| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/04801/И |
| Дугаар | 192/ШШ2025/03200 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/03200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байр, 8******* тоотод оршин суух, С******* овогт С*******ийн Э******* /рд:ЧМ71021*******13/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо *******,******* тоотод байрлах, С******* ХХК /рд:/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай, С.Э*******од холбогдох 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 0******* тоот орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 2*******4,*******00,000 төгрөг гаргуулах тухай С******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц,
хариуцагч С******* ХХК-ийн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч У.Х,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 0******* тоот орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 17*******,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг анх 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасныг үндэслэн 2023 оны ******* дугаар сарын 09-ний өдөр 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүүгээр тооцож, 3*******,321,2*******5 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэхүү өөрчилсөн шаардлагыг дараахь үндэслэлээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчтай 0******* тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Энэ ажил гүйцэтгэх гэрээгээр Баянзүрх дүүрэг, Г гарден хотхоны ******* тоот, 120 м.кв талбайтай, орон сууцыг нэг м.кв-ийг 1,795,000 төгрөг, зогсоолыг 9,000,000 төгрөг, нийт 17*******,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон бөгөөд орон сууцны төлбөрийг гэрээний 4.1-т заасны дагуу бүрэн төлсөн. Гэрээний 3.1-т зааснаар хариуцагч ажлын үр дүнг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гэрээнд заасан дээрх хугацааг хэтрүүлж, улмаар удаа дараа шаардахад тус компанийн гүйцэтгэх захирал хугацаа сунгах хүсэлтийг хоёр удаа гаргасан байдаг. 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сард бүрэн дуусгана гэж өөрийн гараар амлалт бичиж өгсөн. Сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний 3.1-т заасан 120 м.кв талбайтай, ******* дугаар бүхий орон сууцыг 2022 оны ******* дугаар сарын 01-ний өдөр бүрэн барьж дуусгаж, түлхүүрийг нэхэмжлэгчид өгнө гэж заасан. Мөн хоёр дахь заалтаар энэхүү хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээнд заасан алданги тооцно гэж тохирсон. Гэвч хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байсан учраас шүүхэд хандсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тус компанийн гүйцэтгэх захирал Д.Н орон сууц баригдсан байгаа, үзлэг хийлгэх хүсэлтэй байна гэж хүсэлт гаргасны дагуу шүүхийн зүгээс үзлэг хийсэн. Уг орон сууцыг очиж үзэхэд орон сууц баригдсан, боломжтой юм байна гэж үзээд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч тал мөнгөө өгөөгүй гэх тайлбарыг хэлдэг. Миний бие Ц.У гэх хүнд машинаа шилжүүлж өгөөд хариуд нь гэрээг байгуулна гэж хариуцагч компанийн төлөөлөгчтэй тохирсон дагуу лексус 570 маркийн машиныг шилжүүлж, гэрээгээ байгуулсан. Иймд орон сууцны төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа. Харин Ц.У болон хариуцагч компанийн захирал нар хоорондоо ямар гэрээтэй байсан талаар би мэдэхгүй. Хэрвээ төлбөр тооцооны асуудал дуусаагүй байсан бол хариуцагчийн төлөөлөгч Д.Н гэрээ байгуулж, хоёр удаа байрыг хүлээлгэж өгнө гэж бичиж өгөхгүй байсан байх. Ц.У болон хариуцагчийн төлөөлөгчийн хоорондын асуудал нь энэ хэргээс тусдаа. Д.Н нь мөнгөө 100 хувь төлсөн юм гэж гэрээ байгуулсаны үндсэн дээр бидэнд байшинг өгөх үүрэгтэй. Харин Ц.У болон Д.Н нарын хоорондын асуудал энэ гэрээтэй холбоогүй буюу хэрвээ мөнгө өгөөгүй гэж үзэж байгаа бол тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байх. Иймд намайг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 0******* тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан. Манай тал байшинг баримт үйлдэж өгсөн хугацаандаа барьсан. Хариуцагч тал нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт тухайн ажлыг гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь өөрсдөө бид ажлыг хийж өгөөд мөнгөө авна гэсэн агуулгатай. Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс мөнгөө авах, нэхэмжлэгч тал байшин барьсантай холбоотой маргаан байхгүй байна. Хүлээн зөвшөөрч байгаа учраас өмчлөгчөөр тогтоолгохыг даалгах гэж шаардаж байна. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т зөвшөөрөл шаардагдахгүй барилга байгууламж гэдэг дээр дээшээгээ 9 метр 120 метрээс дотогш барилга дээр барилгын зөвшөөрөл шаардагдахгүй. Тэгэхээр хариуцагч талын гүйцэтгэсэн ажил яг таарч байгаа, тиймээс улсын комисст хүлээлгэж өгөх шаардлагагүй учраас гүйцэтгэгч талаас баримт бичиг гаргаж өгөхгүй гэсэн үг. Хэрвээ барилгын тусгай зөвшөөрөл шаардлагатай байсан бол улсын комисст хүлээлгэж өгөөд, тэр талаарх баримтаа нөгөө талдаа гаргаж өгдөг зохицуулалт байгаа. Тиймээс манай талын хувьд нэхэмжлэгч мөнгөө төлөх юм бол байшингийн түлхүүрийг гардуулан өгөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч талаас нэг бол мөнгө өгсөн гэж, нэг бол машин өгсөн гэж тайлбарлаад байдаг. Хариуцагч тухайн автомашиныг хүлээж авсан зүйл байхгүй. Хэрхэн хүлээлгэж өгсөн бэ гэхээр түлхүүрийг нь өгсөн гэж өмнөх шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарлаад байдаг. Мөнгөн хэлбэрээр өгсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар Ц.У гэх хүнээсээ нэхэмжлэх хэрэгтэй, нэхэмжлэгч бид нар 10 жил хохирсон гэж тайлбарлаж байна. Бид нар ч гэсэн 10 жил хохирч байна. Төлбөр тооцоо хийсэн зүйл байхгүй байж бид нараас байшин авна гэж байгаа чинь шударга ёсны зарчимд нийцэх юм уу, эсхүл барьсан байшинг үнэгүйдүүлэх гээд байгаа юм уу. Энэ газрыг би огт мэдэхгүй гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч гарын үсгээ зурсан байсан. Бодит үнэнийг хэдэн янзаар гуйвуулж ярьж байна. Аль хувилбарт нь бид нар итгэхээ мэдэхгүй байна. Тиймээс хэргийн баримт дээр л үндэслэх хэрэгтэй. Газраа бас мэдэхгүй гэж тайлбарлаад байгаа. Анхны нэхэмжлэлийн шаардлага нь мөнгөө гаргуулна гэж байсан. Байшин баригдсан эсэхийг мэдэхгүй байсан, үүний дараа үзлэг хийлгэхэд байшинтайгаа мэдэж авсан ба өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн. Мөнгө өгдөггүй. Хавтаст хэрэгт газраа хүсэж, газрын албанд өргөдлөө бичиж, өгсөн нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримт байдаг. Ийм л үйл баримт болсон байгаа. Нэхэмжлэгч тал мөнгөө өгөх юм бол манай талаас түлхүүрийг гардуулж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц захиалан бариулах гэрээний үндсэн үнийн дүн 1*******7,400,000 төгрөг, зогсоол 9,000,000 төгрөг, нийт 17*******,400,000 төгрөг болж байгаа. Хариуцагч тал барилгын материалаа гаргаж байгаа, тиймээс энэ 17*******,400,000 төгрөг нь цэвэр ашиг биш, хувийн сууц барихад материалын үнэ гарч байгаа, байшинг барьж дууссан. 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний 5.1-т зааснаар талууд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0.3 хувийн алданги нөгөө талаас нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Хариуцагчийн төлөөлөгч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баримт үйлдэж өгсөн ба манай талаас үүнтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Уг баримтын агуулга нь байшинг 2022 оны ******* дугаар сарын 01-ний өдөр барьж дуусгана гэж нэхэмжлэгчид бичиж өгсөн. Энэ хугацаандаа байшингаа барьсан. Үүнээс хойш С.Э******* төлбөр төлөөгүй учраас манай тал гэрээнд заасны дагуу 88,200,000 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмэж, 2*******4,*******00,000 төгрөгийг Иргэний хуульд заасны дагуу нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч С.Э*******, түүний өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие орон сууц захиалан бариулах гэрээг байгуулахдаа амаар С.Э******* миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Г, А гудамж хаягт байрлах, 500 м.кв талбай бүхий газрыг авч, 120 м.кв сингл хаусыг, гараажийн хамт барьж өгөхөөр тохиролцсон. Хариуцагчийн төлөөлөгч өөрийн хүсэлтээр нэг удаа баталгаа гаргаж, нэг удаа эвлэрлийн гэрээ байгуулсан. Төлбөр төлөөгүй байсан, түүнийг нь Д.Н аваагүй байсан бол хоёр удаа бичгээр баримт үйлдэж өгөхгүй байсан. Төлбөрийг бүрэн төлсөн байхад гэрээнээс татгалзаж, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрсдөө орон сууцыг хугацаанд нь барьж хүлээлгэж өгөөгүй байж алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар орон сууц захиалан бариулах гэрээ, 000*******19857 дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Д.Нын гар бичмэл, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээ гэх баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2019 оны ******* дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2019/0*******921 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн *******002 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/020*******9 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 27ш-1а/*******581 дугаар албан бичиг, Г гарден төслийн ерөнхий танилцуулга, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол банкны хадгаламжийн хүүний талаарх мэдээлэл, хадгаламжид хийсэн бол хуримтлуулах байсан мөнгөний хэмжээ тооцсон баримтууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа мэдээлэл, үнэгүй.мн сайтын машины зарын мэдээлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариу тайлбар зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн 4/1075 дугаар өмгөөлөгч У.Хд хүргүүлсэн хүсэлтийн хариу, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0220*******04855 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17400 дугаар шүүгчийн захирамжаар С******* ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17842 дугаар шүүгчийн захирамжаар Монгол банкнаас ирүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны арилжааны банкны хугацаагүй хадгаламжийн дундаж хүүгийн мэдээлэл, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23127 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас С.Э*******ын газар баталгаажилтын хувийн хэрэг, Авто тээврийн үндэсний төвөөс 0*******-35 УНУ улсын дугаартай, Ниссан патрол ю-*******1 маркийн машины 2015 оноос хойшхи эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа, Баянзүрх дүүргийн прокурорын газраас 220*******04855 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Д.Нын Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан гомдол, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохироогчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 07859 дугаар шүүгчийн захирамжаар УНТ 5*******-23 дугаартай, лексус 570 маркийн автомашины түүхчилсэн лавлагаа, маргаан бүхий байранд үзлэг хийсэн 2024 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлж хэрэгт хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С.Э******* хариуцагч С******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, С******* ХХК-ийн С.Э*******од холбогдуулан гаргасан 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 0******* тоот орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 2*******4,*******00,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч С.Э******* нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон.Үүнд: 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчтай 0******* тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, Г гарден хотхоны ******* тоот, 120 м.кв талбайтай, орон сууцыг нэг м.кв-ийг 1,795,000 төгрөг, зогсоолыг 9,000,000 төгрөг, нийт 17*******,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг бүрэн төлсөн. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, хугацаа хэтрүүлснээс нэхэмжлэгч тал хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардахад 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сард бүрэн дуусгана гэж өөрийн гараар амлалт бичиж өгсөн. Сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг бүрэн барьж дуусгаж, түлхүүрийг нэхэмжлэгчид өгнө гэж, хоёр дахь заалтаар энэхүү хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд алданги тооцно гэж тохирч, хоёр тал эвлэрлийн гэрээ гэх баримтыг үйлдсэн. Гэвч хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байсан учраас шүүхэд хандаж, гэрээнээс татгалзаж, төлбөр нэхэмжилсэн ба шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тус компанийн гүйцэтгэх захирал Д.Н орон сууц баригдсан гэж үзлэг хийлгэх хүсэлт гаргаснаар шүүхээс үзлэг хийсэн. Уг орон сууцыг очиж үзэхэд орон сууц баригдсан, боломжтой юм байна гэж үзээд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч тал мөнгөө өгөөгүй гэх тайлбарыг хэлдэг. Миний бие Ц.У гэх хүнд машинаа шилжүүлж өгөөд хариуд нь гэрээг байгуулна гэж хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Нтай тохирсны дагуу лексус 570 маркийн машиныг өгсөн тул мөнгийг төлсөн гэж үзэж байна. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарласан.
3.Хариуцагч С******* ХХК-ийн төлөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ Нэхэмжлэгч тал Баянзүрх дүүргийн Г, А 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ц.Э*******ын 00*******19857 дугаартай гэр бүлийн хэрэгцээний 501 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй, газар дээр гэрээний үүргээ биелүүлж, 120 м.кв талбайтай сингл хаусыг гараажийн хамт 2022 онд барьж гүйцэтгэсэн боловч захиалагч С.Э******* гэрээнд тохирсон 17*******,400,000 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрч байна. Уг мөнгөө төлөх юм бол манай тал байшингийн түлхүүрийг гардуулан өгч, нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчээс нэг бол мөнгө өгсөн гэж, нэг бол машин өгсөн гэж тайлбарлаад байдаг. Хариуцагч талаас тухайн автомашиныг хүлээж авсан зүйл байхгүй. Хэрхэн хүлээлгэж өгсөн бэ гэхээр түлхүүрийг нь өгсөн гэж өмнөх шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байдаг. Мөнгөн хэлбэрээр өгсөн зүйл байхгүй. Тиймээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарласан.
4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон.Үүнд:Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нөгөө талаас алданги нэхэмжлэхээр тохирсон. Хариуцагчийн төлөөлөгч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баримт үйлдэж өгсөн ба манай талаас үүнтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Уг баримтын агуулга нь байшинг 2022 оны ******* дугаар сарын 01-ний өдөр барьж дуусгана гэж нэхэмжлэгчид бичиж өгсөн. Энэ хугацаандаа байшингаа барьсан. Үүнээс хойш С.Э******* төлбөр төлөөгүй учраас манай тал гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэ 17*******,400,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 88,200,000 төгрөг, нийт 2*******4,*******00,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ Хариуцагчийн төлөөлөгч өөрийн хүсэлтээр нэг удаа баталгаа гаргаж, нэг удаа эвлэрлийн гэрээ байгуулсан. Төлбөр төлөөгүй байсан бол Д.Н хоёр удаа бичгээр баримт үйлдэж өгөхгүй байсан. Төлбөрийг бүрэн төлсөн байхад гэрээнээс татгалзаж, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрсдөө орон сууцыг хугацаанд нь барьж хүлээлгэж өгөөгүй байж алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
*******.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
7.С******* ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр С.Э*******той орон сууц захиалан бариулах тухай 0******* тоот гэрээ байгуулж, тус гэрээгээр Г гарден төслийн хүрээнд баригдах, Г тосгоны төвөөс ******* км зайд орших, Аын аманд байршилтай, сингл хаусны ******* тоот, 120 м.кв-тай сууцыг нэг м.кв-ыг 1,395,000 төгрөгөөр, гаражийн үнийг 9,000,000 төгрөгөөр тооцож нийт 17*******,400,000 төгрөгөөр захиалан бариулах, орон сууцыг мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөх, захиалагч төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
8.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан ба зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.
9.Талууд орон сууцыг 17*******,400,000 төгрөгөөр бариулахаар тохирсон үнийн дүн дээр маргаагүй, харин орон сууцны үнийг төлсөн эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.
10.Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 4.1-т ...Бариулахаар сонгож захиалсан орон сууцны нийт үнийг доорх хэлбэр, хуваариар саадгүй төлөх үүрэг хүлээнэ, жич давхарын цутгалтын ажил бэлэн болсон тохиолдолд төлбөрийг хугацаанаас өмнө төлнө... гэж зааж, хүснэгтэд төлбөр хийх хугацаа, төлбөрийн хэмжээг тусгаж, улмаар төлбөр хийх хугацааны доор гэрээ хийхэд гээд төлбөрийн хэмжээний доор хувийн доор 100 хувь, дүнгийн доор 17*******,400,000 гэж бичжээ.
11.Тодруулбал гэрээний 4.1-т заасан төлбөр төлөх хүснэгтийн 1 дүгээр баганад төлбөр төлөх хугацааг зааж 1-т гэрээ хийхэд, 2-т 2015 оны ..р..сарын /1-р давхрын цутгалтын ажил бэлэн болно/, 3-т 2015 оны..-р сарын.. /2-р давхрын цутгалтын ажил бэлэн болно/, 4-т түлхүүр гардуулахдаа /байр ашиглалтад орно/ гэж тус тус заасан ба гэрээний 1-т гэрээ хийхэд 100 хувь, дүн 17*******,400,000 төгрөг гэж бичсэн нь нэхэмжлэгч Д.Э*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт Ц.У гэх хүнд машинаа шилжүүлж өгөөд хариуд нь гэрээг байгуулна гэж хариуцагч байгууллагын төлөөлөгчтэй тохирсон дагуу лексус 570 маркийн машиныг шилжүүлж, гэрээгээ байгуулсан, иймд төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа гэж, хавтаст хэргийн 137 дугаар талд иргэн С.Э******* танаа 3 талт арилжааны гэрээний дагуу таны эзэмшилд байгаа УНТ 5*******-23 дугаартай лексус 570 машиныг иргэн Ц.Баянжаргалд шилжүүлж өгнө үү гэж бичиж, У ХХК-ийн захирал Ц.У гэж гарын үсэг зурж, тус компанийн тамгыг дарснаас харахад төлбөрийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
12.Хэрэв гүйцэтгэгч буюу хариуцагч С******* ХХК, захиалагч С.Э*******той орон сууцны үнийн талаар дээрх байдлаар тохироогүй байсан бол гэрээ байгуулсан өдөр төлбөр 100 хувь төлөгдсөн гэж дүнг бичихгүй, нэгэнт төлбөр хийх хугацааны доор хүснэгтэд 1-4 гэж дугаарлаж, төлбөрийг хэрхэн яаж төлөх талаар дурдсан байгаа тохиолдолд хүснэгт тус бүрийг бөглөж хэрхэн яаж төлөх талаар тохирох байтал талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-т заасан хэсгээс харахад орон сууцны төлбөр төлөгдсөн, тооцоо дууссан гэдгээ илэрхийлж гэрээгээ байгуулсан байна гэж үзэхээр байна.
13.Хариуцагч С******* ХХК-ийн захирал Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миний бие анх У ХХК-ийн захирал Ц.Утай 2014 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр харилцан тохирч тус компанийн эзэмшлийн гэж ойлгуулсан 80 айлын газар дээр барилга барихаар болж, урьдчилгаанд бэлэн мөнгө болон автомашин өгч, улмаар ажлаа эхлүүлж, 8 ширхэг 120 м.кв сингл хаусыг 2014-2019 оны хооронд барьж дууссан боловч 4 ширхэг сингл хаусны газрын гэрчилгээг шилжүүлж, бусад газрын гэрчилгээг шилжүүлэлгүй улмаар манай компанийн эзэмшлийн 4 ширхэг сингл хаусыг бусдад худалдан борлуулж, намайг залилж мэхэлсэн гэж, Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... гэжээ.
14.Д.Нын гаргасан гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Прокурорын газар 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 0220*******04855 дугаар бүхий хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан байх ба Д.Нын хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгт... ******* тоот байшин байрлаж байгаа газар нь Ц.Угийн хамаарал бүхий хүн болох н.Мөнхзаяагийн нэр дээр байсан ба байшин нь 80 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд Ц.Угаас газрыг нь шилжүүлж өгнө гэдэг. 3 тоот байшин байрлаж байгаа газар нь С.Э******* гэх ******* тоотын байшинг ашиглалтад оруулж өгөх гэрээ хийсэн боловч Ц.У нь С.Э*******оос мөнгөнд нь тооцоод тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэл бусад эд зүйлсийг авсан байсан... гэж мэдүүлсэн байна.
15.Нэхэмжлэгч С.Э******* тус компанийн захирал Д.Н 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр уулзаж, орон сууцыг 2017 оны 9 дүгээр сард бүрэн дуусгана гэж өөрийн гараар амлалт бичиж өгсөн гэх баримтыг /х.х 10 дугаар тал/ шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй боловч хариуцагч С******* ХХК-ийн захирал Д.Н дээрх хугацаанд барьж дуусгах талаар бичиж өгсөн талаар маргахгүй байна.
1*******.С.Э*******, Д.Н нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ, /Д.Э*******, Д.Н нар гэрээний асуудлаар ярилцсан тэмдэглэл/ гэж бичиж, /х.х 11 дүгээр талд/ гэрээний 3.1-т заасан 120 м.кв-тай, ******* тоот орон сууцыг 2022 оны ******* дугаар сарын 01-ний өдөр барьж дуусган түлхүүрийг С.Э*******од хүлээлгэж өгөх үүргийг Д.Н хүлээв. Энэхүү хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээний 5.2-т заасан алдангийг Д.Н төлнө, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот үндсэн гэрээний салшгүй хэсэг болно гэж дурдаж, хоёр тал гарын үсгээ зурсан байх ба энэхүү баримтаас харахад орон сууцыг тодорхой хугацааны дотор барьж хүлээлгэн өгөх, хугацаа хэтэрвэл алданги төлөхөөр тохирсон байх ба харин С******* ХХК-ийн захирал Д.Нын тайлбарлаж байгаачлан хэрэв захиалагч буюу нэхэмжлэгч С.Э******* гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй байсан бол дээрх баримтад төлбөр төлөх талаар огт тусгаагүй байгаа нь эргэлзээ төрүүлэхээр байна.
17.Хариуцагч С******* ХХК-ийн захирал Д.Н нэхэмжлэгчийг төлбөрт машин шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч С******* ХХК, Ц.У нарын нэр дээр машин шилжиж ирээгүй, тийм баримт хэрэгт байхгүй гэж тайлбарладаг хэдий ч нэхэмжлэгч С.Э*******, Ц.Угийн хэлсэн хүнд машиныг өгсөн гэх бөгөөд талууд гэрээ байгуулах үед болон гэрээ байгуулсны дараа төлбөрийн талаар дурдаагүй /төлбөрийг хэрхэн яаж төлөх талаар тохироогүй/ байгаагаас үзэхэд анх Д.Н, Ц.У нарын хоорондын тохиролцооны дагуу Ц.Уд машиныг шилжүүлж, төлбөр төлсөнд тооцож, гэрээнд төлбөр 100 хувь төлөгдсөн гэж бичигдсэн, харин Ц.У, Д.Нтай байгуулсан гэрээ болон тохиролцоогоо биелүүлээгүйгээс тэдний хооронд маргаан гарч, улмаар төлбөрийн асуудал яригдсан нь Д.Нын У ХХК-ийн захирал Ц.У намайг залилж хохирол учруулсан гэж Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч Д.Наас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
18.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.
19.Иймд нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа үндэслэл, тайлбартай илүү нийцэж байх ба харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, татгалзаж, үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар бүрэн нотолж чадаагүй тул нэхэмжлэгч С.Э*******ын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
20.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд хариуцагч буюу гүйцэтгэгч орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөөгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 120 м.кв-тай, сингл хаусыг гараажийн хамт 2022 онд барьж гүйцэтгэсэн боловч захиалагч С.Э******* гэрээнд тохирсон 17*******,400,000 төгрөгийг төлөөгүй гэх тайлбараар орон сууцыг хугацаа хэтрүүлж барьсан, нөгөө талаар захиалагч буюу нэхэмжлэгч С.Э******* төлбөрийг төлсөн байх тул хариуцагчийн гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэ 17*******,400,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 88,200,000 төгрөг, нийт 2*******4,*******00,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
21.Хариуцагч С******* ХХК-ийн захирал Д.Н, У ХХК-ийн захирал Ц.Угаас төлбөрийг шилжүүлж авч чадаагүй, өөрт хохирол учруулсан гэж үзвэл хохирлоо нэхэмжлэх эрх хуулиар нээлттэйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар Баянзүрх дүүрэг, Г тосгоны төвөөс ******* км зайд орших, Аын аманд байрлах, Г гарден хотхоны ******* тоот, 120 м.кв талбайтай, сингл хаусны өмчлөгчөөр Ц.Э*******ыг тогтоосугай.
2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, Ц.Э*******оос 2*******4,*******00,000 төгрөг гаргуулах тухай С******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,379,50******* төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-иас 1,039,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Э*******олд олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,480,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН