| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03619/И |
| Дугаар | 192/ШШ2025/06303 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/06303
2025 08 14 192/ШШ2025/06303
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, С******* оффис, ******* тоот хаягт байрлах, ******* регистрийн дугаартай, Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Б******* таун, С******* оффис, ******* тоотод байрлах, регистрийн дугаартай, К ХХК-д холбогдох,
Ажлын хөлсөнд *******6,318,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Э.З,
хариуцагчийн төлөөлөгч Д.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн өмгөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдааны дараа нэхэмжлэгч Х******* ХХК, хариуцагч К ХХК-ийн захирлууд уулзаж ярилцаад, дараах нөхцөлөөр эвлэрсэн. Хариуцагч К ХХК *******6,318,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хоёр янзаар төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон. Нэгдүгээрт *******6,318,320 төгрөгийн 50 хувь буюу 78,*******9,160 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийн дотор *******,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн дотор 33,*******9,160 төгрөгийг тус тус бэлнээр 3 хувааж төлөхөөр тохиролцсон. Үлдэгдэл 78,*******9,160 төгрөгийг дараах байдлаар 3 хувааж тохирсон ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Үүнд 2025 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн дотор *******,053,054 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн дотор *******,053,054 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын *******-ны өдийн дотор *******,053,052 төгрөгт тус тус тохирсон ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. Уг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ талууд тусдаа гэрээ байгуулна. Ингэж тусдаа гэрээ байгуулах үедээ гэрээний үнийн дүнгийн 50 хувийг хариуцагч бэлэн мөнгөөр өгч, 50 хувийг дээрх *******,000,000 төгрөгт тааруулан суутгаж өгөхөөр талууд тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч /гүйцэтгэх захирал/ С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч /гүйцэтгэх захирал/ Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дээрх байдлаар харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь үнэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох *******6,318,320 төгрөгт маргахгүй байх тул бидний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК хариуцагч К ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд *******6,318,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, хариуцагч *******6,318,320 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнгээс 78,*******9,160 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн дотор *******,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн дотор 33,*******9,160 төгрөгийг тус тус бэлнээр төлж барагдуулах, нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдэгдэл 78,*******9,160 төгрөгт тохирсон ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх бөгөөд тухайн мөнгөн дүнд тохирсон үнийн дүнг дараах хуваарийн дагуу суутгуулахаар харилцан тохиролцов. Үүнд, 2025 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн дотор *******,053,054 төгрөгт тохирсон ажил, 2025 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн дотор *******,053,054 төгрөгт тохирсон ажил, 2025 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн дотор *******,053,052 / төгрөгт тохирсон ажлыг тус тус хийж гүйцэтгэхээр зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б /гүйцэтгэх захирал/, хариуцагчийн төлөөлөгч Д.А /гүйцэтгэх захирал/ нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй К ХХК-д холбогдох ажлын хөлсөнд *******6,318,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүн *******6,318,320 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнгээс 78,*******9,160 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн дотор *******,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн дотор 33,*******9,160 төгрөгийг тус тус бэлнээр төлж барагдуулах, талууд нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдэгдэл 78,*******9,160 төгрөгт тохирсон ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх бөгөөд тухайн мөнгөн дүнд тохирсон үнийн дүнг дараах хуваарийн дагуу суутгуулахаар харилцан тохиролцов. Үүнд, 2025 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн дотор *******,053,054 төгрөгт тохирсон ажил, 2025 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн дотор *******,053,054 төгрөгт тохирсон ажил, 2025 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн дотор *******,053,052 / төгрөгт тохирсон ажлыг тус тус хийж гүйцэтгэхээр зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 939,541 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас 469,770.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН