Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 109/ШШ2025/0051

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       109/ШШ2025/0051

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагч: Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн төлөөлөгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

1.1. Нэхэмжлэгч Б.Н нь Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж ихэсгэсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

 

2.1. Б.Н нь Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд, жижиг дунд үйлдвэр, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, сум хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл, ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр 2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажилласан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 134-136 дахь тал)

 

2.2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/15 дугаар тушаалаар “Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбар яамд, төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагуудад шилжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаарт багтаан шинэчлэн тогтоож, Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог 1 дүгээр хавсралтаар баталж, уг бүтэц орон тооны дагуу тус газарт хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал)

 

2.3. Монгол Улсын Их Хурал 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг хэлэлцэн баталсан байна[1].

 

2.4. Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 01/2369 дүгээр албан бичгээр “Монгол Улсын Их Хурал 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг хэлэлцэн баталлаа. Төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгаж оновчтой болгох, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө"-нд туссан багш, эмч нараас бусад төрийн албан хаагчийн орон тоог 9.0 хувиар бууруулах арга хэмжээг 2025 оны төсвийн тодотголын хүрээнд эхлүүлэхээр шийдвэрлэж холбогдох зардлыг тооцож төсөвт тусгасан байна. Иймд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх" гэж заасны дагуу шаардлагатай хүний нөөц төсвийн зохицуулалтуудыг хийж, батлагдсан орон тоо цалингийн сан, төсвийн хүрээнд зардлыг санхүүжүүлж ажиллахыг үүрэг болгож байна.” гэсэн чиглэлийг Хөдөлмөр халамжийн ерөнхий газарт хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал)

 

2.5. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Бүтэц, орон тооны талаар” 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01/1212 дугаар албан бичгээр “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар агентлагийн чиг үүрэг, бүтэц орон тоог оновчтой тогтоож, давхцал, хийдлийг арилгах арга хэмжээ авахаар болсон байна. Хөдөлмөр, халамжийн чиг үүргийг хэрэгжүүлэгч аймаг, дүүргийн нийт орон тооноос хасагдах болсон тул сум, хороонд ажиллаж буй албан хаагчдаас бусад одоо томилогдоогүй сул байгаа, тэтгэвэрт гарсан, тухайн чиг үүрэг давхацсан нэгтгэж болох эсэхийг харгалзан, бүтэц орон тоонд хэрхэн өөрчлөлт оруулах, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад гэрээлэн шилжүүлэх боломжтой бөгөөд гэрээгээр гүйцэтгүүлж буй чиг үүрэг, ажил зэрэгт дүн шинжилгээ хийж 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ирүүлэх нь зүйтэй. Учир нь орон тооны хязгаар шинэчлэн баталж, цомхон чадварлаг төрийн үйлчилгээ хүргэх талаар ойрын хугацаанд зохих шийдвэр гаргахад та бүхний саналыг харгалзан үзэж байгаа юм. Иймд төсвийн тодотгол, бодлого шийдвэрт нийцүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн шинээр батлуулах бүтэц, орон тооны өөрчлөлтийн санал ирүүлэхийг хүсье.” гэсэн хүсэлтийг аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал)

 

2.6. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 05/1315 дугаар албан бичгээр “ 2025 оны төсвийн тодотголоор орон тооны хязгаарт төрийн албан хаагчийн орон тоог 9.0 хувиар бууруулж батлагдсантай холбогдуулан харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/271 дүгээр тушаалаар байгуулагдсан. Иймд харьяа байгууллагууд үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор чиг үүргийн давхардлыг арилгаж, оновчтой болгох, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор орон тооны хязгаарт багтаан бүтэц, орон тооны санал мөн төрийн албан хаагчийн орон тоог холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн 9.0 хувиар бууруулах судалгаа, тайлбар, албан хаагчийн мэдээллийг маягтын дагуу төсвийн хамт гарган албан бичгээр 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн дотор ажлын хэсэгт ирүүлнэ үү.” ... аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, ахмад настны үндэсний төвийн дарга нарт хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал)

 

2.7. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 03/301 дүгээр албан бичгээр “Албан тушаалын тодорхойлолтод чиг үүргийн давхардалтай мэргэжилтнүүдийн орон тоо, бүтцэд өөрчлөлт оруулах саналыг хавсралтаар хүргүүлэв.” гэсэн хариуг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал)

 

2.8. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/271 дүгээр тушаалаар “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/2369 дүгээр албан бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны төсвийн тодотголоор орон тооны хязгаарт төрийн албан хаагчийн орон тоог 9.0 хувиар бууруулж батлагдсантай холбогдуулан харьяа аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулсан байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал)

 

2.9. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Бүтэн, орон тооны санал ирүүлэх тухай” 01/1537 дугаар “Монгол Улсын Их Хурлын “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилган, төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд харьяа байгууллагууд 2025 оны төсвийн тодотголоор төрийн албан хаагчийн орон тоог 9.0 хувиар бууруулж батлагдсан орон тооны хязгаарт багтаан хавсралтад дурдсан аймаг, дүүргийн нийтлэг бүтцэд нийцүүлэн албан тушаалын орон тооны саналыг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны дотор албан бичгээр ирүүлнэ үү.” гэсэн албан бичгийг аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний, хэлтсийн дарга нарт хүргүүлжээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал)

 

2.10. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 03/301 дугаар албан бичгийн хавсралтад “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тооны санал Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 1, Захиргаа хяналтын хэлтэс уг хэлтсийн дарга 1, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 1, хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч 1, программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн 1, архив, бичиг хэрэг даргын туслах ажилтан 1, үйл ажиллагаа хариуцсан ахлах нягтлан бодогч 1, нярав 1, үйлчилгээний ажилтан 4 /үйлчилгээний ажилтан 5 орон тоотой байсныг 4 орон тоотой болгож 1 орон тоог хасах саналтай байна/, нийт 13, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, тус хэлтсийн дарга 1, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн 1, ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн 1, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн 0 /Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний АТТ-ын 1-р, 2 дугаар зорилтын нийт 10 чиг үүргээс 5 чиг үүрэг нь ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний АТТ-ын чиг үүрэгтэй давхардсан. EJOB программд шилжсэнээр 2 чиг үүргийн ажлыг сум хариуцсан мэргэжилтнүүд хийж байна. Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний орон тоог хасах/, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн 1 /2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/70 дугаар ХХҮЕГ-ын даргын тушаалаар ХЭХ-ийн мэргэжилтнүүдийн албан тушаалын нэршил өөрчлөгдөн Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний 2 орон тоотойгоор батлагдсаныг 1 орон тоотой болгох. Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөхөөр 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/248 тоот албан бичгээр ТАЗ-д хүргүүлсэн боловч цуцлагдсан/, нийт 5, Нийгмийн халамжийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтсийн дарга 1, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн 1, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн 1, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтэн 1, халамжийн сан хариуцсан мэргэжилтэн 1, халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн 0 /Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний АТТ-ын 1, 2 дугаар зорилтын нийт 18 чиг үүргээс 14 чиг үүрэг нь нийгмийн халамжийн сангийн үйлчилгээ цахимжсанаар ажлын ачаалал багасаж хийх ажил 80 хувиар буурсан. Иймээс Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний орон тоог хасах/, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл, гомдол, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн нийт 19 сумаас 10 сум нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгүй сум болсноор тус албан тушаалын өдөр тутмын хийх ажлын ачаалал багассан. Мөн АТТ-аас харахад 1,2 дугаар зорилтын нийт 10 чиг үүргээс 5 чиг үүргийн ажлыг зохион байгуулах шаардлагагүй тул өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл, гомдол, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний орон тоотой нэгтгэх./ нийт 6, сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 21, нийт орон тоо 46” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 224-226 дахь тал)

 

2.11. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Бүтэц, орон тооны санал ирүүлэх тухай” 01/1537 дугаар “Монгол Улсын Их Хурлын “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилган, төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд харьяа байгууллагууд 2025 оны төсвийн тодотголоор төрийн албан хаагчийн орон тоог 9.0 хувиар бууруулж батлагдсан орон тооны хязгаарт багтаан хавсралтад дурдсан аймаг, дүүргийн нийтлэг бүтцэд нийцүүлэн албан тушаалын орон тооны саналыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны дотор албан бичгээр ирүүлнэ үү.” гэсэн албан бичгийг аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал)

 

2.12. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1537 дугаар албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо, албан тушаалын төсөлд “дарга /улсын байцаагч/, албан тушаалын зэрэглэл ТЗ-4, орон тооны жишиг-1, Захиргаа хяналтын хэлтэс Захиргаа хяналтын хэлтсийн дарга /тайлан мэдээний нэгтгэл хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-6, орон тооны жишиг-1, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тооны жишиг-1, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тооны жишиг-1, хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагч, албан тушаалын зэрэглэл ТЗ-6,7, орон тооны жишиг 2+1, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын /ахлах/ байцаагч албан тушаалын зэрэглэл ТЗ-6,7, орон тооны жишиг 1, үйл ажиллагааны ахлах нягтлан бодогч албан тушаалын зэрэглэл ТҮМ-7, орон тооны жишиг 1, архив, бичиг хэрэг 1, албан тушаалын зэрэглэл ТҮМ-4, орон тооны жишиг-1, программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан програмист албан тушаалын зэрэглэл ТҮ-7, орон тооны жишиг-1, нярав албан тушаалын зэрэглэл ТҮ-4, орон тооны жишиг-1, үйлчилгээний ажилтан албан тушаалын зэрэглэл ТҮ /тухайн нэгж дээр батлагдсан тоогоор/, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга /статистик, тайлан мэдээ, судалгаа хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-6, орон тооны жишиг-1, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн 1, ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн 1, нийгмийн халамжийн хэлтсийн дарга /статистик, тайлан мэдээ, судалгаа хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-6, орон тооны жишиг-1, халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тооны жишиг-1, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн /олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тооны жишиг-1, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл гомдол, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тооны жишиг-1, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тооны жишиг-1, нийт 5, сум хариуцсан мэргэжилтэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн, албан тушаалын зэрэглэл ТЗ-9, тухайн нэгж дээр батлагдсан тоогоор, баруун бүсийн ахмадын асрамж, үйлчилгээний төвийн ажилтан /Увс аймаг/, албан тушаалын зэрэглэл ТҮ орон тооны жишиг-14, Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газрын ажилтан /Дорноговь аймаг/, албан тушаалын зэрэглэл ТҮ, орон тооны жишиг 12, Зүүн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ажилтан /Дорнод аймаг/, албан тушаалын зэрэглэл ТҮ, орон тооны жишиг-8” гэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дэх тал)

 

2.13. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалын хавсралтаар “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог дарга /улсын байцаагч/ албан тушаалын зэрэглэл ТЗ-4, орон тоо-1, Захиргаа, хяналтын хэлтэс, захиргаа хяналтын хэлтсийн дарга /тайлан мэдээний нэгтгэл хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-6, орон тоо-1, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тоо-1, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тоо-1, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч албан тушаалын зэрэглэл ТЗ-7, орон тоо-1, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч албан тушаалын зэрэглэл ТЗ-7, орон тоо-1, үйл ажиллагааны ахлах нягтлан бодогч албан тушаалын зэрэглэл ТҮМ-7, орон тоо-1, архив, бичиг хэрэг албан тушаалын зэрэглэл ТҮМ-4, орон тоо-1, программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан програмист албан тушаалын зэрэглэл ТҮ-7, орон тоо-1, нярав албан тушаалын зэрэглэл ТҮ-4, орон тоо-1, үйлчилгээний ажилтан, албан тушаалын зэрэглэл ТҮ, орон тоо 5, нийт 14, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга /статистик, тайлан мэдээ, судалгаа хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-6, орон тоо-1, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тоо-1, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тоо-1, ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тоо-1, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тоо-1, нийт 5, Нийгмийн халамжийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтсийн дарга /статистик, тайлан мэдээ, судалгаа хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-6, орон тоо-1, халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тоо-1, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн /олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тоо-2, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл гомдол, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тоо-1, нийт 5, Сум хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тоо-21, нийт 46 орон тоотой байхаар баталжээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал)

 

2.14. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Б.Н-г бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай” Б/47 дугаар тушаалаар “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дугаар хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дугаар хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн дүгээр хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.4 дүгээр хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дүгээр хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн "Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 498 дугаар тогтоол "Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам -ын 2.1.4 дүгээр заалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалаар Ажил мэргэжлийн чиг баримжаа ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр Б.Н-г 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал)

 

2.15. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Мэдээлэл ирүүлэх тухай” 01/1742 дугаар “2025 оны төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулж батлагдсантай холбогдуулан "Мэргэшсэн, чадварлаг, бүтээмжтэй төр"-ийг бэхжүүлэх зорилтын хүрээнд салбарын хэмжээнд жишиг бүтцийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгаврын 1.7 "Төрийн албаны тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөхгүй, халахгүй, хуулиар чиг үүрэгт нь өөрчлөлт ороогүй тохиолдолд төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахгүй байх, төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, шилжүүлэх шийдвэр гаргахгүй байх"-т заасныг онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй. Иймд жишиг бүтэц, зохион байгуулалттай холбоотой тулгамдаж буй асуудал, цалин, хөлс, тэтгэмж, өндөр насны тэтгэвэрт гаргах албан хаагчид болон сул орон тооны талаарх мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлнэ үү.” гэсэн албан бичгийг аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний дарга нарт хүргүүлжээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал)

 

2.16. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/425 дугаар албан бичгээр “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалын дагуу 46 бүтэц, орон тоотойгоор батлагдсан. Батлагдсан орон тооны дагуу бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Өндөр насны тэтгэвэрт гарах албан хаагч болон албан тушаалын сул орон тоо байхгүй” гэсэн хариуг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал)

 

2.17. Б.Н нэр бүхий иргэдийн хамтаар 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт гаргасан өргөдөлдөө “... Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь 2025 оны 9 дүгээр сарын байдлаар Захиргаа хяналтын хэлтэс-14. Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс-7, Нийгмийн халамжийн хэлтэс-8 сум хариуцсан мэргэжилтэн-21 нийт 50 орон тоотойгоор ажиллаж байсан. Монгол Улсын Их хурлын Монгол улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолоор Төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1537 тоот албан бичгээр ирүүлсэн бүтэц орон тооны өөрчлөлтөд оруулах саналыг Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас авч 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 тоот тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын дагуу нийгмийн халамжийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсээс тус бүр 2 албан хаагч нийт 4 хүнийг орон тооны цомхотголд оруулахаар шийдвэрлэж бүтцийн өөрчлөлтийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус газрын дарга Х.Алтантуяа нь нийт 7 мэргэжилтнийг халах тушаал гаргаж жирэмсний амралттай байгаа хүнийг үндэслэлгүй шатлал бууруулж баг хариуцсан мэргэжилтнээр томилсон, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнийг баг хариуцсан мэргэжилтнээр тус тус шатлал бууруулж томилгоо хийсэн. Энэ нь иргэнд төрөөс үзүүлж буй Нийгмийн халамж. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүргэдэг төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдыг цомхотгож байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгаа эрх зүйн байдлыг дордуулж амьдралын чанарыг доошлуулж байна. Мөн ажлаас халагдсан дээрх мэргэжилтнүүд нь тус салбарт 10-20 жил ажилласан мэргэшсэн албан хаагчид юм Цомхотгол хийгдсэнээр үлдсэн цөөн төрийн албан хаагчдын ажлын ачаалал нэмэгдэж ажлын бүтээмж буурч байна Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналт  Нийгмийн халамж, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга нар нь тодорхой ажил хариуцдаггүй, ажлын ачаалал багатай тул эдгээр орон тоог цомхотгож. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын А/320 тушаалыг хүчингүй болгож үндэслэлгүй халагдсан мэргэжилтнүүдийг буцаан томилуулах саналтай байна...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх тал)

 

2.18. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай дараах маргааныг хянан шийдвэрлэнэ:” гэж, 5.1.5 дахь заалтад “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлсөн, чөлөөлсөнтэй холбогдсон маргаан;” гэж зааснаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Б.Н-г бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай” Б/47 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсан байна.

 

2.19. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 04/2375 дугаар албан бичгээр “... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалаар дээрх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцүүлэн Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсны дагуу таныг Архангай аймаг дахь Хөдөлмөр, халамжийн газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Ажил мэргэжлийн чиг үүрэг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн байх тул уг асуудлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч харьяалан шийдвэрлэх боломжгүй тул гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандах эрх нээлттэйг зөвлөж байна.” гэсэн хариуг иргэн Б.Н-д хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал)

 

2.20. Нэхэмжлэгч Б.Н нь “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 15 дугаар зүйлийн 15.1.-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 04/2375 дугаар албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Б.Н-г бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай” Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргажээ.

 

2.21. Нэхэмжлэгч Б.Н Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тогтоогдоогүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

 

Гурав. Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б овогтой Н Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 12 жил ажиллаж байна. Энэхүү хугацаанд 2013 онд Хөдөлмөрийн хэлтэс гэж байгуулагдахад мэргэжилтнээр орж Жижиг дунд үйлдвэрлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оноос Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний мэргэжилтнээр ажилласан. 2017 онд Хөдөлмөрийн хэлтэс нь нийгмийн халамжийн хэлтэстэй нэгтгэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсон. Энэхүү үйл явдалд
миний хариуцаж байсан Ажил, мэргэжлийн чиг баримжаа, олгох үйлчилгээ
хариуцсан мэргэжилтний ажлын байр нь ажилд зууч
лах үйлчилгээний орон тоотой
нэгтгэ
гдэж Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээ
хариуцсан мэргэжилтнээр ажилласан. 2022 оноос мэргэжилтнүүдийг тухайлсан чиг
үүргийн нэршлийг байхгүй болгож Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн
болгосон ба тухайн ажлын байрны тодорхойлолтод зааса
н чиг үүргийн дагуу Ажил
мэргэжл
ийн чиг баримжаа олгох үйлчилгээ болон ажилд зуучлах үйлчилгээг
хариуцан ажиллаж байсан.
  2025 оноос буцаад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээний гэх нэршлээр ажиллаж ийнхүү ажиллаж байх хугацаанд сүүлийн жилүүдэд сахилга хариуцлагын арга хэмжээ авагдаагүй болно. 2025 оны 09 сарын 29-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байхад гэнэт Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасны дагуу сонсох ажиллагаа явуулах мэдэгдэл өгч тухайн өдрөө сонсох ажиллагааны явуулж Газрын дарга Х.А, Захиргаа хяналтын хэлтсийн дарга Д.М, Дотоод асуудал, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Б нар байлцан дуудаж уулзан “Б.Н гэдэг хүний хариуцаж буй ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байр байхгүй болсон тул цомхотголд орсон. Цаашид ажиллуулах гэсэн боловч мэргэжлийн индекс тохирохгүй байна санал болгох ажлын байр байхгүй тул ажлаас чөлөөлнө” гэсэн. Дээрх мэдэгдлийн дагуу 2025 оны 09 сарын 30-ний өдөр 14.00 цагт ажлаас чөлөөлсөн тушаалыг надад гардуулж, сонсох ажиллагааны шийдвэр хэсэгт гарын үсэг зурахыг шаардсан. Өөрөөр хэлбэл Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасны зөрчсөн буюу тайлбар гаргах нөхцөл боломжоор хангаагүй тул гарын үсэг зурахаас татгалзсан. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан баталгааг хангаагүй төдийгүй 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хугацааг баримтлаагүй байна. Миний хариуцаж байсан ажлын байрны чиг үүрэг байхгүй болсон гэж ажлаас чөлөөлсөн ч миний ажлыг Эрдэнэбулган сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний баримт файлуудыг хүлээлцүүлж, ажилд зуучлах асуудлыг Шинэ ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэнд материал болон компьютерын файлуудыг хуулж хүлээлцүүлэн өгсөн. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь Монгол улсын Засгийн газрын агентлагийн бүтэц орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 52 тогтоолын 4.7 дэх хэсэгт заасан үндсэн чиг үүрэг хариуцсан нэгжийн орон тоог нийтлэг чиг үүрэг хариуцсан нэгжийн орон тооноос илүү байхаар тогтоох гэсэн заалт, Монгол улсын ерөнхий сайдын албан даалгавар 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 4 дүгээр  шийдвэрийн 1.2 дах заалт төрийн албан тушаалын чиг үүргийг давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч, байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад чиглэл болгосон албан бичиг, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 01/2654 дугаар албан бичгүүдэд заасныг зөрчсөн байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тушаал нь Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын бүтэц хийх санал дээр үндэслэн тооцоо судалгаа, ажлын байрны шинжилгээ хийлгүй өөрсдийн саналд үндэслэн ашиг сонирхлын зөрчилтэй санал гарган батлуулж төрийн албан хаагчдад хүндэтгэлгүй хандаж, дотоод зөрчил маргаантай тушаалыг нууцаар батлуулж албан хаагчдад нэг нэгээр дуудаж уулзан байгууллагын хурал хийлгүйгээр тушаал гарган ажил хүлээлцэх комисс томилж өөр албан тушаалд ажиллаж буй хүмүүсийг шилжүүлэн ажиллуулж хууль бус үйлдлүүдийг гаргаж ажилласан. Дээрх нөхцөл байдлуудаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар Б.Н-г бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус гэж үзэж байна. Тухайн нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймаг
дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 109/Ш32025/0338 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар . .гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж зааснаар хүлээн авахаас татгалзсан.
Үүний дагуу Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 04/2375 дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр уг асуудлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч харьяалан шийдвэрлэх боломжгүй тул гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандах эрх нээлттэйг зөвлөж байна” гэсэн хариуг ирүүлсэн. Иймд Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар Б.Н-г бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

3.2. Хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52-р тогтоолын 4.4 дэх хэсэгт “Ерөнхий газар болон аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбар нэгжтэй агентлагийн зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар 50 хүртэл бол 4, 80 хүртэл бол 5, 110 хүртэл бол 6, 140 хүртэл бол 7, 170 хүртэл бол 8, 170-аас дээш бол 9 газартай байх, үндсэн чиг үүргийн газар дотор 1-ээс илүү хэлтэс байгуулахгүй байх, нийтлэг чиг үүргийн газар дотор хэлтэс байгуулахгүй байх”-аар заасан. Мөн 2025 оны төсвийн тодотголоор орон тооны хязгаарт төрийн албан хаагчийн орон тоог 9.0 хувиар бууруулж батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаартай “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг тушаалын хавсралтаар тус газар нь дарга, захиргаа, хяналтын хэлтэс, хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэс, сум хариуцсан мэргэжилтнүүд нийт 46 орон тоотой байхаар баталсан. Энэ талаар байгууллагын хурал дээр тодорхой тайлбарлаж, ажилтнуудад танилцуулж байсан нь хурлын тэмдэглэлд тодорхой туссан. Нэхэмжлэгч Б.Н-н эрхэлж байсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа, ажил зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаартай тушаалаар хасагдсан. Ийнхүү нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо нь хасагдсан тул байхгүй болсон албан тушаал дээр ажиллуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Н-г 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Н төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тул түүнийг ажлаас чөлөөлөх талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан талаар тодорхой дурджээ. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх асуудлаар гаргаж буй тушаал нь захиргааны акт болохын хувьд уг актыг батлан гаргахын өмнө эрх, хуль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэж тайлбар, санал маргах боломжийг олгох хуулийн зохицуулалтын дагуу 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сонсох ажиллагаа явуулахад нэхэмжлэгч Б.Наранзаяа “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан орон тоог төр засгийн шийдвэрийг ойлгон, хүндэтгэж байна, Мөн миний мэргэжлийн индекс тохирохгүй байгааг ч хүлээн зөвшөөрч байна" гэдгээ илэрхийлж төрийн жинхэнэ албанаас бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлж буй шийдвэр гаргах гэж буй талаар мэдэж ойлгож, өөрийн тайлбарыг гаргасан. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэхтэй холбоотой харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйл, 62 дугаар зүйлүүдэд заасны дагуу зохицуулагдах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хугацааг баримтлаагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүйн дээр Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулсан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо 51 албан хаагчтай байсан бол 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дээд шатны байгууллагын шийдвэрээр 46 албан хаагчтай ажиллахаар баталсан бүтцийн дагуу төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмын дагуу дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэх, Төсвийн хуулийг дагаж мөрдөх шаардлагын үүднээс нэхэмжлэгч болон бусад 4 албан хаагчийг чөлөөлсөн. 2025 оны Засгийн газар 8, 9 дүгээр сард Сангийн яамнаас төрийн захиргааны 5 албан хаагчаар бодож цалингийн төсвийг цалингийн сангаас хассан талаар нийтийн хурал дээр мэдээллийг албан хаагчдад өгсөн. Цаашид нэгэнт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар баталсан бүтэц, орон тооны хязгаарын дагуу ажиллах, төрийн албан хаагчдыг цалинжуулах болсон тул нэгэнт хасагдсан орон тоон дээр нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй юм. Хэрэв батлагдсан орон тооноос гадуур нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулсан тохиолдолд хариуцагч миний хувьд Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, агентлагийн даргын шийдвэрийг биелүүлээгүй, бусад хууль бус давуу байдал олгосон гэх үндэслэлээр холбогдох хууль тогтоомж хууль зүйн хариуцлага хүлээх байсан болно. Дээрх байдлаар нэхэмжлэлийн үндсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгуулах талаар нэмэлт шаардлагуудыг хангах боломжгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.3. Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, ихэсгэж байна. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Би Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд хөдөлмөрийн хэлтэс жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр 2013-2014 онд, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний мэргэжилтнээр 2014-2017 он хүртэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ, зуучлах үйлчилгээг 2017 оноос хавсарган гүйцэтгэж байсан. 2022 оноос хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдож ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлах үйлчилгээ эрхэлсэн албан тушаал эрхэлж байсан. Сонсох ажиллагааны хүрээнд газрын дарга Х.А, захиргаа хэлтсийн дарга н.М, хүний нөөц хариуцсан ажилтан н.Болормаа нар байлцаж миний эрхэлж байсан ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлах үйлчилгээний ажлын байр байхгүй болсон тул цомхотголд орж байна гэдгийг мэдэгдсэн. Цаашид үргэлжлүүлэн ажиллуулъя гэсэн боловч мэргэжлийн индекс таарахгүй гэж үзэж ажлаас чөлөөлнө гэсэн мэдэгдлийг өгсөн. Дээрх мэдэгдлийн дагуу 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагт ажлаас чөлөөлөх тушаалыг авсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар гаргах боломжийг хангаагүй учраас би сонсох ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцээгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан баталгааг хангаагүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасны дагуу ажил олгогчийн санаачилгын дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан хугацааг баримтлаагүй гэж үзэж байна. Миний хариуцаж байсан ажлын байрны чиг үүрэг байхгүй болсон гэж ажлаас чөлөөлсөн хэдий ч Эрдэнэбулган сумын хөдөлмөр, асуудал хариуцсан мэргэжилтэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ хариуцсан ажлын байрыг хүлээлгэж өгсөн. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тушаал нь Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын бүтэц орон тооны санал дээр үндэслэн тооцоо судалгаа хийх, ажлын байрны дүн шиншилгээ хийгээгүй, өөрсдийн санал, санаачилгад үндэслэн, ашиг сонирхлын зөрчилтэй санал, санаачилга батлуулж, биднийг ажлын байрнаас чөлөөлсөн учраас Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2025.09.30-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Б.Н намайг бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. Маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр уг асуудлаар шүүхэд ханд гэсэн хариуг ирүүлсэн. Иймд Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, энэ ажиллагааг хийгээгүй. Уг тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох процессын журам зөрчсөн гэж үзэж тухайн тушаалыг хүчингүй болгох үндэслэл бүхий байна гэж үзсэн. Нөхцөл байдлыг тогтоох ажиллагааны хүрээнд ямар ажиллагааг хийх ёстой байтал хийгээгүй гэвэл Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээд, сонсох ажиллагаатай холбоотой тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн тайлбар гаргах эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн сонсох ажиллагааг хийж, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр гаргаж захиргааны эрх, ашгийг нь зөрчигдөж байгаа этгээдэд тайлбар гаргах тэр хугацаа боломжийг олгоогүй, нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлөөс гарсан шийдвэрүүдэд заасан төрийн албан хаагчийн баталгаа, хөдөлмөрлөх баталгааг зөрчиж тухайн тушаал гарсан. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой процесс ажиллагааны журам зөрчсөн буюу Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг баримтлаагүй учраас маргаан бүхий тушаал хууль бус буюу хүчингүй болох үндэслэлтэй байна. Б.Н-г ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гарахдаа ажлын байрны дүн шинжилгээг хийх ёстой байсан. Үүнийг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолоор зааж өгсөн байдаг. Уг тогтоолд тухайн ажлын чиг баримжаа өөрчлөгдөж байгаа нөхцөлд зайлшгүй дүн шинжилгээ хийнэ. Дүн шинжилгээ хийхтэй холбоотой хяналтын хуудсыг хөтөлнө гэж заасан. Хариуцагч “Б.На-н эрхэлж байсан хоёр албан тушаал нь хоёр салсан учраас байхгүй болсон” гэж тайлбарлаж байна. Б.На-н ажлын чиг үүрэг нь бусдад нэгтгэгдэж байгаатай холбоотой аль чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой, боломжгүй асуудал дүн шинжилгээ хийх ёстой байсан ч үүнийг хийгээгүй. Нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах мэргэшсэн, тогтвортой байх, Монгол улсын иргэн төрийн алба хаших тэгш боломжоор хангагдах зарчим зөрчигдсөн байна. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэмэлт баталгаагаар хангагдах ёстой байсан. Мэргэжлийн индекс нь таарахгүй эсхүл тухайн ажлын байр нь байхгүй болсон нөхцөл байдалд дахин сургах нөхцөл байдлаар хангагдах ёстой байсан. Иймд Б-н Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

3.5. Хариуцагчийн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын бүтэц, агентлагийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоох” шийдвэр гарсан. 50 орон тоотой бол 4, 50-аас дээш орон тоотой бол 5 орон тоог хасахаар шийдвэрлэсэн. Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар 2023 оноос 2025 оны 9 сар хүртэл 51 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан. 8 сард Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт орж цалингийн санхүүжилтийг хассан. Засгийн газрын бүтэц орон тоотой холбоотойгоор 9% бууруулах, Монгол улсын Их хурлын 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад багш, эмнэлгийн албан хаагчдаас бусад албан хаагчдыг 9%-ийг цомхотгоно гэсэн байсан. Үүний дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалаар Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрыг 46 орон тоотойгоор ажиллахаар бүтэц орон тоо батлагдсан. Төрийн захиргааны албан байгууллага нь удирдлагаас өгсөн хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагааг явуулах, түүнийг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Б.Н-н төрийн байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөн учраас түүнийг ажлаас чөлөөлөх талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагааны тэмдэглэлд Б.Наранзаяагийн тайлбар тусгагдсан. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 46, 62 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан хугацааг баримтлах, нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын бүтэц нь 51 орон тоотой байсан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 46 орон тоотой болсон. 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хамт олны хурлыг хийж “4-5 орон тоо чөлөөлөгдөнө, та бүхэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаараа” гэдгийг хэлсэн. Хэрэв батлагдсан орон тооноос гадуур нэхэмжлэгчийг ажиллуулсан тохиолдолд хариуцагч миний бие Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, агентлагийн даргын тушаал, шийдвэрийг биелүүлээгүй, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн хариуцлага хүлээх байсан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.6. Хариуцагч өмгөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хувьд бүтэц орон тоо нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга буюу агентлагийн газрын даргын Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 тоот тушаалаар батлагдсан. Уг тушаал Засгийн газрын тогтоол, Улсын их хурлын холбогдох тогтоолуудад үндэслэгдсэн. Захирагдах, захирагдах ёсны зарчим гэдэг нь дээд шатны байгууллагын гаргасан шийдвэрийг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэг нь Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, түүний даргад байгаа. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо, ажлын байр хасагдсан учраас түүнийг цаашид ажиллуулах боломжгүй. Нэгэнт цалингийн санд төсөв нь байхгүй, орон тоо нь байхгүй энэ тохиолдолд Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу орон тоо нь хасагдсан тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгоод, чөлөөлж байгаа энэ процесс хуулийн хувьд үндэслэл бүхий байна.   Б.Н-н ажлын байр нь төрийн захиргааны албан тушаал буюу Төрийн албан тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаал. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, томилох, сахилгын шийтгэл ногдуулах, халах зэрэг үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар биш, Төрийн албан тухай хуулиар зохицуулагдана гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т маш тодорхой заасан байгаа. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хугацааг баримтлаагүй гэх нэхэмжлэгч талын гомдол хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэж заасан. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохын тулд хууль бус байх ёстой. Маргаан бүхий акт хуулийн дагуу гарсан. Мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой. Нэхэмжлэгчийн яг ямар эрхийг зөрчөөд байгаа нь тодорхойгүй. Нэгэнт байхгүй болсон ажлын байранд нэхэмжлэгчийг ажиллуулах үүрэг захиргааны байгууллагад байхгүй. тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах шаардлагын тухайд асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан байдаг. Нэгэнт ажлын байр нь байхгүй болсон, эгүүлэн тогтоох боломжгүй учраас Б.Наранзаяад цалин, хөлс олгох хуулийн үндэслэл байхгүй. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухайд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.” гэж заасан. Нэгэнт ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олгох хуулийн үндэслэлгүй учраас нийгмийн болно эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага үндэслэлгүй. Б.Н-н ажлын байр, орон тоо хасагдсан, өөр албан тушаал, чиг үүрэгт ажиллуулъя гэхээр түүний мэргэжлийн индексийн хувьд таарахгүй байгаа. Өөрөөр хэлбэл Б.Н боловсролын хувьд газар зохин байгуулалтын инженер гэсэн үндсэн мэргэжилтэй. Б.Н-н ажиллаж байсан ажлын байрны, ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлалын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлага хэсэгт “Бакалавр болон түүнээс дээш боловсрол байх, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх зүй, эдийн засаг гэсэн мэргэжлүүдийн аль нэгийг эзэмшсэн” гэж заасан байдаг. Мөн хөдөлмөрийн зах зээл дэх шилжилт хөдөлгөөн, ажил зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод эдийн засаг, эрх зүй, статистик, менежмент, боловсрол гэсэн мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр ба түүнээс дээш боловсролыг эзэмшсэн байх ёстой гэдэг хуулийн тусгай шаардлага тавигддаг. Б.Н дээрх албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй. Мөн сонсох ажиллагаа явагдсан байна. Сонсох ажиллагаа явагдсан талаар нэхэмжлэгч маргахгүй байна. Харин сонсох ажиллагааны тэмдэглэл дээр гарын үсэг зураагүй талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н нь Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Н-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

3. Маргаан бүхий акт болох Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дугаар хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.4 дүгээр хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн "Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 498 дугаар тогтоол "Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмын 2.1.4 дүгээр заалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалыг тус тус үндэслэсэн байна.

 

   4. Маргаан бүхий акт буюу Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаалын бодит үндэслэл нь “... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалаар ажил мэргэжлийг чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан” үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр чөлөөлжээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал)

 

            5. Нэхэмжлэгч Б.Н- эрхэлж байсан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний орон тоо бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан эсэх тухайд:

 

   5.1. Б.Н нь Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд, жижиг дунд үйлдвэр, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, сум хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл, ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр 2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажилласан бөгөөд тэрээр Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3. дахь хэсэг, 12 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байна. (1 дүгээр хавтаст хэргийн 134-136 дахь тал)

 

5.2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Бүтэц, орон тооны санал ирүүлэх тухай” 01/1537 дугаар “Монгол Улсын Их Хурлын “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилган, төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд харьяа байгууллагууд 2025 оны төсвийн тодотголоор төрийн албан хаагчийн орон тоог 9.0 хувиар бууруулж батлагдсан орон тооны хязгаарт багтаан хавсралтад дурдсан аймаг, дүүргийн нийтлэг бүтцэд нийцүүлэн албан тушаалын орон тооны саналыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны дотор албан бичгээр ирүүлнэ үү.” гэсэн албан бичгийг аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал)

 

5.3. Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1537 дугаар албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо, албан тушаалын төсөлд “дарга /улсын байцаагч/, албан тушаалын зэрэглэл ТЗ-4, орон тооны жишиг-1, Захиргаа хяналтын хэлтэс Захиргаа хяналтын хэлтсийн дарга /тайлан мэдээний нэгтгэл хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-6, орон тооны жишиг-1, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тооны жишиг-1, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тооны жишиг-1, хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагч, албан тушаалын зэрэглэл ТЗ-6,7, орон тооны жишиг 2+1, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын /ахлах/ байцаагч албан тушаалын зэрэглэл ТЗ-6,7, орон тооны жишиг 1, үйл ажиллагааны ахлах нягтлан бодогч албан тушаалын зэрэглэл ТҮМ-7, орон тооны жишиг 1, архив, бичиг хэрэг 1, албан тушаалын зэрэглэл ТҮМ-4, орон тооны жишиг-1, программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан програмист албан тушаалын зэрэглэл ТҮ-7, орон тооны жишиг-1, нярав албан тушаалын зэрэглэл ТҮ-4, орон тооны жишиг-1, үйлчилгээний ажилтан албан тушаалын зэрэглэл ТҮ /тухайн нэгж дээр батлагдсан тоогоор/, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга /статистик, тайлан мэдээ, судалгаа хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-6, орон тооны жишиг-1, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн 1, ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн 1, нийгмийн халамжийн хэлтсийн дарга /статистик, тайлан мэдээ, судалгаа хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-6, орон тооны жишиг-1, халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тооны жишиг-1, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн /олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тооны жишиг-1, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл гомдол, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тооны жишиг-1, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тооны жишиг-1, нийт 5, сум хариуцсан мэргэжилтэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн, албан тушаалын зэрэглэл ТЗ-9, тухайн нэгж дээр батлагдсан тоогоор, баруун бүсийн ахмадын асрамж, үйлчилгээний төвийн ажилтан /Увс аймаг/, албан тушаалын зэрэглэл ТҮ орон тооны жишиг-14, Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газрын ажилтан /Дорноговь аймаг/, албан тушаалын зэрэглэл ТҮ, орон тооны жишиг 12, Зүүн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ажилтан /Дорнод аймаг/, албан тушаалын зэрэглэл ТҮ, орон тооны жишиг-8” гэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дэх тал)

 

5.4. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 03/301 дүгээр албан бичгийн хавсралтад “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тооны санал Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 1, Захиргаа хяналтын хэлтэс уг хэлтсийн дарга 1, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 1, хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч 1, программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн 1, архив, бичиг хэрэг даргын туслах ажилтан 1, үйл ажиллагаа хариуцсан ахлах нягтлан бодогч 1, нярав 1, үйлчилгээний ажилтан 4 /үйлчилгээний ажилтан 5 орон тоотой байсныг 4 орон тоотой болгож 1 орон тоог хасах саналтай байна/, нийт 13, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, тус хэлтсийн дарга 1, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн 1, ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн 1, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн 0 /Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний АТТ-ын 1-р, 2 дугаар зорилтын нийт 10 чиг үүргээс 5 чиг үүрэг нь ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний АТТ-ын чиг үүрэгтэй давхардсан. EJOB программд шилжсэнээр 2 чиг үүргийн ажлыг сум хариуцсан мэргэжилтнүүд хийж байна. Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний орон тоог хасах/, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн 1 /2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/70 дугаар ХХҮЕГ-ын даргын тушаалаар ХЭХ-ийн мэргэжилтнүүдийн албан тушаалын нэршил өөрчлөгдөн Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний 2 орон тоотойгоор батлагдсаныг 1 орон тоотой болгох. Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөхөөр 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/248 тоот албан бичгээр ТАЗ-д хүргүүлсэн боловч цуцлагдсан/, нийт 5, Нийгмийн халамжийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтсийн дарга 1, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн 1, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн 1, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтэн 1, халамжийн сан хариуцсан мэргэжилтэн 1, халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн 0 /Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний АТТ-ын 1, 2 дугаар зорилтын нийт 18 чиг үүргээс 14 чиг үүрэг нь нийгмийн халамжийн сангийн үйлчилгээ цахимжснаар ажлын ачаалал багасаж хийх ажил 80 хувиар буурсан. Иймээс Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний орон тоог хасах/, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл, гомдол, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн /Нийт 19 сумаас 10 сум нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгүй сум болсноор тус албан тушаалын өдөр тутмын хийх ажлын ачаалал багассан. Мөн АТТ-аас харахад 1,2 дугаар зорилтын нийт 10 чиг үүргээс 5 чиг үүргийн ажлыг зохион байгуулах шаардлагагүй тул өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл, гомдол, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний орон тоотой нэгтгэх./ нийт 6, сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 21, нийт орон тоо 46” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дахь тал)

 

5.5.  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалын хавсралтаар “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог дарга /улсын байцаагч/ албан тушаалын зэрэглэл ТЗ-4, орон тоо-1, Захиргаа, хяналтын хэлтэс, захиргаа хяналтын хэлтсийн дарга /тайлан мэдээний нэгтгэл хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-6, орон тоо-1, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тоо-1, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тоо-1, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч албан тушаалын зэрэглэл ТЗ-7, орон тоо-1, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч албан тушаалын зэрэглэл ТЗ-7, орон тоо-1, үйл ажиллагааны ахлах нягтлан бодогч албан тушаалын зэрэглэл ТҮМ-7, орон тоо-1, архив, бичиг хэрэг албан тушаалын зэрэглэл ТҮМ-4, орон тоо-1, программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан програмист албан тушаалын зэрэглэл ТҮ-7, орон тоо-1, нярав албан тушаалын зэрэглэл ТҮ-4, орон тоо-1, үйлчилгээний ажилтан, албан тушаалын зэрэглэл ТҮ, орон тоо 5, нийт 14, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга /статистик, тайлан мэдээ, судалгаа хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-6, орон тоо-1, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тоо-1, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тоо-1, ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тоо-1, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тоо-1, нийт 5, Нийгмийн халамжийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтсийн дарга /статистик, тайлан мэдээ, судалгаа хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-6, орон тоо-1, халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-8, орон тоо-1, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн /олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцна/ албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тоо-2, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл гомдол, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тоо-1, нийт 5, Сум хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн албан тушаалын зэрэглэл ТЗ-9, орон тоо-21, нийт 46 орон тоотой байхаар баталжээ.” (Хавтаст хэргийн 60 дахь тал)

 

5.6. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Б.Н-г бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай” Б/47 дугаар тушаалаар “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дугаар хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дугаар хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн дүгээр хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.4 дүгээр хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дүгээр хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн "Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 498 дугаар тогтоол "Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам -ын 2.1.4 дүгээр заалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалаар ажил мэргэжлийн чиг баримжаа ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр Баярсайханы Наранзаяаг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал)

5.7. Б.Н-н Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт эрхэлж байсан ажил мэргэжлийн чиг баримжаа ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан болох нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалаар тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал)

 

6. Маргаан бүхий акт болох Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд

 

6.1. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” гэж, 62 дугаар зүйлийн 62.1.-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана:” гэж, 62.1.4.-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох.” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:” гэж, 80.1.1.-д “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэж тус тус заажээ.

 

6.2. Нэхэмжлэгч Б.Н-н Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан болох нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаал, хавсралтаар тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал)

 

6.3. Мөн албан хаагчдын мэргэжлийн индексээ харьцуулсан байдалд “Б.Н нь газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, мэргэжлийн индекс код 621300, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны бүтцээр ирсэн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжилд эдийн засаг, эрх зүй, статистик, менежмент ба удирдахуй байна” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал)

 

6.4. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаал, хавсралтаар батлагдсан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэн орон тоо болох хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст харьяалагдах ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Б.Н-н ажил мэргэжлийн индекс тохирохгүй болох нь хаагчдын мэргэжлийн индексээ харьцуулсан байдлаас тодорхой харагдаж байна.

 

6.5. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 тоот тушаалаар батлагдаж ирсэн бүтцийн дагуу Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчдын албан тушаалын нэршилд өөрчлөлт орж албан тушаал нь нэгдэж нийлсэн болон хасагдсан ажлын байранд хийсэн дүн шинжилгээ, судалгаа хүснэгтийн 8-д. “Б.Н албан тушаал ажил мэргэжлийн чиг баримжаа, ажил зуучлал хариуцсан мэргэжилтэн, мэргэжил газар зохион байгуулалтын инженер 621300, төрд ажилласан жил 9, тухайн байгууллагад ажилласан жил 9, одоогийн ажлын байрны төлөв-чөлөөлөгдсөн, дүн шинжилгээ хийсэн байдал хэсэгт 2025 оны шинэ бүтцээр ажил мэргэжлийн чиг баримжаа, ажил зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь 2 хуваагдан “Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн" болон "Ажил мэргэжлийн чиг баримжаа, Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн" нэршилтэй болж ирсэн. Ажил мэргэжлийн чиг баримжаа, ажил зуучлал хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний тус тус албан тушаалын тодорхойлолтуудын чиг үүргийг харьцуулж дүн шинжилгээ хийхэд 19 үндсэн чиг үүрэг байгаагаас 14 чиг үүргийг Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн хийх боломжтой. Сум, баг хариуцсан мэргэжилтнүүд бусад 5 чиг үүргийн ажлыг хийдэг. Ажил мэргэжлийн чиг баримжаа, ажил зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын нэршил 2 хуваагдсан тул Б.Н-н албан тушаал нь хасагдсан. Ажлаас 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс чөлөөлөгдсөн. Б.Н нь Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд суралцахаар 2022 оны 4 дүгээр сард чөлөө авсан боловч одоог хүртэл тус сургуулийг хугацаандаа төгсөлгүй албан ёсны дипломыг аваагүй. Дүгнэлт хэсэгт О.Л нь эзэмшсэн мэргэжлээрээ 11 жилээр илүү ажилласан, мэргэшсэн байдлаараа болон үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээрээ Б.Н-с илүү байгаа тул О.Лх-нг тус албан тушаал дээр авч үлдсэн. Б.Н-н албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн индекс таарахгүй.” гэж тэмдэглэгдсэн байна.

 

6.6. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.-д “албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг” гэж заажээ.

 

6.7. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай” 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 2.2.-т “Тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсон тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулна.” гэж, 5.1.-д “Албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, албан тушаал тус бүрээр батална.” гэж заасан.

 

6.8. Дээрх эрх зүйн хэм хэмжээний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалын хавсралтаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсны дагуу Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр А/87 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал, хариуцсан мэргэжилтэн” гэсэн албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталжээ.

 

   6.9. Нэхэмжлэгч Б.Н-н Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт эрхэлж байсан ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлага хэсэгт мэргэжил эдийн засаг /0311/, эрх зүй /042/, менежмент ба удирдахуй /041301-041303/, боловсрол /011/, сэтгэл судлал /0313/” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 119 дэх тал)

           

   6.10. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэгт мэргэжил хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал /102201/, эрх зүй /042/, эдийн засаг /0311/, менежмент ба удирдахуй /041301-041303/” гэж, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэгт мэргэжил эрх зүй /042/, эдийн засаг /0311/, статистик /0542/, менежмент ба удирдахуй /041301-041303/” гэж тус тус заасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 100, 104 дэх тал)

 

   6.11. Нэхэмжлэгч Б.Н нь Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт эрхэлж байсан ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2013 онд төслийн менежер сургалтад суралцаж сертификат, 2014 онд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх сургалтад, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийг чадавхжуулах сургалтад, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний суурь сургалтад тус тус суралцаж сертификат, 2015 онд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх сургалтад суралцаж сертификат, 2016 онд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх сургалтад суралцаж сертификат, 2017 онд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо сургалтад суралцаж гэрчилгээ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээний мэргэжлийн зөвлөхийн сертификат, 2018 онд мэргэжлийн харилцаа сургалтын 40 цагийн хөтөлбөрт хамрагдаж сертификат, 2019 онд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа сэдэвт сургалтад хамрагдаж батламж, хөдөлмөр эрхлэлтийн бодлого хөтөлбөрт хамрагдаж сертификат, залуучуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдаж гэрчилгээ, залуучуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг үйлчилгээ сургалтад хамрагдаж гэрчилгээ, 2021 онд хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг үйлчилгээний чиглэлээр чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдаж сертификат тус тус авсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 25-38 дахь тал)

 

   6.12. Нэхэмжлэгчийн хувьд дээрх байдлаар өөрийн ажиллаж байсан ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний чадавх, мэргэшсэн байдлыг дээшлүүлж байсан хэдий ч тэрээр 2012 онд газар зохион байгуулалтын инженер мэргэжлээр газар зохион байгуулалтын бакалаврын зэрэгтэй болох нь Б.Наранзаяад холбогдох бакалаврын дипломоор тогтоогдож байна.  (1 дүгээр хавтаст хэргийн 243 дахь тал)

 

6.13. Хэрэгт авагдсан ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний болон хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил хэсэгт газар зохион байгуулалтын инженер мэргэжил эзэмшсэн байхыг тусгаагүй. Тодруулбал, Б.Наранзаяагийн эзэмшсэн газар зохион байгуулалтын инженер мэргэжил нь дээрх албан тушаалын тодорхойлолтод тавигдах эзэмшсэн мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдож байна.

 

            6.14. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т “чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг;” гэж, 3.1.5."албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг.” гэж тус тус заажээ.

 

6.15. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ “чадахуйн зарчим /мерит/"-д тулгуурлах бөгөөд маргаан бүхий энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хариуцагч нь мэргэжлийн хувьд тохирохгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, мэргэжлийн тусгай шаардлага хангахгүй гэж үзсэн хариуцагчийн тайлбар, үндэслэл хууль зүйн үндэслэлтэй.

 

6.16. Дээрх тохиолдолд Б.Н-н Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт эрхэлж байсан ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний орон тоо нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан орон тооны дагуу 3 орон тоотой нэгтгэгдэж, хасагдсан үндэслэлээр эзэмшсэн мэргэжлээрээ илүү ажилласан, мэргэшсэн байдлаараа болон үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээрээ Б.Н-с илүү гэж үзэж холбогдох хүнийг шинээр батлагдсан албан тушаалд авч үлдэж, Б.Н-г бүтцийн өөрчлөлтийн улмаас төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3., 3.1.5.-д заасантай хууль зүйн агуулгын хувьд нийцэж байна.

 

6.17.  Тодруулбал, Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 онд шинэчлэн батлагдсан орон тоонд ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хадгалагдаж үлдээгүй учраас бодит нөхцөлд байдалд уг албан тушаалд цаашид түүнийг үргэлжлүүлэн ажиллах боломжгүй. Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан, ажил, мэргэжлийн индекс тохирох ажлын байр байхгүй шалтгаанаар түүнийг ажлаас чөлөөлсөн хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.18. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/24 дүгээр “Хяналт шалгалтын тайлан”-ийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажлаас чөлөөлсөн болон шилжүүлэн томилсон албан хаагчдын судалгаа хүснэгтийн 3-т. Б.Н эрхэлж байсан албан тушаал ажил мэргэжлийн чиг баримжаа, ажил зуучлал хариуцсан мэргэжилтэн /хуучин нэршлээр/ төрийн албаны ангилал зэрэглэл ТЗ-9, тухайн орон тоо байгаа эсэх /шинэ нэршил/ хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд хуваан нэгтгэсэн, зөрчилтэй эсэх томилгоо нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалтыг зөрчсөн, 3 орон тоо нэгтгэхдээ О.Л-г авч үлдсэн” гэж, мөн Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тооны өөрчлөлттэй холбоотой гарсан гомдлын хүрээнд хяналт шалгалт хийхэд гэсэн хэсэгт “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн Б.Н Архангай аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг үндэслэн томилсон байна. Б.Н-н 2022 оны 10 дугаар сард гаргасан хүсэлтийг нь үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар “Хөдөлмөр, нийгмийн харилцааны сургуульд магистрантурын өдрийн ангид суралцах болсон тул” төрийн албанаас түр чөлөөлсөн байна. Ингэснээр Төрийн албаны тухай хуулийн 46.1.2, 46.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар эгүүлэн Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.2 дахь хэсгийг тус тус зөрчин томилсон байна. Улмаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг үндэслэн ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна.” гэж тус тус тэмдэглэгдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал)

 

6.19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус заасан.

 

6.20. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл хангагдах нөхцөл нь тухайн захиргааны акт хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, шүүхийн шийдвэрийн үр дүнд уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай.

 

6.21. Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, мэргэжлийн тусгай шаардлага хангахгүй байгаа болох нь тогодоогдож буй тухайн тохиолдолд  нэхэмжлэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа зөрчигдсөн гэж үзэхгүй тул хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

6.22. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субъектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг.

 

6.23. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62 дугаар зүйлийн 62.1.-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана:” гэж, 62.1.4.-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох.” гэж заасан.

 

6.24. Хариуцагч нь маргаан бүхий дээрх тушаалд хуулийн эл үндэслэлийг үндэслэл болгосон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр хасагдсан, төсөв санхүүгийн холбогдох хуулийн зохицуулалтын дагуу тухайн байгууллагын орон тоо, цалингийн сан хасагдсан зэрэг боит нөхцөл тогтоогдож буй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан “...цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах....” нэмэгдэл баталгааг нэхэмжлэгч тухайн тохиолдолд эдлэх бодит нөхцөл хууль зүйн боломжгүй байна.

 

6.25. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7.-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж заажээ.

 

6.26. Дээр дурдсанаар хариуцагч нь маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг үндэслэл болгож  “...эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох.” гэж зааснаар нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу сонгох боломж, эрхийн хүрээндээ шийдвэрлэсэн үндэслэл бүхий шийдвэр байна гэж үзлээ.

 

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Н-н хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 106.3.14., 106.5., 106.7. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                             

 


 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 42 дугаар зүйлийн 42.2. дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн+ нэхэмжлэгч Б.Н-н гаргасан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          А.ТҮВШИНТУЛГА

 

 

 

 

 

 

 

 

 

[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432262023272&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/