2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/03273

 

 

 

 

 

202******* 04 2*******   192/ШШ202*******/0*******27*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1*******,*******,*******,*******,******* регистрийн дугаартай, З******* Э*******ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж *******, өөрийн байранд байрлах, Нт холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202******* оны ******* дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2*******410*******19/1*******8 дугаар мэдэгдэх хуудас, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2*******410*******19/1*******8-01 дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө болон автомашины захиран зарцуулах эрхийг сэргээх, 2024 оны 0******* дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг дансанд эргүүлэн хийлгэж, дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э******* хариуцагч Нт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202******* оны ******* дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2*******410*******19/1*******8 дугаар мэдэгдэх хуудас, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2*******410*******19/1*******8-01 дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө болон автомашины захиран зарцуулах эрхийг сэргээх, 2024 оны 0******* дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг дансанд эргүүлэн хийлгэж, дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т.Э нь Б.Э******* надад болон миний аав талийгаач Х.Батчулууны удирддаг байсан М ХХК, миний ээж З.О, миний дүү Б.Э нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс олсон орлого, үр шим *******00,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Улмаар тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0*******886 дугаар шийдвэрээр М ХХК-иас 120,000,000 төгрөг гаргуулж, Т.Эд олгож, Б.Э******* надад болон дүү Б.Э, З.О нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие өнөөдрийн байдлаар М ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал биш, миний нэр дээр ямар нэг компани байхгүй байхад өнөөдрийг хүртэл миний эзэмшлийн орон сууц, автомашины захиран зарцуулах эрхийг сэргээхгүй, миний болон хүүхдийн тэтгэмжийн дансанд барилт хийж, хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, хүүхдийн мөнгийг татаж маш их хохироож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн 18*******/ШЗ2021/0919 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч М ХХК, Б.Э*******, Б.Э, З.О нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4-180/187******* тоот албан бичгээр Б.Э*******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220100**************17 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1*******, тоот хаягт байрлах, орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Дээрх иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байна гэж зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн 18*******/ШЗ2021/0919 дүгээр шүүгчийн захирамжийн үйчлэл дуусгавар болсон байхад өнөөдрийг хүртэл тус орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч учраас тус орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээж өгөхгүй гэдэг. Мөн миний харилцах данс болон хүүхдийн мөнгө шилжиж ордог дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар миний бие М ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч биш байх тул миний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээх бүрэн боломжтой ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1*******8 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.А огт сэргээж өгөхгүй байгаа нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэрээр надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, М ХХК-тай ямар нэг хамааралгүй, гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч биш байх тул Б.Э******* миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220100**************71 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1*******, тоот хаягт байрлах, орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээж, Хаан банкны *******16642272******* тоот тэтгэмжийн данснаас 2024 оны 0******* дугаар сарын 01-нээс эхлэн татсан тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тухайн дансанд эргүүлэн хийж тухайн дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээж, миний өмчлөлийн 67-*******7 УНҮ улсын дугаартай Тоёота Кроун автомашины захиран зарцуулах эрхийг сэргээхийг Нт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0*******886 дугаар шийдвэрээр Мөнгөнхээ ХХК-иас 120,7*******7,9*******0 төгрөгийг гаргуулж, Т.Эд олгохоор шийдвэрлэсний дагуу 202******* оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2*******410*******19 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээд болох М ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Э*******д шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөр төлж барагдуулах тухай 202******* оны 0******* дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 202******* оны ******* дугаар сарын 08-ны өдрийн 1*******8/01 тоот мэдэгдэл, 202******* оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн 4-1*******8/19964 дүгээр мэдэгдлийг тус тус өгсөн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44, 9******* дугаар зүйлийн 9*******.4-т заасан үндэслэл журмын дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Э*******ы дансыг битүүмжилж, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон түүний эзэмшлийн хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн. Б.Э******* нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Мөнгөнхээ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2024 оны 0******* дугаар сарын 27-ны өдөр З.Оийг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Иймд төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *******886 дугаар шийдвэр, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, монгол шуудангийн баримт, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 202******* оны ******* дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, итгэмжлэл, зэргийг,

 

Хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1-180/474 тоот итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 1*******-ны өдрийн 184/ГХ202*******/00*******9******* дугаар гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/0*******886 дугаар шийдвэр, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 202******* оны ******* дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202******* оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн 4-1*******8/19964 дугаар мэдэгдэл, 202******* оны ******* дугаар сарын 10-ны өдрийн 01-1*******8/927******* дугаар гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналын тухай албан бичиг, 202******* оны 02 дугаар сарын өдрийн 2*******410*******19 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй.

 

2.Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/0*******886 дугаар шийдвэрээр надад гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, М ХХК-иас 120,000,000 төгрөг гаргуулж, Т.Эд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх хэргийг шийдвэрлэх явцад орон сууц болон автомашиныг битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гарч дууссаны дараа буюу шүүхийн шийдвэр явагдаж байгаа үед уг битүүмжийг суллаагүй. Миний бие М ХХК-тай ямар нэг хамааралгүй, гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч биш байхад Б.Э******* миний өмчлөлийн орон сууц болон тоёота кроун автомашины захиран зарцуулах эрхийг хааж, улмаар Хаан банкны *******16642272******* тоот тэтгэмжийн дансыг хаасан. Иймд Н хуульд нийцүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулаагүй тул Б.Э******* миний дансыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дансны зарлагын хөдөлгөөнийг, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэнэ. Мөн 202******* оны ******* дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2*******410*******19/1*******8 дугаар мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулна гэж тайлбарласан.

 

*******.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0*******886 дугаар шийдвэрээр Мөнгөнхээ ХХК-иас 120,7*******7,9*******0 төгрөгийг гаргуулж, Т.Эд олгохоор шийдвэрлэсний дагуу 202******* оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2*******410*******19 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Э*******д шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөр төлж барагдуулах тухай 202******* оны 0******* дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 202******* оны ******* дугаар сарын 08-ны өдрийн 1*******8/01 тоот мэдэгдэл, 202******* оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн 4-1*******8/19964 дүгээр мэдэгдлийг тус тус өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44, 9******* дугаар зүйлийн 9*******.4-т заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, дансыг нь битүүмжилж, 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Б.Э******* нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Мөнгөнхээ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2024 оны 0******* дугаар сарын 27-ны өдөр З.Оийг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Иймд төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

 

*******.Т.Э нь З.О, Б.Э*******, Б.Э, Мөнгөнхээ ХХК нарт холбогдуулан барилгаас олсон хөрөнгө оруулалтын гэрээнээс олсон ашиг *******00,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *******886 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1,492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мөнгөнхээ ХХК-иас 120,000,000 төгрөгийг гаргуулан Т.Эд олгож, нэхэмжлэлээс 180,000,000 төгрөгийн шаардлага болон Б.Э*******, Б.Э, З.О нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

6.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *******886 дугаар шийдвэр, тус шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 1*******-ны өдрийн *******9******* дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 202******* оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2*******410*******19 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол үйлдэж, ажиллагааг эхлүүлжээ.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202******* оны ******* дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2*******410*******19/1*******8 дугаар мэдэгдэх хуудас, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2*******410*******19/1*******8-01 дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор төлбөр төлөгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э*******ы мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг төлбөрийн шаардлагын хэмжээгээр зогсоож, төлбөрийн үнийн дүн болох 120,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 7*******7,9*******0 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал *******00,000 төгрөг, нийт 121,9*******7,9*******0 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, гадаадад зорчих эрхийг хязгаарласан ба нэхэмжлэгч Б.Э******* дээрх тогтоол, мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулж, дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээж, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэнэ гэж гомдол гаргасан.

 

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагааны талаар зохицуулсан ба 49.1-т ...Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно... гэж заасан.

 

9.Мөн хуулийн 41 дүгээр зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох зохицуулалтыг заасан ба мөн хуулийн 41.1-т ...Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна... гэж, 41.2-т ...Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-т зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно... гэж тус тус заажээ.

 

10.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч М ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөрөнгө тогтоогдоогүй үндэслэлээр 202******* оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Б.Э*******д мэдэгдэл хүргүүлж, бусдад төлөх төлбөр 120,7*******7,9*******0 төгрөгийг 202******* оны 10 дугаар сарын 12-ны дотор Голомт банкин дахь холбогдох дансанд шилжүүлэхийг мэдэгдэж, 202******* оны ******* дугаар сарын 08-ны өдрийн 2*******410*******19/1*******8 тоот мэдэгдэх хуудсаар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-т заасны дагуу М ХХК-ийн захирал Баттулгын Э*******ы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал шийдвэрлүүлж, хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулахыг мэдэгдэж, 202******* оны ******* дугаар сарын 10-ны өдрийн 01-1*******8/927******* дугаар албан бичгээр НШШГГ-ын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунцэцэгт Б.Э******* нь гүйцэтгэх бичиг баримтын шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан байна.

 

11.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.*******-т гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэнэ гэж, 1*******9.4-т шүүх аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно гэж тусгайлан зохицуулсан.

 

12.Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж зохицуулсан тул шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулахдаа тухайн компанийн мөнгөн хөрөнгө, эзэмшиж байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг тогтоох үүрэгтэй.

 

1*******.Улмаар төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах, төлбөр төлөхөд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг хуулийн этгээдийн хэний эзэмшилд байгаагаас үл хамааран мөнгөн хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд шууд хэрэглэгдэхгүй бусад материал үнэт зүйл, хөрөнгийн эрх, үл хөдлөх эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамаарал бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, бараа материал бусад түүхий эд, техник, тоног төхөөрөмж, үнэт цаасыг дээрх дарааллын дагуу хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.1, 94 дүгээр зүйлд тус тус заажээ.

 

14.Хариуцагч дээрх ажиллагааг явуулсан боловч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхээр хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.4-т зохицуулсан.

 

1*******.Иймд шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9*******.1, 94-т заасан ажиллагааг нэг бүрчлэн явуулсны эцэст төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгө баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болохыг холбогдох баримтаар нотлох юм.

 

16.Нэгэнт төлбөр төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон нь тогтоогдсон бол тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэхийг холбогдох хуулийн хүрээнд шалгана.

 

17.Хариуцагч Н нь төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг төрийн болон арилжааны банкуудад явуулсан эсэх нь тодорхойгүй, банкуудаас ирсэн хариу хэрэгт байхгүй тул төлбөр төлөгч М ХХК-ийн арилжааны банкнууд дахь дансны хөрөнгийн мэдээлэл тодорхойгүй, тухайн хуулийн этгээд дансандаа хөрөнгөгүй гэх тайлбар баримтаар нотлогдоогүй байна.

 

18.Тус компани ямар нэг орлого, хөрөнгөгүй болохыг нотолсон өөрөөс шалтгаалах, хуульд заасан ажиллагааг явуулсан болохоо нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

 

19.Иймд хариуцагч нь төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй гэсэн үндэслэлээр тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагаа явуулах эрх үүсээгүй гэж үзнэ.

 

20.Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж тунхагласан,

20.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-т гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг -эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн,

-хөрөнгөө нуун дарагдуулсан,

-төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж, *******9.*******-т шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын ******* хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ гэж тусгайлан зохицуулсан.

 

21.Хэрэгт авагдсан баримтаар, шийдвэр гүйцэтгэгч 202******* оны ******* дугаар сарын 08-ны өдөр Б.Э*******д төлбөр төлөгч-хуулийн этгээдийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй нь түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл үүссэн болохыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг даруй биелүүлээгүй тохиолдолд түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг шийдвэрлүүлж, хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулахыг мэдэгдсэн байна.

 

22.Гэвч төлбөр төлөх үүргийг тогтоосон даруй гэх хугацаа өнгөрсөн эсэхээс үл хамааран 202******* оны ******* дугаар сарын 10-ны өдөр эрхийг хязгаарлах саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн, түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч эрх түдгэлзүүлэх мэдэгдэх хуудсандаа Б.Э*******ыг төлбөр төлөгч М ХХК-ийн захирал гэж тодорхойлжээ.

 

2*******.Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч гэж үзсэн Б.Э*******ы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналдаа бичсэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэх үндэслэл нь түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байхад тухайн саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн, улмаар саналыг хүлээн авч тухайн иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******9 дүгээр зүйл, түүнчлэн хуульд заасан үндэслэлгүйгээр бусдын гадаадад зорчих эрхийг хязгаарлаж болохгүй талаарх Үндсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

  

24.Дээр дурдсныг нэгтгэн дүгнэвэл, шийдвэр гүйцэтгэгч юуны өмнө төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болохыг үндэслэл бүхий баримтаар нотлоогүй атлаа тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч Б.Э*******ы эрх, эд хөрөнгөд халдсан ажиллагаа явуулсан нь хуульд нийцээгүй байна.

 

2*******.Хэрэв төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болсон нь хангалттай баримтаар тогтоогдсон бол тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.4-т зааснаар тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг үндэслэнэ.

 

26.Энэ тохиолдолд Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалт хамаарах бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9.*******-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж, *******0 дугаар зүйлийн *******0.2, *******0.*******-д компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна гэж тус тус заажээ.

 

27.Иймд тухайн компанийн нийт хөрөнгөөс хувьцаа эзэмшигч компанид ямар хөрөнгө оруулсан, тухайн оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг шалган тогтоож, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө компанийн хөрөнгөөс тодорхой зааглагдаагүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулахаар байна.

 

28.Дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202******* оны ******* дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2*******410*******19/1*******8 дугаар мэдэгдэх хуудас, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2*******410*******19/1*******8-01 дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор төлбөр төлөгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э*******ы мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг төлбөрийн шаардлагын хэмжээгээр зогсоож, битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, тухайн дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

29.Харин нэхэмжлэгч Б.Э******* Т.Эы нэхэмжлэлтэй М ХХК нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар орон сууц болон автомашиныг битүүмжилсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4-180/187******* тоот албан бичгээр Б.Э*******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220100**************17 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1*******, тоот хаягт байрлах, орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн, дээрх иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байна гэж зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн 18*******/ШЗ2021/0919 дүгээр шүүгчийн захирамжийн үйчлэл дуусгавар болсон байхад өнөөдрийг хүртэл тус орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээхгүй байна гэж тайлбарласан.

 

*******0.Гэвч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн /битүүмжилсэн, хураасан/ тодорхой ажиллагаа хийгээгүй, түүнтэй холбоотой баримт ирүүлээгүй тул энэ хэсэгт дүгнэлт хийгээгүй ба түүнтэй холбоотой асуудлаар тусад нь гомдол гаргах эрх нь нээлттэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202******* оны ******* дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2*******410*******19/1*******8 дугаар мэдэгдэх хуудас, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2*******410*******19/1*******8-01 дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, тухайн дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э*******д олгосугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН