Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 318/ШШ2025/00490

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: аймаг, сум,  дугаар багт байрлах, улсын бүртгэлийн , регистрийн  дугаартай, У ТӨХК-ийн,

Хариуцагч:  аймаг, сум,  дугаар багт оршин суух, регистрийн дугаар С.Т холбогдох,

Дулааны төлбөр 885,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У ТӨХК нь С.Т тай 2024 оны 3 дугаар 25-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийг сар бүрийн 25-аас 30-ны дотор төлбөрөө төлж барагдуулах ёстой байдаг. С.Т д төлбөр төлөхийг удаа дараа утсаар мэдэгдсэн боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд У ТӨХК-д учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 590,150 төгрөг, гэрээний 4.3-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 295,075 төгрөг, нийт 885,225 төгрөгийн хохирлыг С.Т аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Т  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие У ТӨХК-ийн нэхэмжилсэн 885,225 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 8, 9 дүгээр сард хуваан төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн дулааны төлбөр төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У ТӨХК нь хариуцагч С.Т д холбогдуулан дулааны төлбөр 885,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Т  нь нэхэмжлэгч У ТӨХК-ийн дулааны төлбөр 885,225 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие У ТӨХК-ийн нэхэмжилсэн 885,225 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 8, 9 дүгээр сард хуваан төлж барагдуулна гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч С.Т  нь нэхэмжлэгч У ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч С.Т  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,795 төгрөгийн тал хувь болох 12,897.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 12,897.5 төгрөг, хариуцагч С.Т аас 12,897.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч У ТӨХК-д олгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч У ТӨХК-ийн дулааны төлбөр 885,225 төгрөгийг 2025 оны 8, 9 дүгээр сард хуваан төлж барагдуулахыг хариуцагч С.Т  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 12,897.5 төгрөг, хариуцагч С.Т аас 12,897.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч У ТӨХК-д олгож, 12,897.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ