| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00455/И |
| Дугаар | 318/ШШ2025/00504 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 318/ШШ2025/00504
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Г-ны төв байр, талбай, Ш/х тоотод байрлах, регистрийн 2075377 дугаартай, Г ХК-ийн,
Хариуцагч: аймаг, сум, дугаар баг, дугаар гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар, М.Од холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8,322,498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЗГ/R000496208 дугаартай дижитал зээлийн гэрээний үүрэгт нийт 8,322,498.58 төгрөгийг Мундагбаатар овогтой Одонтуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г ХК-аас нэхэмжилсэн 8,322,498 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа: М.Огийн тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч М.Од холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,322,498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.О нь нэхэмжлэгч Г ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,322,498 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие Г ХК-аас нэхэмжилсэн 8,322,498 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч М.О нь нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч М.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,110 төгрөгийн тал хувь болох 74,055 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 74,055 төгрөг, хариуцагч М.О.гаас 74,055 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8,322,498 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч М.О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 74,055 төгрөг, хариуцагч М.Огаас 74,055 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгож, 74,055 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ