| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03452/И |
| Дугаар | 192/ШШ2025/03993 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/03993
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, С*******ийн гудамж-25, С******* оффист байрлах, ******* регистрийн дугаартай, Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Стадион оргил удирдлагын академи гудамж, *******,******* тоот хаягт байрлах, ******* регистрийн дугаартай, О******* овогт Э*******ын М*******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18,698,675.88 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Х******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 18,698,675.88 төгрөгөөс хариуцагч Э.М******* 1,654,696 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 17,043,979.09 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч хугацаан дээр эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, хариуцагч Э.М******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй Э.М*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,698,675.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Х******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 18,698,675.88 төгрөгөөс хариуцагч Э.М******* 1,654,696 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 17,043,979.09 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,893,775.54 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч хугацаан дээр харилцан тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,444 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 125,722 төгрөг, хариуцагч Э.М*******аас 125,722 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хармуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН