| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/1116/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0944 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2025/0944
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Б*******ийн дүгнэлттэй, Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Б*******т холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Б******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Б*******ын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.
Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие Б.Б******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Б*******ийн гаргасан 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Уг прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Б*******ээс Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Б*******т холбогдуулан дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтдээ “Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Б*******ын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.
Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Б******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...,” мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Б*******ээс Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Б*******т холбогдуулан гаргасан “Нийслэлийн Боловсролын газрын Салбарын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Б*******ын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ