Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн даргаар  Э.Даваасүрэн

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Чимэг

Иргэдийн төлөөлөгч Ж.Осоржамаа

нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц холбогдох эрүүгийн хэргийг  2018 оны 04 сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Адъяасүрэнгийн  хэлэлцүүлсэнээр хянан хэлэлцэв.         

           

            Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын харъяат, 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй, хувийн мал малладаг, ам бүл 3, ээж, аавын хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тойг багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.Ц

 

           Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч М.Т цээж, баруун бугалга, баруун тохой, зүүн бугалга зэрэг газарт хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ц ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр М.Т, Э.Б нарын хамт С.Л гэрт очсон. Бид дөрөв нийлээд 4 шил архи уусан. 0,5 литрийн 2 шил, 0,75 литрийн 2 шил архи уусан. Архи ууж байхдаа би архиа санаандгүй асгачихсан. Гэтэл С.Л уурлаад намайг 1 удаа цохьсон. М.Т бид хоёрын голоор орж ирсэн. Би М.Т-тай маргалдсаны улмаас М.Т намайг боосон тул хутга барьж ирээд түүний цээжинд нь хутгаар дүрсэн. Маргалдаж байх явцдаа хоёр гарынх нь баруун, зүүн тохойг хутгаар эсгэсэн байсан. Би түргэн тусламж дууд гэж С.Л хэлсэн. Түргэн тусламж 03 цагийн үед ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч М.Тын мөдрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...хутга барьчихсан орж ирээд намайг гэрийн баруун хойд талд сууж байхад хоёр удаа дүрсэн нэг нь баруун хөхний доод хэсэгт дүрсэн. ..... бид хоёр юм яриад сууж байсан чинь гаднаас ...хутга барьж орж ирээд баруун талын хөхөн доогуур 1 удаа хутгалсан, дараа нь баруун тохой орчимд 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Э.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... нь сууж байгаад гараад явсан тэгснээ хутга барьж орж ирээд Тыг хутгалчихсан. Миний харснаар Трын хоёр гарлуу нэг нэг дүрээд гэдэс рүү нь бас нэг дүрсэн...” гэсэн мэдүүлэг,

 

             Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Төмөрбаатарын гарнаас цус гоожиж байсан Төмөрбаатарын баруун гар нь тохойндоо, зүүн гар нь бугалгандаа цус гоожиж байхаар нь би арчиж цэвэрлэсэн. Намайг сэрэхэд манай гэрийн баруун хойно цус нэлээн дуссан бололтой байсан... баруун, зүүн гарнаас нь болон цээжнээс нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

 

           Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 09-13/

           Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 33, 51/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34, 52 /

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.Цт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдхүүнээр хянан шийдвэрлэхээр заасан тул яллагдагч Д.Ц холбогдох эрүүгийн хэрэгт ял оногдуулах шүүх хуралдаан явуулж хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүх Д.Ц холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар шийдвэрлэхээр 2018 оны 04 сарын 23-ны өдөр 107 тоот захирамж гаргаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Ц нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ зэвсгийн  зүйл болох хутгыг хэрэглэж хохирогч М.Тын  цээж, баруун бугалга, баруун тохой, зүүн бугалга зэрэг газарт  хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох хохирогч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Ц хутга барьж орж ирээд баруун талын хөхөн доогуур 1 удаа хутгалсан, дараа нь баруун тохой орчимд 1 удаа хутгалсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Цогтбилэг  нь сууж байгаад гараад явсан тэгснээ хутга барьж орж ирээд Төмөрбаатарыг хутгалчихсан. Миний харснаар Тн хоёр гарруу нэг нэг дүрээд гэдэс рүү нь бас нэг дүрсэн..” гэсэн мэдүүлэг, гэрч С.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Т баруун гар нь тохойндоо, зүүн гар нь бугалгандаа цус гоожиж байхаар нь би арчиж цэвэрлэсэн. Баруун, зүүн гарнаас нь болон цээжнээс нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, М.Т биед учирсан цээжний хөндийг нэвтэлж уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндийн цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хөхний доод хэсэгт, баруун тохой, зүүн бугалганы шарх, баруун бугалганы дотор дээд хэсгээс зүүн тохойн дотор хэсэг хүртэлх цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна гэсэн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 02/049 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Цт  холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Ц хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг  зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн  2.4-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Ц  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.3-ыг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Д.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 64 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний хорих ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.