| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/01304/И |
| Дугаар | 317/ШШ2025/01214 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 317/ШШ2025/01214
2025 08 21 317/ШШ2025/01214
Талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: *********хаягт оршин байрлах, М ББСБ ХХК /рд:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********тоот хаягт оршин суух Б овогт Үын С /рд:****** /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 15,708,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү.С нь М ББСБ ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх 140001053854 дугаартай гэрээ байгуулсан ба өөрийн эзэмшлийн Мм үүрэн телефоны 94410508 дугаартай М аппликейшныг ашиглан зээл авч, төлж байсан болно. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр урт хугацаат зээл, зээлийн эрх нээх 140001125490 дугаартай гэрээг 3 жилийн хугацаатай бичгээр байгуулсан ба 2024 оны 11 дүгээр 14-ны өдөр 11,534,070 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Мөн 04410508 дугаарын М аппликейшнийг ашиглан 140001053854 дугаартай зээлийн гэрээний үндсэн дээр 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 150,000 төгрөгийг 3.4 хувийн хүүтэй, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 460,000 төгрөгийг 3.4 хувийн хүүтэй, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийг 3.3 хувийн хүүтэй, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 300,000 төгрөгийг 3.4 хувийн хүүтэй, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 190,000 төгрөгийг 3.4 хувийн хүүтэй, 2024 оны 11 дүгээр 27-ны өдөр 90,000 төгрөгийг 3.4 хувийн хүүтэй, 2024 оны 11 дүгээр 28-ны өдөр 50,000 төгрөгийг 3.4 хувийн хүүтэй, мөн өдөр дахин 350,000 төгрөгийг 3.4 хувийн хүүтэйгээр нийт 8 удаагийн 2,090,000 зээлсэн байдаг. Ү.С нь зээлүүдийг хугацаанд нь төлж барагдуулаагүй ба урт хугацаат зээлийг хуваарийн дагуу төлж барагдуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд Зээлдэгчийн зээл тус бүрийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоллыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар гаргаж нэхэмжлэлд хавсаргасан. Ү.С нь урт хугацаат 11,534,070 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 551,772 төгрөгийг төлсөн ба түүнээс хойш 6 удаагийн хуваарьт төлөлтийг хэтрүүлсэн байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр бүлгийн 9.3.1-т зээлийг эргэн төлөх нөхцлийн дагуу хугацаанд нь эргэн төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахаар заасан тул ББСБ нь Ү.Стай байгуулсан 140001125490 дугаартай урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13,013,161 төгрөгийг, харин 140001053854 дугаартай зээлийн гэрээний дагуу авсан 2,090,000 төгрөгийн 8 удаагийн зээлийн эргэн төлөлтөд нийт 2,695,267 төгрөгийг, бүгд 15,708,428 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
2.Хариуцагч Ү.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ү овогтой С би нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэгчийн **** тоот Хаанбанкны данс руу 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөгийг тус бүр шилжүүлсэн тул нийт нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хасаж өгнө үү. Үлдсэн төлбөрийн нэхэмжлэгчтэй харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулна. Би нэхэмжлэгчтэй эвлэрэх учир миний дансыг битүүмжлэхгүй байж өгнө үү гэжээ.
3.Зохигч нарын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд: Нэг талаас *********** хаягт байрлах М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Нөгөө талаас *************** тоот хаягт оршин суух **** реистрийн дугаартай Ү овогтой С бид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
1.Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хариуцагч Ү.С нь М ББСБ ХХК-ийн Хдахь **** тоот дансанд 2,200,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б миний бие нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн төлбөрийг хасч 13,508,428 төгрөг болгож өөрчилж байна.
2.Хариуцагч Ү.С нь 13,508,428 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов. ҮҮнд:
2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,508,428 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 13,508,428 (арван гурван сая таван зуун найман мянга дөрвөн зуун хорин найм) төгрөг.
Хариуцагч нь дээрх хуваарийн дагуу төлбөрийг М ББСБ ХХК-ийн Хдахь MN51000500**** тоот дансанд овог, нэр, регистрийн дугаарыг бичиж төлнө.
Хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул өмнө нь шүүхэд гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах хүсэлтээсээ татгалзаж байгаа болно. Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Ү.Сад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,708,428 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хариуцагч Ү.С нь М ББСБ ХХК-ийн Хдахь **** тоот дансанд 2,200,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн төлбөрийг хасч 13,508,428 төгрөг болгож өөрчилж байна. Хариуцагч Ү.С нь 13,508,428 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов. 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,508,428 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 13,508,428 (арван гурван сая таван зуун найман мянга дөрвөн зуун хорин найм) төгрөг. Хариуцагч нь дээрх хуваарийн дагуу төлбөрийг М ББСБ ХХК-ийн Хдахь MN51000500**** тоот дансанд овог, нэр, регистрийн дугаарыг бичиж төлнө. Хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул өмнө нь шүүхэд гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,492 төгрөгийн тал хувь 118,246 төгрөгийг улсын орлого болгож, 118,246 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 118,246 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М ББСБ ХХК нэхэмжлэлтэй, Ү.Сад холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Ү.С нар харилцан тохиролцож, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хариуцагч Ү.С нь М ББСБ ХХК-ийн Хдахь **** тоот дансанд 2,200,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн төлбөрийг хасч 13,508,428 төгрөг болгон өөрчилж, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,508,428 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,492 төгрөгийн тал хувь 118,246 төгрөгийг улсын орлого болгож, 118,246 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Ү.Саас 118,246 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ү.С нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ