Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2025/00501

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг,  дугаар хороо, , давхарт байрлах, улсын бүртгэлийн, регистрийн  дугаартай, Т  ББСБ-ийн,

Хариуцагч: Увс аймаг,  сум,  дугаар багт оршин суух, регистрийн дугаар  Б.Д  холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 535,103.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т  ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Г  2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2168367 тоот Т  кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т  аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, үндсэн зээлд 498,757 төгрөг, үндсэн хүүд 14,073 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,073.15 төгрөг, шимтгэлд 8,200 төгрөг нийт 535,103.30 төгрөгийг хариуцагч Б.Г гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т  ББСБ ХХК-аас хариуцагч Б.Г д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 535,103.30 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Б.Г  2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК нь хариуцагч Б.Г д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 535,103.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д  нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,703 төгрөгийн тал хувь болох 8,351.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 8,351.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК нь хариуцагч Б.Г д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 535,103.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 8,351.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д олгож, 8,351.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ