| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/01073/И |
| Дугаар | 317/ШШ2025/01086 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 317/ШШ2025/01086
| 2025 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 317/ШШ2025/01086 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Гол......к ХК
/Улаанбаатар хот, Сүх.атар хот 15160/......
Хариуцагч: Ил.гэн овогт Баяр.гийн С.нэ
/Төв аймаг, Баянчандм.
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,464,222.18 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Гол.анк ХК нь хариуцагч Б.С.рдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,464,222.18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.С.э нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-R315002844 тоот дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 9,410,000 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар зээл авсан. Зээлээ төлж барагдуулахгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 7,464,222.18 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Со.дэнэ нь хариу тайлбартаа: Миний бие Гол. ХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 7,464,222.18 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 8,9,10,11,12,1,2,3, дугаар сарын 30-ны өдрүүдэд 830,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 824,222.18 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Со.дэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,464,222.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 9 хувааж, 2025 оны 8,9,10,11,12,1,2,3, дугаар сарын 30-ны өдрүүдэд 830,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 824,222.18 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,378 төгрөгийн тал хувь болох 67,189 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67,189 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Гол.банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 7,464,222.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Соё.дэнэ төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,378 төгрөгийн тал хувь болох 67,189 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.С.-Э.энээс улсын тэмдэгтийн хураамжид 67,189 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голо. ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ