| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/04549/И |
| Дугаар | 192/ШШ2025/06783 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/06783
2025 09 03 192/ШШ2025/06783
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******,*******,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан Юнайтед арена, өөрийн байр хаягт оршин байх “Хөдөө аж ахуйн корпораци” ТБОНӨОХХК/РД:6829147/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****,
Хариуцагч: *** нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 42,145,812 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТБОНӨОХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөдөө аж ахуйг дэмжих сан” нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. “Атар-агро” ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 28,097,208 төгрөг байна. Үүнд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЭМААХДХ-СҮАА/2015/15 дугаартай Зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЭМААХДХ-СҮАА/2015/15 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 28,097,208 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 14,048,604 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 28,097,208 төгрөг, нийт 42,145,812 төгрөг гаргуулахаар байна. Иймд “Атар-агро” ХХК-иас үндсэн төлбөр 28,097,208 төгрөг, анз 14,048,604 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 42,145,812 төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хамтран хариуцагчийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ
Зохигч талууд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар эвлэрлийн гэрээндээ: “Хөдөө аж ахуйн корпораци” ТБОНӨОХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 42,145,812 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч *******аас татгалзаж, мөн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын 14,048,603 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,097,209 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3,097,209 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТБОНӨОХХК нь “*******” ХХК, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,145,812 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТБОНӨОХХК нь хариуцагч *******аас татгалзаж, мөн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын 14,048,603 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,097,209 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3,097,209 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Хөдөө аж ахуйн корпораци” ТБОНӨОХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,145,812 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч *******аас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.“Хөдөө аж ахуйн корпораци” ТБОНӨОХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 42,145,812 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын 14,048,603 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,097,209 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3,097,209 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134,218 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч “*******” ХХК нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ****