Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2025/01217

 

 

 

2025 08 22 317/ШШ2025/01217

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин байрлах АББСБ ХХК /рд:****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***************тоот хаягт оршин суух Т овогт Дийн Б /рд:****/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 406,185.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 710404443247 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 395,185.25 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 406,185.25 төгрөгийг хариуцагч Дийн Бээс гаргуулах гэжээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд АББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д Б /****/-д холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Шүүхийн явцад хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 406,185.25 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АББСБ ХХК нь хариуцагч Д.Бт холбогдуулан гэрээний үүрэгт 406,185.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б нь Тус шүүхэд АББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д Б /****/-д холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Шүүхийн явцад хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 406,185.25 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх тул нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж барагдуулсан, цаашид талууд 406,185.25 төгрөгийн төлбөрийн асуудалгүй болсон байдал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,836 төгрөгийн тал хувь болох 6,418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,418 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.АББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Бт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 406,185.25 төгрөгийг хариуцагч Д.Б бүхэлд нь төлж барагдуулснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч АББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,836 төгрөгийн тал хувь болох 6,418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 6,418 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ