Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 317/ШШ2025/01177

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 317/ШШ2025/01177

Төв аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ю.эн овогт Отгонбая.цэг

/Төв аймаг, Зуу. сум, 5 дугаа.дорж 3-9 тоот/

 

Хариуцагч: Бор.гон овогт Түв.рмөнх

/Төв аймаг, Зуу.агдорж 3-9 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2021-2025 он хүртэл тэтгэмжийг нөхөн гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: О.Уу.цэг,

Хариуцагч: Т.Т.өнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.нчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Ууга.эг нь хариуцагч Т.Төрм.өд холбогдуулан 2021-2025 он хүртэл тэтгэмжийг нөхөн гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

1.1 Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2007 онд Т.Т.өнхтэй танилцаж 2009 оноос хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охин Аги.а төрсөн. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй. Т.Тө.хийн зан харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж бид хамтран амьдрах боломжгүй болсон. 2021 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин маань миний асрамжинд өсөж торниж байна. Т.Тө.нх нь тусдаа амьдралтай болсон. Охин Т.А.аа нь өсвөр насны хүүхэд болж байгаа тул миний бие ганцаар хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад хэрэглээ зардлуудыг ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Мөн тусдаа амьдрах хугацаанд 2ш пүүз, 2 ш цамц, 1 ш цаг бас сардаа 2-3 удаа 5000 төгрөг гэх мэтийг өгч байсан тиймээс миний бие О.Уу.эцэг нь тусдаа амьдарсан 2021 оноос 2025 он хүртэл тэтгэмжийг нөхөн авах мөн охин Т.А.ааг насанд хүртэл хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч байна.

 

2. Хариуцагч Т.Тө.өнх хариу тайлбартаа: Миний бие Т.Төр.нх нь О.Ууган.гтэй 2008 онд танилцан 2011 онд охин Т.Аги.аа төрсөн. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Бүгд найрамдах өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байсан. О.Уу.цэг нь охиноо сайн харж хандаж намайг хүлээнэ гэж үлдсэн. 2021 онд ажиллагаанд явсан хойгуур гэртээ хүмүүс цуглуулан архидан согтуурч холбоогүй болсон. Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар хороонд хашаа байшин худалдан авах гэж байсанг буцаан өгч хувцастайгаа үлдсэн. Охин А.маа ах, дүү нар намайг тосож авсан. О.Ууга.эг нь тосож аваагүй. 2023 оны 4 дүгээр сард О.У.нцэцэг, охины хамт бид 3 Дорноговь аймгийн Сайншанд сумын Энергийн төв харын хийдрүү 2 шөнө 3 өдрийн аялалд хамт явж нийлэх зорилготой байсан ч охины ээж нийлээгүй тул харилцаа бүрэн дууссан. 2023 онд эхнэр болох Б.Бат.атай танилцаж 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулан нэг гэрт орж 2024 оны 10 сард хүүхэдтэй болсон. Эхнэр хүүхдээ харан гэртээ байдаг тул ганц миний цалингаар байрны зээл, авто машины зээл бусад төлбөр хэрэглээний зардлаа төлж амьдардаг. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд найрамдах өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байх хугацаанд О.Уу.эцэг нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс блок хийж харилцаагүй болсон. Охин Т.А.маа нь 2022 оны 03 сард блок хийж 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн өдрөөрөө блокоо гаргаж тэрнээс хойш байнга холбоотой байсан. 2021-2025 оноос өнөөдрийг хүртэл охинтойгоо байнга холбоотой байж хэрэгтэй мөнгө гар утас, хувцас хэрэглэл, эд зүйлсийг тухай бүрт нь тусалж эргэж тойрч, баяр ёслол болон охинтойгоо гадуур гарч дэлгүүр хэсэн, тоглоомын төвд тоглож цагийг хамт өнгөрүүлж бусад үед очин авч надтай хамт байдаг байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хэрэглээний мөнгө, баяр ёслолын үед хэрэглэх мөнгө өгдөг байсан гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, өрхийн эмч, хорооны засаг дарга, сургуулийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч хариу тайлбар, гадаад паспортны хуулбар Т.Тө.хийн 572.848 дансны хуулбар зэргийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.У.эцэгийн хариуцагч Т.Тө.хөөс 2021-2025 он хүртэл тэтгэмжийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Хариуцагч Т.Төр.х нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, харин 2021-2025 оны хүртэлх тэтгэмжийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбарлаж байна.

 

3.-Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч О.Уу.эг, хариуцагч Т.Т.өнх нарын дундаас 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охин Т.Аг. төрсөн байна. /хх-7/

 

5. Талууд гэрлэлтээ батлуулаагүй, тэдний дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхэдтэй адил эрхтэй бөгөөд эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэтгэх үүрэг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үүснэ.

 

6. Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин Т.А.ймааг эцэг Т.Төр.эцэг нар хуульд зааснаар тэжээн тэтгэнэ.

 

7. Нэхэмжлэгч О.Уу.эгээс 2021-2025 оны тэтгэлгийг нөхөж гаргуулах нэхэмжлэл гаргасныг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8. нэхэмжлэгчийн тусдаа амьдарснаас хойших хугацааны тэтгэлгийг шаардсан байх ба тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан үндэслэл тогтоогдохгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар тэтгэлэг нөхөн гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

 

9. Охин Т.А.маа төрсөн цагаас эхлэн эхийн асрамжид хамт амьдарсан, одоо 14 настай, хариуцагч Т.Тө.нх эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан охиныг эх О.Ууг.цэгийн асрамжид үлдээж, эцэг Т.Тө.хөөс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

10. Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.Аг.ааг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг эцэг Т.Т.хөөс гаргуулан, эх О.Ууг.эгт олгож шийдвэрлэв.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Тө.хөөс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.У.....цэцэгт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ