Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 116/ШШ2025/0046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, “******* *******” хотхоны ******* ******* тотод оршин суух, Боржгон овогт ******* *******, /РД: *******/

Хариуцагч: Дорнод аймгийн ******* ******* газарт холбогдуулан гаргасан, ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэл нөхөн тооцуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:        

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүх:

1.1. Нэхэмжлэгч Б.*******ээс Дорнод аймгийн ******* ******* газарт хандан, “...1992 онд бүрэн бус дунд сургууль төгсөөд 2000 он хүртэл ажилгүй байсан тул ******* ******* ажилласан жил нөхөн төлөх хөнгөлөлтөнд хамруулах” агуулга бүхий хүсэлтийг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байна[1].

1.2. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, Дорнод аймгийн ******* ******* газарт холбогдуулж, “******* ******* газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-нд өгсөн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэл нөхөн тооцуулах хуулийн дагуу 1992-2000 онд ажилласан жил тэтгэврийн ******* шимтгэл нөхөн төлсөнд тооцохыг Дорнод аймгийн ******* ******* газарт даалгуулах”[2] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.                 

Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:            

2.1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... овогтой ******* миний бие нь Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийг батлан тухайн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Хүн амын хөгжил, ******* хамгааллын сайдын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/57 дугаар тушаалаар “Ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн ******* шимтгэл нөхөн төлөх журам”-ыг баталж гаргасантай холбоотой доорх материалыг Дорнод аймгийн ******* ******* газарт бүрдүүлж өгсөн. Үүнд:

  • Иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь,
  • Багийн даргын тодорхойлолт 1 хувь,
  • ЦЕГ-ын дансанд 500 төгрөг Төрийн банкинд тушаасан баримт 1 хувь,
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар 1 хувь,
  • Гараар бичсэн өргөдөл 1 хувь,
  • 2014 оны 08 дугаар сарын 29-нд ******* ******* ерөнхий газрын дансанд 78120 төгрөг тушаасан баримт 1 хувь

Гэтэл энэ бүрдүүлсэн баримтын дагуу ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэл нөхөн тооцуулах баталгаажуулалтын хуудас нь өнөөдрийг хүртэл ирэхгүй байгааг нь тодруулахаар Дорнод аймгийн ******* ******* газарт удаа дараа хандсан.

Мөн ******* ******* ерөнхий газарт 2022 оны 01 дүгээр сарын 05-нд өргөдөл гаргасан. Уг өргөдөлдөө би Дорнод аймгийн ******* ******* газарт энэхүү хуулийн дагуу нийгмийн даатгалыг нөхөн тооцуулах материалаа бүрдүүлж өгсөн байсныг тухайн газар /Дорнод аймгийн ******* ******* газар/ заасан хуулийн хугацаанд нь тооцуулж өгөөгүйг дурьдсан байсан.

Ингээд 2022 оны 02 дугаар сард ******* ******* ерөнхий газраас миний утас болох 96600833 руу залган надад хариу мэдэгдсэн. Өргөдөл гомдол шийдвэрлэж хариуг ингэж амаар өгсөн тул миний бие утасны биллээр нотлох боломжгүй байна.

Уг яриа нь: Та хуулийн хугацаанд материалаа бүрдүүлж өгсөн нь тухайн заасан хугацаанд манай дансанд зохих мөнгө /78120 төгрөг/-ийг шилжүүлснээр нотлогдож байгаа тул таны гаргасан өргөдөл гомдлын талаар Дорнод аймгийн ******* ******* газарт Б.******* гэх иргэний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж хохиролгүй болгож шийдвэрлэж өгөх талаар хариу мэдээлэл хүргүүллээ гэсэн. Ингээд Дорнод аймгийн ******* ******* газарт очин Улсын байцаагч гэх хүнтэй уулзахад ерөнхий газраас нь миний гомдлын хариуг шийд гэж мэдэгдсэнийг мэдэж байсан ба “Бид шууд шийдвэрлэж, ажилласанд тооцох хуудсыг дарж баталгаажуулж өгөх боломжгүй. Харин та шүүхэд албан ёсоор хандаж шийдвэр гаргуулах хэрэгтэй байна. Түүний үндсэнд бид баталгаажуулж өгч болно гэсэн хариуг амаар өгсөн. Уг шийдвэрийг амаар өгсөн нь одоогоор ээлжийн амралттай гадаадад яваа юм байна. Тиймээс миний удаа дараа биеэр /амаар/ хандан хүсэлт тавьж байсныг Дорнод аймгийн ******* ******* газар нотолж бичгээр гаргаж өгөхгүй бид шүүхэд очоод мэдүүлэг өгч болно гэж дарга нь 2025 оны 09 дүгээр сарын 09-нд амаар өглөө. Ингээд Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхой бичиж бүрдүүлбэрийг хангаагүй учир хүлээн авахаас татгалзаж буцаасан.            

Нэгэнт Дорнод аймгийн ******* ******* газрын тодорхой ажилтны хариуцлагагүй ажиллагаанаас болж иргэн би төрөөс олгосон боломжийн дагуу 8 жил ажилласан байдлаа нөхөн тооцуулж чадахгүй хохирогч байгаа учир хариуцагч нь тухайн төрийн албан хаагчийг ажиллуулж байгаа байгууллага гэж үзэж Дорнод аймгийн ******* ******* газар гэж тодорхойлж байна.

******* ******* газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-нд өгсөн миний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, иргэн Б.******* миний “ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэл нөхөн тооцуулах” хуулийн дагуу 1992-2000 онд ажилласан жил тэтгэврийн ******* шимтгэл нөхөн төлсөнд тооцохыг Дорнод аймгийн ******* ******* газарт даалгаж өгнө үү. …Хуулийн хугацаанд нь бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Дорнод аймгийн ******* ******* газар болон Ерөнхий газарт нь бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн. Ингээд шийдвэрлэж өгөхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Гол агуулга нь ажилласан жилийг нөхөн тооцуулах хүсэлтэй байгаа” гэв.

2.2. Хариуцагч Дорнод аймгийн ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Улсын их хурлын 2012 оны 09-р сарын 04-ний өдрийн хуралдаанаар ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль” батлагдан мөн оны 11 дүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Хэрлэн сумын 2-р багийн иргэн ******* ******* нь тус хуулинд хамрагдан 1992-аас 2000 оныг дуустал ажил хөдөлмөр эрхлээгүй хугацаагаа нөхөн даатгуулахаар баримтаа бүрдүүлж өгч 78120 төгрөгийг ******* ******* хэлтсийн дансанд төлсөн байсан. Б.******* нь АЖТДШНТТ хууль болон зохих журмын дагуу баримт материалаа бүрдүүлж өгсөн боловч “Баталгаажилтын хуудас” нь хэвлэгдэж ирээгүй талаар 2022 онд тус хэлтэст мэдэгдсэн.

Тухайн үед бүрдүүлсэн баримт болон бүртгэлийн программыг тулган шалгахад тус газрын архивт хадгалагдаж байгаа нөхөн даатгуулсан иргэдийн материалд *******ийн өргөдөл бусад баримт хадгалагдсан боловч программд бүртгэгдээгүй байна. Өмнө нь 2014-2019 оны хооронд /хууль хэрэгжиж байх үед/ мэдэгдсэн бол залруулах боломжтой байсан. Дээрх хуулийн хэрэгжих хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн /Ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай/ хуулиар хүчингүй болсон. Үүнтэй уялдуулан бүртгэлийн программ нь хаагдсан учир одоогоор залруулах боломжгүй байна гэжээ. 

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хууль шинээр батлагдсан. 2 жилийн хугацаатай батлагдаад 2014 онд дахин нэг удаа сунгасан байгаа. Ингээд энэ хууль нь цаашлаад хүчингүй болсон. Энэ хугацаанд Дорнод аймгийн хэмжээнд 17900 орчим хүн нийгмийн ******* бүртгэлээ нөхөн тооцуулсан байдаг. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Гарч байсан хэдий ч хуулийн үйлчлэх хүрээнд залруулах зүйлсийг залруулж ажиллаж байсан. Гэтэл *******ийн хувьд хуульд хүчингүй болсон хугацаанд нийгмийн ******* хэлтэст хандсан. Ингээд төлсөн мөнгийг нь хүртэл буцаан шилжүүлсэн. Анх 2022 онд манайд өргөдөл өгсөн. Гомдлын шаардлагыг авч хэлэлцсэн. Ингээд тус хууль нь хүчингүй болсон гэх шийдвэр гаргуулж ******* ******* ерөнхий газарт шийдвэрээ танилцуулсан. Бид уг нь аль болох асуудлыг нь шийдвэрлэж өгөх гэж хичээсэн. Гэвч хуулийн хугацаа дуусгавар болсон учраас программыг дахин нээх боломжгүй гэдэг хариуг өгсөн. Энэ хариугаа *******т танилцуулж байсан. Аль болох хамтран ажиллаж байсан гэж ойлгож байгаа. Ингээд иргэнд эцсийн шат буюу шүүхэд хандах боломжтой талаар зөвлөсөн. Анх манайд 8 дугаар анги төгссөн баримтаа өгсөн байсан. 10 дугаар анги төгссөн болон их дээд сургууль төгссөн талаар баримтуудыг нэмж гаргаж өгсөн. Манайхаас суралцаж байсан хугацааг ажилласан жилд тооцох боломжгүй байдаг. Хэрэв энэ тохиолдолд ажилласан жилийг нь хасаж тооцдог. Дараагийн дугаарт 2000 оны 03 дугаар сараас Улаанбаатар хотод ажил эрхэлж байсан талаар баримт байдаг. Тиймээс манайхаас ажилласан жилийг нь авч хэлэлцэх боломжгүй болж байгаа” гэв.              

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан нөхөн батлах тухай хууль гэж байгаа. Үүний 4 дүгээр заалтад хуулийн үйлчлэх хүрээг зааж өгсөн. Мөн дараа нь журам давхар батлагдсан. Бид нар ирсэн хүсэлтийг программд шивж оруулдаг. Ирсэн бүх материал шивэгдсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

2. Нэхэмжлэгчээс, тус шүүхэд хандан, Дорнод аймгийн ******* ******* газарт холбогдуулж, ”******* ******* газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-нд өгсөн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, иргэн Б.******* миний Ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэл нөхөн тооцуулах хуулийн дагуу 1992-2000 онд ажилласан жил тэтгэврийн ******* шимтгэл нөхөн төлсөнд тооцохыг Дорнод аймгийн ******* ******* газарт даалгуулах” шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

3. Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ, “...Ажилласан жил тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан хугацаанд материалаа бүрдүүлж өгсөн, иймд нөхөн тооцуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй” гэж тайлбарладаг.

4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, “...Ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хүчингүй болсон тул одоо нөхөн тооцох боломжгүй,  түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх хугацаанд сургуульд сурч байсан нь хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэж маргадаг.                    

5. Нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу өргөдөл, холбогдох баримтуудыг Дорнод аймгийн ******* ******* газарт 2014 онд гаргасан бөгөөд дээрх үйл баримтын талаар талууд маргадаггүй, тус бүрдүүлж өгсөн баримтууд нь байгууллагын архивт хадгалагдаж байна.                   

6. Хэрэгт авагдсан баримтуудаар, нэхэмжлэгч Б.******* нь 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн 5 дугаар сургуулийг төгсөж суурь боловсролын гэрчилгээ[3], 1994 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5 дугаар сургуулийг төгсөж дунд боловсролын гэрчилгээ[4], 1994-1999 онд Улсын Багшийн Их сургуульд суралцаж “Түүх уран зохиол” мэргэжил эзэмшин, 1999 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн бакалаврын дипломыг[5] олгосон байна.

7. Дээрх баримтаас, нэхэмжлэгч Б.******* нь ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргасан хугацаандаа сургуульд суралцаж, түүнчлэн мэргэжил эзэмшиж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч тайлбартаа дээрх байдлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин нэхэмжлэгч нь 2014 онд Дорнод аймгийн ******* ******* газарт хандаж гаргасан ажилласан жил нөхөн тооцуулах хүсэлтдээ[6] “нөхөн тооцуулахаар өргөдөл гаргасан хугацаандаа сургуульд суралцаж байсан” дээрх нөхцөл байдлаа бичээгүй байсныг дурдах нь зүйтэй.      

8. Ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль /2012 оны/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн ******* шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн ******* шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, 3.1.1-д “"ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн тооцох" гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн ******* шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн ******* шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг” ойлгохоор зохицуулсан.

9. Мөн дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн ******* шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна, 4.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон, 4.1.2-д аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны цомхотголд орсон, 4.1.3-д өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан, 4.1.4-д мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан” гэж тус тус заасан байна.

10. Дээрх зохицуулалтуудаас үзвэл ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн тооцох хуулийн зорилго нь 1990-1995 оны хооронд “өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан байх”, 1995-2000 оны хооронд “нийгмийн ******* шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан” иргэдэд хамаарахаар байх бөгөөд нийгмийн шилжилтийн үеийн нөхцөл байдлаас хамаарч хөдөлмөрийн насны бөгөөд ажил эрхлэх хүсэлтэй боловч өөрөөс нь үл хамаарах буюу нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, мөн ажилласан боловч нийгмийн даатгал төлөгдөөгүй орхигдсон иргэдийн нийгмийн даатгал тасарсан хугацааг нөхөх агуулгатай байх бөгөөд дээрх хуулийн үйлчлэл, зорилгод нэхэмжлэгчийн “сургуульд суралцаж байсан” тохиолдол хамаарахгүй байна.         

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, ...” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай.[7]

12. Нөгөө талаас, “даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах удаах нөхцөл нь захиргааны байгууллагаас гаргахыг шаардаж буй захиргааны акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтын хувьд боломжтой байх учиртай бөгөөд шүүхээс захиргааг хууль зөрчихөд хүргэсэн шийдвэр гаргахыг даалгах боломжгүй.[8]

13. Иймд, сургуульд суралцаж, мэргэжил эзэмшиж байсан хугацааны хувьд ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн тооцуулахаар хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

14. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль /2012 оны/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Б.*******ийн “******* ******* газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-нд өгсөн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ажилласан жил, тэтгэврийн ******* шимтгэл нөхөн тооцуулах хуулийн дагуу 1992-2000 онд ажилласан жил тэтгэврийн ******* шимтгэл нөхөн төлсөнд тооцохыг Дорнод аймгийн ******* ******* газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.               

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                    

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      В.ДАВААНЯМ

 

[1] Хэргийн 16 дугаар хуудас

[2] Хэргийн 18-19 дүгээр хуудас

[3] Хэргийн

[4] Хэргийн 64 дүгээр хуудас

[5] Хэргийн 65 дугаар хуудас

[6] Хэргийн 16 дугаар хуудас

[7] Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 001/ХТ2022/0074 тогтоол

[8] Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 001/ХТ2020/0192 тогтоол