Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 116/ШШ2025/0047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг, ******* ******* ******* тоотод оршин суух Шарав овогт ******* /РД: /[1], аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух Боржигон овогт /РД: /[2], аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух Цагаангууд овогт /РД: /[3], аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух Галджууд овогт /РД: /[4], аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух Тугчин овогт /РД: /[5], аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр багт байрлах “ ” ХХК /РД: /[6] нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн Хэрлэн сумын Засаг дарга болон Аймгийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан, иргэдэд газар эзэмшүүлэх болон газрын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж ажиллахыг хариуцагч нарт даалгах, аймгийн Засаг даргын захирамжаар иргэдэд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О., Б., Ц., С., хариуцагч аймгийн Хэрлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., , гуравдагч этгээд төлөөлөгч /цахимаар/, гуравдагч этгээд Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:        

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүх:

1.1. Нэхэмжлэгч О., Б., Ц., С., Н. болон “ ” ХХК-иас тус шүүхэд хандан, аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан, аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/281 тоот захирамж болон “ ” ХХК болон Хэрлэн сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан “Өмчлөл эзэмшлийн газар бүхий амины орон сууцны хотхон ******* барьж байгуулах зориулалтаар газар ашиглуулах” гэрээний дагуу МҮХАҮТ-ын аймаг дахь салбарын гишүүд: О.од Хэрлэн сумын 8-р баг, ******* ******* ******* тоот газарт, Н.д Хэрлэн сумын 8-р баг, ******* ******* тоот газарт, Б.д Хэрлэн сумын 8-р баг ******* ******* тоот газарт, Ц.д Хэрлэн сумын 8-р баг ******* ******* тоот газарт, С.д Хэрлэн сумын 8-р баг, ******* ******* 1-16 тоот газарт өөрсдийн амины орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан тул нэр бүхий дээрхи иргэдэд тус тус өмчлөлийн болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ олгох үүргээ биелүүлэхийг аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгах”[7] шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан байна.   

 

1.2. аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэл гаргах хугацааг сэргээх тухай” 116/ШЗ2023/0114 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж[8], уг захирамж хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 116/ШЗ2023/0115 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна. [9]

1.3. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа “...Г., Д., , , , нарын эрх ашигт нийцсэн ******* ******* тоотоос 1-16 тоотын газраас өөр газар олгуулах /олгох/, Хэрлэн сумын 8 дугаар баг, ******* газрын талаар илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор газрын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж ажиллахыг тус тус аймгийн Засаг дарга, Хэрлэн сумын Засаг дарга нарт даалгах” гэж ихэсгэж, хамтран хариуцагчаар аймгийн Засаг даргыг татан оролцуулах хүсэлт гаргасан[10].              

1.4. Нэхэмжлэгч нараас “... аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/238 дугаар захирамжийн Г., Д. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн , , , нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэгч иргэн О.од Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* 123 тоот газарт, Н.д Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* 125 тоот газарт, Б.д Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* 127 тоот газарт, Ц.д Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* 129 тоот газарт, С.д Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* 131 тоот газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах гэрээний үүргээ биелүүлэхийг аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгах, улмаар дээрхи газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх шийдвэр гаргуулах асуудлыг аймгийн Засаг даргад уламжилж өгөхийг аймгийн Хэрлэн сумын Засаг даргад тус тус даалгах” гэж анхны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.[11]             

Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:            

2.1. Нэхэмжлэгч “ ” ХХК болон О., , Ц., С., Н. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ“... аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2011.10.26-ны өдрийн А/281 тоот захирамж, 2012.08.03-ны өдрийн А/271 тоот захирамж гарчээ. Энэ захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 100 000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд “*******” хотхон ******* барьж байгуулах зориулалтаар тус сумын 1, 8 дугаар багт 50 га газрыг сумын ЗДТГазрын эзэмшилд олгосон байна. Энэхүү өмчлөл эзэмшлийн газар бүхий амины орон сууцны “*******” *******д орон сууц авсан, барьсан иргэдэд 0.7 га газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх, хяналт тавьж ажиллахыг сумын газрын даамалд даалгажээ. Улмаар уг өмчлөл эзэмшлийн газар амины орон сууцны хотхон ******* барьж байгуулах зориулалтаар газар ашиглуулах гэрээг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын дарга батлан Чойбалсан хотын захирагчийн ажлын албаны дарга, Чойбалсан хотын ерөнхий архитектор, Хэрлэн сумын газрын даамал нараас “ ” ХХК, “ хийц” ХХК, “ газар” ХХК-тай байгуулсан байна. Энэхүү гэрээгээр ашиглалтанд орсон орон сууцны өмчлөгч иргэнд харъяалагдах хашааны 0.07 га газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу өмчлөлд өгөх, газрын тухай хуулийн эзэмшүүлэх үүргийг захиалагч тал буюу аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч түүний газрын даамал хүлээжээ. Манай “ ” компани болон “ хийц” ХХК, “ газар” ХХК нь ...Хэрлэн сумын Засаг даргын 2011.10.26-ны өдрийн А/281 тоот захирамж, 2012.08.03-ны өдрийн А/271 тоот захирамжаар Монгол Улсын засгийн газрын 100 000  айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд ******* хотхон ******* барьж байгуулах зориулалтаар тус сумын 1, 8 дугаар багт 50 га газарт өмчлөл эзэмшлийн газар бүхий амины орон сууцны хотхон ******* барьж байгуулах зориулалтаар газар ашиглуулах гэрээний дагуу газрын болон дэд бүтэц байгуулах зураг төсвийн дагуу ******* хорооллыг бүтээн байгуулсан.

Хэрлэн сумын Засаг даргатай “*******” *******д амины орон сууц ******* барьж байгуулах гэрээ байгуулан улмаар уг гэрээг үндэслэн МҮХАҮТ-ын аймаг дахь салбартай 2017.08.09-ний өдөр Хамтран ажиллах гэрээгээр “*******” газар дээр барилга барихыг тус салбарт олгосон болно. Дээрхи гэрээг үндэслэн МҮХАҮТ-ийн аймаг дахь салбарын гишүүд болох О., Н., Б., Ц., С., нартай тус салбар нь “Хамтран ажиллах гэрээ” байгуулан “ ” ХХК-ийн “*******” газарт тус салбарын гишүүдэд амины орон сууц барих эрх олгож гишүүд өөрсдийн амьдрах барилгын ажлыг эхлүүлж тус сумын амины орон сууцыг барьж ашиглалтад оруулж, одоо уг газартаа амьдарч, оршин сууж байгаа юм. Манай компани нь “*******” *******д амины орон сууц барьж ашиглалтанд оруулсан хүмүүст газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг хүлээсэн бөгөөд энэ үүргийнхээ дагуу ...Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын даамал Болормаад хандсанаар газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дээрх нэр бүхий хүмүүст олгохоор болсон боловч харамсалтай нь Б нь насан эцэслэсэн бөгөөд энэ асуудал одоо болтол шийдвэрлэгдэхгүй өнөөг хүрээд байна. “*******” *******д хийгдсэн бүтээн байгуулалт нь Хэрлэн сумын Засаг даргын газар эзэмшүүлэх захирамжтай 1, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах “*******” ******* нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны тогтоолоор батлагдсан газрын кадастрын зурагтай, уг зургийг аймгийн ерөнхий архитектор нь баталсан, ГХБХБГазрын мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагч нарын барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу явагдсан.

“ ” ХХК-ийн зүгээс ******* оршин суух О., Н., Б., Ц., С. нарын 5 айлын газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний асуудлыг шийдвэрлүүлэхээр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчид албан бичиг хүргүүлсэн боловч албан бичгийн хариуг амаар өгөхдөө шүүхэд ханд гэсэн тайлбар өгсөн. Харин “ ” ХХК, “ хийц” ХХК, “ газар” ХХК гэсэн 3 компанитай ...Хэрлэн сумын Засаг дарга нь өмчлөл эзэмшлийн газар бүхий амины орон сууцны хотхон ******* барьж байгуулах зориулалтаар газар ашиглуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 3.1-т ашиглалтанд орсон орон сууцны өмчлөгч иргэнд харъяалагдах хашааны 0.07 га газрыг өмчлөлд өгөх, эзэмшүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Иймд аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2011.10.26-ны өдрийн А/281 тоот захирамж болон “ ” ХХК болон Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч нарын хооронд байгуулсан “Өмчлөл эзэмшлийн газар бүхий амины орон сууцны хотхон ******* барьж байгуулах зориулалтаар газар ашиглуулах гэрээний 3.1-д “...ашиглалтанд орсон орон сууцны өмчлөгч иргэнд харъяалагдах хашааны 0.07 га газрыг өмчлөлд өгөх, эзэмшүүлэх үүргийг” Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч гэрээгээр үүрэг хүлээсэн тул МҮХАҮТ-ын аймаг дахь салбарын гишүүд болох О. Хэрлэн сумын 8 дугаар баг, ******* ******* ******* тоот газарт, Н. Хэрлэн сумын 8 дугаар баг ******* ******* тоот газарт, Б. Хэрлэн сумын 8 дугаар баг ******* ******* тоот газарт, Ц. Хэрлэн сум 8 дугаар баг ******* ******* тоот газарт, С. Хэрлэн сумын 8 дугаар баг, ******* ******* 1-16 тоот газарт өөрсдийн амины орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан тул нэр бүхий дээрхи иргэдэд тус тус өмчлөлийн болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ олгох үүргээ биелүүлэхийг аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгаж өгнө үү.                           

2.2. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: ... “ ” ХХК, “ хийц” ХХК, “ газар” ХХК гэсэн 3 компанитай аймгийн Хэрлэн сумын Засаг дарга “Өмчлөл, эзэмшлийн газар бүхий орон сууцны хотхон ******* барьж байгуулах зориулалтаар газар ашиглуулах тухай гэрээ” байгуулж иргэдэд газар өмчлүүлэх үл хөдлөхийн гэрчилгээ олгох үүрэг хүлээсэн дагуу нэхэмжлэл тал гэрээний үүргээ биелүүлэх нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шинжээч томилсон юм. ...Нэхэмжлэгч бид үүнийг мэдээгүй байсан бөгөөд шинжээчийн дүгнэлт гарсанаар мэдсэн, ******* 1 дүгээр эгнээнээс урагш баригдаж байгаа айлуудын хашаа байшин орц гарц хаагдах эрсдэлтэй болсон тул ЗХШХШТХ-н 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Хэрлэн сумын Засаг даргын 2011, 2012 оны захирамжтай, Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газрын 100,000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд өмчлөл, эзэмшлийн газар бүхий амины орон сууцны ******* барьж байгуулах 50 га газарт “*******” амины орон сууцны хотхон барилга угсралтын ажил явуулах зөвшөөрлийг гүйцэтгэгчид олгож, дэд бүтэц инженерийн шугам сүлжээ баригдсан, хамтран ажиллах гэрээтэй газарт буюу Хэрлэн сумын 8 дугаар баг, ******* ******* тоотоос 1-16 тоот хооронд О., Н., Б., Ц., С. нар амины орон сууц барин 7 жил гаруй амьдарч байна. Өмчлөлийн газар олгохдоо ******* дэд бүтэц татагдсан газартай зарим хэсгээр давхцуулан олгосон нь газрын хэмжилтийг буруу хийсэн ажлын алдаанаас болсон гэж бид үздэг. Хэрлэн сумын ******* ******* тоотоос 1-16 тоот газарт 2012 оноос хойш хашаа, амины орон сууц бариагүй, амьдарч байгаагүй, газрын маргаан гаргаагүй Г., Д., , , , нарын эрх ашигт нийцсэн өөр өмчлөлийн газар олгуулах ажлыг аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Газрын тухай хуульд зааснаар зохион байгуулан шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй. ******* батлагдсан зураг төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэцийг үндэслэн бидний амины орон сууц, хашаа нь ээс баруун тийш чиглэсэн нэг эгнээ, нэг чиглэлтэй, зөв зохион байгуулалттай баригдсан. Гэтэл бидний оршин сууж амьдарч байгаа газрын урд талд иргэд амины орон сууц хашаа барьсан нь баруун урдаас хойшоо чиглэсэн ташуу байрлалтай байна. Цаашид энэ байдлаар үргэлжлэх төлөвтэй. Иргэд өөрсдийн амины орон сууцыг ******* үндсэн зураг төлөвлөлтөөс өөрөөр, хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлсөн байдлаар барьж байгаа нь ******* гудамж муруйсан байрлалтай болж, гудамжны орц гарцыг хаасан нөхцөл үүссэн. Дээрхи асуудлыг шийдвэрлүүлэх талаар Хэрлэн сумын Засаг даргад 2023, 2024 онд удаа дараа биечлэн уулзан улмаар бичгээр хүсэлт гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул шүүхэд хандах болсон. Энэ нөхцөл байдал нь ******* *******д оршин сууж, амьдарч байгаа хүн амыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад саад учруулах, болзошгүй гал түймэр, үеэр усны аюул осолд өртөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжгүй болгох эрсдэлд хүргэж, тухайн нутаг дэвсгэрт оршин суух хүн амын нийтлэг эрх, ашиг сонирхолыг болон оршин суугч бидний эрх ашиг зөрчигдөж байна. ...Г., Д., , , , нарын эрх ашигт нийцсэн ******* ******* тоотоос 1-16 тоотын газраас өөр газар олгуулах /олгох/, Хэрлэн сумын 8 дугаар баг, ******* газрын талаар илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор газрын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж ажиллахыг тус тус аймгийн Засаг дарга, Хэрлэн сумын Засаг дарга нарт даалгаж өгнө үү.               

2.3. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ... аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2011.10.26-ны өдрийн А/281 дүгээр захирамжаар Хэрлэн сумын 1 дүгээр багт хуучнаар Хангамжийн хойд талд 50 га газрыг “100000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах “*******” хотхон байгуулах зориулалтар сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшилд олгосон байхад аймгийн Засаг даргын 2012.07.30-ны өдрийн А/238 дугаар захирамжаар Ганбатын , нарт ******* хотхонд дэд бүтэц, барилга байгууламж барих газарт өмчлөлөөр газар давцуулан олгосон. аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2011.10.26-ны өдрийн А/281 дүгээр захирамжаар Хэрлэн сумын 1 дүгээр багт хуучнаар Хангамжийн хойд талд 50 га газрыг “100000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах “*******” хотхон байгуулах зориулалтаар шийдвэрлэсэн байхад аймгийн Засаг даргын 2012.11.29-ний өдрийн А/355 дугаар захирамжаар , , , нарт ******* хотхонд дэд бүтэцийн барилга байгууламж барих газарт, газрыг өмчлөлөөр давхцуулан олгосон нь баримтаар тогтоогдож байна. Иймд анхны нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөв. аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/238 дугаар захирамжийн Г., Д. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжаар , , , нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэгч иргэн О.од Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* 123 тоот газарт, Н.д Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* 125 тоот газарт, Б.д Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* 127 тоот газарт, Ц.д Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* 129 тоот газарт, С.д Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* 131 тоот газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах гэрээний үүргээ биелүүлэхийг аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгах, улмаар дээрхи газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх шийдвэр гаргуулах асуудлыг аймгийн Засаг даргад уламжилж өгөхийг аймгийн Хэрлэн сумын Засаг даргад тус тус даалгаж өгнө үү гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөв. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага хэвээр байна” гэжээ.

2.4. Нэхэмжлэгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх бол Хэрлэн суманд газрын гэрчилгээ гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг гаргаж өгсөн. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж иргэдийг хохиролгүй болгож өгөөч гэдэг саналыг гаргасан. Гуравдугаарт аймгийн Засаг даргын өмчлөлөөр өгсөн захирамж нь хууль бус байх үндэслэлтэй байна. Тиймээс тухайн т хамаарах хүмүүсийн хэсгийг хүчингүй болгож өгөөч гэж хүссэн. Тухайн газар нь сумын мэдэлд байдаг юм байна. Тиймээс сум тухайн газрыг хариуцах ёстой юм байна гэж ойлгож байсан. Гэтэл тухайн газар нь аймгийн Засаг даргад хамаарч байгаа юм байна гэдгийг ойлгосон. Иргэдийн эрх ашгийг нь хамгаалж өгөхийг хүсч байна. Иргэд газар авах хүсэлтээ Хэрлэн сумын Засаг даргад хандаж гаргадаг юм байна лээ. Үүнийг нь аймгийн Засаг дарга шийдвэрлэж, эрхийг өгдөг гэж ойлгосон. 2011 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар тогтоол, 9 дүгээр тогтоолыг хэрэгт хавсаргасан. Үүнээс харахад “*******” байрлалыг тогтоож өгсөн байсан. Ингэхдээ нийт 50 га газар олгосон байгаа. Энэ үед “Улаан худаг” гэсэн байршил тогтоогдоогүй байсан. Өмчлөлөөр газар авсан иргэдийг хууль бусаар газрыг олж авсан эсэхийг судалж явсан. Миний газрын хувьд гэх хүний газартай давхцаж байгаа. Тиймээс би ийн мэдээллийг авахыг хүссэн. Гэтэл надад “бүртгэл дээр тийм нэр байхгүй байна” гэх утгатай албан бичиг ирсэн. Тиймээс чилж хүчингүй болгох саналыг гаргасан” гэв.

2.5. Нэхэмжлэгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бид нар тухайн газар дээр дураараа очоод суугаагүй. “ ” ХХК болон худалдаа аж үйлдвэрийн танхимтай гэрээ байгуулж эд хөрөнгөө байршуулсан. Уг нь гэрчилгээ гаргаж өгөх үүргийг “ ” ХХК хүлээсэн. Тиймээс л итгэж гэрээг байгуулсан. Иргэдийн зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан. Энэ л асуудал болж байна” гэв. 

2.6. Нэхэмжлэгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бусад нэхэмжлэгч нартай санал нэг байна” гэв.

2.7. Нэхэмжлэгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гол асуудал нь газрын давхцалын асуудлын учрыг олох байгаа. Хүний эд хөрөнгө ч яригдаж байгаа. Тиймээс аль аль талуудад ашигтай шийдвэр гаргаж өгөөсэй л гэж хүсч байна. Хэрлэн сумаас шүүхэд хандах хэрэгтэй талаар зөвлөсөн. Өргөдөл гаргаснаас хойш процесс бүхэдээ яаж явагдаж байгаа гэдгийг ойлгож байна. Нэхэмжлэгч О.ын ярьж байгаа зүйлсийг бүрэн дэмжиж байна” гэв.

2.8. Хариуцагч аймгийн Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-Очир шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/281 дүгээр захирамжийн утга нь тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт дэх хуучнаар Хангамжийн 17.58 га талбай бүхий газрыг “Талын сувд” ХХК-д эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай болно. Нэхэмжлэлд дурдсан “Хотхон ******* байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх тухай” сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/281 дүгээр захирамж нь манай архивт байгаа дээрх захирамжтай огноо, дугаар давхацсан байна” гэжээ.

2.9. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу аймгийн Засаг даргаас “ ” ХХК, иргэн О., Н., Б., Ц., С. нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу “ ” ХХК, иргэн О., Н., Б., Ц., С. нар нь аймгийн Засаг даргад хандан гомдол гаргаж байгаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг баримтлаагүй байна. Иймд “ ” ХХК, иргэн О., Н., Б., Ц., С. нарын нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмчлөл, эзэмшлийн газрын гэрчилгээ олгох асуудал дээр анх Хэрлэн сумын Засаг даргыг хариуцагчаар татан оролцуулсан. Анх газрын асуудал шийдвэрлэх тухай захирамж гарсан. Энэ захирамжийн 3 дахь т “******* *******д орон сууц худалдан авсан иргэдэд 0.7 га газрыг олгохыг даалгах” тухай дурдсан. Нэхэмжлэгч нарын хувьд өөрсдөө хүсэлтээ гаргасан эсэх нь тодорхой бус хэвээр байна. Газрын асуудал дээр газар давхацсан биш өөрийн эзэшлийн газраас илүү гаргасан газрын л асуудал яригдаж байгаа. Төрийн байгууллагаас бол газрыг давхцуулж олгосон зүйл байхгүй.” гэв.

2.11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ газар чинь өөрөө урд талдаа гудамжтай байгаа. Тэр т л тулгаж олгосон. Гэвч илүү гаргаж л байшингаа барьсан байгаа. Тухайн аж ахуй нэгжийн чинь эзэмшдэг газар нь арай өөр т байрлаж байгаа. Бид иргэн д хандсан мэдэгдлийг хүртэл хүргүүлж байсан. Дараа нь аймгийн Засаг даргад хандсан даруйд бид нар хариуг нь өгч байсан. Ер нь бол сул чөлөөтэй эзэнгүй газар байсан ч хувийн аж ахуй нэгж та нартай гэрээ байгуулж газрыг эзэмшүүлэх боломжгүй. Бид нар өнөөдөр нэхэмжлэгч, хариуцагч гэдэг нэршилээр оролцож байгаа хэдий ч эсрэг тал мэт харагдаж байгаа хэдий ч буруутай этгээд гэж байхгүй” гэв.      

2.12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал нь хариуцагч нарын зүгээс эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

2.13. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нь хуульд заасны дагуу газар өмчилж авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.      

2.14. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан. Үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэмэгдүүлсэн. Гэхдээ яг тухайн эзэмшлийн газар гэдэг нь аль болох нь тодорхой бус хэвээр байна. Хоёр ч удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлага үнэхээр тодорхой бус болсон. Ингэснээс болж үл ойлголцол үүссэн гэж ойлгож болно. Аль нь үнэндээ гуравдагч этгээдэд хамааралтай нь ойлгомжгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар иргэн өмчтэй байх эрхтэй. Энэ эрхээ шударгаар олж авсан байх ёстой байдаг. Гэтэл энэ эрхийг Газрын тухай хууль гэхээс илүүгээр Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалж байгаа. Үндсэн эрхэд нь аль нэг шатны Засаг дарга халдах эрхгүй. Хууль ёсны өмчлөгчийн эрхэд халдах боломжгүй. Захиргааны шүүх бол тусдаа шийдвэрлэх асуудалтай байдаг. Захиргааны шүүх мөнгөн төлбөр гаргуулахгүй. Даалгах гэдэг шаардлага нь л захиргааны шүүхэд хамаарч байгаа. Гэхдээ яг юуг даалгах гээд байгаа нь тодорхой бус байна. Дур зоргоороо давхацсан хэсгийг арилгах ямар ч боломжгүй. ... Хэрлэн сумын Засаг дарга болон аймгийн Засаг дарга өнөөдөр ямар ч хариуцлага хүлээх ёсгүй. Нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан, захиргааны акт гаргасан зүйл байхгүй байна. ... Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

2.15. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч талын хэлсэн тайлбар, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан саналтай ижил саналтай байна. Өөрсдийнх нь эрх ашгийг зөрчсөн захиргааны шийдвэр байхгүй байгаа нь тодорхой байна. Нэхэмжлэгч нарын хувьд ингээд маргаан үүсгэчих юм бол газар олгочихож магадгүй, эсхүл бусад хүмүүсийн газрыг өөрчилж магадгүй гэж найдаж байгаа нь харагдаж байна. Хор уршигийн үр дагавар, цаг хугацааны үр дагавараа өөр газраас нэхэмжлэх хэрэгтэй. Гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр:             

1.1. Нэхэмжлэгч нарын гаргасан,  “О.од Хэрлэн сум 1-р баг ******* ******* 123 тоот газарт, Н.д Хэрлэн сум 1 дүгээр баг ******* ******* 125 тоот газарт, Б.д Хэрлэн сум 1 дүгээр баг ******* ******* 127 тоот газарт, Ц.д Хэрлэн сум 1 дүгээр баг ******* ******* 129 тоот газарт, С.д Хэрлэн сум 1 дүгээр баг ******* ******* 131 тоот газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах гэрээний үүргээ биелүүлэхийг аймгийн Хэрлэн сумын Засаг даалгах”, улмаар дээрх газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх шийдвэр гаргуулах асуудлыг аймгийн Засаг даргад уламжилж өгөхийг аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгах, “Г......, Д., , , , нарын эрх ашигт нийцсэн ******* ******* тоотоос 1-16 тоотын газраас өөр газар олгуулах /олгох/, Хэрлэн сумын 8 дугаар баг, ******* газрын талаар илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор газрын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж ажиллахыг тус тус аймгийн Засаг дарга, Хэрлэн сумын Засаг дарга нарт даалгах” тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

1.2. Нэхэмжлэгч нарын гаргасан “ аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/238 дугаар захирамжийн Г., Д., аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн , , , нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.      

2. Шүүх хуралдааны товыг бүх оролцогчдод мэдэгдсэн боловч нэхэмжлэгч “ ” ХХК-ийн төлөөлөгч , Н., түүний өмгөөлөгч Ө.Батболд, нэхэмжлэгч О.ын төлөөлөгч Т., хариуцагчийн төлөөлөгч , , гуравдагч этгээд , гуравдагч этгээдийн төлөөлөгч , , , нэхэмжлэгч С.гийн өмгөөлөгч Д.Галтогтох нар хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч С.гийн хувьд өмгөөлөгч Д.Галтогтогтохоос татгалзах хүсэлт гаргасан, нэхэмжлэгч О. өөрөө биечлэн оролцсон, бусад оролцогчдын хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул шүүх хуралдаанд оролцогчдын саналыг харгалзан, ирээгүй оролцогчдыг шүүх хуралдаанаас чөлөөлж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.   

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч О.,  Н., Б., Ц., С. нарын тухайд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбарын гишүүд гэх бөгөөд тус салбарын дарга 2017 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээр “... ******* өргөтгөлийн газар дээр барилга барих эрхийг иргэдэд олгож, “2017 оны 08 сард эхэлж, 2018 оны 08 сарын 31-нд дуусгахаар, хариу төлбөрт 1 айлын 0,7 га газрын нэгж талбайд зарцуулсан зураг төслийн болон бусад 1 сая төгрөгийг “ ” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр” тохиролцон дээрх гэрээг үндэслэж, аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр баг, ******* 1 дүгээр эгнээнд амины орон сууцаа барьсан гэж нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тайлбарладаг.[12]  

3.2. Энэ талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад, Иргэн О. 708 м2 газар ашиглаж байгаа бөгөөд тухайн газар дээр 143 м2 амины орон сууц, иргэн Н. нь 705 м2 газар ашиглаж байгаа бөгөөд тухайн газар дээр 143 м2 амины орон сууц, иргэн Б. нь 708 м2 газрыг ашиглаж, уг газар дээр 203 м2 амины орон сууц, иргэн Ц. нь 689 м2 газрыг ашиглаж, уг газар дээр 184 м2 амины орон сууц, иргэн С. нь 766 м2 газрыг ашиглаж, уг газар дээр 118 м2 амины орон сууц барьж ашиглаж байгаа нь тогтоогдсон.[13]

3.3. Нэхэмжлэгч “ ” ХХК-ийн тухайд, аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч баталж, нэг талаас Чойбалсан хотын захирагчийн албаны дарга , Чойбалсан хотын архитектор , Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын даамал , нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгч “ хийц” ХХК, “ ” ХХК, “ газар” ХХК-ийн хооронд байгуулсан “Өмчлөл, эзэмшлийн газар бүхий амины орон сууцны хотхон, ******* барьж байгуулах зориулалтаар газар ашиглуулах гэрээ[14]-г байгуулжээ.

Уг гэрээний зорилго нь гэрээний 1.1-д зааснаар, “Газар ашиглуулагч болон гүйцэтгэгчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газрын “100000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд өмчлөл, эзэмшлийн газар бүхий амины орон сууцны ******* барьж байгуулах 50 га газарт “*******” амины орон сууцны хотхон, барилга угсралтын ажил явуулах зөвшөөрлийг гүйцэтгэгчид олгож, дэд бүтэц инженерийн шугам сүлжээг барьж байгуулахад төрийн байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллана” гэсэн байна.                      

Уг гэрээний 2.1-д зааснаар ажил эхлэх хугацаа 2012 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, ажил дуусах хугацаа 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байна, гэрээний 3 дугаар зүйлд “Газар ашиглуулагчийн эрх, үүрэг”-ийг тусгаж, 3.1-д зааснаар “Ашиглалтад орсон орон сууцны өмчлөгч- иргэнд харъяалагдах хашааны 0,07 га газрыг орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу өмчлөлд өгөх, Газрын тухай хуулийн дагуу эзэмшүүлэх” гэжээ.

3.4. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч иргэдийн хувьд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбартай байгуулсан гэрээний дагуу дээрх байршил дахь газрыг мэдэлдээ авч, хөрөнгөө барьж байгуулсан, харин  Худалдаа аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбарын хувьд “ ” ХХК-тай гэрээ байгуулсан, “ ” ХХК-ийн хувьд Хэрлэн сумын Засаг даргын баталсан “Өмчлөл, эзэмшлийн газар бүхий амины орон сууцны хотхон, ******* барьж байгуулах зориулалтаар газар ашиглуулах гэрээ”-ний нэг оролцогч буюу гүйцэтгэгч тал болж оролцсон нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримттай талууд маргаагүй болно.

4. Нэхэмжлэлийн үндэслэлт байдал:

4.1. Нэхэмжлэгч нарын: “О.од Хэрлэн сум 1-р баг ******* ******* 123 тоот газарт, Н.д Хэрлэн сум 1 дүгээр баг ******* ******* 125 тоот газарт, Б.д Хэрлэн сум 1 дүгээр баг ******* ******* 127 тоот газарт, Ц.д Хэрлэн сум 1 дүгээр баг ******* ******* 129 тоот газарт, С.д Хэрлэн сум 1 дүгээр баг ******* ******* 131 тоот газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах гэрээний үүргээ биелүүлэхийг аймгийн Хэрлэн сумын Засаг даалгах”, улмаар дээрх газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх шийдвэр гаргуулах асуудлыг аймгийн Засаг даргад уламжилж өгөхийг аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгах, “...., Д., , , , нарын эрх ашигт нийцсэн ******* ******* тоотоос 1-16 тоотын газраас өөр газар олгуулах /олгох/, Хэрлэн сумын 8 дугаар баг, ******* газрын талаар илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор газрын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж ажиллахыг тус тус аймгийн Засаг дарга, Хэрлэн сумын Засаг дарга нарт даалгах шаардлагын тухайд:

- Иргэдийн зүгээс дээрх хаягт байрших газрыг эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлэхийг мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх шийдвэр гаргуулах асуудлыг аймгийн Засаг даргад уламжлахыг сумын Засаг даргад даалгах, иргэдэд өмчлүүлсэн газрыг өөр газар олгуулах, газрын талаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар газрын дахин төлөвлөлт хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга, Хэрлэн сумын Засаг даргад даалгахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж байна.

4.1.1. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар, нэхэмжлэгч нарт тухайн байршил дахь газрыг гэр бүлийн хэрэгцээний бусад зориулалтаар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, газар эзэмших гэрчилгээ олгогдоогүй болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргадаггүй.

4.1.2. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг тус тус ойлгохоор зохицуулсан.     

Мөн уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч иргэдийн хувьд газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байна.

4.1.3. Мөн нэхэмжлэгч нарын шаардлагаа үндэслэж буй, аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч баталж, нэг талаас Чойбалсан хотын захирагчийн албаны дарга , Чойбалсан хотын архитектор , Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын газрын даамал , нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгч “ хийц” ХХК, “ ” ХХК, “ газар” ХХК-ийн хооронд байгуулсан “Өмчлөл, эзэмшлийн газар бүхий амины орон сууцны хотхон, ******* барьж байгуулах зориулалтаар газар ашиглуулах гэрээ” нь тодорхой этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхэд чиглэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч нарт тухайн байршилд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргах үүргийг хариуцагч этгээдүүд хүлээгээгүй байна.

4.1.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.                   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, ...” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай.[15]              

Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага болох аймгийн Засаг дарга, аймгийн Хэрлэн сумын Засаг даргын хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдохгүй бөгөөд нэхэмжлэгч иргэдэд дээрх хаягт байрших газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх, түүнчлэн дахин төлөвлөлт хийх хууль зүйн үүрэг үүсээгүй байна.

4.1.5. Нөгөө талаас, “даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах удаах нөхцөл нь захиргааны байгууллагаас гаргахыг шаардаж буй захиргааны акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтын хувьд боломжтой байх учиртай бөгөөд шүүхээс захиргааг хууль зөрчихөд хүргэсэн шийдвэр гаргахыг даалгах боломжгүй.[16]

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр, Иргэн С.гийн ашиглаж буй 766 м2 газар нь өмчлөлийн газартай хойд хэсгээрээ 433,36 м2, барилга нь 83,98 м2, Д.гийн өмчлөлийн газартай урд хэсгээрээ 204,83 м2, барилга нь 15,48 м2, иргэн ы өмчлөлийн газартай баруун хэсгээрээ 5,38 м2, иргэн Г.ын өмчлөлийн газартай баруун урд хэсгээрээ 13,71 м2, барилга 18,99 м2-аар, иргэн ашиглаж буй 689 м2 газар нь иргэн ы өмчлөлийн газартай баруун урд хэсгээрээ 468 м2, барилга нь 136,1 м2-аар, иргэн Г.ын өмчлөлийн газартай урд хэсгээрээ 34,89 м2-аар,иргэн Б.ы ашиглаж буй 708 м2 газар нь иргэн ы өмчлөлийн газартай урд хэсгээрээ 176,57 м2, барилга 2,25 м2, иргэн гийн өмчлөлийн газартай баруун урд хэсгээрээ 179,47 м2, барилга нь 29,51 м2-аар,иргэн Н.ын ашиглаж буй 705 м2 газар нь иргэн гийн өмчлөлийн газартай урд хэсгээрээ 141,83 м2, барилга нь 2,01 м2, иргэн ийн өмчлөлийн газартай баруун урд хэсгээрээ 14,91 м2, барилга 0,11 м2-аар, иргэн О.ын ашиглаж буй 708 м2 газар нь иргэн ийн өмчлөлийн газартай урд хэсгээрээ 9,63 м2, барилгын сүүдрэвчтэй 4,71 м2-аар тус тус давхцаж байгаа нь тогтоогдсон.[17]

Газрын тухай хуулийн  31 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчилсан бөгөөд, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нарын одоо ашиглаж буй газар нь бусдын өмчлөлийн газартай давхцаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.

4.2. Нэхэмжлэгч нарын гаргасан: аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/238 дугаар захирамжийн Г., Д. нарт  холбогдох хэсгийг, аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн , , , нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4.2.1. аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/238[18] дугаар захирамжаар иргэн Боржигон овогт /*******/-д аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 20-10 тоот байршилд 700 м2 газрыг, Хотгойд овогт //-д аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 20-11 тоот байршилд 700 м2 газрыг, аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/355[19] дугаар захирамжаар Түнгүүс овогт //-д аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг тоот байршилд 700 м2 газрыг, Алтанхан овогт //-д аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг тоот байршилд 700 м2 газрыг, Халибан бандид овогт /*******/-д аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* тоот байршилд 700 м2 газрыг, Баянмарал овогт /*******/-д аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* тоот байршилд 700 м2 газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

4.2.2. Нэхэмжлэгч иргэдийн тухайд, 2017 оноос дээрх иргэдийн өмчлөл бүхий газартай давхцуулан, өөрсдийн хөрөнгийг барьсан гэх үндэслэлээр дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар маргажээ.

4.2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор зохицуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсон.

4.2.4. Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй захирамжууд нь иргэдэд газар өмчлүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр байх бөгөөд дээрх захирамж гарснаас 5 жилийн дараа буюу 2017 оноос нэхэмжлэгч иргэд тухайн газарт хөрөнгөө барьсан гэж үзэж, хүчингүй болгуулахаар маргаж байна.

4.2.5. Энэ тохиолдолд аймгийн Засаг даргын 2012 оны А/238, А/355 дугаар захирамжууд нь батлагдан гарахдаа нэхэмжлэгч нарын эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч этгээдүүдэд чиглээгүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа нь тухайн этгээдэд чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой бол уг этгээдийг тухайн асуудлаар маргах эрхгүй буюу “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзнэ.[20]

4.2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/238 захирамжийн Г., Д. нарт  холбогдох хэсгийг, аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн , , , нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь , 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ ” ХХК болон О., Н., Б., Ц., С. нарын “О.од Хэрлэн сум 1-р баг ******* ******* 123 тоот газарт, Н.д Хэрлэн сум 1 дүгээр баг ******* ******* 125 тоот газарт, Б.д Хэрлэн сум 1 дүгээр баг ******* ******* 127 тоот газарт, Ц.д Хэрлэн сум 1 дүгээр баг ******* ******* 129 тоот газарт, С.д Хэрлэн сум 1 дүгээр баг ******* ******* 131 тоот газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах гэрээний үүргээ биелүүлэхийг аймгийн Хэрлэн сумын Засаг даалгах”, дээрх газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх шийдвэр гаргуулах асуудлыг аймгийн Засаг даргад уламжилж өгөхийг аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгах, “Г., Д., , , , нарын эрх ашигт нийцсэн ******* ******* тоотоос 1-16 тоотын газраас өөр газар олгуулах /олгох/, Хэрлэн сумын 8 дугаар баг, ******* газрын талаар илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор газрын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж ажиллахыг тус тус аймгийн Засаг дарга, Хэрлэн сумын Засаг дарга нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5 дахь т заасныг баримтлан нэхэмжлэгч “ ” ХХК болон О., Н., Б., Ц., С. нарын гаргасан “ аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/238 дугаар захирамжийн Г., Д., аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн , , , нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 210,600 төгрөгөөс нэхэмжлэгч О.од 140,400 төгрөгийг, нэхэмжлэгч С.д 70,200 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     В.ДАВААНЯМ

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 14 дүгээр хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 21 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр 19 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 20 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 18 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 6 дугаар хуудас

 

[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 1-4 дүгээр хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтасны 82-83 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтасны 85-88 дугаар хуудас

[10] Хэргийн 2 дугаар хавтасны 64-66, 82 дугаар хуудас     

[11] Хэргийн 3 дугаар хавтасны 41-44 дүгээр хуудас

 

[12] Хэргийн 1 дүгээр хавтасны 12-13, 15-16, 51-53,

[13] Хэргийн 1 дүгээр хавтасны 197 дугаар хуудас

[14] Хэргийн 1 дүгээр хавтасны 156-157 дугаар хуудас

[15] Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 001/ХТ2022/0074 тогтоол

[16] Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 001/ХТ2020/0192 тогтоол

[17] Хэргийн 1 дүгээр хавтасны 195-210, 212 дугаар хуудас

[18] Хэргийн 1 дүгээр хавтасны 220-221 дүгээр хуудас

[19] Хэргийн 1 дүгээр хавтасны 222-225 дугаар хуудас

[20] Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоол