| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00415/И |
| Дугаар | 318/ШШ2025/00346 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 318/ШШ2025/00346
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймаг, сум, дугаар багт байрлах, регистрийн дугаар, У ТӨХК-ийн,
Хариуцагч: Увс аймаг, сум, дугаар багт байрлах, регистрийн дугаар, Т ХХК-ийн,
Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 11,326,942 төгрөг, алданги 5,663,471 төгрөг, нийт 16,990,413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У ТӨХК нь Т ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 22-ны өдөр өгдөг ба тухайн дулаан хэрэглэгч байгууллага нь нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс 3 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулах ёстой байдаг. Т ХХК-д төлбөрийг төлөх нэхэмжлэлийг сар сараар хүргүүлсэн боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд У ТӨХК-д учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 11,326,942 төгрөг, гэрээний 4.5-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 5,663,471 төгрөг, нийт 16,990,413 төгрөгийн хохирлыг Т ХХК-аас гаргуулж өнгө үү гэжээ.
Хариуцагч Л.С нар шүүхэд гаргасан тайлбартаа: Т ТӨХК-ийн, Т ХХК-ийн бид хоёр харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс алданги 5,663,471 төгрөгөөс татгалзаж, 11,326,942 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэхээр болсон тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У ТӨХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 11,326,942 төгрөг, алданги 5,663,471 төгрөг, нийт 16,990,413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Л.С дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 11,326,942 төгрөг, алданги 5,663,471 төгрөг, нийт 16,990,413 төгрөг гаргуулах тухай шаардлагаас алданги 5,663,471 төгрөгийг хасаж үлдэх 11,326,942 төгрөгийг төлж барагдуулах боломжтой талаар тайлбар гаргасан байх ба тухайн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , хариуцагч Л.С нар дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 11,326,942 төгрөг, алданги 5,663,471 төгрөг, нийт 16,990,413 төгрөг гаргуулах тухай шардлагаас алданги 5,663,471 төгрөгийг хасаж үлдэх 11,326,942 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.
Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн байх ба эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Т ХХК үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч У ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,902 төгрөгөөс 121,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 121,451 төгрөг, хариуцагч Т ХХК-аас 121,451 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ТӨХК-д олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , хариуцагч Л.С нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 11,326,942 төгрөг, алданги 5,663,471 төгрөг, нийт 16,990,413 төгрөг гаргуулах тухай шаардлагаас алданги 5,663,471 төгрөгийг хасаж үлдэх 11,326,942 төгрөгийг хариуцагч Т ХХК нь У ТӨХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,902 төгрөгөөс 121,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 121,451 төгрөг, хариуцагч Т ХХК-аас 121,451 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч У ТӨХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ