Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2025/00498

 
 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг,  дугаар хороо, давхарт байрлах, улсын бүртгэлий, регистрийн  дугаартай, Т  ББСБ-ийн,

Хариуцагч: Увс аймаг, сум,  дугаар баг,  гудамж  тоотод оршин суух, регистрийн дугаар, Ц.Б холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,304,253.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т  ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Б  нь Т  ББСБ-тай гэрээ байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ2023121104460 тоот гэрээний дагуу Samsung A54 128GB маркийн гар утас (цаг, чихэвч)-ийг нийт 1,438,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2059966 тоот кредит үйлчилгээний гэрээ байгуулж 60,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т  аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, хариуцагч Ц.Б өөс 2,304,253.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т  ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 2,304,253.72 төгрөгийг 3 сарын дотор буюу 2025 оны 8, 9, 10 дугаар сарын дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Б ийн тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б ад холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,304,253.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б  нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,304,253.72 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие Т  ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 2,304,253.72 төгрөгийг 3 сарын дотор буюу 2025 оны 8, 9, 10 дугаар сарын дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Ц.Б  нь нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч Ц.Б  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,818 төгрөгийн тал хувь болох 25,909 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 25,909 төгрөг, хариуцагч Ц.Б өөс 25,909 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т  ББСБ ХК-д олгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,304,253.72 төгрөгийг 3 сарын дотор буюу 2025 оны 8, 9, 10 дугаар сарын дотор төлж барагдуулахыг хариуцагч Ц.Б  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 25,909 төгрөг, хариуцагч Ц.Б өөс 25,909 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т  ББСБ ХХК -д олгож, 25,909 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ