| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00417/И |
| Дугаар | 318/ШШ2025/00475 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 318/ШШ2025/00475
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, дугаар давхарт байрлах, регистрийн дугаартай, А ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймаг, сум, дугаар багт оршин суух, регистрийн дугаар , Т.Д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18,044,507.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7110022120 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 14,170,703.32 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,759,090.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 103,713.70 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 18,044,507.66 төгрөгийг зээлдэгч Т.Ц аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А ХХК-аас авсан 18,044,507.66 төгрөгийн зээлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэнгис шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Ц ийн тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Т.Ц ид холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18,044,507.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгч А ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 18,044,507.66 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие А ХХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. 18,044,507.66 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Т.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,173 төгрөгийн тал хувь болох 124,086.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 124,086.5 төгрөг, хариуцагч Т.Ц аас 124,086.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18,044,507.66 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын дотор төлж барагдуулахыг хариуцагч Т.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 124,086.5 төгрөг, хариуцагч Т.Ц аас 124,086.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, 124,086.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ