| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/03192/И |
| Дугаар | 191/ШШ2025/04172 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/04172
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *** тоотод байрлах, *** /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, Дорждэрэмийн ******* /рд:***/,
Хариуцагч: ***тоотод оршин суух, *** /рд:***/ нарт холбогдох,
223,379,742 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.*******, Ж.Энхтуяа нар нь 2024 оны 02 сарын 27-ны өдөр ******* ББСБ ХК-тай******* тоот Зээлийн гэрээ,*******тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулж 181,200,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй, бизнесийн зээл зориулалтаар зээл авсан. Уг фидуцийн гэрээний барьцаанд: 2024 онд үйлдвэрлэгдсэн, 2024 онд Монгол улсад орж ирсэн,******* арлын дугаартай,******* УЕН улсын дугаартай, Shaanxi X3000 маркийн авто зүтгүүр, 2024 онд үйлдвэрлэгдсэн, 2024 онд Монгол улсад орж ирсэн, LA99FRB37R0CLS7495749 арлын дугаартай,******* МЧ улсын дугаартай Shandong.CLS9400TPB маркийн тавцант чиргүүл, 2024 онд үйлдвэрлэгдсэн, 2024 онд Монгол улсад орж ирсэн, LA99FRB30R0CLS737 арлын дугаартай,******* МЧ улсын дугаартай Shandong.CLS9400ТРВ маркийн тавцант чиргүүл, 2024 онд үйлдвэрлэгдсэн, 2024 онд Монгол улсад орж ирсэн,******* арлын дугаартай, Shandong.CLS9400TPB маркийн холбогч гарыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаггүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2025 оны 03 сарын 13-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 179,772,488.18 төгрөг, хүүд 42,833,263.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 753,989.53 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 223,379,742 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Д.*******, Ж.Энхтуяа нараас зээлийн гэрээний үүрэгт 223,359,741.69 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдох зардал 20,000 төгрөг нийт 223,379,742 төгрөгийг гаргуулан ******* ББСБ ХК-д олгуулж өгнө үү..... гэжээ.
Хариуцагч Д.*******, Ж.Энхтуяа нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* ББСБ ХХК-ийн гаргасан 223,379,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. 2025 оны 5 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 6 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 7 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 8 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 9 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 18,779,742 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК хариуцагч Д.*******, Ж.Энхтуяа нарт холбогдуулан үндсэн зээлд 179,772,488.18 төгрөг, хүүд 42,833,263.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 753,989.53 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 223,379,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар 2025 оны 5 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 6 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 7 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 8 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 9 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 18,779,742 төгрөг, нийт 223,379,742 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Д.*******, Ж.Энхтуяа нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******, Ж.Энхтуяа нар 2025 оны 5 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 6 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 7 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 8 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 9 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 18,600,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 18,779,742 төгрөг, нийт 223,379,742 /хоёр зуун хорин гурван сая гурван зуун далан есөн мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,274,849 төгрөгөөс 637,424 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д буцаан олгож, үлдэх 637,425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 637,425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ