| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01043/И |
| Дугаар | 309/ШШ2025/00892 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 309/ШШ2025/00892
| 2025 оны 0******* сарын 19 өдөр | Дугаар 309/ШШ2025/00*******92 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, ******* *******, ******* *******, ******* ******* ******* гудамжны ******* тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие хүүхдийн сургултын төлбөр зэрэг хэрэглээний зардалыг авах зорилгоор хариуцагч гэдэг хүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Энэ хүн *******ын үндсэн иргэн. РД: ЖН75020*******77 регистрийн *******тай 1975 оны 02 ******* сарын 0*******-ны өдөр төрсөн, одоо 50 настай, *******анд байдаг, Хилийн цэргийн ангид ахлагч харуулын даргаар ажиллаж байгаад 2016 онд тэтгэвэрт гарсан. Одоо аймагт амьдардаг сурагтай. Тухайн газраа гэх аймгийн эмэгтэйтэй амьдарч байгаа гэсэн. Гэрлэлтийн баталгаатай эсэхийг мэдэхгүй байна. аймагт уул уурхайд том тэрэгний жолоочоор ажиллаж байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй. *******анд түүний ээж гэж хүн байдаг. Дүү нь *******ын эрүүл мэндийн төвийн эмч даргаар ажилладаг, *******анд амьдардаг. Тэд нар нь хаяг байрлал, утасны *******ыг нь өгдөггүй. 2023 онд Ц. гэсэн фейсбүүк хаягтай байсан. Уг хаягаар орохоор болохгүй, хариу өгдөггүй тул ашиглахгүй байх магадлалтай. Иймд эрэн сурвалжилж оршин суух хаяг, ажил, утасны ******* гэх мэдээллийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: иргэний үнэмлэхний лавлагаа /хм 3-р тал/, Ц.ийн фейсбүүк хаяг /хм 4-р тал/, Ц.ийн хүүхдийн тэтгэлэг, дундын хөрөнгөний төлбөр тооцоо /хм 5-р тал/, Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хм 6-9 р тал/ зэргийг шинжлэн судлав.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Ц. нь т 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 05 ******* сарыг хүртэл хүүхдийн тэтгэлэгт 9 431 200 төгрөгийг өгөөгүй болох нь шийдвэр гүйцэгэгч хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгийн төлбөрийн тооцоогоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь охин оюутан болох гэж байгаа тул сургалтын төлбөр зэрэг зардлыг хариуцагчаас гаргуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл хариуцагч Ц.ийн оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийж гүйцэтгэхээр хуульчилсан байх тул эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 ******* зүйлийн *******2.1.6, 115 ******* зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11*******, 133 ******* зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогтой /РД: ЖН75020*******77/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.4-т зааснаар эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч т /утас:*******6599399/ мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ