Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 317/ШЗ2025/01173

 

 

 

 

 

 

 

2025 03 14 317/ШЗ2025/01173

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ал. овогт Төм.р.н Сай.цэг, 

/Улаанбаатар хот, Ха.ргийн 14 д. 3.63 тоот/

 

Хариуцагч: Отг. овогт Ганб.нхоо,

/Төв аймаг, Жаргал.баг, Буура.01 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9,000,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.Са.цэг, 

Хариуцагч:Г..о

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.чимэг нарыг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.С.н хариуцагч Г.Ш.ос 9,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагаас 8,500,000 төгрөгийг хангаж, 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Т.С.цэг хариуцагч Г.Шо.оос завь худалдаж авсан 9,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Г.Ш.оо гэх залуу завь сонирхогчдын групп дээр завь зарна гэсэн зар тавьсан байсан. Зарын дагуу холбогдож би завь авсан. Миний завь асуудалгүй асдаг зүгээр явж байгаа гэж зарсан боловч огт асдаггүй эвдэрсэн завь байсан. Би очиж үзээгүй Төв аймгийн Жаргалант сумаас Өгийнуур луу шууд ачуулсан. Тиймээс завийг буцааж өгч өөрийн шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг 505.5 дансанд шилжүүлж авах хүсэлтэй байна гэжээ.

 

4. Хариуцагч Г.Ш.оо нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй гэх үндэслэлээ: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний тавьсан зарын дагуу Т.С. холбогдсон. Тухайн өдрөө тохиролцоод Архангай аймгийн Өгий нууранд 2025 оны 06 дугаар сарын 14-нд хүргэж өгсөн. Хүлээлгэж өгөөд асаах үед тааруулж тавьсан мотор асаагүй. Асахгүй байна гэх үед моторын үнийг хасаад наймаа хийсэн. Завийг моторгүйгээр 8,500,000 төгрөгөөр бодож авсан. 7 хоногийн дараа яриад завиа буцааж ав гэж залгасан. Тэр үед би үгүй гэж хэлсэн гэж тодорхойлсон. 

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, түүнд хавсаргасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч Т.Са.гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Т.Са.гийн ХААН банкны 505.8675 дугаар данснаас 574.8840 дугаарын дансруу 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

7. Талуудын тайлбар хэрэгт авагдсан болох шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.С.эг нь 8,500,000 төгрөгөөр Г.Ш.ос завь худалдаж авсан, хүргэлтийн төлбөрт 500,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн хариуцагч Г.Ш.оо нь завийг хүргэж өгсөн, хүргэж өгөхөд завь асаагүй, моторгүй завийг худалдсан үйл баримт тогтоогдож байна.

 

8. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

9. Т.С.эцэг, Г..оо нар нь худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй байх ба худалдах худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хуульд заагаагүй болно.

 

10. Худалдах худалдан авах гэрээг талууд хэлэлцэн тохиролцож амаар байгуулж болох бөгөөд худалдагч Г.Ш.о нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч Т.Са.эг өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч буюу Т.Са.эг нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

11. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар Т.С.эцэг нь худалдаж авсан эд хөрөнгө доголдолтой, түүнтэй холбоотой баримт бичгийг Г.Ш.о өгөөгүйн улмаас худалдах худалдан авах гэрээг цуцлаж, төлбөрт төлсөн 8,500,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

12. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар Г.Ш.о нь эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, ... үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагч Т.С.цэгт өгөх үүргийг хүлээнэ.

 

13. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Г.Шон.ийн завийг Т.С.эцэг буцаан өгөх, төлбөрт төлсөн 8,500,000 төгрөгийг Г.Ш.оо нь Т.Сай.цэгт буцаан өгөх нь зүйтэй байна.

 

14. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг завь хүргүүлэх зардалд тооцсон болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдох байх тул хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардлыг Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д зааснаар Т.С.....цэг хариуцах тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

15. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 254 дүгээр зүйлийн 245.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Ш.ос 8,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Са....эгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Т.С......нцэцэг нь Г.Ш.оо завийг хүлээн авах Г.Ш..д завийг хүргэж өгөх зүйтэй гэж шийдвэрлэв.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ш....ос 158.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 254 дүгээр зүйлийн 245.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Шо....ос 8,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.С.....цэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.......огоос 158,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С..........гт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУУЛ