Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 317/ШШ2025/01125

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 317/ШШ2025/01125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Тра.” ББ.Б ХХК

/Улаанбаатар хот, Сүхбаа., 5 дуга.роо, Партиз.ж, Контине.вхар/,

 

Хариуцагч: Бич.ч овогт Ринч......йн О.нгалаг

/Төв аймаг, Зуун........ар байр, 87 тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,932,670 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т.......,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..ь,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .....яа нарыг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Тран.........СБ ХХК нь хариуцагч Р..алагаас...... зээлийн гэрээний үүрэгт 14,932,670 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч “Тран. ХХК нь дараах........ үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

3. Нэхэмжлэгч “Тра.......Б ХХК нь хариуцагч Р.О......лаг, Т.Ө......ек нартай нь лизингийн зээлийн болон барьцааны гэрээг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нь тус тус байгуулж 10,000,000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 2,700,000 төгрөгийн үнэлгээтэй гэрийн эд хогшлыг мөн BMW Х5 маркийн 3........Е улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Зээлийн эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй. 10 удаагийн гүйлгээгээр төлөлтийг дутуу хийсэн. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 500,240 төгрөгийг төлсөн байна. Үүнээс хойш дахин төлөлт хийгээгүй. Иймд манай байгууллагаас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр зээлийг зогсоогоод үндсэн зээлийг 6,947,006 төгрөг, хүү нь 6,645,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,329,194 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг нийт 14,932,670 төгрөгийг үлдэгдэлтэй. Үүнийг өнөөдрийг болтол нэхэмжлээд явж байна. Зээлдэгч Р.О......алаг, Т.Ө......к нар нь нийт 1314 хоногийн хугацааг хэтрүүлсэн. Гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Р.Оюу.алаг, Т...........ек нар зээлийн гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэн, шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Барьцааны зүйл болох автомашиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй. Мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр байгуулсан эд хогшил бодитой байгаа эсэх нь тодорхойгүй байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байгаагүй үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сард хэрэгсэхгүй болсон. Үүнээс хойш хариуцагчийг олж байгаад дахин шүүхэд хандаад байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 14,932,670 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Р.О.....лагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С......ль хариу тайлбараа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.  Зээлийн болон үл хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн гэрээний төлөлт хийгдэж байгаад хариуцагч тал зээл хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хавтаст хэрэгт байгаа зээлийн гэрээгээ биелүүл гэдэг нэхэмжлэгч талын өгч байсан мэдэгдэх хуудас байдаг. 2018 оны 10 сараас барьцаа хөрөнгийг чинь хураана шүү гэсэн мэдэгдэх хуудас өгсөөр ирсэн. 2020 онд барьцаанд байсан ........Е улсын дугаартай BMW Х5 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч талаас хураах ажиллагаа хийсэн. Хураах ажиллагаа хийснээс хойш барьцаа хөрөнгө хураагдсан зээлийн гэрээний төлбөр төлөгдсөн гэсэн ойлголттой байсан. Шүүхээс дуудсан үед мэдсэн. Барьцаа хөрөнгийг хураагаагүй байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол татгалзлаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 10 сард шүүхэд хандсан тухай ярьж байна. Тухайн хэргээс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэх хуудас олж авсан. Энэ мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч тал хэрэгт гаргаж өгөөгүй байдаг. Нэхэмжлэгч талыг тээврийн хэрэгслийг хураан авсан гэх ганц нотлох баримт нь энэ мэдэгдэх хуудас юм. Хураана гэдэг мэдэгдэх хуудас өгч байгаад 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг 6,500,000 төгрөгөөр худалдан борлуулахаар болоод байна гэсэн байдаг. Шуудангаар явуулсан байдаг. Бид нар мэдээгүй байсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл засварын газар эвдэрхий байсан. Нэхэмжлэгч тал ирээд битүүмжлээд түлхүүрийг нь аваад явсан. Энэ талаар нотолъё гээд ажиллаж байсан эдийн засагчаас гэрчээр асуухаар санахгүй байна гэдэг. Нэхэмжлэгч тал тээврийн хэрэгслийг хураан авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хураан авсан, аваагүйгээ нотолж чадахгүй байгаа нөхцөл байдал дээр иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Иргэний хуульд гэрээний хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр заасан. 2018 оны 02 дугаар сард гэрээ байгуулагдаад гэрээний нийт хугацаа 2 жил байсан. Шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцож эхэлнэ гэж байгаа. Шаардах эрх үүссэн үе нь гэрээний хугацаа дууссан үеийг ойлгоно. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс нэхэмжлэгч талын шүүхэд нэхэмжлэл гаргасан үе нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр. Нэхэмжлэгч тал голд нь нэг удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай ярих байх. 2021 оны 10 дугаар сарын 15-нд шүүхэд нэхэмжлэл өгөөд, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хэрэг үүсгээд, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр энэ хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болгох хоорондын хугацаа 12 хоног. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах гэдэг ойлголт байгаа. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2-д Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан байдаг. Тасалдсан хоног нь 12 хоног. Нэхэмжлэгч талын шүүхэд хандах 3 жилийн хугацаа хангалттай өнгөрчсөн. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн хариуцагчийн хаягийн асуудал яригдаж байна. Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу гэдэг хаяг дээр байдаггүй. Төв аймгийн Сэргэлэн сумын хаяг дээр байдаг. Нэхэмжлэлийг гардуулсан баримт дээрээ бичсэн тул хаягийг шилжүүлэхгүй шийдсэн дээр байх. Шилжүүлбэл хотын шүүх дээр очиж маргаад энэ асуудал дуусахгүй. 14,932,670 төгрөгийг бүтэн Р.Ою........аас нэхэмжлээд байгаа. Анх энэ гэрээг хоёр хүн байгуулсан. Нөгөө хариуцагч нь хаяг дээрээ байдаггүй гээд бүтэн Р.О........ас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Тра......ал” Б.Б ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24/1275 тоот А.Тэ.......д итгэмжлэл олгосон албан бичиг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19....70 дугаартай “Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ”-ний хуулбар, Зээл буцаан төлөх хуваарийн хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 198......0 дугаартай Барьцааны гэрээний хуулбар, Барьцааны хөрөнгийн жагсаалтын хуулбар, Р.О......гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Р.Ою........агийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Т.........екийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18/21 дугаартай Барьцаа хөрөнгө хураах тухай мэдэгдэх хуудас, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Барьцаа хөрөнгө хураах тухай мэдэгдэх хуудас, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 19/03 дугаартай Барьцаа хөрөнгө хураах тухай мэдэгдэх хуудас, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын төлбөрийн баримт, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19.....0 дугаартай Ри......ржийн Оюу.......ийн зээл, хүүний тооцоолол, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Г.Ө.......ээс татгалзаж, Р.Ою......гаас зээлийн гэрээний үүргийг шаардсан хүсэлт, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ШЗ2021/02805 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Р.О.........ийн “Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргах нь” гэсэн утга бүхий гар бичмэл, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Р.О.......лагийн “Тр.....ах нь” гэсэн утга бүхий гар бичмэлийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрсдэлтэй зээлдэгчийн маягт бүхий уулзалтын тэмдэглэл, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эрсдэлтэй зээлдэгчийн маягт бүхий уулзалтын тэмдэглэл, гэрч Ган.рын Э.Ам.ангийн оршин суух хаягийн мэдээлэл зэргийг гаргаж өгсөн.

5. Хариуцагч Р.О....лаг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0701 дугаартай Р.Ою........гаас Б.С......альд олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн. 

            6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Со......лийн хүсэлтийг үндэслэн гэрч Г.Э........нгаас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн ба Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 151/2021/00884/И индекстэй иргэний хэргийг бүхэлд нь нотлох баримтаар хуулбарлан хэрэгт хавсаргасан.

7. Хариуцагч Р.О..........с зээлийн гэрээний үүрэгт 14,932,670 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Тра.......... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

8. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон Үүнд: “Тр.......СБ” ХХК нь Р.Ою......., Г.Ө......ек нараас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 198.......70 дугаартай зээлийн гэрээний үүргээ зөрчиж төлбөр төлөх үүргээг биелүүлээгүйн улмаас үндсэн зээл 6,947,006 төгрөг, хүү 6,645,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,329,194 төгрөг, нэг талын үүрэг зөрчснөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 7,000 төгрөг, авлага 3,500 төгрөг буюу нийт 14,932,670 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

9. Хариуцагч “... барьцаа хөрөнгийг хураан авсан учраас зээлийн төлбөр төлөх үндэслэлгүй, мөн ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлийг зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж маргасан.   

10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнэээс банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. 

11. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

12. Р.О........бек нар нь BMW X5 маркийн 18,000,000 төгрөгийн үнэтэй суудлын автомашин худалдаж авахын тулд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Т.....ал” Б.Б-аас 10,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, бэлэн бусаар, барьцаа хөрөнгийн жагсаалт гаргаж “ зурагт, хөргөгч, эргэлтийн хөрөнгө, бусад эд хогшил, BMW X5 маркийн 3.........НЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан Лизингийн зээлийн болон барьцааны 1980......0 дугаар гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан зээл авсан. Зээлийн барьцаанд BMW X5 маркийн .......НЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг Р.......бек нарт шилжүүлсэн үйл баримт талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

13. Талууд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Лизингийн зээлийн болон барьцааны 198020436070 дугаар гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг чөлөөтэй сайн дурын үндсэн дээр байгуулсан ба тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байна.  

14. Зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зээлийн гэрээгээр харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх гэрээний гол зорилтыг хангасан гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

15. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчийн сонгох нь эрхтэй ба эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө өөрөө хариуцлага хүлээхээс үүрэг бүхий этгээдийн үүргийг багасгах, чөлөөлөх үндэслэл болохгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

16. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс дүгнэхэд хариуцагч Р.Ою........нь үндсэн зээлдэгч байх ба талуудын эрх үүргийн харилцааг тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлно.

17. Лизингийн зээлийн болон барьцааны 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн ......070 дугаар гэрээ хүчин төгөлдөр, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар талууд маргаагүй.

18. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр “гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртлэх хугацаанд зээлдэгч /Р.......лаг/ нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх” үүргийг гэрээний 1.1.9-д мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

19. Нэхэмжлэгч  “Тран.......СБ” ХХК нь зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөх шаардлагыг “мэдэгдэх хуудсаар” удаа дараа мэдэгдсэн гэж тайлбар гаргаж, мэдэгдэх хуудсыг хэрэгт хавсаргасан байна.

20. Зээлийн гэрээний үүрэг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Зээлийн үлдэгдэл төлбөр үндсэн зээл 6,947,006 төгрөг, хүү 6,645,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,329,194 төгрөг, нотариатын зардалд 7,000 төгрөг авлага 3,500 төгрөг нийт 14,932,670 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба гэрээний хугацааг сунгасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

21. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гаргасан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх нэхэмжлэгч “Тран.Б” ХХК-д үүссэн байна.

22. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1.9-д Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртлэх хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдуулсэн хүүг төлнө гэж зааснаар хариуцагч зээлийг төлөх хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр байна.

23. Хариуцагч Р.О.г зээлийн гэрээний үүрэгт нийт 14,932,670 төгрөгийг нэхэмжлэгч “Тра. ББСБ” ХХК-т төлөх үүрэг үүссэн ба үүргээ гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэхээс “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барьцаа хөрөнгөөр төлбөрийг төлж барагдуулсан” гэж тайлбарлаж татгалзаж буй нь үндэслэлгүй байна.

24. Талууд гэрээг 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан ба  гэрээний хугацаа 24 сар буюу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж заасан ба 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 3 жилийн хугацаа дуусхаар байна.

25. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ШЗ2021/02805 дугаар шүүгчийн захирамжаар “Тр.СБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.Ою.бек нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,925,670 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

26. Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд хандсан, мөн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.  

27. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн болон барьцааны гэрээний хөдлөх хөрөнгө нь автомашин, гэрийн эд хогшил байх бөгөөд хариуцагчаас барьцааны зүйл BMW X5 маркийн . . улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Барьцаа хөрөнгө хураах тухай мэдэгдэх хуудсаар хураан авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулж төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байх хэдий боловч хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтаар BMW X5 маркийн .улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулж төлбөр төлсөн үйл баримт тогтоогдохгүй ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариу татгалзлын үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй болно.

28. Нэхэмжлэгч талаас барьцааны зүйл хаана байгаа нь тодорхойгүйн улмаас зээлийн төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардсан байна.

29. Мөн зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгчид учирсан хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нотариатын зардалд нийт 11,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь  гэрээний 3.12-т заасанд нийцнэ.  

30. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Р.Ою.агаас зээлийн гэрээний үүрэгт 14,932,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тр..........л Б.Б” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

31. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,620 төгрөгийг улсын орлогоор хэвээр үлдээж, хариуцагч Р.Ою.........агаас 232,620 төгрөгийг гаргуулж “Тр........СБ” ХХК-д олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Р.О...........агаас зээлийн гэрээний үүрэгт 14,932,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тран.....” ХХК-.........д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,620 төгрөгийг улсын орлогоор хэвээр үлдээж, хариуцагч Р.О.........гаас 232,620 төгрөгийг гаргуулж “Т.........СБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ