Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/541

 

                               *******, *******, *******

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргиин давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа   нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сүрмандах,

хохирогч *******, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од, Д.Баттөмөр, Б.Жаргалан,

цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч М.Санчирдорж,

цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч Б.Уянга,

цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЦТ/111 цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Б.Жаргалан нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцэл зэрэгт үндэслэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2110012720058 дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* ******* , 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “ ” ХХК-ийн агент ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** од оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр гурван жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнд буюу 960,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан торгох ялыг хорих ялд нь багтааж, биечлэн эдлэх нийт ялыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр гурван жилийн хугацаагаар хорих ял гэж шийтгэсэн шийтгэл тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:/;

2. ******* , 1953 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** дугаар *** од оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

3. ******* , 1986 оны 9 сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын бизнесийн удирдлагын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** од оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1070 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ялыг бүрэн эдэлж дууссан, /РД:МЭ88092338/;

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээгээр халхавчлан ирэн *******гийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 51 10 , 161.70 5 өрөө, 288,141,777 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, *******, ******* нартай урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 01 сарын 22-ны өдөр эзэмшигчийн эд хөрөнгийг зарах нэрээр бусдад шилжүүлэн залилж иргэн *******д их хэмжээний хохирол учруулсан хэргийг удирдан зохион байгуулсан,

Шүүгдэгч ******* нь “ ” ХХК-ийн Хан-Уул дүүрэгт “ ” үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын агент ******* болон ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн *******гийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “” 51 10 , 161.70 5 өрөө 288,141,77 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг “зарж өгөх” нэрээр 2021 оны 01 сарын 22-ны өдөр бусдад шилжүүлэн залилж иргэн *******д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчийн үүргийг гүйцэтгэж  хамтран оролцсон,

Шүүгдэгч ******* нь “ ” ХХК-ийн Хан-Уул дүүрэгт “ ” үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын агент ******* болон ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн *******гийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “” 51 10 , 161.70 5 өрөө 288,141,77 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг “зарж өгөх” нэрээр 2021 оны 01 сарын 22-ны өдөр бусдад шилжүүлэн залилж иргэн *******д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, *******, *******, ******* нарыг цагаатгаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сонинмөнх бичсэн эсэргүүцэлдээ: “...Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт ... гэж хуульд байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 зүйлд зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Тухайлбал шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар ямар нөхцөл байдал тогтоогдсон талаар огт дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэхээр байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

             Хохирогч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоол нь хохирогч ******* миний өгсөн мэдүүлэг, нотлох баримтуудын эх сурвалжуудаас гол гэмт хэргийн шинжтэй хэсгүүдийг хасаж, зөвхөн шүүгдэгч нарт ашигтай байдлаар буюу шүүгч нотлох баримтыг бодитой, олон талаас нь харж шийдвэрийг гаргаагүй байна. Зөвхөн нэг талаас харж, гэрээ хэлэлцлийн хүрээнд, иргэний хууль тогтоомжийн хүрээнд тогтоолыг үйлдсэн байгаа нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийг гэм буруугүй, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн явдалд нь гомдолтой байна.

Цаашид “ агент”-ийн *******ийн буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* би буруутай болж гэм хорын хохирол 70,000,000-80,000,000 төгрөг /2 жилийн ажилгүй байх хугацааны нөхөн төлбөр/-ийг шүүгдэгч *******т төлөхөөр тусгагдсан байна. Гэмт хэргийн улмаас 5 өрөө байрыг гэрч гэх *******ын найз *******д шилжүүлсэн. Гэрч *******гээс *******, ******* нар нь 3 автомашиныг миний 5 өрөө байраар надад хэлэлгүйгээр, мэдэгдэлгүйгээр, хууран мэхлэлт, дүр эсгэсэн гэрээгээр халхавчлан залилан мэхлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, санаатайгаар өөрсдөдөө шилжүүлэн авч захиран зарцуулсан байдаг. Энэхүү үйлдэл нь *******гийн мэдүүлгээр баталгаажсан байдаг. Энэхүү *******гийн мэдүүлгээс харахад “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” хохирогч ******* надад гэрч Ч.Болдхүүгээс төлбөр 3 автомашин авч байгаа талаар огт мэдээлэл өгөөгүй, залилан мэхлэх гэмт хэргийг ******* зохион байгуулж, ******* гардан гүйцэтгэж, миний төлбөрийг буюу *******гээс ирсэн автомашинуудыг өөрсдөдөө авч, гэмт хэргийг үйлдэж, захиран зарцуулж, ашиг олж, хохирогч намайг хохироосон. Би байр ч үгүй, мөнгө ч үгүй үлдсэн.

******* дахин өгсөн мэдүүлэгт “...Асуулт: Та 2021 оны 01 сарын 30-ны өдөр хэлцэл хийж, 5000 ширхэг, нэг бүрийн үнийг 42,500 төгрөгөөр тооцож, нийт 212,500,000 төгрөгөөр бодож, Хан-Уул дүүргийн 1 хороонд 51а 10 оронд шилжүүлж өгсөн гэсэн нотариатаар баталгаажуулсан гэрээ, баримт хавтаст хэрэгт байна. Энэ ямар учиртай вэ?” Хариулт: Надад ын найз Баттулга утсаар яриад, байр байна, та авах уу? гэж хэлэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй байна. Харин машин оролцуулна гэх юм бол болж байна гэж хэлсэн. Тэгээд би зарах гэж байгаа байрыг чинь очиж үзмээр байна гэж хэлээд байрыг үзсэн. Тэгээд би зөвшөөрч байна гээд ын найз Баттулгад “худалдах, худалдан авах” гэрээ хийн 3 автомашиныг тухайн эзэн Болормаа гэдэг хүнтэй гэрээ хийгээд, гараад дүүрэгт миний төрсөн дүү Отгонболд болон найз Баяржаргал, мөн миний нэр дээр орж ирсэн 3 автомашиныг Баттулгын нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд зуучлагч ******* “чи ын зарах гэж байгаа 5000 ширхэг обойг хүлээлгэн өгсөн гэсэн баримт хэрэгтэй байна. Энэ обойг хүлээлгэн өгсөн баримт болгож өгөхгүй бол болохгүй байна” гэж хэлэхээр нь би “за” гээд Болормаатай хийсэн, тэр үед байсан. өөрөө зохион байгуулаад, баримт хэрэгтэй байна гэж хэлсэн. намайг Болормаад обой хүлээлгэн өгсөн талаар ч мэдэхгүй байгаа. бид хоёрын дунд бол наймаа хийгээд болсон гэж ойлгосон.” Асуулт: 2021 оны 1 сарын 29-ний өдөр Болормаатай ямар нэгэн гэрээ хийсэн үү? Гэрээ хийж байхад ын ажилтан нэг өрөөнд хамт байсан уу?” Хариулт: Болормаатай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Хийх шаардлага ч байхгүй байсан байх. Яагаад Болормаа гэдэг хүний байрыг би худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа учраас би Болормаатай гэрээ хийж, тухайн байрыг шилжүүлэн өөрийн нэр дээр болгож авч байсан. Тухайн үед ын ажилтан эмэгтэй бүх зүйлийг зохион байгуулаад “энэ дээр гарын үсэг зурчих” гэж хэлээд хажууд хамт байсан. Би бол тухайн эмэгтэйн хэлж байснаар “энэ байр таны нэр дээр шилжинэ” гэж хэлээд, дээр нь тухайн байрыг зарж байгаа эмэгтэйд ч гэсэн ямар ч асуудалгүй гэж хэлээд, гарын үсгийг зуруулж байсан. бид хоёрын хувьд бол автомашины талаар ямар нэгэн маргах зүйлгүй автомашины наймаа хийсэн гэж ойлгож байгаа. ...”. Энэхүү хоёр дахь удаагаа мэдүүлэг өгсөн гэрч Болдхүүгийн мэдүүлгийг анхан шатны шүүхээс цагаатгах тогтоолд тусгаагүйгээр орхигдуулсан байна.

Дээрх Болдхүүгийн мэдүүлгээс харахад шүүгдэгч ******* уг гэмт хэргийг санаатайгаар бусадтай /тай/ нийлж зохион байгуулалттайгаар, бодит байдлыг нуух замаар, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 5 өрөө байрыг урьдчилан үгсэн тохиролцож, хохирогч ******* миний итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийг шилжүүлэхдээ залилан мэхлэх замаар нотлох баримтууд гэх гэрээ хэлцлийг өөрөө зохиож, үнэн бодит байдлыг нуух замаар, итгэлийг минь ашиглан гарын үсэг зуруулж авсан нь нотлогдож байна.

Тухайн үед миний төлбөрт 3 ширхэг автомашиныг гэрч *******гээс авч байгаа талаар огт хэлээгүй, нуун дарагдуулсан. Энэ талаар миний бие Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгуулж байх явцад гэрч *******гийн цагдаад өгсөн мэдүүлэг, тайлбараас анх удаа олж мэдсэн. Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хуурамч нотлох баримт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж талийгаач *******агийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, зуучлалын гэрээг хийсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 187-190 хуудсанд буй шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон. Хохирогч ******* намайг үл хөдлөх хөрөнгийн зуучлалын гэрээг огт байгуулаагүй болгон үгүйсгэхийг оролдсон үйлдэл нь өөрийн хийсэн хохирогч ******* намайг залилан мэхэлсэн үйлдлээ гэмт хэргийн шинжгүй мэтээр харагдуулах гэсэн санаатай үйлдэл юм. Энэхүү дээрх шүүгдэгч *******ийн гэм буруутайг тогтоосон шүүх шинжилгээний дүгнэлтийг шүүхийн цагаатгах тогтоолд огт тусгаагүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******, ******* нарын буруутай үйлдлийг тогтоож, гэмт хэргийн улмаас хохирсон хохирол төлбөр болох 212,500,000 төгрөгийг шүүгдэгч ******* болон ******* нараас гаргуулахаар гомдол гаргаж байна. ...” гэв.

Хохирогч *******гийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Шүүгдэгч *******ийн талаар: Xoxиpогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үeд бoлoн шүүxийн xэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон тайлбартаa “*******тэй 2019 онд өөрийн 2 байрыг заруулахаар зуучлалын гэрээ байгуулж танилцаж байсан, миний байрыг зарж өгөөд дахин ирвэл надтай холбогдоорой гэсний үндсэн дээр 2020 онд нөхөр Н.Баясгалангийн бартерт авсан дээрх байрыг заруулахаар зуучлалын гэрээ байгуулсан боловч зуучлалын гэрээний 1 хувийг өгөөгүй гэх “Байр зарагдахгүй байна, удаж байгаа учраас өөрийн багын найз *******т байгаа 5000 ширхэг обойгоор байрыг зарах боломж байна” гэсэн санал тавьсан... би “хамаагүй” гэхэд, “та санаа зовох хэрэггүй, обойг зарах хүн байгаа, танай байрыг ингэж зарахгүй хүн нь байгаа учраас удахгүй, таны мөнгийг гаргаад өгнө та надад итгэж байгаа биз дээ” rэж хэлж байсан гэх. *******т байгаа обойг би харж байгаагүй, ******* гэдэг хүнийr ******* танилцуулсан, танай обойг авах хүн энэ байна гэж, *******ын обойг шууд зараад надад мөнгийг гаргаж өгнө гэх ойлголтыг И.Одончимэr өгcөн.

“...2021 оны 01 сарын 22-ны өдөр нотариат дээр өөрийн байрыг Б.Өнөpбаяpт шилжүүлэх хүн дээр нэрийг шилжүүлээд худалдах, худалдан авах гэрээ байгуулчих гэж хэлээд надад обой худалдсан гэсэн гэрээн дээр гарын үсэг зуруулсан...” гэx, гэрч M.Галягийн “...обой авах хүн байна уу гэхээр би aвax хүн байна гээд ыг танилцуулж байсан,... , ******* хоёрыг би танилцуулж байсан,... надад барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө, машин байна уу гэж асууж байсан, ... би обой байна гээд *******тэй уулзуулсан, ... надад ******* *******тай гэрээ байгуулсан гэж хэлж байсан, төлбөрийг 3 сард хийнэ гэхээр нь их л давчуу байна гэж би хэлж байсан, обойг авсан, яагаад би мэдээд байна вэ гэвэл Хан-Уул дүүргийн 4 хороо Арцатын аманд ачаад явж байхад нь би харсан, хажууд нь хараад байж байсан, ... обойны мөнгө өгөхгүй байна гэхээр нь би тай хамтарч ажиллахаа больсон ...” гэх, гэрч *******гийн “...Би Болормаа гэх хүнийг танихгүй, ...ын найз Баттулга над руу утсаар яриад нотариат дээр дуудсан, ... Тэр үед ын ажилтан эмэгтэй зохион байгуулаад арилжааны гэрээ хийсэн. Би Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, ын гудамж, хотхон, 51 байр 101 , 161,7 5-н өрөө байрыг авахаар зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээний төлбөрт ын найз Баттулгын нэр дээр 3 автомашиныг шилжүүлэн өгсөн. ...Зуучлагч “чи ын зарах гэж байгаа 5000 ширхэг обойг Болормаад хүлээлгэн өгсөн гэсэн баримт хэрэгтэй байна. Энэ обойг хүлээлгэн өгсөн баримт болгож өгөхгүй бол болохгүй байна” гэж хэлэхээр нь би “за” гээд 2021 оны 01 сарын 30-ны өдөр Болормаатай гэрээ хийсэн тэр үед байсан. өөрөө зохион байгуулаад баримт хэрэгтэй байна гэж хэлж байсан, ... Тухайн үед ын ажилтан эмэгтэй бүх зүйлийг зохион байгуулаад энэ дээр гарын үсэг зурчих гээд хажууд цуг хамт байсан... тухайн байрыг зарж байгаа эмэгтэйд ч гэсэн ямар ч асуудалгүй гэж хэлээд гарын үсгийг нь зуруулж байсан ...Би 5000 ширхэг обойг хараагүй, нотариатын газар ороод гэрээ байгуулсан, ..., Баттулга нар обойгоор байр авч байгаа гэж хэлсэн. ...” гэх, гэрч *******ын “...2020 оны 12 дугаар сард би үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид аяллын машин, 5000 ширхэг обой болон жижиг тээврийн хэрэгслийг байраар солино гэсэн гэрээ байгуулж заруулахаар болоод гэх хүнтэй танилцсан, ...би обойгоо 140.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан, ... гэдэг хүнийг огт танихгүй урьд өмнө харж байгаагүй, сүүлд цагдаагийн хэлтэст өргөдөл өгөхөөр нь Болормаа эгчээс гэдгийг мэдэж авсан. ...” гэх, гэрч *******ын “...******* гэдэг хүнийг таньдаггүй байсан, ... 2021 оны 1 сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн нотариат дээр 5000 ширхэг обой худалдаж авахаар ******* гэдэг хүнтэй анх танилцаж байсан, ...Галя гэдэг хүнээр дамжуулж И.тэй уулзаж зарах обой байгаа гэдгийг мэдээд 2 хоногийн дараа Хан-Уул дүүргийн Хүүшийн зоорь гэх газар обой байсан, ...******* обойг *******д шууд өгөөгүй над руу шилжүүлсэн, ******* обойг огт хараагүй. ...” гэх, гэрч Г.Тэмүүлэнгийн “..Миний хариуцсан салбарт ажиллаж байсан *******, Болормаа гэх хүнтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ын гудамж, хотхон, 51 байр 10 байрыг заруулах талаар хоорондоо уулзаж гэрээ байгуулсан талаар мэдээгүй. Надаар ямар нэгэн гарын үсэг зуруулаагүй, ...2 тал харилцан тохиролцсон гарын үсэг зурж баталгаажуулан үл хөдлөх хөрөнгийн эзэн, агент тухайн салбарын захирал гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар баталгаажиж үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах ажиллагаа эхэлдэг. Гэрээг 2 хувь хийж нэг хувь нь харилцагчид үлдэж нэг хувь нь тухайн салбарт архивлагдаж үлддэг, ...архиваас гэрээг шүүж шалгахад ямар нэгэн гэрээ байхгүй байсан, тухайн үед гэрээний мэргэжилтэн Энхжаргалын хамтаар хайж шалгасан боловч Болормаа нарын хооронд байгуулсан 2020 онд хийсэн гэрээ байхгүй байсан. ...” гэх, гэрч Б.Баясгалангийн “... танилцуулахдаа гэдэг хүн бол обойг авах хүн байгаа юм. Энэ хүн Эрдэнэт хотод барилга барьж байгаа юм гэж хэлээд, ..., 2 хоорондоо обойны талаар гэрээ хийгээд ах авах гэхээр барьцаанд байгаа учраас авч чадахгүй байгаа юм. та нартай гэрээ хийгээд обойг авахын бол хурдан түргэн мөнгийг чинь өгнө. Та нар т хаа өмчлөлийг шилжүүлэх юм бол обойнуудаа барьцаанаас гаргаад та нараас обойг аваад ын мөнгө нь хурдан ороод ирнэ гэж хэлж байсан, ...тай уулзах болсон шалтгаан нь гэвэл манай багын найз байгаа юм. Япон машин оруулах юм бол танай байр хурдан зарагдах боломжтой гэж хэлэхээр нь, ... өөрийнхөө нэр дээр байр авах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд байраа шилжүүлэх болсон чинь Болдхүү гэж хүн байсан. Би энэ ямар учиртай хүн юм бэ гээд асуусан чинь хамт байсан энэ хүн рүү шилжүүлчих гэж хэлэхээр нь би тэр үед эхнэртээ сануулсан, ингэж огт танихгүй хүнд шилжүүлж болж байгаа юм уу обойг би хармаар байна гэж хэлсэн чинь “та 2 обойг харах шаардлага байхгүй, би өөрөө очиж үзэж хараад асуудлыг шийднэ” гэж хэлэхээр нь би т хандаж “чи обойг мэдэж байгаа юм байна, харин  аас ирэх мөнгийг яах юм бэ?” гэж асуусан чинь, “ямар ч асуудалгүй надад итгэ би өөрөө хариуцаад авч өгнө” гэж хэлэхээр нь  би эргэлзээд “чамд ямар баталгаа байгаа юм бэ?” гэж асуусан чинь “ ахын компанид манай ээж 30 хувийн хувьцаа эзэмшдэг юм, болохгүй бол ээжээрээ шахуулж байгаад мөнгийг чинь гаргуулж өгнө” ...” гэх гэрч нарын хууль сануулж өгсөн мэдүүлгээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентын нэрээр худалдахаар зуучлалын гэрээ хийсэн мэт дүр үзүүлж бусдад бодитойгоор өөрийн өмчлөлд байхгүй, бодит байдал дээр биелэх боломжгүй эд зүйлийг зарж түүний орлогыг өгөхөөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх үйл ажиллагааг санаачлан төлөвлөж, *******, ******* нартай бүлэглэн хохирогч *******д их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч *******ын үйлдлийн талаар: Гэрч *******ын “...Би Галя гэдэг хүнээр дамжуулж *******тэй уулзаж зарах обой байгаа гэдгийг мэдээд 2 хоногийн дараа Хан-Уул дүүргийн Хүүшийн зорь гэх газар обойны эзэн *******тай уулзаж, 5000 ширхэг обойг үзсэн, 2016, 2018 оны обой байсан, ...дээрх обойг аваад зарах гэхээр хуучирсан загварын обой байсан, ...******* обойг *******д шууд өгөөгүй над руу шилжүүлсэн, ...би обойг зах зээлийн үнийн 50 хувь доогуур өгнө, ...барилгын хүмүүс 2015 оны обой учраас авахгүй байна, ... би 2018 оны обой гэж бодсон чинь биш байсан, ... 50.000.000 төгрөгөөр зарсан. ...” гэрч И.Баттулгын “...Би байрыг өөрийн танил Болдхүүд зарах санал тавьсан Болдхүү бэлэн мөнгөөр авч чадахгүй машинаар сольж болох юм гэж тохиролцоод дээрх байрыг 253 сая төгрөгөөр тохирч гурван автомашин авсан, ...“Итгэл капитал” банк бус санхүүгийн байгууллагад 140 сая төгрөгийн барьцаанд байсан 5000 ширхэг обойг Болдхүүгээс авсан 3-н машинаар зээлийг хаасан,  ... өөрт байсан 1 машин дээр нэмээд Болдхүүгээс авсан 3-н машины 1 машиныг нэмж өгөөд үлдэгдэл 2 машиныг авсан. ...” гэх, гэрч Б.Хатантулгын “...Хүүшийн аманд зооринд хадгалагдаж байсан обойг өөр рүү чинь ярьсан уу гээд, ...настайвтар намхан биетэй ах асуугаад 7-8 хүний хамт ачаад аваад явсан, ... би т настай ах ирээд аваад явлаа гэж хэлсэн, ...” гэх, гэрч М.Амарсүлдийн “...Манай “Итгэлт капитал” банк бус санхүүгийн байгууллагад 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* 70 сая төгрөгийн барьцаанд 6411 ширхэг обойг барьцаалсан, ... 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өдрийн хооронд 1634 ширхэг обойг авч явсан, 2021 оны 01 сарын 28-ны өдөр тай уулзаад үлдсэн 4777 ширхэг обойг авсан, ...” гэх мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ 2021 оны 12 дугаар сар, хөдлөх хөрөнгө обой, 180,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ зэргээр ******* нь 5000 ширхэг обой байгаа гэж бусдад итгэл төрүүлж өөрийн эзэмшилд байхгүй барьцаанд байгаа эд зүйл болох 4777 ширхэг обойг *******д *******гээр дамжуулж, зарахаар тохирсон гэж бодит байдлыг нууж зохиомол байдлыг бий болгож *******т гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж өөрийн бодит үнээс дээгүүр үнээр 3 автомашин авч түүнийгээ борлуулж, ******* ******* нартай бүлэглэн үйлдсэн үйлдэлд хатгагчийн үүргийг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

3. Шүүгдэгч *******ын үйлдлийн талаар: Хэрэгт цугларсан баримтаар ******* нь *******, ******* нартай бүлэглэн зах зээлийн үнийн дүнд хүрэхгүй эд зүйл болох обойг шууд авах хүн байна гэх итгэл төрүүлж, Хан-Уул дүүргийн 4 хороо Хүүшийн аманд байх зоориноос 5000 ширхэг гэх боловч 4777 ширхэг обойг зарж борлуулах нэрийн дор авсан болох нь гэрч *******, Б.Хатантулга, ******* нарын мэдүүлгээр, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 50 сая төгрөгөөр зарж борлуулсан талаарх мэдүүлсэн үйл баримт зэрэг нь *******, ******* нартай бүлэглэж хохирогч *******д их хэмжээний хохирол учруулсан Залилах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон болох нь тогтоогдож байна. Шүүх хурлын хэлэлцүүлгийн үед “би обойг аваад цааш зарах гэсэн боловч , нарын хэлсэн шиг үнэтэй обой биш байсан тул зарж чадахгүй удаад хямдхан зарсан” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн.

Хоёр. Шүүхийн хэргийн талаарх дүгнэлтийн талаар:

1. Монгол улсын Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлд дор дурдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон байна. Тухайлбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 “дүр үзүүлэн хийсэн хэлцэл;” 56.1.3 “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” мөн хуулийн 58.1 “Ноцтой төөрөгдлийн улмаас үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно,” мөн хуулийн 58.2.1 “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн;” 2021 оны 01 сарын 29-ний өдрийн “Арилжааны гэрээ”-ний Худалдан авагч *******гийн үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнд төлж байгаа 5000 ширхэг обой *******д байсан уу, мөн худалдагч буюу хохирогч *******, *******т байр шилжүүлэх талаар хэлцэл хийснээс *******д байр шилжүүлэх талаар тохирсон хэлцэл байгаа юу, гэрээ байгуулах үед мэдсэн, 2021 оны 01 сарын 30-ны өдөр буюу нэг хоногийн дараа төлбөрт хүлээж авсан гэх, 212,500,000 төгрөгийн үнийн дүнд хүлээж авсан обойг нөхөж гэрээ байгуулсан болгож нотариатаар батлуулсан, дүгнэлтийн 5-д заасан шиг 2021 оны 1 сарын 22-ны өдөр хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж гэрээний дагуу ******* 5000 ширхэг ханын обойг 212,500,000 төгрөгөөр худалдахаар *******тай гэрээ байгуулсан бол *******гээс дээрх 5000 ширхэг обойг хүлээн авсан байх ёстой байсан. Энэ үндэслэлээр дээрх гэрээнүүд анхнаасаа хохирогчийг гэрээгээр халхавчилж дүр үзүүлж хийсэн гэрээ гэж үзэх үндэслэл болох ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 1.2 болон 1.3 дахь заалтад хамаарч байна гэж үзнэ. Мөн хохирогч иргэний журмаар гомдол гаргаад явсан бол мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан шиг ноцтой төөрөгдөлд орж гэрээ байгуулсан гэж үзээд шүүхээс хэрэг цуцлах байсан. Дээрх гэрээ нь хохирогч нэхэмжлэл гаргах зэргээр хангагдах, гэрээнээс үүссэн маргаан болон гэрээ зохих ёсоор биелээгүйгээс үүсэх эрсдэлийг шүүхэд гомдол гаргах замаар шийдвэрлүүлэх тохиолдолд хариуцагч нь тодорхой гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох эсэхээ шийдэх маргаан хохирогч *******, шүүгдэгч нарын хооронд явагдах байсан байх боломжтой ч шүүгдэгч нарын үйлдэл нь иргэний гэрээ хэлцлээр халхавчилсан эрүүгийн гэмт хэрэг мөн байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлтэд заасан шиг Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэж дүгнэж байгаа юм шиг харилцаа хохирогч, шүүгдэгч нарын хооронд болсон бол энэ талаар нотлогдож байгаа баримтыг болон улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг няцаах хууль зүйн үндэслэлийг дурдах байсан боловч санаатай, санамсаргүйгээр шүүх шийдвэр гаргахдаа хуулийн тайлбарын эсрэг тайлбар гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн байна гэж үзэж байна.

Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлтэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. /УДШ-ийн 2019.10.23-ны №538 тогтоол./

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана. /УДШ-ийн 2019.10.30-ны №569 тогтоол./

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар 1 дэх хэсгийн 1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзнэ.

Хохирогч *******гийн болон гэрч нарын мэдүүлэг үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нарыг гэм буруугүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч ******* нь хохирогч нарт обойг үзэх шаардлага байхгүй найдвартай, ******* нь манай багын найз гэдэг ойлголтыг хохирогчид төрүүлсэн, ******* ******* нар багын найзууд биш, хөрөнгө зуучлан заруулах үеэр танилцсан болох нь *******ын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. ******* хохирогчтой үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулсан боловч хохирогчид гэрээний нэг хувийг өгөөгүй, салбарын захирлаар гарын үсэг зуруулаад компанийн архивт нэг хувийг хадгалах ёстой боловч гарын үсэг зуруулж архивлаагүй, анхнаасаа энэ зуучлалын гэрээг хууль бусаар явуулсан гэж үзнэ. *******, ******* обойг барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд авах хүн нь бэлэн байгаа, бүр болохгүй бол манай ээж *******ын эзэмшдэг компанийн 30 хувийг эзэмшдэг обой зарагдаж мөнгө өгөөгүй тохиолдолд санаа зовох зүйл байхгүй би хариуцна, байр худалдах худалдан авахтай холбоотой бүх ажиллагааг зохион байгуулсан, *******ын 5000 ширхэг гэдэг нь 4777 ширхэг болж тоо ширхгийн хувьд зөрсөн, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээтэй обойг үнэтэй мэтээр хэлж *******ыг төөрөгдөлд оруулсан зэрэг үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол,” 1.3 дахь заалтад “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэх үндэслэл тогтоогдож байгаа ба анхан шатны шүүх дээрх байдлыг авч үзэлгүй шийдвэрээ гаргасан. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Хохирогч *******гийн өмгөөлөгч Б.Жаргалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч *******ийн өгсөн мэдүүлэгт “2020 оны 10 дугаар сар юм уу 11 сард Болормаа эгч миний сууж байгаа оффис дээр ирээд бартерын байр заруулмаар байна гэж хэлэхээр нь би хаана байдаг хэдэн өрөө байр вэ гэж асуусан чинь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 162 , 5 өрөө байрыг заруулмаар байна гэхээр нь би хүлээн зөвшөөрч Болормаа эгчтэй гэрээ байгуулсан. ...Заруулах гэж байгаа байр нь бартераар авсан өөр хүний нэр дээр бүртгэлтэй байсан болохоор би “та энэ гэрчилгээн дээр хийсэн итгэмжлэл болон холбогдох баримт бичгийн над руу вайбераар явуулаарай” гэсэн чинь “за” гэж хэлсэн. Гэрээ хийснээс хойш 2-3 хоногийн дараа над руу гэрчилгээний зураг болон холбогдох бичиг баримтыг явуулсан. Заруулах гэж байсан 1 хувь түлхүүр нь надад байсан болохоор би байр үзье гэсэн хүмүүсийг дагуулж очиж үзүүлдэг байсан. ...Болормаа 2 гэрээ хийж байхад би гадаа байсан. Нэг зүйл хэлэхэд Болормаатай гэрээ хийх гэтэл бичиг баримт нь байхгүй байна гээд ын найз Болдхүү гэдэг залууг дуудаж байсан. Би Болдхүү гэдэг залууг урьд өмнө нь харж байгаагүй, хоорондоо ярилцаад гэрээ хийгээд гараад явсан. ...” гэх, шүүгдэгч *******ын өгсөн мэдүүлэгт “Би Болормаа гэх хүнийг таньдаггүй байсан. 2021 оны 01 сарын 22-ны өдөр би Болормаа гэх хүнээс 5000 обой худалдаж авахаар тохиролцон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нотариат дээр гэрээ байгуулж байхдаа танилцаж байсан. ...2020 оны 10 дугаар сард би тэй уулзсан чинь хүнд зарах обой байгаа гэхээр нь би хаана үзэж болох уу гээд асуусан чинь болно гэж хэлээд 2 хоногийн дараа ХУД-ийн 4 хороонд Хүүшийн зоорь гэх газарт 5000 ш обойг хурааж хадгалсан байхад тэр үед обойны эзэн гээд гэх залуу ирж уулзсан. ...” гэх, гэрч *******гийн өгсөн мэдүүлэгт “....Би Болормаатай гэрээ байгуулахаас өмнө 2 удаа байрыг очиж үзэх үед Баттулга, нар надад үзүүлж байсан. ...” гэх,  гэрч *******гийн өгсөн мэдүүлэгт “...Надад ын найз Баттулга утсаар яриад байр байна, та авах уу гэж хэлэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй байна. Харин машин оролцуулна гэх юм бол болж байна гэсэн. ... болон Баттулга нар байрыг үзүүлсэн. Худалдах худалдан авах гэрээ хийж 3 автомашиныг тухай эзэн гэх Болормаа гэдэг хүнтэй гэрээ хийгээд, 3 автомашиныг Баттулгын нэр дээр шилжүүлж өгсөн. Зуучлагч нь: ын зарах гэж байгаа 5000 ш обойг Болормаад хүлээлгэн өгсөн гэсэн баримт хэрэгтэй байна. Энэ обойг хүлээлгэн өгсөн гэсэн баримт болгож өгөхгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь би “за” гээд Болормаатай хийсэн. Тэр үед байсан. өөрөө зохион байгуулаад баримт хэрэгтэй байна гэж хэлсэн. ...Тухайн үед ын ажилтан эмэгтэй бүх зүйлийг зохион байгуулаад энэ дээр гарын үсэг зурчих гэж хэлээд хажууд хамт байсан. Би тухайн эмэгтэйн хэлж байснаар энэ байр таны нэр дээр шилжинэ гэж хэлээд, дээр нь тухайн байрыг зарж байгаа эмэгтэйд ямар ч асуудалгүй гэж хэлээд гарын үсэг зуруулж байсан. ...” гэх, гэрч И.Баттулгын өгсөн мэдүүлэгт “...*******гээс 3 автомашин аваад 2-ыг нь Итгэл ББСБ-д өгсөн... авсан 3 автомашины нийлбэр үнэ 250,000,000 төгрөг болж байсан. ...Болормаа 2 хоорондоо гэрээ хийхэд гэх хүн байгаагүй. ...” гэх, гэрч И.Баттулгын өгсөн мэдүүлэгт “... Болормаатай гэрээ хийгээгүй, яагаад гэхээр т байсан обойг Болдхүүд өгөөд Болдхүү Болормаа гэдэг хүнтэй гэрээ хийсэн байгаа. ...Болдхүү Болормаагаас байр авч байгаа болохоор оронд нь обойг өгөх ёстой гэж ойлгосон. ...ын хүртэл энэ байрыг Болдхүү авч байгаа юм чинь чи обойгоо Болдхүүд өгсөн гэрээ хийгээд, тэр гэрээг үндэслэж Болдхүү Болормаад обой өгсөн талаар гарын үсэг зурсан. ...” гэх,  гэрч И.Баттулгын өгсөн мэдүүлэгт “5000 ш обой Итгэлт ББСБ-т 140,000,000 төгрөгийн барьцаанд байсан. Болдхүүгээс авсан 1 автомашиныг Итгэлт ББСБ-д өгөөд дээр нь т өөрт нь байсан Рекстон загварын автомашиныг өгөөд, нийт 2 автомашин өгөөд тухайн обойг чөлөөлж авсан. Болдхүүгээс ирж байгаа 3 автомашин бол Болормаа гэдэг хүний зарж байгаа мөнгөнд Өнөбаярт ирсэн 3 автомашины нэгийг Итгэл ББСБ-т өгөөд 1 автомашиныг Болормаа гэдэг хүний нөхөрт өгөхийн тулд ЖДМБ-ын авто ломбардад байгаа Экстрал автомашинаар 2019 онд үйлдвэрлэгдсэн Форд мустанг загварын автомашиныг сольж өгөөд Экстрал загварын автомашиныг суллаж Болормаа гэдэг хүний нөхөрт нь өгсөн. Болдхүүгээс надад шилжүүлж өгсөн 3 автомашиныг 253,000,000 төгрөгөөр тооцож авсан ...” гэх, шүүгдэгч *******ын өгсөн мэдүүлэгт “...Нотариат дээр 30 минутын дотор гэрээ хийсэн. Обойг ачна гэж хэлж байсан. ...15,000,000 төгрөгийн ашиг гарсан байгаа. ...” гэх, Консалтинг ХХК-ийн захирлын тодорхойлолт “...2020 оны 10 дугаар сард Хохирогч *******тай хийсэн зуучлалын гэрээ бүртгэгдээгүй, хийгдээгүй тухай. ...”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт “...Шүүгдэгч ******* нь Талийгаач *******агийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж *******аг, ******* 2-ын хооронд хийгдсэн гэх “Зуучлалын гэрээн” дээр гарын үсэг зурсан /“Зуучлалын гэрээ” хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон/. ...” гэрч И.Баттулгын “...Би бол тэр обой гэдэг зүйлийг мэдэхгүй байна. ...Ямар ч байсан машин шилжүүлж байхдаа хоорондоо ярилцаад нотариатын газарт очоод гэрээ хийгээд, би Баттулгатай ярилцсан, 3 машиныг хуулийн дагуу бусдад шилжүүлж өгсөн. ...Форд мустанг маркийн автомашин 120,000,000, Тоёота Рав 4 автомашин 98,000,000, тоёота камри автомашин 35,000,000, нийт 253,000,000, 5,000,000 төгрөгийн Баттулгын дансанд хийгээд, нийт 258,000,000 төгрөгөөр бодож орон сууцыг авч байна гэсэн үг.

Дээрх нотлох баримтын хүрээнд авч үзэхэд шүүгдэгч *******, ******* нар нь хууран мэхлэх замаар, баримт бичиг, цахим хэрэгслийг ашиглаж, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 187-190 хуудсан дахь Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Гэрч И.Баттулгын өгсөн мэдүүлгээр хохирогч *******д гэрч *******гээс шилжиж ирсэн 3 автомашиныг хохирогчид мэдэгдэхгүйгээр шүүгдэгч ******* зохион байгуулж, ******* нь хүлээн авч, цааш нь бусдад шилжүүлж, ашиг олсон энэхүү үйлдэл нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч *******г бүлэглэн, залилан мэхэлж хохирол учруулсан нь харагдаж байна. Мөн түлхүүрийг шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******т өгсөн байна. Энэ нь 1 хавтаст хэргийн 107 дугаар хуудсанд гэрч *******гийн өгсөн мэдүүлгээс харагдаж байна.

Уг гэмт хэргийг хийхээр шүүгдэгч нар нь 2020 оны 10 дугаар сард /хохирогч ******* нь шүүгдэгч *******тэй уулзсаны дараагаас/ урьдчилан, үгсэн тохиролцсон нь шүүгдэгч *******ын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. “Би бол тэр обой гэдэг зүйлийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээс харахад эрхийг шилжүүлэхийн тулд обойны гэрээн дээр гарын үсэг зурах шаардлагатай гэсний дагуу гарын үсэг зурсан нь бодит байдал дээр обой худалдах худалдан авах, хүлээлгэн өгөх үйлдэл огт хийгдээгүй болох нь гэрч *******гийн өгсөн мэдүүлэг, хохирогч *******гийн мэдүүлгээр шүүгдэгч *******ийн үгсэн тохиролцож, зохион байгуулж хийсэн үйлдэл нь тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн итгэлийг урвуулан ашиглаж, өөрийнхөө мэдэлд байсан 5 өрөө эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахдаа *******гээс 5 өрөө төлбөрт 258,000,000 төгрөгөөр тооцон 3 автомашин авсан талаар огт хэлээгүй, нуун дарагдуулж их хэмжээний хохирол учруулж, өнөөдрийг хүртэл 5 өрөө төлбөр тооцоо хийгдээгүй, тухайн үед эд хөрөнгийг шилжүүлэн авахын тулд урьдчилсан байдлаар ******* 55,000,000 төгрөгийн Экстрал загварын автомашин, цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгагдаж байх хугацаанд 15,000,000 төгрөгийн хамт, *******т 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дээрх нотлох баримтуудаас харахад шүүгдэгч *******, *******, ******* нар нь хамтран энэхүү залилангийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, холбогдол харагдаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан их хэмжээний хохирлыг шүүгдэгч *******, Б.Өнөбаяр нар нь учруулсан. Анхан шатны шүүх хурлын тэмдэглэлээс харахад шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэрэг хийгээгүй, 70-80 сая төгрөгөөр хохирч байна гэсэн байр суурийг илэрхийлэн цагаатгуулсан байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсных байх гэдэг заалтыг зөрчсөн. Мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоосон боловч анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хохирогч *******д учирсан хохирол, төлбөрийг гаргуулахаар уг гомдлыг гаргасан. ...” гэв.

Хохирогч *******гийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ******* өөрт байхгүй обойг *******д зарж, тухайн обойг ******* *******тэй гэрээ хийхдээ хэрэглэсэн. Энэ хоёрын хооронд хийгдсэн хэлцлийн үр дүн нь *******т очсон. Манай үйлчлүүлэгч обойг нүдээрээ хараагүй гэж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчиж, анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нар зөрүүтэй мэдүүлэг, тайлбар өгсөн. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг анхаарч үзэж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломж олгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн болон анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлж байгаа. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд *******ийн өмгөөлөгч М.Санчирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэгт, хохирогч нэг талыг барьсан, иргэний хэрэг талаас дүгнэсэн гэж давж заалдах гомдол гаргасан. Шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн. Иргэний хэрэг талаас нь дүгнэсэн гэдэг нь нэг талыг барьсан биш, харин яллах дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж гаргасан тогтоол гэж үзэж байна. Худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл, арилжааны гэрээ нь Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээ иргэний эрх зүйн харилцаагаар дамжин бий болж байгаа асуудал учраас анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар гаргана. Хоёрдугаарт, хохирогчийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдалд нийцээгүй цагаатгах тогтоол гарсан гэж дурдсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцсэн, худалдах, худалдан авах харилцаа, зуучлах, зуучлуулах иргэний эрх зүйн харилцаанд өөрсдөө Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хүсэл, сонирхлоо илэрхийлж оролцсон байдаг, төрийн нэрийн өмнөөс гэрчлэх чиг үүрэг бүхий нотариатын тусламжтайгаар хэлцэл болон худалдах, худалдан авах гэрээ, арилжааны гэрээгээ хийсэн, үүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Иргэний хуульд заасан үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдэнэ, бичгээр байгуулахад нотариатаар батлуулна, биеэр оролцоно гэдэг бүх шаардлагыг хангасан зүйл учраас иргэний эрх зүйн харилцаа гэж бодит байдлыг зөв дүгнэсэн. Гуравдугаарт, хохирогчийн өмгөөлөгч Б.Жаргалан хэлэлцүүлээгүй нотлох баримтуудыг танилцуулсан. Гэтэл өмгөөлөгч Б.Жаргалан нь энэ хэргийн 3 дугаар хавтас хэрэгт тус өмчлөгч *******ын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, итгэмжлэл нь хэрэгт авагдсан. Энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож явж байгаад сүүлд өмгөөллийн гэрээгээр өмгөөлөгчөөр оролцсон. Тухайн итгэмжлэлийн огноо нь арилжааны гэрээ, хэлцэл, худалдах, худалдан авах гэрээ байгуулахад анхнаасаа өмгөөлөгч Б.Жаргалан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, өмгөөлөгчийн тусгай зөвшөөрөлтэй, хууль эрх зүйн мэдлэгтэй хүнээс хуулийн зөвлөгөө ******* аваад явж байсан гэдэг нь тогтоогдоно. Хууль зүйн туслалцаа аваад, нотариатын үйлчилгээ авч гэрээ, хэлцэлд нас бие гүйцсэн хүн эрх зүйн харилцаанд ороод явж байснаа *******аас арилжааны гэрээний дагуу мөнгө авч чадахгүйд хүрэхээрээ би хохирсон, намайг нүдээ боогоод сууж байхад хөтөлж авч очоод гарын үсэг зуруулсан мэт зүйл яриад байж байгаа нь ёс зүйгүй мөн иргэний хувьд хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. Анхан шатны шүүхээр хэлэлцүүлээгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр уншаад зогсож байх биш, өмгөөлөгч Б.Жаргалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Өмгөөлөгч В.Гэрэлт-Од хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байна. Арилжааны гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоосон шийдвэр огт байхгүй. Тийм учраас энэ 3 гэрээг хүчин төгөлдөр бус гэж хэлэх нь үндэслэлгүй. Улсын яллагчийн зүгээс иргэний эрх зүйн харилцаа биш, хэрэгт тохироогүй гэж нэг үндэслэлээ гаргасан. Иргэний эрх зүйн харилцаа гэдгийг хохирогчийн гаргасан гомдлын тайлбарт дурдсан. Хоёрдугаарт, зуучлагч зөвхөн зуучлаад орхих байсан, гэрээ байгуулахад нь оролцсон, илүү зүйл хийсэн учраас зохион байгуулсан гэдэг нь төөрөгдсөн байдалтай эсэргүүцэл гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх гэж заасан. Холбож өгөх гэдэг нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийг үндэслэсэн зуучлалын гэрээ хэрэгт авагдсан бөгөөд тус гэрээгээр холбож өгнө, гэрээ байгуулах уулзалтыг товлоно, гэрээ байгуулахад биечлэн оролцоно, боломжит зөвлөгөөг өгнө гэсэн нарийвчилсан үүрэг хүлээсэн байдаг. Ийм үйлчилгээг авахаа зуучлалын гэрээгээр зуучлуулагч илэрхийлсэн. Зуучлалын гэрээнд заасан үүрэг, эрхээ хэрэгжүүлсэн харилцааг илүү зүйл хийсэн учраас зохион байгуулсан гэж үзэж улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд үүгээр тайлбар гаргана. Хэлцэл бодитой хэрэгжээгүй гэж байна. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээ бодитоор хэрэгжсэн, өмчлөгч нь авсан. Хэлцэл бодитойгоор хэрэгжиж, обой худалдаалагдсан. Байгаагүй обойгоор хэлцэл хийгдсэн гэж тайлбарласан. Энэ обой биетээр ББСБ-ын агуулахад байсан гэдгийг ББСБ-аас фото зураг, албан бичгээр илэрхийлсэн. ******* автомашин өгч обойг барьцаанаас гаргасан гээд бүх баримт хэрэгт авагдсан учраас гомдол үндэслэлгүй, үүгээр няцаагдана. Гуравдугаарт, тодорхой шалтгааны улмаас ******* байрыг авсан гэж шүүгч тайлбарласан гэж улсын яллагчийн зүгээс дурдсан. Анхан шатны шүүхийн шүүгч гэрээ, хэлцлийн дагуу ******* нь *******гээс авлагатай, ******* нь обойн төлбөрийг автомашинаар барагдуулсан учраас ийм шалтгаанаар авч байгаа юм гэдгээ энэ үг, хэллэгийг ашиглаж, онцолж цагаатгах тогтоолд тусгасныг буруутгах аргагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн, 36.9 зүйлд заасан цагаатгах тогтоолыг хэлбэрийг зөрчөөгүй бичигдэж гаргасан учраас мөн хуулийн 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч Б.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахдаа объектын эзэн ******* учраас ******* хохирогч мөн эсэхийг анхаарч үзнэ үү. Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар миний үйлчлүүлэгч *******ын үйлдэл нь тогтоогдож байгаа эсэхэд анхаарч дүгнэж өгнө үү. Учир нь хохирлын тооцоонд 212.500.000 төгрөгийн обойгоо өгчихсөн байдаг. Тэгэхээр үүнийг хэнээс авах юм. Миний үйлчлүүлэгч худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцсоноор давхар хохирч байгааг анхаарч өгөхийг хүсэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч хохирлоо хэнээс шаардах юм гэж гомдолдоо дурдсан. 2021 оны 01 сарын 22-ны өдрийн өдөр байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй этгээд буюу *******аас шаардах эрх нь нээлттэй байгаа. ...” гэв.

 Цагаатгагдсан этгээд ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би обойн хувьд *******тай гэрээг хуулийн дагуу хийсэн. ******* байраа тавьж эрсдэл хийж байгаа хүн обойн дээр анхаарал тавиад обойгоо шалгаж, тоолоод нэг бүрчлэн судлаад надтай гэрээ хийх ёстой байсан юм болов уу. Тэгээгүй, ийм обой агуулахад байгаа гэдэг зүйлийг ярьчхаад шууд ирээд гэрээ хийсэн. Өмнө нь би харахад 2018 оны обойнууд дайралдаад байсан. Гэрээн дээр обойн оны тухай ойлголт муу байсан. Зах худалдааны төвүүд дээр 60.000 орчим төгрөгөөр зарагддаг гэдгийг мэднэ. Гэтэл надад 42.000 төгрөгөөр үнэлсэн учраас 20.000 төгрөгийн зөрүү гараад ашигтай юм байна гэж үзээд обойн гэрээг хийсэн. Тэгээд обой хадгалалт шаарддаг учраас үнэтэй агуулахад буулгаад задлаад үзэхэд 2015 оны обой гарч ирээд асуудал үүссэн. 2015 оны обойг ченжүүд авдаггүй, 1, 2 нас хөгшин байсан ч үнэ бууруулдаг, миний обойг 15.000 төгрөг хүртэл үнийг нь бууруулсан. Би обойг буцаая гэж хэд хэдэн удаа санал тавьсан. Тэгээд обойг 1 жил, хагас сар явж байж 70.000.000 төгрөгөөр зарсан. Үүнээс 20.000.000 төгрөгийг нь обой хадгалалтад өгсөн. 30.000.000 төгрөгөөр нь гурил гаргаж мөнгийг нь төлье гэсэн боловч судалгаа муутай байсан учраас хүнд мэхлүүлж, би давхар хохирсон. Тэгэхээр үүнээс болоод обойн төлбөрийн хугацаа хойшлогдсон. Гэрээний үүргээс би зайлсхийгээгүй, энэ жил миний ажлын боломж нэмэгдэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 180.000.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Би анхны гэрээний дүн болох 210.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн учраас 200.000.000 төгрөгийг төлье гэж бодож байгаа. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч Ч.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол бодит байдалтай нийцсэн гэж үзэж байгаа. Хохирогч талаас гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд хатгагч гэж хэнийг тодорхойлсонтой холбоотой асуудлыг дурдсангүй. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан. ******* хэрэв хатгагч болохын тулд гэмт хэрэгтэй хэрхэн холбогдож байгаа юм. Хатгаж, зохион байгуулсан гэмт хэргээс олсон эд зүйлийг худалдан борлуулсан гэдэг юм уу, Улсын дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүдэд хэрхэн нийцэж байгаа юм бэ гэдэг асуудлыг анхан шатны шүүх дээр удаа дараа тавьж байсан. Гэтэл прокурорын эсэргүүцэлд энэ талаар огт дурдагдсангүй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яллах дүгнэлтийн хүрээнд хэрэгждэг. Хоёрдугаарт, дараалсан олон гэрээнүүдтэй холбоотой асуудлыг яриад байдаг. Энэ дараалсан гэрээнүүд дээр хийгдэж байгаа бүх үйлдэл дээр ******* өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ байгуулаад гэрээтэй холбоотой асуудлууд гардаг. Үйл баримттай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан. Обойг мэдэхгүй гэж өнөөдөр ярьж байгаа боловч обойг хүлээж авах болон обойг буцааж авахтай холбоотой асуудалд хүлээж авахгүй, үүнийгээ өөр хүнтэй ярь гэх мэтчилэн тасралтгүй харилцаанд ороод явдаг. Шүүгдэгч ******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ, орон сууцтай холбоотой асуудлыг огт мэдэхгүй, би орон сууц авахтай холбоотой асуудлыг сүүлд мэдсэн гэсэн асуудлыг гаргаж тавьдаг. Магадгүй гэмт хэрэг хаана дууссантай холбоотой асуудлыг прокурор тогтоогоогүй. Орон сууц авснаар дуусаад байгаа юм уу, обой авснаар дуусаад байгаа юм уу. Тэгэхээр хэргийн бодит байдалд нийцээгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тогтоож чадаагүй гэдэг нь харагдаж байгаа учраас анхан шатны шүүхийн зөв дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг шийдвэрлэсэн атлаа техникийн шинжтэй алдаа гаргасан байсан. Иймд хэргийг бүхэлд нь хянах хүрээнд үүнийг залруулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Нэгт, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ эдгээр хүмүүсийн хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл, арилжааны гэрээ эдгээр үйл баримтуудыг дурдаж, иргэний эрх зүйн харилцаа хууль ёсны явагджээ, ингэж ингэж гэрээ, хэлцэл байгуулсан байна, гэрээний хэрэгжилт явагдсан байна гэж дүгнэсэн байгаа юм. Энэ нь хэргийн нөхцөл байдалтай тохироогүй гэж үзэж байгаа. Учир нь хэрэгт авагдсан гэрээ, хэлцэлд болоод байгаа үйл баримтуудаас дүгнэхэд 3 шүүгдэгчийн хувьд тухай бүр нь өөр өөр шинжүүд илэрч байна. *******ийн хувьд зөвхөн зуучлагч байсан. ******* нь зуучлагчийнхаа үйл ажиллагааныхаа хүрээнд байрыг худалдаж авах хүнтэй нь зуучлаад орхих үүрэгтэй. Тэгээд зуучлалын үйл ажиллагаа зогсох ёстой байсан. Гэтэл ******* энэ хүрээнээс хальж, ******* болон ******* нартай уулзуулсан. Сүүлд нь бүх гэрээ, хэлцлүүдэд гарын үсгээ зурчих гээд зуруулдаг, хамт явдаг. Тэгэхээр *******ийг зуучлалын гэрээний зуучлагч гэж иргэний эрх зүйн талаас дүгнэх ямар ч боломжгүй. *******ын хувьд анх хохирогчтой худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч *******ийн зуучлалын дагуу уулзаж, байрыг 3 нөхцөлөөр худалдаж авахаар болсон. Энэ тохиролцоо хийгдсэн байж болно. Гэхдээ энэ тохиролцоо цааш бодитой хэрэгжээгүй, байр *******д зарагдсан. *******гийн гэрчийн мэдүүлэгт “би *******, *******, хохирогч нартай анхнаасаа уулзаж тохиролцоо хийгээгүй, би н.Баттулгатай гэрээ хийсэн” гэж мэдүүлдэг. н.Баттулга нь *******тай обойг 350.000.000 төгрөгөөр худалдаж аваад барьцаанд тавьсан. Тэгээд обойгоо барьцаанаас гаргахын тулд ийм зүйл хийсэн гэж мэдүүлсэн. Ийм үйл баримт болоод байхад сүүлд ******* хохирогч ******* хоёр арилжааны гэрээ байгуулсан. Тэгэхээр энэ гэрээ иргэний эрх зүйн бодит байдлаа илэрхийлж хийсэн гэрээ биш гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Анхан шатны шүүх уг гэрээг цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгож дүгнээд байгаа. Хохирогч ******* ******* болон ******* нартай хийсэн хэлцлийнхээ дагуу обойгоор байр авахыг зөвшөөрчхөөд өөрөө *******ыг олсон бол өөр хэрэг юм. Гэтэл *******ыг ******* олж ирж хохирогчтой уулзуулсан. Тэгэхээр *******, *******, ******* нар нь хохирогчтой иргэний эрх зүйн харилцаанд оролцож байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Энэ гэрээ хэлцлүүд нь бүх үйл явдал болоод дууссаны дараа бараг хийгдээд байгаа. Тухайлбал, энэ 3 гэрээний огноог харвал худалдах, худалдан авах арилжааны гэрээ нь 01 сарын 29-ний өдөр хийгдэж, *******, ******* нарын хоорондын худалдах, худалдан авах гэрээ 01 сарын 22-ны өдөр хийгдэж байх жишээтэй. Бодит үйл явдлаас үзвэл ******* обойгоо авчхаад тэгээд зарах талаараа хохирогчтой тохирох ёстой. Гэтэл арилжааны гэрээ үндсэн худалдах, худалдан авах гэрээнээс өмнө хохирогчтой гэрээ байгуулсан. Тэгэхээр болсон үйл явдал нь гэрээтэйгээ тохирохгүй, огнооны хувьд зөрүүтэй байгаа нь дүр эсгэж, хохирогчийг төөрөгдөлд оруулсан гэрээ байна гэдгийг анхан шатны шүүх бүх талаас нь бодитой дүгнэлт хийгээгүй, иргэний эрх зүйн харилцаа гэрээний дагуу хэрэгжсэн байна гэж дүгнэж, шүүгдэгч нарыг цагаатгасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарт, хэрэгт дээр дурдсан нотлох баримтуудаас гадна гэрчийн мэдүүлгүүд байна. Гэрчийн мэдүүлгүүд нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг нотлоод байгаа буюу залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж нотолсон яллах талын нотлох баримтуудыг шүүх хэрхэн үгүйсгээд байгаагаа тодорхой дурдаагүй. Тухайлбал, энэ үйл баримтын гол зангилаа болох *******д байр зарагдсан үйл баримт нь хохирогчийг илт хуурч, байрыг өөр танихгүй хүнд худалдаад байгаа гол асуудал байхад үүнийг анхан шатны шүүх дүгнэхдээ “тодорхой шалтгааны улмаас *******д зарсан” гэж дүгнэсэн. Энэ нь гол үйл явдал байхад *******д байрыг зарсан үйлдэлд зөв дүгнэлт хийгээгүй. Хохирогч, ******* нар огт харилцаагүй байхад яаж иргэний эрх зүйн харилцаа болоод тэгээд тэрийгээ зөв дүгнэхгүй, тодорхой шалтгааны улмаас *******д байрыг зарсан гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж байгаа нь өрөөсгөл байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй шийдвэрлэсэн учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлууд болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Анхан шатны шүүх дээрх нөхцөлүүдийг нягт шалгасны үндсэнд цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Прокуророос *******, *******, ******* нарыг урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг зарах нэрийдлээр бусдад шилжүүлэн залилж иргэн *******д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх ба гэмт этгээдийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шалтгаант холбоо нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

Залилах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэмт этгээдийн санаа сэдэл, тухайн гэмт хэргийг үйлдсэн арга буюу объектив талын шинж болох үйлдлийн диспозицид дэлгэрэнгүй заасан өмчлөх эрхийн бусад гэмт хэрэг, иргэний эрх зүйн зөрчлөөс ялган зүйлчилж үйлдэл, эс үйлдэхүйг сайтар тогтоох шаардлагатай.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ******* нь 2020 оны 10 дугаар сард нөхөр Б.Баясгалангийн ажлын хөлсөнд бартераар авсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, гудамжны 51а 10 од байх 161.70 талбайтай, таван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор ажил хэргийн шугамаар урьд харилцаатай байсан гэх “ ” үл хөдлөх хөрөнгө зуучлалын агент ажилтай *******тэй холбогдож, уг орон сууцыг 291.060.000 төгрөгөөр худалдан борлуулахаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдахад зуучлах” гэрээг /2хх 60-62/ байгуулсан;   

орон сууцыг худалдан борлуулахаар зар байршуулсан үед ******* нь *******тэй холбогдож, “дээрх орон сууцыг бартераар буюу 210.000.000 төгрөгийн үнэ бүхий 5000 ширхэг обой, 55.000.000 төгрөгийн үнэ бүхий Nissan Xtrail автомашин, үлдэгдэл 15.000.000 төгрөгийг бэлнээр өгөх боломжтой эсэх талаар ярилцаж, 5000 ширхэг обой нь Банк бусын барьцаанд байгаа тул чөлөөлөөд, бартерт өгөх боломжтой гэсэн санал гаргасныг ******* нь *******д дамжуулан мэдэгдсэн;

шүүгдэгч ******* нь ******* гэгчээр дамжуулан *******т обой худалдан авах шаардлагатай байгаагаа хэлснээр ******* нь хохирогч *******, түүний нөхөр Б.Баясгалан нартай *******ыг холбож өгсөн;

шүүгдэгч *******ын үнэнд шилжүүлэн өгөхөөр тохирсон 5000 ширхэг обой нь “Итгэлт Капитал” ББСБ-тай байгуулсан зээлийн барьцаанд байсныг чөлөөлүүлж, обойг 212.500.000 төгрөгөөр үнэлж, *******гийн нэр дээр орон сууцыг шилжүүлсэн /*******гээс 3 ширхэг автомашин гаргуулан обойг зээлийн барьцаанаас чөлөөлсөн тул түүний нэр дээр шилжүүлсэн/, *******гээс *******д үл хөдлөх эд хөрөнгө арилжсан үнэ 212.500.000 төгрөгийн үнийн дүнд 1 ширхэг нь 42.500 төгрөгийн үнэ бүхий 5000 ширхэг обойг хүлээлгэн өгсөн гэрээг байгуулсан /4хх 3-4, 2хх 50, 65-66/;

*******аас *******гийн Хаан банкны дансанд 15.000.000 төгрөгийг 2021 оны 06 сарын 06-ны өдөр шилжүүлэн төлсөн /2хх 70/, Nissan Xtrail маркийн автомашиныг 55.000.000 төгрөгөөр үнэлж, *******д худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн /3хх 22-24/;

******* нь нөхрийн хамт обойгоо зарахаар *******тай 5000 ширхэг обойг 212.500.000 төгрөгөөр зээлээр худалдан борлуулах гэрээ байгуулж, урьдчилгаа 12.500.000 төгрөгийг даруй төлөх, үлдэгдэл төлбөрийг 2 хувааж, 2021 оны 04 сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар гэрээнд заасан /2хх-ийн 63-64/;

дээрх гэрээний дагуу ******* нь 5000 ширхэг обойг 212.500.000 төгрөгөөр *******т хүлээлгэн өгсөн, ******* нь 2021 оны 01 сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, гэрээгээр заасан үүргийг бүрэн гүйцэтгээгүй, үүрэг биелэгдээгүйгээс маргаан бүхий асуудал үүссэн нөхцөл байдал, үйл баримт тогтоогдсон байна.

Дээр дурдагдсан хэргийн үйл баримтуудад дүгнэлт хийхэд, хохирогч ******* нь нөхөр Б.Баясгалангийн ажлын хөлсөнд бартераар авсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, гудамжны 51а 10 од байх 161.70 талбайтай, таван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор Үл хөдлөх хөрөнгө зуулчлалын газарт хандаж, зуулчлалын дагуу уг орон сууцыг бартераар буюу 210.000.000 төгрөгийн үнэ бүхий 5000 ширхэг обой, 55.000.000 төгрөгийн үнэ бүхий Nissan Xtrail автомашин, 15 сая төгрөгт тооцож шүүгдэгч *******т худалдан борлуулсан, ******* нь төлбөр тооцоо болох 5000 ширхэг обойг *******гээс авсан гурван автомашины хоёроор нь банк бусаас чөлөөлж, *******д хүлээлгэн өгсөн, мөн    Nissan Xtrail автомашин, 15 сая төгрөгийг шилжүүлэн өгч дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл бий болжээ.

Түүнчлэн, хохирогч ******* нь шүүгдэгч *******т 5000 ширхэг обойг нийт 212.500.000 төгрөгт тооцож худалдахаар худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаанд 10.000.000 төгрөгийг хүлээн авсан, шүүгдэгч ******* нь обойг хүлээн авч, бусдад зарж борлуулсан нөхцөл байдал тогтоогдсон.  

Өөрөөр хэлбэл, огт байхгүй обойг байгаа мэтээр ойлгуулж зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж үзэх болон санхүүгийн хүндрэлтэй бодит байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул прокурорын “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан...” гэж ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэгдсэн, хохирогч, шүүгдэгч нарын хооронд хийгдсэн гэрээнүүд хүчин төгөлдөр, хууль бус гэж тооцогдоогүй байх ба хохирогч ******* нь дээрх нөхцөл байдлуудыг мэдэж, өөрөө хүсэж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан, хохирогчийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэх баримтгүй байх тул түүнийг хүсэл зоригоо илэрхийлж иргэний эрх зүйн харилцаанд орсон гэж үзнэ.

Харин, хохирогч *******, шүүгдэгч ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэл буюу төлбөрийг 3 хувааж төлөх нөхцөл байдалд эхний төлөлтийг хийж, сүүлийн 2 төлөлтийг хийгээгүйн улмаас уг маргаан бүхий нөхцөл байдал үүссэн учраас *******гийн хувьд “Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэний журмаар нэхэмжлэх боломжтой байна. 

Дээрх үндэслэлээр *******, *******, ******* нарт холбогдох хэргийг залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЦТ/111 цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Б.Жаргалан нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт болон тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр ...” гэж бичигдсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэн энэхүү магадлалаар залруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЦТ/111 цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр ...” гэснийг “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Б.Жаргалан нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ

 

                      ШҮҮГЧ                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                      ШҮҮГЧ                                         С.БОЛОРТУЯА