2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/06580

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,

 

Нэхэмжлэгч: Е  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.П,

Хариуцагч:Л.Н нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 23 520 002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.П******* болон Л.Н******* нар нь манай Е******* инвест ББСБ ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ байгуулан 19 000 000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч Ж.П******* болон Л.Н******* нар нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.3, 3.4, 3.5, 3.6 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч Ж.П******* болон Л.Н******* нараас 23 520 002 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Е******* инвест ББСБ ХХК нь хариуцагч Ж.П*******, Л.Н******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 520 002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...1. Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 23,520,002 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

2.Хариуцагч 23,520,002 төгрөгийг 10 сарын хугацаанд төлөхөөр тохиролцов. Үүнд:

2025.09.20-ны өдрийн дотор 2,352,000.2 төгрөг,

2025.10.20-ны өдрийн дотор 2,352,000.2 төгрөг,

2025.11.20-ны өдрийн дотор 2,352,000.2 төгрөг,

2025.12.20-ны өдрийн дотор 2,352,000.2 төгрөг,

2026.01.20-ны өдрийн дотор 2,352,000.2 төгрөг,

2026.02.20-ны өдрийн дотор 2,352,000.2 төгрөг,

2026.03.20-ны өдрийн дотор 2,352,000.2 төгрөг,

2026.04.20-ны өдрийн дотор 2,352,000.2 төгрөг,

2026.05.20-ны өдрийн дотор 2,352,000.2 төгрөг,

2026.06.20-ны өдрийн дотор 2,352,000.2 төгрөг... гэжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 23 520 002 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 23 520 002 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 20-ны өдрийн дотор 2 352 000.2 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 008 төгрөгийн 140 004 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 140 004 төгрөг, хариуцагчаас 140 004 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Е******* инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.П*******, Л.Н******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23 520 002 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 23 520 002 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 23 520 002 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 20-ны өдрийн дотор 2 352 000.2 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 008 төгрөгийн 140 004 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 140 004 төгрөг, хариуцагчаас 140 004 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН