| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03308/И |
| Дугаар | 192/ШШ2025/03323 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/03323
|
*******0*******5 04 *******4 |
19*******/ШШ*******0*******5/033*******3 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, С******* гудамж, М******* байр хаягт байрлах, *******680661 регистрийн дугаартай, Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө******* оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э******* ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б*******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.Ө******* нь Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******-т заасан бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилсан эрүүгийн *******017*******5030848 дугаартай гэмт хэрэгт *******017 оны 4 дүгээр сард яллагдагчаар татагдаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 11 дүгээр сарын *******5-ны өдрийн *******0**************/ШЦТ/9*******3 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Тү овгийн Ггийн Ө*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.******* дахь заалтад заасан бусдыг хуурч 39.031.*******44.160 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар 39.031.*******44.160 төгрөгийн үнэлгээ бүхий Э******* ХХК-ийг хохирогч Б ХХК-д шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, Б ХХК нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй гэж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн *******0*******3 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн *******0*******3/ДШМ/173 дугаар магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны *******0*******3 оны 03 дугаар сарын **************-ны өдрийн *******3******* дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дээрх заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Б ХХК *******0*******3 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс Э******* ХХК-ийг нийт хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэн, тус компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг буцаан авсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар Э******* ХХК-ийн эд хөрөнгийг хүлээн авахад компанийн эзэмшлийн их хэмжээний хөрөнгө, машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлсэн байдаг. Түүний нэг нь Г.Ө*******гийн эхнэр Д.Аийн төрсөн дүү Д.Б******* нь Э******* ХХК-ийн эзэмшлийн *******7-61 УНЯ улсын дугаартай, JTMDV09J*******B4051395 арлын дугаартай, хар өнгийн, суудлын зориулалттай, *******010 онд үйлдвэрлэгдсэн, *******011 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр Монгол улсад орж ирсэн, тоёота ланд крузер *******00 маркийн автомашиныг *******017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үнэ төлбөргүйгээр, хууль бусаар шилжүүлэн авсан байдаг. Э******* ХХК нь иргэн Д.Б*******т дээрх автомашиныг өгөх аливаа үүрэг хүлээгээгүй, түүнчлэн тухайн автомашиныг шилжүүлэн өгсөн этгээд нь тухайн үед гэмт хэрэг үйлдэж Э******* ХХК-ийг эзэмшиж байсан болно. Хариуцагч Д.Б*******ийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,*******017 оны 5 сарын 1/66 дугаар ланд крузер *******00 маркийн автомашиныг шилжүүлэх тухай Э******* ХХК-ийн албан бичиг, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 11 дүгээр сарын *******5-ны өдрийн *******0**************/ШЦТ/9*******3 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн *******0*******3 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн *******0*******3/ДШМ/173 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны *******0*******3 оны 03 дугаар сарын **************-ны өдрийн *******3******* дугаар хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн *******0*******5 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн 19*******/ШЗ*******0*******5/13409 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
*******.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э******* ХХК авто машиныг хууль бус эзэмшлээс шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Д.Б*******ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3.Дийн Б******* нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ******* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, , тоот хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн *******0*******5 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн 19*******/ШЗ*******0*******5/13409 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б******* Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ******* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, , тоот хаягт оршин суудаггүй, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Э******* ХХК хуульд заасан харьяаллын дагуу Д.Б*******ийг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
5.Э******* ХХК-ийн хүсэлттэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаартай, Дийн Б*******ийг эрэн сурвалжилсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Б*******ийг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтэст гүйцэтгэхийг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН