2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/03434

 

 

 

 

 

 

 

 

*******0*******5 04 *******8

19*******/ШШ*******0*******5/03434

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Гранд плаза цогцолбор, ******* тоот хаягт оршин суух, *******715376 регистрийн дугаартай, Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, F*******, 1*******0******* тоотод байрлах, 6508111 регистрийн дугаартай, Т ХХК-д холбогдох,

 

Бараа нийлүүлсний үлдэгдэл төлбөрт 58.117.431 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Э*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч Т ХХК-тай *******0*******4 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу 4 удаа буюу *******0*******4 оны 0******* дугаар сарын *******6-нд 39,875,000 төгрөгийн, *******0*******4 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр 4,945,000 төгрөгийн, *******0*******4 оны 03 дугаар сарын *******6-ны өдөр 1,755,000 төгрөгийн, *******0*******4 оны 4 дүгээр сарын 09-нд 7,750,000 төгрөг, нийт 54,3*******5,500 төгрөгийн барааг нийлүүлсэн. Бараа нийлүүлснээ санхүүгийн баримтаар гаргаж өгсөн. Тухайн барилгын компани дээр хэн ажилладаг тэр хүнд нь хүлээлгэж өгсөн. Учир нь тэр талаар гэрээндээ тусгасан ба гэрээний дагуу хаана бараа хүлээж авах ёстой байсан түүнийх нь дагуу бараагаа хүлээлгэж өгдөг. Тиймээс манай тал барааг хүргэж өгөх үүргээ бүрэн биелүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1, 3.4, 3.5-д захиалагч тал нь нийлүүлэгч талаас 80,000,000 төгрөгийн барааг урьдчилгаа 50 хувь бэлэн төлөлт, үлдэгдэл 50 хувийг 60 хоногийн хугацаатай зээлээр худалдан авах эрхтэй бөгөөд барааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 61 дэх хоногоос гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс сарын 3 хувийн хүү тооцон авахаар харилцан тохиролцсон. Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцно гэж, гэрээний 3.5-д Нийлүүлэгчээс бараа хүлээн авснаас хойш 61 дэх хоногоос эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцно гэж заасан. Иймд хариуцагчийн нийт төлөх төлбөр 54,3*******5,500 төгрөгөөс төлсөн 19,315,000 төгрөгийг хасаж, 35,010,500 төгрөг, хүү 5,776,733 төгрөг, алданги 17,330,198 төгрөг, нийт 58,117,431 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал *******0*******5 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр 17,505,*******50 төгрөг төлсөн тул түүнийг хасаж 17,505,*******50 төгрөг дээр хүү 5,776,733 төгрөгийг нэмэж *******3,*******81,98******* төгрөгийг нэхэмжилж, алданги 17,330,198 төгрөг нэхэмжилснээс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Такай хөгжил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагатай *******0*******4 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, 3 удаагийн худалдан авалт хийсэн байдаг. *******0*******4 оны 0******* дугаар сарын *******6-ны өдөр 39,875,000 төгрөгийн, *******0*******4 оны 03 дугаар сарын *******6-ны өдөр 1,765,000 төгрөгийн, *******0*******4 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 7,750,000 төгрөг, нийт 49,385,000 төгрөгийн худалдан авалт хийсэн ба харин *******0*******4 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр 4,945,000 төгрөгийн барааг хүлээн аваагүй. Хэрэгт авагдсан санхүүгийн баримтын хүлээн авагч талд зурсан гарын үсэг манай ажилтны гарын үсэг биш, манайд ийм гарын үсэгтэй ажилтан байхгүй, үүнийг бид ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт болон хөдөлмөрийн гэрээгээр нотолж байна. Төлбөрөөс манайх 19,315,000 төгрөгийг төлж, 30,070,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд *******0*******5 оны 01 дүгээр сарын *******4-ний өдөр талууд хүү, алданги тооцохгүйгээр үндсэн төлбөр болох 35,010,500 төгрөгийг Т ХХК төлөхөөр тохиролцсны дагуу *******0*******5 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 04/007 дугаар бүхий албан бичгийг хаягаар ирүүлсэн байдаг. Тус албан бичигт 17,505,*******50 төгрөгийг *******0*******5 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, үлдэгдэл 17,505,*******50 төгрөгийг *******0*******5 оны 0******* дугаар сарын 15-ны дотор төлсөн тохиолдолд шүүхээс нэхэмжлэлээ буцаан татахаар талууд харилцан тохиролцсон. Тухайн үед Т ХХК-ийн нярав, нягтлан бодогч нар ажлаа хүлээлгэж өгсөн байсан ба Н ХХК-тай холбоотой баримт бичгүүд огт байгаагүй, манай компани руу НӨАТ шивсэн дүн таарч байсан тул зөвшөөрч *******0*******5 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр 17,505,*******50 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 1*******,564,754 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа буюу төлөхөд татгалзах зүйлгүй, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ, *******0*******4 оны 0******* дугаар сарын *******6-ны өдрийн бараа материалын борлуулалтын баримт, *******0*******4 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн бараа материалын борлуулалтын баримт, *******0*******4 оны 03 дугаар сарын *******9-ний өдрийн төлбөрийн баримт, *******0*******4 оны 03 дугаар сарын *******6-ны өдрийн бараа материалын борлуулалтын баримт, *******0*******4 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн бараа материалын борлуулалтын баримт, авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэргийг,

 

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, *******0*******5 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн шилжүүлгийн баримт, Н ХХК-ийн Т ХХК-д хүргүүлсэн *******0*******4 оны 7 дугаар сарын 0*******-ны өдрийн 0*******/337 дугаар авлага барагдуулах, алданги тооцох тухай албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу *******0*******5 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 1*******350 дугаар шүүгчийн захирамжаар Н ХХК-иас хариуцагч Т ХХК-д хүргүүлсэн *******0*******5 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04/007 дугаартай албан бичгийг нотлох баримтаар ирүүлснийг хэрэгт хавсаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н ХХК хариуцагч Т ХХК-д холбогдуулан бараа нийлүүлсний үлдэгдэл төлбөрт 58.117.431 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

*******.Нэхэмжлэгч Н ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Н ХХК *******0*******4 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр Т ХХК-тай зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 4 удаа буюу *******0*******4 оны 0******* дугаар сарын *******6-ны өдөр 39,875,000 төгрөгийн, *******0*******4 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр 4,945,500 төгрөгийн, *******0*******4 оны 03 дугаар сарын *******6-ны өдөр 1,755,000 төгрөгийн, *******0*******4 оны 4 дүгээр сарын 09-нд 7,750,000 төгрөг, нийт 54,3*******5,500 төгрөгийн барааг хариуцагч байгууллагад нийлүүлсэн. Иймд хариуцагч 54,3*******5,500 төгрөг төлөхөөс 36,8*******0,*******50 төгрөг төлж, 17,505,*******50 төгрөг үлдсэн дээр хүү 5,776,733 төгрөгийг нэмэж *******3,*******81,98******* төгрөгийг нэхэмжилж, алданги 17,330,198 төгрөг нэхэмжилснээс татгалзана гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ... Тус компани нэхэмжлэгч байгууллагатай *******0*******4 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, *******0*******4 оны 0******* дугаар сарын *******6-ны өдөр 39,875,000 төгрөгийн, *******0*******4 оны 03 дугаар сарын *******6-ны өдөр 1,755,000 төгрөгийн, *******0*******4 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 7,750,000 төгрөг нийт 49,380,000 төгрөгийн худалдан авалт хийсэн, харин *******0*******4 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр 4,945,500 төгрөгийн барааг хүлээн аваагүй, хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан нь манай ажилтны гарын үсэг биш, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт болон хөдөлмөрийн гэрээгээр нотолно. *******0*******5 оны 01 дүгээр сарын *******4-ний өдөр талууд хүү, алданги тооцохгүйгээр үндсэн төлбөр 35,010,500 төгрөгийг Т ХХК төлөхөөр тохиролцож, *******0*******5 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 04/007 дугаар бүхий албан бичгийг мэйл хаягаар ирүүлж тус албан бичигт 17,505,*******50 төгрөгийг *******0*******5 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, үлдэгдэл 17,505,*******50 төгрөгийг *******0*******5 оны 0******* дугаар сарын 15-ны дотор төлсөн тохиолдолд шүүхээс нэхэмжлэлээ татахаар талууд харилцан тохиролцсон байсан. Тухайн үед компанийн нярав, нягтлан бодогч нар ажлаа хүлээлгэж өгсөн байсан ба Н ХХК-тай холбоотой баримт бичгүүд байгаагүй, манай компани руу НӨАТ шивсэн дүн таарч байсан тул зөвшөөрч *******0*******5 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр 17,505,*******50 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс 1*******,564,754 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт цугларсан баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

5.Нэхэмжлэгч Н ХХК *******0*******4 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр Т ХХК-тай зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч Н ХХК чанарын шаардлага хангасан төрөл бүрийн кабель буюу түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагч Т ХХК-ийн ажлын байр буюу худалдааны төвд хүргэж өгөх, барааны төлбөрийг шууд болон 60 хоногт нийлүүлэгчийн нэхэмжлэхэд дурдсан хугацаанд төлөх нөхцөлөөр харилцан тохиролцсон байна.

 

6.Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-т ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба зохигчийн хооронд зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 

7.Нэхэмжлэгч Н ХХК *******0*******4 оны 0******* дугаар сарын *******6-ны өдөр 39,875,000 төгрөгийн, *******0*******4 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр 4,945,500 төгрөгийн, *******0*******4 оны 03 дугаар сарын *******6-ны өдөр 1,755,000 төгрөгийн, *******0*******4 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 7,750,000 төгрөг, нийт 54,3*******5,500 төгрөгийн бараа нийлүүлсэн нь хэрэгт авагдсан бараа материалын борлуулалтын баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч 3 удаа барааг хүлээн авсан, харин *******0*******5 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр 4,945,500 төгрөгийн барааг хүлээн аваагүй гэж маргав.

 

8.Хэрэгт авагдсан хавтаст хэргийн 9 дүгээр талд *******0*******4 оны 03 дугаар сарын 1*******-ны өдрийн бараа материалын борлуулалт гэх баримтад хүлээлгэн өгсөн барааны код, тоо хэмжээ, нэгж үнэ зэргийг хүснэгтэд дурдаж, нийт дүн 4,945,500 төгрөг гэж, хүлээлгэн өгсөн нярав, хүлээн авагч гарын үсэг зурж, санхүүгийн тамга дарсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авагч талд зурсан гарын үсэг манай ажилтны гарын үсэг биш, манайд ийм гарын үсэгтэй ажилтан байхгүй, үүнийг бид ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт болон хөдөлмөрийн гэрээгээр нотолно гэж тайлбарлаж тухайн баримтуудыг ирүүлсэн боловч тус компани ажилтан Г.Сыг *******0*******4 оны 03 дугаар сарын *******6-ны өдөр барилга угсралт хяналтын инженерээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба дээрх гэрээг байгуулахаас өмнө буюу *******0*******4 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр 4,945,500 төгрөгийн барааг авсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаагаас гадна ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт хариуцагчийн татгалзалтай хэрхэн яаж холбогдож байгаа нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

9.Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талууд гэрээндээ захиалагч талын ажлын байр /лангуу, павилон, агуулах/ буюу худалдааны төв зэрэг хаана бараа хүлээж авах ёстой байсан түүнийх нь дагуу бараагаа хүлээлгэн өгч, тэнд байсан ажилтан хүлээн авч, хүлээн авагч талд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж маргаж байх ба хариуцагч татгалзлаа бүрэн нотолж чадахгүй байх тул 4 удаагийн үйлдлээр 54,3*******5,500 төгрөгийн барааг хариуцагч Т ХХК-д нийлүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

10.Хариуцагч Т ХХК барааны төлбөрт 54,3*******5,500 төгрөг төлөхөөс *******0*******4 оны 0******* дугаар сарын *******6-ны өдөр 19,315,000 төгрөг төлсөн нь Н ХХК-ийн авлагын дэлгэрэнгүй тайлан /х.х 13 дугаар тал /, *******0*******5 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр 17,505,*******50 төгрөг төлсөн нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт /х.х 35 дугаар тал/-аар тус тус тогтоогдож байх бөгөөд 17,505,*******50 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул гэрээний үлдэгдэл төлбөрт хариуцагчаас 17,505,*******50 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

11.Иргэний хуулийн *******8******* дугаар зүйлийн *******8*******.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

 

1*******.Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т Гэрээний 3.1-т заасан хугацаанд нийлүүлэгч талаас зээлээр олгосон барааны үнийн дүнд хүү тооцохгүй. Харин гэрээний 3.1-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэж дуусгах ёстой байсан өдрийн дараа өдрөөс эхлэн зээлээр олгосон бараа, бүтээгдэхүүний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс сарын 3 хувийн хүү тооцон авна. Захиалагч нь бараа авсан өдрөөс эхлэн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа төлбөрийн үлдэгдэлд гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран сар бүр энэхүү гэрээний 3.4-т заасан хүүг төлнө гэж тохирчээ.

 

13.Талууд гэрээндээ тодорхой хугацаа тохирсон байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай бөгөөд дээрх гэрээний заалтаас харахад ямар хугацаанд хэдий хэмжээний хүү тооцох талаар тохироогүй байх тул нэхэмжлэгчийн хүүнд 5,776,733 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

14.Гэрээний 3.5-д Нийлүүлэгчээс бараа хүлээн авснаас хойш 61 дэх хоногоос эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцох-оор тохирсон байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр алданги нэхэмжлэхээс татгалзаж байх тул алдангид 17,330,198 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 1******* дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1, *******8******* дугаар зүйлийн *******8*******.3, *******3******* дугаар зүйлийн *******3*******.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХК-иас 17,505,*******50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******3,106,931 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 448,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХК-иас *******45,476 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН