| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00465/И |
| Дугаар | 318/ШШ2025/00495 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 318/ШШ2025/00495
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, гудамж, байр, давхарт байрлах, регистрийн дугаар, Т Финанс ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: аймаг, сум, дугаар баг, дугаар гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар П.Н,
Хариуцагч: аймаг, сум, дугаар баг, дугаар гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар Ж.С нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,347,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т Финанс ББСБ ХХК-ийн зүгээс эзэлдэгч Д.Н , хамтран үүpar гүйцэтгэгч Ж.С нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Д.Н , хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.С нар одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 239387 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93002-618 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 1,065,818.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 224,248.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,290.91 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг, бүгд 1,347,357.27 төгрөгийг Д.Н, Ж.С нараас гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Н, Ж.С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т Финанс ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1,347,357 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 7 дугаар сард 449,119 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 449,119 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 449,119 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Н, Ж.С нарын тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т Финанс ББСБ ХХК нь хариуцагч Д.Н, Ж.С нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,347,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Н, Ж.С нь нэхэмжлэгч Т Финанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,347,357 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан Т Финанс ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1,347,357 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 7 дугаар сард 449,119 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 449,119 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 449,119 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч Д.Н, Ж.С нар нь нэхэмжлэгч Т Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Д.Н, Ж.С нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,508 төгрөгийн тал хувь болох 31,318.25 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 31,318.25 төгрөг, хариуцагч Д.Н, Ж.С нараас 31,318.25 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т Финанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,347,357 төгрөгийг 2025 оны 7 дугаар сард 449,119 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 449,119 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 449,119 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч Д.Н, Ж.С нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 31,318.25 төгрөг, хариуцагч Д.Н, Ж.С нараас 31,318.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т Финанс ББСБ ХХК-д олгож, 31,318.25 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ