаашид гомдол саналгүй тухайгаа мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Э бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал /өөрийн болон өрхийнтогтмол орлогогүй/, эрүүл мэндийн байдал /70хувийн хөдөлмөр чадвар алдалтаар группэд байдаг, 2009 оноос ослын улмаас гэмтэж группэд байгаа/ зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасанялуудаас хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн сэтгэц, хэрэг хариуцах чадвартай эсэх талаар шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авчШүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргуулсан ба 328 тоот дүгнэлтээр шүүгдэгч Э.Э нь мансуурах донтой,мансуурах бодисын шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй байна. Э.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэсэндүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэжээ. Энэ зорилгыг хангахад шүүгдэгч Э.Э эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ буюу сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулсан ял дээр нэмж хэрэглэх нь зохистой байна.
Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-г хэрэгт хадгалахаар, шүүгдэгч Э.Э-ийн эд хөрөнгө битүүмжилсэн 5/03 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Эг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 6 ,9-т заасныг журамлан шүүгдэгч Э.Эд сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Шүүгдэгч Э.Эд оногдуулсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн энгийн тасагт /эдгэрэх хүртэл хугацаагаар/ эмчлүүлсүгэй.
5.Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т зааснаар шүүгдэгч С.Эг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосугай.
6.Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэрэгт хадгалсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.Эгийн эд хөрөнгө битүүмжилсэн 5/03 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН