| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/01115/И |
| Дугаар | 317/ШШ2025/01167 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 317/ШШ2025/01167
2025 08 14 317/ШШ2025/01167
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Цог..........БСБ ХХК
/Улаанбаатар хот, Чингэлтэй дүү........ тауэр 1201 тоот/
Хариуцагч: Бор.н овогт Са..ямсүрэн
/Төв аймаг, Заамар сум, 3 .
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,379,410 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Цогц з.СБ ХХК нь хариуцагч С.Н.рэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,379,410 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: С.Н.сүрэн нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Цогц зээл ББСБ ХХК-тай LO2024/08/07/373 тоот зээлийн гэрээ байгуулж, 13,500,000 төгрөгийн зээлийг авто машин худалдаж авах зориулалтаар авсан болно. Тус зээлийн баталгаа болгож LO2024/08/07/373 тоот Барьцааны гэрээ-ээр 70-92УБУ улсын дугаартай, NHP106253200 арлын дугаартай, цагаан өнгийн Toyota aqua маркийн автомашиныг барьцаалсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт 13,379,410 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.Н.н нь хариу тайлбартаа: Миний бие Цог.Б ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нийт 11,279,410 төгрөгийг 5 хувааж буюу 2025 оны 8,9,10,11,12 дугаар сарын 25-ны өдрүүдэд 2,255,882 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б.билэгт нь Цогц з.СБ ХХК нь зээлдэгч С.Н.нгээс зээлийн гэрээний төлбөр болох 13,379,410 төгрөгийг төлүүлэхээр 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нь 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1,200,000 төгрөг, мөн сарын 04-ний өдөр 900,000 төгрөг нийт 2,100,000 төгрөгний төлөлт хийсэн тул дээрх зээлийн дүнгээс татгалзаж, одоо төлөх 11,279,410 төгрөг дээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ня.эн нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,379,410 төгрөгөөс төлөлт хийсэн ба үлдэгдэл 11,279,410 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 5 хувааж, 2025 оны 8,9,10,11,12 дугаар сарын 25-ны өдрүүдэд 2,255,882 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бая.т нь дараах Цог.нь зээлдэгч С.Ням.энгээс зээлийн гэрээний төлбөр болох 13,379,410 төгрөгийг төлүүлэхээр 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нь 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1,200,000 төгрөг, мөн сарын 04-ний өдөр 900,000 төгрөг нийт 2,100,000 төгрөгний төлөлт хийсэн тул дээрх зээлийн дүнгээс татгалзаж, одоо төлөх 11,279,410 төгрөг дээр хэргийг шийдвэрлэж өгнө үү хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
4. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Цог. ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 13,379,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.Ня.үрэн 2,100,000 төгрөгийн төлөлт хийсэн тул үлдэлдэл 11,279,410 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Ня.гээс улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цог.Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ